Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/00144

 

 

       2022 оны 01 сарын 14 өдөр

  Дугаар 183/ШШ2022/00144

                        Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн............оршин суух Б овогт С-ийн Э. /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ................. өөрийн байранд байрлах  Н   холбогдох

            эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Я, хариуцагчийн төлөөлөгч О.У, гуравдагч этгээд Д.Ц, гэрч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

            Гуравдагч этгээд Д.С-эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчдын хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд Д.Сэдэдийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1. Нэхэмжлэгч С.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Д.С, Д.Ц нарт 176.400.000 төгрөгийг У.С, С.Э-гээс гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан болно. Хэрэв дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорийн давхарт байрлах 00000000000 улсын бүртгэлийн дугаартай, 39.2 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн юм. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо,  НҮ гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000000000000 дугаартай, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хувьд  нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байгаа болно. Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорийн давхарт байрлах 00000000000  улсын  бүртгэлийн дугаартай, 39.2 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг Д ХХК-аар үнэлгээ хийлгэсэн байна. Д ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорийн давхарт байрлах 00000000000 улсын  бүртгэлийн дугаартай, 39.2 м.кв талбайтай авто гаражийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай  хуульд заасныг зөрчсөн гэж үзэж байна. 1. Д ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ 55.860.000 төгрөг гэж үнэлсэн байна. Ингэж үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “...хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэдж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчийн саналыг харгалзаж үнэлгээ хийх ёстой. Гэвч ДХХК нь тлбөр төлөгч С.Э, У.С нарын саналыг аваагүй байна. Энэ нь Д ХХК-ийн ирүүлсэн үнэлгээний тайлан зэрэгт тусгагдаагүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу эд хөрөнгийг үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тухайн  үеийн зах зээлийн ханшаар эд хөрөнгийг үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорийн давхарт байрлах Ү-0000000000  улсын  бүртгэлийн дугаартай, 39.2 м.кв талбайтай авто гараж нь үл хөдлөх хөрөнгө байхад бусад газарт байрлах эд хөрөнгөтэй харьцуулах, ямар үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж 55.860.000 төгрөг гэж үнэлсэн нь  тодорхойгүй байгаа юм. 2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих  үндэслэл бүхий, тодорхой байна” гэж заасан. Гэтэл Д ХХК-ийн үнэлгээний тайлан дээр үнэ цэнэ зохих хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь үнэлгээний тайланд хэрхэн 55.860.000 төгрөг гэж үнэлж байгаа зэрэг нь ойлгомжгүй, тодорхой биш байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлээр хуульчлагдсан шаардлагад нийцээгүй, үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Дамно ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт хууль тогтоомжид нийцсэн байна гэж заасны дагуу үнэлгээг хийхдээ хууль тогтоомжид нийцсэн зарчмыг дээрх үндэслэлүүдээр зөрчсөн байгаа тул ДХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

            2. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдринй 183/ШШ2018/00000 дугаар шийдвэрээр С.Э, У.Сэлэнгэ нараас 177.439.949 төгрөгийг гаргуулж Д.С, Ц.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн.  Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ахлах шийдвэр  гүйцэтгэгчийн 000000000 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Э У.С нарт  шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл  удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан У.С-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны зоорийн давхарт байрлах эрхийн улсын 00000000 дугаартай 39.2 м.кв талбайтай авто зогсоолыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00000000дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00000000 дугаар  тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд  төлбөр төлөгч С.Э, төлбөр авагч Д.С, Д.Ц нар нь хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргаж, төлбөр төлөгч У.С  үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 07 дугаар сарын 30-ны  өдрийн 7/140 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Д  ХХК нь  дээрх хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг  шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 08 дугаар сарын  17-ны өдөр хүлээн авч талуудад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 000000000 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу  39.102.000 төгрөгөөр тооцон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч С.Э нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/00000000 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь  хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            3. Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ныөдрийн 0000дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0000 дугаар тогтоолоор С.Э, У.Снараас 177.439.949 төгрөгийг гаргуулж Д.С Д.Ц нарт олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн .............. тоот хаягт байрлах орон сууц, 39.2 м.кв талбайтай автогаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2016 оноос У.С, С.Э нартай төлбөрийг төлөх талаар олон удаа ярилцсан боловч  худал ярьсаар  үр дүнд хүрээгүй тул  шүүхээр шийдвэрлүүлж, албадан гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс явагдаж байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж,  барьцаа хөрөнгийг битүүмжлэх,  хураах,  хөрөнгийг үнэлэх ажиллагаанд  төлбөр төлөгчийн  зүгээс зориудын  шинжтэй саад хийх,  оршин суугаа хаягаа буруу хэлэх, цаг хожихын тулд  төрөл бүрийн нөхцөл байдлыг  зориудаар бий болгож төлбөр төлөхөөс зайлсхийж, 2014 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл ямар ч төлбө хийгдээгүй, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ............ тоот  48 м.кв орон сууц, мөн 39 м.кв автозогсоолыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хурааж, эдгээр хөрөнгүүдийн үнийн саналыг төлбөр төлөгч,  өмчлөгч нараас ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр М ХХК томилогдон  хөрөнгийг газар дээр нь  үзэж  танилцах боломжигй  төлбөр төлөгчийн зүгээс шинжээчид олгохгүй, хугацаа алдуулах, тохирсон цагтаа ирэхгүй, холбоо барих утсаа хаах,  авто гаражийн түлхүүр байхгүй зэрэг зориудын  шинжтэй үйлдлийн улмаас  автогаражийн үнэлгээг үндэслэлтэй тогтоох боломжгүй байна  гэсэн тайлбарыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  хөрөнгийн үнэлгээний тайландаа М ХХК-ийн үнэлгээчин бичжээ. Энэ тухай 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  183/ШШ2020/0000 дугаар шийдвэрт автогараж үнэлээгүй  талаар бичигдсэн.  Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гаүрын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №0000 дугаартай албан бичигт  У.С-гийн өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн  Ү-00000000 дугаартай, 39.2 м.кв талбайтай автогаражийн зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгийг  2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 0000000 дугаар тогтоолоор хураасан тул  үнийн саналаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор  шийдвэр гүйцэтгэгчид  ирүүлэхийг мэдэгдье гэсэн бичгийг шуудангаар  төлбөр төлөгч нарт  илгээжээ. Төлбөр төлөгч нар  оршин суугаа хаягаа  шийдвэр гүйцэтгэгчид  буруу тэмдэглүүлснээс  шуудан буцаж ирсэн. Хөрөнгийг хураасан  боловч  үнэлэх ажиллагааг  хуулийн хугацаанд  хийж амжаагүй, нийслэлд хөл тогтоосон. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр У.Сэлэнгийн өмчлөлийн 000000 улсын бүртгэлийн дугаартай автогаражийг хурааж, С.Э автогаражийг шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан, У.С, С.Э нар шүүхийн шийдвэрт  төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй  холбоотой гомдлыг шүүхэд 2 удаа гаргаж  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2020/0000 дугаар захирамжаар, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/0000 дүгээр захирамжаар шүүхээс түдгэлзүүлсэн байгаа.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу автогараж 55.860.000 төгрөгөөг үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн  үнэлгээний талаарх гомдлоо  энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч гомдлоо 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн байна. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            4. Нэхэмжлэгч С.Э-ээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-179/15012 дугаар мэдэгдэл, “Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг,

хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/00000 дугаартай гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/00000 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00000 дугаартай шийдвэр, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 000000 дугаартай  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, У.Сэлэнгийн өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн .. байрны зоорийн давхарт байрлах 39.2 м.кв талбай бүхий №12 дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2019 он 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00000000 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000000000 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол,  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “М ”ХХК-ийн  2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаартай  тогтоол хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0000000 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр авагч Д.Ц, Д.С нарын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлт, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4-179/12084 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 000 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, “Д ”ХХК-ийн  2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 58/021 дугаартай үнэлгээчнээр Ц.Т-ийг томилсон итгэмжлэх, шинжээчээр оролцохоос  татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт,  шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, “Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээчин Ц.Т-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн.............. дугаартай мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-179/17416 дугаартай мэдэгдэл, төлбөр авагч Д.С, Д.Ц нарын  2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт,2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ........... дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол  зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Ц.Т-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

      1. Нэхэмжлэгч С.Э  нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны зоорийн давхрын......... тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/...... дугаар шийдвэрээр Ц.С, У.Э  нараас 176.400.000 төгрөг гаргуулж Д.Сэдэд, Д.Ц нарт олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ-ний гудмаж, 46 дугаар байрны 12 тоот Ү-............ улсын дугаартай, 45 м.кв 2 өрөө орон сууц, 000000 улсын бүртгэлийн дугаартай 39.2 м.кв автрогаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

            Дээрх шүүхийн шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 00000000 дугаар тогтоолоор тус тус хянагдаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/000000000 дугаар шийдвэрээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

            3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэр болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/0000000 дугаар гүйцэтгэх хуудас, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШҮ2019/000000000 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 000000 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч У.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны  зоорийн давхрын 000000тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 11 дүгээр арын 05-ны өдрийн 00000000 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор “М”ХХК-ийг шинжээчээр томилжээ.

            Гэвч төлбөр төлөгч  хөрөнгийн өмчлөгчөөс  хөрөнгийг газар дээр нь үзэж танилцах боломжийг шинжээчид олгоогүй, хугацаа алдуулах, тохирсон цагтаа ирэхгүй, холбоо барих утсаа хаах зэргийн улмаас 39.2 м.кв талбай бүхий авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоож чадаагүй байна. 

            5. Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 0000000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн эд хөрөнгө хураах тухай 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0000000000000 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцжээ.

            6. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 000000000000 дугаартай  тогтоолоор Сүхбаатар дүүргийн 00000000000 тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дахин хурааж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 7/140 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгүүдэд үнэлгээ тогтоохоор “Д”ХХК-ийг шинжээчээр томилжээ.

            “Дамно”ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөн0000000000гийг 55.860.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

            7. Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0000000 тоот мэдэгдээр төлбөр төлөгч У.С, С.Э нарт үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

            8. Нэхэмжлэгч С.Э нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш хугацаанд гаргажээ.

            9. Нэхэмжлэгч С.Э нь төлбөрт хураагдсан хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгчийн саналыг харгалзаагүй нь хууль зөрчсөн, мөн хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний “Д”ХХК нь үнэлэхдээ хуулийн үндэслэл,  үнэлгээнд хэрэглэсэн үнэ, цэнэ суурь тодорхойгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй  гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн ............... тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч  болон гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            10. Учир нь “Д  ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны  зоорийн давхрын №12 тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж  өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

11. Шинжээчээс дүгнэлт гаргахдаа зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг хэрэглэсэн талаар тайландаа дурдаж, зах зээлийн хандлагаар хийсэн тооцооны дагуу үнэлж буй эд хөрөнгөтэй ойролцоо байршил, дэд бүтэц, талбайн хэмжээтэй эд хөрөнгүүдтэй харьцуулан үзэж, дүгнэлтээ гаргасан нь үндэслэл бүхий болжээ.  

12. Шинжээч тухайн эд хөрөнгөтэй харьцуулан үнэлсэн эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээнд нэг бүрчлэн тусгалгүйгаар, харин тухайн  харьцуулж буй хөрөнгийг зарын цахим сайтаас үзэж болох холбоосыг байршуулсан нь оновчгүй болсон ч энэ нь тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь тухайн үнэлгээнд тусгасан зарын цахим сайтын холбоос дээр дарснаар тухайн харьцуулж буй хөрөнгийн мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байх тул нэхэмжлэгчийн ямар эд хөрөнгөтэй харьцуулж  үнэлсэн нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй.

             13. Иймд төлбөр төлөгч С.Э, У.С нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр авагчийн  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг   улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 000000000000 байрны  зоорийн давхрын 0000 тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Э-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

                      

 

                                                                                                                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР