Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/01251

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/01251

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т Б” ХХК -д холбогдох

 

“Т Б” ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Ч.Т, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч “Т Б” ХХК-нд холбогдуулан ”Т Б” ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Хариуцагч “Т Б” ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.ГХөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон гэж тайлбарлан маргаж байна.

3.  Зохигчид дараах бичгийн нотлох баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

-2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2211 дугаартай Хөдөлмөрийн гэрээ

-Г.Г-ын№022697 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-Г.Г-ын№287533 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаартай Г.Гтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тушаал

-ТҮЦ машинаар 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргуулсан Г.Г-ыннийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

Хариуцагчаас:

-”Т Б” ХХК-ийн2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2205 дугаартай итгэмжлэл

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Нарантуул тооцооны төвд хийсэн 2021 оны шалгалтын тайлан

-”Т Б” ХХК-ийнхяналт шалгалтын газарт гаргасан Ахлах теллер А.Огийн тодорхойлолт

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/76 дугаартай А.Оийг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал

 

Шүүх зохигчдын хүсэлтээр:

-Г.Г-ынхарилцааны менежерийн ажлын байрны тодорхойлолт

-”Т Б” ХХК-ийнгүйцэтгэх захирлын 2014 оны 06 сарын 10-ны өдрийн №А/284 дугаартай Журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт “Т Б” ХХК-ийнхөдөлмөрийн дотоод журам

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №А/30 дугаартай Зээлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт Зээлийн үйл ажиллагааны журам

-2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны “Т Б” ХХК-ийнхүний нөөцийн программын мэдээлэл

-Нарантуул тооцооны төвийн гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №А/02 дугаартай Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №А/23 дугаартай Коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тушаал

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №А/48 дугаартай Коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тушаал

-”Т Б” ХХК-ийнзахирлын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №А/57 дугаартай Коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тушаал

-2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дотоод хяналт, шалгалтын газраас нэгдүгээр улиралд орон нутаг болон улаанбаатар хотын нэгжүүдэд шалгалт хийх ажлын ерөнхий удирдамж

-”Т Б” ХХК-ийн2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №28-331 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг

-”Т Б” ХХК-ийн2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №06-01/29 дугаартай санамж бичиг

-”Т Б” ХХК-ийн2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №106300184484 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ

-”Т Б” ХХК-ийн2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №106300179316 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ

-”Т Б” ХХК-ийн2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №103800542045 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ

-”Т Б” ХХК-ийн2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №330000411856 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ

-”Т Б” ХХК-ийн2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №180700191792 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ

-Г.Г-ын1,2,3 дугаар сарын цалингийн цэс

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу ”Т Б” ХХК-ийн Нарантуул тооцооны төвийн ахлах теллер А.О, теллер А.А нарын гэрчийн мэдүүлгийг өөрийн санаачилгаар авчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч “Т Б” ХХК-нд холбогдуулан тус байгууллагын Баянзүрх дүүргийн салбарын Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр дэмжиж байна. Үүнд:

1)    Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан аль ч ноцтой зөрчлийг гаргаагүй. Ажлаас халах тушаалд дурдсан гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэр-т 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гадуур ажилласан талаар бүртгээгүй гэх зөрчил, 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон зөрчлүүдийг гаргаагүй болох нь нэхэмжлэгч талаас шүүхэд бүрдүүлсэн баримтаар тогтоогдоно. Харин нэвтрэх эрх, нууц үгээ бусдад шилжүүлсэн гэх ноцтой зөрчлийг гаргасан болох нь хэрэгт бүрдсэн нотлох баримтаар тогтоогддоггүй гэв.

2)    Нэхэмжлэгчийг нэвтрэх эрх, нууц үгээ бусдад шилжүүлсэн ноцтой зөрчлийн талаарх хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг шүүхээс үнэлэх ёсгүй. Учир нь эдгээр баримт хуульд нийцээгүй, дангаараа нотолгооны чадваргүй баримтууд болно. Тодруулбал, нэхэмжлэгч зөрчил гаргасныг шалган тогтоосон гэж хариуцагчаас гаргаж хэрэгт бүрдүүлсэн Дотоод хяналт шалгалтын тайлан нь анхан шатны бусад баримтгүйгээр дангаараа нотлох баримт болохгүй. Гэтэл тус тайланг дэмжсэн өөр баримт хэрэгт үгүй, тайланд дурдсан IP хаягууд нь нэр дурдсан этгээдийн хаяг болох нь тогтоогдохгүй, энэ зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодруулахаар асуусан гэрчийн мэдүүлгүүд нь дотооддоо болон өөр хоорондоо зөрчилтэй. Шүүхээс үнэлж болохгүй нотлох баримт мөн гэжээ.

3)    Нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хэт хүндэдсэний зэрэгцээ шийтгэл хүлээлгэх үйл явц холбогдох журмыг зөрчсөн гэв.

 

3.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 7.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.13.1, 5.28.1-д заасныг зөрчсөн. Эдгээр заалтуудад хэд хэдэн зөрчлийн төрлийг тэмдэглэсэн. Тодруулбал, ажилтан Г.Гнь өөрийн хэрэглэж байсан нэвтрэх эрх, кодоо дотоод хяналт шалгалтын тайланд дурдагдсан нэр бүхий 5 хүнд нийт 34 удаа дамжуулан бүртгүүлсэнээрээ дээрх заалтын ...2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн ... гэх зөрчлийг гаргасан. Түүнчлэн гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэрт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гадуур ажилласан талаар бүртгээгүй, 5 зээлдэгчид нийт 5,063,452 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг хянаж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн зээл олгосон зөрчлүүд гаргасан гэжээ.

 

4.  Зохигчид нэхэмжлэгч Г.Гнь “Т Б” ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хашиж байсан, хөдөлмөрийн гэрээг сүүлийн байдлаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан үйл баримтын тухайд тус тус маргаагүй. /хх-т авагдсан ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт/

 

5.  Зохигчдын зөрчил тус бүрээр маргаж буй тул эдгэрэт холбогдуулан дүгнэлт өгөх нь зүйтэй. Үүнд:

1)    Нарантуул тооцооны төвийн Гадуур ажлын ирц бүртгэлийн дэвтэрт 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш бүртгэл хийсэн эсэх асуудлаар зохигчид маргаж байх боловч уг бүртгэлийг дурдсан хугацаанаас хойш хөтөлж байсан нь захирал Г.Гнь 2021.01.18-ны өдөр зээлийн судалгаанд харилцагчтай уулзахаар 12 цагт гарсан тухай тэмдэглэсэн, 2021.02.17 Баянзүрх дүүрэгрүү албан ажлаар уулзахаар 11:23 минутад гарсан тухай дэвтэрт хийсэн тэмдэглэл, бусад ажилчдын адил төстэй үйлдлийн талаар хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч энэхүү зөрчлийг гаргаагүй байх ба уг зөрчил нь сахилгын ноцтой зөрчлийн аль төрөлд хамаарч байгаа талаарх хариуцагчийн тайлбар ойлгомжгүй байна.

2)    Зохигчид зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 дэх хэсгийг нэхэмжлэгч зөрчсөн эсэх талаар маргаж байх ба энэ зөрчил нь гарын үсэг зурагдаагүй, хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн нэр бүхий 5 зээлдэгчид тэтгэврийн зээл олгосон үйлдлээр илрэнэ гэж маргаж байна. Гэвч энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна. Зээлийн үйл ажиллагааны журмын 17 дугаар зүйлийн зээлийн гэрээ байгуулах, зээл олгох гэсэн хэсгийн 17.2.4-т зээлийн ажилтан нь холбогдох зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийн төрлөөс хамааруулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, фидуцийн гэрээг хавсралт 4.1-4.17-д заасан загварын дагуу зээлдэгчтэй байгуулж, нэг талаас банкны эрх олгогдсон албан тушаалтан, нөгөө талаас зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарна гэж зохицуулсан. Нэхэмжлэгч Г.Гнь Нарантуул тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н.Бт тэтгэврийн зээлийн зориулалтаар 1,112,243 төгрөг, Г.Бд 721,011 төгрөг, Н.Пд 318,780 төгрөгийн зээлийг, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Л.Дд 1,496,319 төгрөг, Г.Жд 1,415,099 төгрөгийн зээл, нийт 5,063,452 төгрөгийн зээлийг тус тус олгосон талаар тайланд дурдсаны зэрэгцээ зохигчид энэ талаар тухайлан маргахгүй байна. Гэвч эдгээр зээлийн гэрээнүүдэд захирлын хувиар гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдэг дарсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгч уг баримтыг хожим өөрчилж, гарын үсгийг нөхөж зурсан, угаас хүмүүст нь зээлийг шилжүүлчихсэн тул гарын үсэггүй гэрээг тэр чигээр нь байлгах боломжгүй хэмээн тайлбарлаж байх боловч хожим зурсан, тайлан гаргах үед уг гэрээ нь Г.Г-ынгарын үсэггүй байсан тухай аливаа баримтыг хэрэгт өгөөгүй, энэ талаар нотлох үүргээ биелүүлсэнгүй.

3)    Зохигчид хөдөлмөрийн гэрээний 7.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д заасан ... 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн ... гэх зөрчлийг гаргасан эсэх талаар маргаж байна. Хариуцагч нь ажилтан Г.Гөөрийн хэрэглэж байсан нэвтрэх эрх, кодоо дотоод хяналт шалгалтын тайланд дурдагдсан нэр бүхий 5 хүнд нийт 34 удаа дамжуулан ирцээ бүртгүүлсэн нь тайлан, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Г.Г-ынажлын компьютерын хурд удаан хоцрогдсоны улмаас өглөө ажлын цагтаа багтаан нэвтэрч орж амжихгүй байх эрсдэлтэй тул бусдын компьютерээр дамжин нэвтрэх үйлдэл хийдэг байсан, ингэхдээ эрх ба нууц үгээ дамжуулж байгаагүй, өөрөө нэвтэрдэг байсан, түүнчлэн дотоод хяналт шалгалтын тайлан дангаараа нотлох чадваргүй, гэрч А.Оийн мэдүүлэг дотооддоо зөрчилтэй, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрчилтэй учир эргэлзээгүй нотлох чадваргүй, шүүх үнэлэх учиргүй гэж маргаж байна.

Шүүх дээрх зөрчлийг нэхэмжлэгч Г.Ггаргасан гэж дүгнэлээ. Зөрчлийг шалган тогтоосон гэх Дотоод хяналт шалгалтын тайлангийн 3 дахь хэсэгт Нарантуул тооцооны төвийн 5 ажилтны нэрийг, тэдгээрийн компьютерийн IP хаягийн хамт жагсаасан хүснэгт авагджээ. Эдгээр таван ажилтнаас хамгийн олон удаа ирцийг өөрийн төхөөрөмжөөс бүртгэсэн гэж дурдагдсан хоёр ажилтан болох А.О, А.А нарыг шүүх гэрчээр асуухаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу захирамжилсан. Ийнхүү захирамжлах болсон гол үндэслэл нь нэхэмжлэгчийн бусдын компьютерийг ашиглан өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр ирцээ бүртгүүлдэг байсан бодит байдалтай маргаагүй явдал байсны зэрэгцээ ажилтан А.Оийн бичгээр гаргасан тодорхойлолт, А.Аын тайланд гарын үсэг зурж танилцсан тухайгаа баталгаажуулсан үйл баримтууд байсан болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шинээр шаардах нотлох баримт нь хэрэгт өмнө дурдагдаагүй, үйл баримтыг цоо шинээр тодорхойлох бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тайлбарлан мэтгэлцэж байсан, баримтаар дэмжигдсэн үйл баримтыг тодруулах явдал байв. Энэ ч агуулгаар ийнхүү захирамж гаргаснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байх зарчмыг хөндөөгүй.

Шүүхэд гэрчээр дуудагдсан А.О-ынмэдүүлэг нь тэрээр шалгалттай холбогдуулан албан байгууллагадаа гаргаж өгсөн бичгэн тодорхойлолттой нь нийцэж байх ба холбогдох асуултад хариулсан түүний хариултыг өөр хоорондоо зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гэрч А.А өөрийн төхөөрөмжийн IP хаягийг мэдэхгүй, Г.Г-ынхаягаар нэвтэрч байгаагүй гэх мэдүүлгүүд нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1-д заасан ...2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн ... гэх зөрчлийг гаргасан эсэх талаарх шүүхийн дүгнэлтэд нөлөө үзүүлэхээргүй байна. Учир нь тус зөрчлийн бүрэлдэхүүнд гэм буруутай үйлдлийн тоог тодорхой дурдсан байх бөгөөд Г.Г2 буюу түүнээс дээш удаа бусдад нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулсан болох нь А.О-ынбичгээр гаргасан тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг болон шалгалтын тайлангаар тус тус тогтоогдсон болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е нь А.О, н.А нарыг шүүхээс гэрчээр асуухаар захирамж гаргах үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан миний компьютер хурд удаан, их гацдаг учраас өөр компьютерээр ирцээ бүртгүүлдэг байсан гэх тайлбар болох талаар тус захирамжид дурдсан болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж энэ асуултаас шүүх хальсан, эсхүл шууд холбоотой асуултыг асуугаагүй талаар шүүх хуралдаанд мэтгэлцэж байна. Дээр дурдсан захирамжид өмгөөлөгчийн илэрхийлж байгаа нэхэмжлэгчийн компьютер хурд удаан, их гацдаг гэх үйл баримтаас гадна түүний үл анзаарч байгаа, хэрэгт нэгэнт авагдсан байсан тайлан болон А.О-ынтодорхойлолтод дурдсан нэхэмжлэгч өөр компьютерээр ирцээ бүртгүүлдэг эсэх тухай асуудал давхар хөндөгдөж байгааг анхаарах ёстой.

4)    Нэхэмжлэгч талаас түүнийг зөрчил гаргасан эсэх асуудлыг шалган тогтоох процесс журам зөрчигдсөн бөгөөд түүний гаргасан байж болох шийдвэрт тохирсон шийтгэл ногдуулаагүй талаар тайлбарлан маргаж байна. Хариуцагч ажилтан Г.Г-ынгаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн дотоод журам, гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу шууд халах сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагч тайлбарлаж байна.

Шүүхээс өмнө өгсөн дүгнэлтийн хүрээнд маргаан бүхий гурван зөрчлөөс гадуур ажлын ирцийн бүртгэл хөтлөх болон зээлийн гэрээнд гарын үсэг зуралгүй зээл олгож холбогдох журам зөрчсөн гэх сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй талаар дүгнэсэн тул энэ асуудлаар зөрчил шалган тогтоох дүрэм журмыг баримталсан эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Харин хүний нөөцийн програмд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулсан үйлдлийг 2-оос дээш удаа гаргасан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцогдохоор Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд тодорхой заасан байх тул тус зөрчлийн хүрээнд процесс журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

6.  Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Гыг ажлаас чөлөөлсөн “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/267 дугаар тушаалын хүний нөөцийн порграмын эрхээ бусдад дамжуулсан сахилгын зөрчилд холбогдох хэсэг үндэслэл бүхий байх тул энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Г.Г-ынхариуцагч “Т Б” ХХК-нд холбогдуулан гаргасан “Т Б” ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.Г-ынхариуцагч “Т Б” ХХК-нд холбогдуулан гаргасан ”Т Б” ХХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын Нарантуул тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА