Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00969

 

                                                           ****ын нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 207/МА2022/00067 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

Даатгалын нөхөн төлбөр 4,715,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Батзулын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ХХК-д холбогдуулан ****ын нөхөн төлбөрт 4,715,450 төгрөг гаргуулахааршаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 438 дугаар зүйлийн 438.5-д заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-д ****ын нөхөн төлбөр 4,715,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90,397 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 207/МА2022/00067 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 438 дугаар зүйлийн 438.5-д заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-д ****ын нөхөн төлбөр 4,715,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дугаар зүйлийн 439.4-д заасныг баримтлан “ **** ****” ХХК-аас 4,715,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ****од олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн 2 дах заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90,397 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 90,397 төгрөгийг хариуцагч “ **** ****” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ****од олгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Т.Батзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ““...давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч **** нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4,715,450 төгрөг байсныг 3,548,659 төгрөг болгож 1,166,791 төгрөгөөр багасгасан байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байгаа. Тийм ч учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа багасгасан нэхэмжлэлийн шаардлагынхаа дагуу буюу 3,548,659 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжаа тооцож 71,728 төгрөг төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалдаа дурдсан атлаа шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээр буюу 4,715,450 төгрөгөөр шаардлагыг хангаж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзэх эрхтэй боловч нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг өөрийн санаачилгаар хангаж шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгоогүй. Мөн нэхэмжлэгч **** нь анх ****ын гэрээ байгуулахдаа өөрийн эзэмшлийн 90-15 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 10,000,000 төгрөгөөр үнэлэн ****д хамруулсан бөгөөд “Ашид Билгүүн” ХХК-аас тус автотээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 16,000,000 төгрөгөөр тогтоож тайлан гаргасан тул хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д “Гэрээнд заасан ****ын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал ****ын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт ****ын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно"гэж заасны дагуу ****ын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлж дараах аргачлалын дагуу хохирлын хэмжээг 62,5 хувиар буюу 5,386,875 төгрөгөөр тогтоож үүний дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тооцон олгосон.

4.1. Хуульд тодорхой заасны дагуу хохирлын хэмжээг тооцон нөхөн төлбөрийг олгосон. Харин давж заалдах шатны шүүхээс тооцоолол, хуулийн зохицуулалтыг хэрхэн дүгнэсэн, ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн талаараа магадлалдаа огт тусгаагүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн төдийгүй хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхтэй. Үүний дагуу бидний зүгээс “Автотээврийн хэрэгслийн ****ын гэрээ”-нийхээ 1.13.5.1-д “Монгол Улсын Үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирол”-ыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно гэж тусгасан. **** нь 2021.09.07-ны өдөр өөрийн эзэмшлийн 90-15 ОРХ улсын дугаартай автотээврийн хэрэгслээ жолоодон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Бор бургастайн голыг гармаар гатлах үедээ усанд урсаж ****ын тохиолдол гаргасан байдаг. **** нь голыг гармаар гатлах явцад автотээврийн хэрэгсэл нь унтарч усанд урсан ****ын тохиолдолд гарсан болох нь түүний тус компанид гаргасан 2 ч удаагийн өргөдөл мөн Архангай аймгийн цагдаагийн газрын Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Мягмарцэндийн 2021.09.08-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү ослыг байгалийн эрсдэлт хүчин зүйлийн шууд нөлөөгөөр учирсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь **** өөр /хатуу болон шороон хучилттай/ замаар зорчиж байхад нь эсхүл зогсоол талбайд автотээврийн хэрэгслээ байрлуулсан байх үед нь ч юм уу өөрийнх нь үйлдлээс огт хамааралгүйгээр байгалийн эрсдэлт хүчин зүйл нөлөөлж хохирол учруулсан бол түүнийг байгалийн эрсдэлийн улмаас хохирол учирсан байна гэж үзнэ. ****ын хувьд өөрөө үерлэсэн гол руу мэдсээр байж ороод автотээврийн хэрэгслээ суулгаж эвдэлж байгаа үйлдэл нь байгалийн эрсдэлт хүчин зүйлийн шууд нөлөөлөл биш юм. Харин ч бидний зүгээс тус ослыг давж заалдах шатны шүүхийн үзэж байгаатай адил үндэслэлээр авч үзсэн бол Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “... даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу ****ын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн"заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах байсан. Бидний зүгээс даатгуулагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлбөр олгосон. Гэтэл ийнхүү шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хуулийн зохицуулалтыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нь хариуцагчийн төлөөлөгч Т.Батзулын гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Т.Батзулын гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.09.16-ны өдрийн 001/ШХТ2022/00871 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ:

 7. Хариуцагчийн төлөөлөгч Т.Батзулын хяналтын журмаар гаргасан “...магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

9. **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2021.09.07-ны өдөр Баян-Өлгий аймгаас Орхон аймгийн чиглэлд 90-15 ОРХ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад Архангай аймгийн Өндөр улаан сумын Хануй багийн нутаг Бор бургасны голын гармаар гарах үед гол үерлэж, урсгал ширүүн байсан тул автотээврийн хэрэгсэлтэйгээ урссан юм. ...Ашид билгүүн” ХХК-аас 2021.09.11-ний өдөр автотээврийн хэрэгсэлд 8,619,000 төгрөгийн эвдрэл үүссэн болохыг тогтоосон. ...худалдан авсан 13,000,000 төгрөгөөс тооцвол 76.9 хувь болно. ...8,619,000 төгрөгийн 76.9 хувь 6,628,011 төгрөг, үүнээс даатгуулагчийн өөрөө хариуцах 20 хувийг тооцож 1,325,602 төгрөг. ...6,628,011 төгрөгөөс даатгуулагчийн өөрөө хариуцах хэсгийг хасахаар 5,304,409 төгрөг болж байгаа юм. “ **** ****” ХХК-ийн төлсөн 2,179,750 төгрөгийг хасвал 3,122,659 төгрөгийг нөхөн төлбөр авах ёстой ба үнэлгээний төлбөр 426,000 төгрөгийг нэмж нийт 3,548,659 төгрөг гаргуулна...” гэж тодорхойлжээ. 

10. Хариуцагч “ **** ****” ХХК “... ****той 2021.06.18-ны өдөр №0014769 тоот Автотээврийн хэрэгслийн ****ын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч өөрийн эзэмшлийн 90-15 ОРХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр үнэлж ****д хамруулсан. Даатгуулагч тухайн ****тай тээврийн хэрэгслийг жолоодон 2021.09.07-ны өдөр Архангай аймгийн Өндөр улаан сумын нутаг Бор бургастайн голын гармаар гатлах үедээ урсаж, ****ын тохиолдол үүссэн ба ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-аас 8,619,000 төгрөг, автотээврийн хэрэгслийн үнэлгээг 16,000,000 төгрөгөөр тогтоосон. Автотээврийн хэрэгслийн ****ын гэрээний 1.13.5.1-д Монгол Улсын Үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирлыг 50 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу 5,386,875 төгрөгөөс олгогдох нөхөн төлбөрийг 50 хувиар буюу 2,693,437 төгрөгөөр тооцож үүнээс мөн гэрээний 1.12-т Даатгагч нөхөн төлбөрийг олгохдоо олгохоор тооцсон нөхөн төлбөрийн дүнгээс даатгуулагчийн хариуцлагын хэсгийг хасаж олгоно гэж заасны дагуу гэрээний ****ын багц хүснэгтийн Багц 1-д харьяалах даатгуулагчийн хариуцах хэсэг 20 хувийг хасаж үүн дээр хохирол үнэлгээний зардалд 25,000 төгрөг нэмж тооцон даатгуулагчид нийт 2,179,750 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн байна. 

11. Зохигчийн хооронд ****ын тохиолдлын улмаас хэлэлцэн тохирсон ****ын нөхөн төлбөрийн хэмжээ маргааны зүйл болжээ. 

12. ****, “ **** ****” ХХК-ийн хооронд 2021.06.18-ны өдөр 0014769 дугаартай Автотээврийн хэрэгслийн ****ын гэрээ, баталгаа байгуулагдсан бөгөөд даатгуулагч **** 90-15 ОРХ улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээ 10,000,000 төгрөгөөр үнэлж, Багц 1 үйлчилгээг сонгож, хураамжийн төлбөрт 100,000 төгрөг төлсөн байна. Энэ талаар талууд маргаагүй болно. 

13. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

14. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан ****ын гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

15.“ **** ****” ХХК-ийг ****ын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодсон нь үндэслэлтэй, нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу олгосон талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Даатгалын гэрээний 1.13.5, 1.13.5.1-д Монгол Улсын Үндэсний авто замын сүлжээнд хамрагдсан усан гармаар гарснаас үүдсэн хохирлыг 50 хувиар тооцож, мөн гэрээний 1.12-т даатгагч нөхөн төлбөр олгохдоо олгохоор тохиролцсон үнийн дүнгийн даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж олгоно гэж тус тус харилцан тохиролцсон тохиолдолд эрсдэлийг 50 хувиар хариуцахаар тохирчээ. 

16. Даатгалын гэрээгээр даатгагч нь ****ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон ****ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь ****ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцон тодорхойлж, ****ын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал ****ын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт ****ын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгох үүрэг хариуцагчид үүснэ. 

Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж зохицуулсан бөгөөд Автотээврийн хэрэгслийн ****ын гэрээнд талууд 90-15 ОРХ улсын дугаартай, Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээ 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. 

17. Нэхэмжлэгч **** 2021.09.07-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Бор бургасны голын гармаар гарах үед гол үерлэж, урсгал ширүүн байсны улмаас машинтайгаа урсаж ****ын тохиолдол үүссэн болох нь зохигчийн тайлбар, Архангай аймгийн Цагдаагийн газрын Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Мягмарцэндийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нөхөн төлбөр хүссэн өргөдөл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021.09.14-ний өдрийн 952 дугаартай тээврийн хэрэгсэлд 8,619,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон үнэлгээ, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогджээ. 

18. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т “учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал”, мөн зүйлийн 8.4.4-т “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт”-ыг үндэслэн Даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж заасан байна.

 Автотээврийн хэрэгслийн ****ын 2021.06.18-ны өдөр 0014769 дугаартай гэрээний 1.1-д “Хохирлын хэмжээг тогтооход ****ын хохирол үнэлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагын гаргасан хохирлын үнэлгээг үндэслэнэ” гэж заасан байх бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн 2021.09.14-ний өдрийн 952 дугаартай үнэлгээгээр тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 16,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлыг 8,619,000 төгрөг гэж үнэлсэнд зохигч хэн аль нь маргаагүй болно.     

19. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т " ****ын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж хуульчилсан. 

 Талуудын хооронд байгуулсан 2021.06.18-ны өдрийн 0014769 дугаартай Автотээврийн хэрэгслийн ****ын гэрээний багц 1, 11.1.10-д “байгалийн эрсдэл” гэж газар хөдлөлт, аянга, мөндөр, үер, хуй салхи, хүчтэй шороон шуурганы шууд нөлөөгөөр ****ын зүйлд хохирол учрахыг ойлгохоор нэрлэн заасан байна. 

Нэхэмжлэгч **** 2021.09.07-ны өдөр Архангай аймгийн Өндөрлаан сумын Хануй багийн нутаг Бор бургасны голын гармаар гарах үед гол үерлэж, урсгал ширүүн байсны улмаас автотээврийн хэрэгсэлтэйгээ урссаны улмаас хохирол, ****ын гэрээний байгалийн эрсдэл гэсэн ойлголтод хамаарахгүй. 

20. Харин ****ын гэрээний 1.13.5, 1.13.5.1-д заасан нөхцөл маргааны зүйл болсон байна. 

21. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д “Гэрээнд заасан ****ын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал ****ын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт ****ын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно” гэж заасныг үндэслэн “Ашид билгүүн ХХК-ийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 16,000,000 төгрөгийн үнэлгээг ****ын гэрээнд тусгагдсан 10,000,000 төгрөгт харьцуулан хувь тэнцүүлэх аргачлалаар хохирлын хэмжээг 62,5 хувиар буюу 5,386,875 төгрөгөөр тогтоож, тээврийн хэрэгслийн ****ын гэрээний 1.13.5, 1.13.5.1-д заасны дагуу хохирлыг 50 хувиар тооцож, 2,693,437.50 төгрөгөөс гэрээний 1.12-т заасан даатгуулагчийн хариуцах 20 хувийг хасаж, хохирлын үнэлгээний зардал 25,000 төгрөгийг нэмж нийт 2,179,750 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий болжээ.  

22. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгч Т.Батзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 207/МА2022/00067 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Батзулын гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН 

                                    ШҮҮГЧИД                                          Г.БАНЗРАГЧ 

 П.ЗОЛЗАЯА 

            С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

 Х.ЭРДЭНЭСУВД