Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2022/00570

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3-р хороо Сөүлийн гудамж ******* тоотод байрлах, ******* “*******” /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* байрлах “*******” ХХК /РД:2105357/-д холбогдох,

 

Гэрээний төлбөр 9.961.620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Гэрч: , , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ******* хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Замын 6 дугаар анги нь “*******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Салбар зам арчлалтын ОГ/20/080 дугаар гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* ХХК-ийн 19/224/11 дугаар бүхий гэрчилгээтэй дагнасан хэрэглээний 396 м зам, 1 ширхэг суман шилжүүлгийг 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд гэрээ байгуулан, Замын 6 дугаар анги нь арчлалт үйлчилгээг хариуцан ажилласан. Гэтэл Салбар зам эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. ******* хувь нийлүүлсэн нийгэмлэгийн  Замын 6 дугаар анги нь ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Салбар зам арчлалтын ОГ/20/080 дугаар гэрээг байгуулсан. Гэрээгээр ******* ХХК-ийн 19/224/11 дугаар бүхий гэрчилгээтэй дагнасан хэрэглээний 396 м зам, 1 ширхэг суман шилжүүлгийг 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд гэрээ байгуулан, Замын 6 дугаар анги нь арчлалт үйлчилгээг хариуцан ажилласан. Гэтэл Салбар зам эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний дагуу нийт төлбөл зохих 6.670.728 төгрөг, алданги 6.626.256 төгрөг буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцвол 3.335.364 төгрөг нийт 9.961.620 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. ******* ХХК нь Төмөр замын тухай хуулиар суурь бүтэц эзэмшигч юм. Дугаартай гэрээ маань Төмөр замын тээврийн тухай хуулийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хэмжээнд өөрөө гарын үсгээ зураад, Төмөр замын тээврийн тухай хуулийн 19.3 дахь хэсэгт тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой таталт тавилтын гэрээ гээд байна. Энэ суурь бүтэц арчлах, тээвэрлэлт явуулах нь 2 өөр гэрээ гэдгийг тайлбарлаад хэлэхээр танайх нэг компани учраас манайх хүлээж авахгүй гэдэг. Мөн тухайн замыг хөдөлгөөнд ашиглаагүй нь гэрээний үүрэг биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй, хуулийг буруу ойлгож байгаа нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *******ын харьяа Замын 6-р анги нь ******* ХХК-тай 2020 оны 02-р сарын 13-ны өдөр салбар зам арчлалтын ог/20/080 дугаартай гэрээг байгуулсан нь үнэн. Уг гэрээний дагуу төлөх 2020 оны арчлалт үйлчилгээний төлбөр 6.670.728 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилжээ. 2018 оны 8 дугаар сарын 09-ний Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00796 тоот шийдвэрээр шүүгч Б.Бямбасүрэн нь “*******” ХХК-тай “*******” ХХК-ийг төмөр зам ашиглах гэрээ байгуулж ажиллахыг даалгасан. "*******" ХХК-тай манайх гэрээ байгуулах гэж гэрээний гол нөхцөлийн талаар саналаа илгээхэд заавал өөрийн тогтоосон үнээр гэрээ хийнэ гэх болсон. Ингээд “*******” ХХК-ийг ШӨХТГ-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор зүй ёсны монополь эрхтэй аж ахуйн нэгжээр тогтоолгосон. Ингэснээр Монгол улсын өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.1, 7.1.2, 7.1.5, 7.1.11, 7.2-т тус тус заасан үндэслэлээр “*******” ХХК нь өөрийн санаачлагаар гэрээ хийх шаардлагатай байтал, (өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрийн дагуу “*******” ХХК-д гэрээ хийхийг даалгах шаардлагагүй болсон) үүнийг зөрчиж, гэрээний чөлөөт байдлыг эвдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437-р анги гэрээг хүчээр албадан хийлгэхийн тулд шийдвэрт заагдаагүй ажиллагааг явуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *******ын харьяа Эрдэнэт өртөөнд манай компанид вагон тавих, татах үйлчилгээ үзүүлэхгүй байх мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийн дагуу 2019 оны 6 дугаар сараас хойш манайх өөрийн эзэмшлийн салбар замаар вагон тавих, татан авах үйлчилгээ авч чадаагүй, мөн салбар зам арчлалтын үйлчилгээ огт хийгдээгүй тул гэрээний дагуу манай компани зам арчлалтын төлбөр төлөх үндэслэлгүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *******ын харьяа Эрдэнэт өртөөнөөс вагон тавих, татах үйлчилгээ огт аваагүй тул салбар төмөр зам арчлалтын гэрээний үүрэг биелэгдэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Учир нь:Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *******ын харьяа Эрдэнэт өртөө нь Төмөр замын тухай хууль, төмөр замын талаар гарсан олон дүрэм журмын дагуу нийт иргэд аж ахуй нэгжүүдэд үйлчлэх үйлчилгээний байгууллага юм. Гэвч төмөр замын үйлчилгээний дагуу ААН-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, ямарч хувийн байгууллагын эрхшээлд оролгүй гэрээ байгуулсан байгууллагадаа үйлчлэх ёстой. Гэтэл дээрх үүргээ биелүүлэлгүй “*******” ХХК-ний хүсэлтээр *******ын Эрдэнэт өртөөний 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 83/439 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 83/170 дугаартай, 2019 оны 8 дугаар сарын 12-ний 83/229 дугаартай тус тус албан бичгээр зөвхөн “*******” ХХК-ийн салбар төмөр замыг одоог хүртэл хаалттай үйлчилгээ үзүүлээгүй байна. Хэрэв Эрдэнэт өртөө нь гэрээний дагуу үүргээ биелүүлж үйлчилгээ үзүүлсэн бол “*******” ХХК-ний зүгээс зам арчлалтын төлбөрөө саадгүй төлөх боломжтой. ******* ХХК нь ШӨХТГ-ын 2019 оны 10-р сарын 11 -ий өдрийн 07 тоот тогтоолоор зүй ёсны монополь эрхтэй аж ахуйн нэгжээр тогтоогдсон. ШӨХТГ-ын 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн 01/1908 тоот албан бичгийн дагуу Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 7-дугаар зүйл, 7.1, 7.1.2, 7.1.5,7.1.11, 7.2-т заасны дагуу төмөр замын дамжин өнгөрөх үнэ тарифыг хянуулан тогтоолгох ёстой. Гэтэл өрсөлдөөний тухай хуулийг илт зөрчиж бусад ААН-ээс өндөр төлбөр шаардан, замын эхэнд хаалт тавьж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгосон. Үүнийг манай компаний зүгээс Зам тээврийн яам, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *******ын харьяа Эрдэнэт өртөөний захиргаанд удаа дараа хандсан боловч зохих арга хэмжээ аваагүй.Орхон аймгийн ШШГТазар 437-р нээлттэй хорих анги нь Орхон аймгийн СДИХАШШүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ий өдрийн 796-р шийдвэрт заагдаагүй гүйцэтгэх ажиллагааг явуулж зөвхөн ******* ХХК-ний салбар төмөр замыг хаах шийдвэр гаргасан. Иймд дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* ХХК-с гэрээний дагуу 6,670,728 төгрөг, алдангид 3,335,864 төгрөг нийт 9,961,620 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжилж байгаа үндэслэл нь салбар зам арчлалт үйлчилгээний хөлс төлбөр гэж нэхэмжилж байгаа. 2020 оны 02 сарын 13-ны өдөр салбар зам арчлалтын гэрээг байгуулсан боловч 01 сарын 02-оос эхлээд тооцно гэсэн байгаа. Энэ хоёр байгууллагын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Төмөр замын хуулиндаа нарийн зохицуулалттай гэрээний харилцаа байна хэдий ч гэрээний гүйцэтгэлийн төлбөрийн асуудлыг шийдэхэд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөл зайлшгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байгаа. Зам арчлалтын гэрээн дээр заагдсан арчлалт үйлчилгээ, үзлэгийг тогтмол хийсэн гэж байгаа. Гэтэл хүлээлгэж өгсөн нь баримтаар хангалттай тогтоогдсонгүй. Зам арчлалтын ажил хийсэн гэж үзэж байгаа, гэхдээ гэрээний нөхцөлийг харахаар ажил гүйцэтгэгч арчлалтынхаа үйл ажиллагааг хэрхэн яаж хүлээлгэж өгөх, ямар ажлыг хийж ******* ХХК-ийн төлөөлөлд яаж хүлээлгэж өгөх, харилцан хүлээж авахыг гэрээнд зааж өгөөгүй. Тухайн байгууллагад ажиллаж байгаа арчлалт хийдэг ажилтан дээд шатны даргадаа хийсэн ажлаа тайлагнадаг юм байна. Тэр баримтыг ******* ХХК-д зам арчлаад хүлээлгэж өгч байсан байна гэж үзэх нь учир дутагдалтай болоод байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ******* ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурж байсан гэсэн баримтын хувьд тухайн цэгт сахиул хийдэг энэ миний гарын үсэг биш байна, мөн надад зам янзалсан талаар ямар нэгэн зүйл хүлээлгэж өгч байсан тохиолдол байхгүй гэж байна. Мөн Ууганзаяа гэж хүн гарын үсэг зурсан байна гэж байна, гэтэл ******* ХХК-д ийм хүн ажилладаггүй гэж хуралд орж байгаа гэрч сахиул хэлж байна. Гол зүйл нь зам арчлалтын гэрээний дагуу хийж байсан ажил үүргээ хэрхэн хүлээлгэж өгч байсан талаарх нөхцөл байдал хангалттай тогтоогдсонгүй. Гэрээг яриад байна гэрээ хийгдсэн байна, хэрвээ ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол гэрээний 5.3 дах хэсэгт заасан хоног тутамд алданги тооцох, мөн төлбөрөө төлөөгүй байх юм бол гэрээг цуцлах эрх нь ажил гүйцэтгэгчид байсан. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй, магадгүй хангалттай ажил үйлчилгээг хийж байсан нь баталгаажаагүй учраас нөгөө талдаа тэрийгээ мэдэгдэхгүй явж байгаад жил дуусаад гэрээний хугацаа дуусангуут алданги тооцож оруулж ирж байгаа нь гэрээ байгуулсан нөгөө талынхаа эрхийг зөрчиж байна. Гэрээний 7.1-д зааснаар нэг, хоёр улирал гэрээний үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байгаа бол өөрсдөө ажил үйлчилгээ хийсэн гэж үзээд төлбөр хөлс авах ёстой гэж үзэж байгаа бол 7.1.1, 7.1.2-т заасан арга хэмжээг аваагүй, ийм арга хэмжээ аваагүй байж жилийн сүүлд жилийн хугацаанд төлөх үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс 50 хувиар алданги тооцож байгаа нь гэрээний үүрэг хүлээсэн тал үүргээ биелүүлээгүй гэж Иргэний хуулийн 223.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал гаргаж байсан байна. Гэрээний жилийн үндсэн төлбөр нь 6,670,723 төгрөг байгаа энэ ажлыг гүйцэтгэсэн гэдгээ ******* ХХК-д хүлээлгэж өгсөн баримт нь хангалттай тогтоогдохгүй байна. *******ыг төлөөлөөд замын 6-р анги гэрээ хийсэн тухайн салбар зам эзэмшигч энэ өмчөө ашиглах эрхийг ******* өөрөө зөрчсөн. Үүнийг болохоор шүүх хурал дээр вагон тавих, татах үйлчилгээ манайд хамаагүй, хариуцагч тал бас хэлээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг биелүүлэхийн бол манай гэрээний асуудал болон бид хохирол хүлээх ёстой гэж асуудлыг тавихгүй шууд шийдвэрт заагдаагүй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч замыг нь хаачхаад бүтэн жилийн арчилгааны мөнгө нэхэмжилж, мөн алданги 50 хувиар тооцно гэж байгаа нь үндэслэл муу байна.  Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт заасан хийсэн ажил үүрэг нь хангалттай тогтоогдохгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ажлын үр дүнг хүлээж авсан бол хариуцагч тал гэрээний төлбөрөөс зугтах боломжгүй болно гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “*******”-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “*******” нийгмлэгийн дүрэм, Салбар зам арчлалтын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ог/20/080 дугаартай гэрээ, ******* ХХК-ийн төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ, дагнасан хэрэглээний зам, талбайд тавигдах шаардлага, ******* ыХХК-ийн ачилт буулгалтын салбар замын тодорхойлолт, Нийт авлагын насжилтын тайлан, Салаа замын урсгал засварын 2020 оны 01-12 сарын тайлан, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн НЗРБ Ч.Цогбаярын 149Б цахилгааны мөрөөр үзлэг хийсэн тухай, Замын аж ахуйн албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай “Заавар батлах тухай” тушаал, тушаалын хавсралт, ПУ-28 Зам шалгасан  тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар, ПУ-29 Сумын шилжүүлгийг шалгасан дүнг бичих 57, 126-р дэвтрийн хуулбар, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/849 дугаартай албан бичиг, *******ын Эрдэнэт өртөөний 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 83/170 дугаартай албан бичиг, *******ын хууль зүйн албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/234 дугаартай албан бичиг, *******ын Эрдэнэт өртөөний 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 83/150 дугаартай албан бичиг, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 335 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч талаас: ******* ХХК-ийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ, ******* ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 796 дугаартай шийдвэр, Эзэмшигчийн эзэмшил дагнасан хэрэглээний ******* ХХК-ийн салбар замд УБТЗ ХНН-ийн сэлгээний зүтгүүрээр воган тавьж өгөх, татаж авах тухай 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТТГ/20/050 дугаартай гэрээ, Салбар зам арчлалтын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ог/02/80 дугаартай гэрээ, зам арчлалтын төлбөрийн хуваарь, ******* ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан өргөдөл,  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 с арын 14-ний өдрийн 1/1506 дугаартай албан бичиг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоол, ******* ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гаргасан хүсэлт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1908 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/11 дугаартай албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн а/9 дугаартай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/8 дугаартай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн а/7 дугаартай албан бичиг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн а/5 дугаартай албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн а/56 дугаартай албан бичиг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10/1735 дугаартай албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 83/229 дугаартай албан бичиг, *******ын Эрдэнэт-Өртөөний 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/645 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* “*******” нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 9.961.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* “*******”-ын харьяа Эрдэнэт өртөөний Замын 6 дугаар анги нь “*******” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Салбар зам арчлалтын ОГ/20/080 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч ******* ХХК-ийн 19/224/11 дугаар бүхий гэрчилгээтэй дагнасан хэрэглээний 396 метр зам, 1 ширхэг суман шилжүүлэгт 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд техник ашиглалтын журам, технологийн горимын дагуу арчлалт үйлчилгээ хийх, хяналт тавьж, гарсан гэмтлүүдийг засварлах, салбар зам эзэмшигч  буюу хариуцагч нь гэрээний төлбөрт 6.670.723 төгрөг төлөхөөр, төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцохоор талууд тохиролцсон ба хариуцагч тал гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байна.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь  захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх тул гэрээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй  байна.

 

5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... манай харьяа Эрдэнэт өртөөний Замын 6-р анги нь гэрээний дагуу хариуцагчийн 396 метр урттай зам, 1 ширхэг суман шилжүүлгийн арчлалтын үйлчилгээг 1 жилийн хугацаанд хариуцан ажилласан боловч гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй байгаа...” гэж тодорхойлсон.

 

6. Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг “...2019 оны 6 дугаар сараас хойш манайх өөрийн эзэмшлийн салбар замаар вагон тавих, татан авах үйлчилгээ авч чадаагүй, мөн салбар зам арчлалтын үйлчилгээ огт хийгдээгүй, ...ажлын үр дүнг хүлээлгэж өгч байгаагүй тул гэрээний дагуу манай компани зам арчлалтын төлбөр төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарласан.

 

7. Хариуцагч ******* ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Модны үйлдвэрийн ******* Дагнасан хэрэглээний 396 метр урттай зам, 1 ширхэг суман шилжүүлгийг Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3 жилийн хугацаатай 19/224/11 дугаартай гэрчилгээ авч эзэмшдэг бөгөөд  Төмөр замын тээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Суурь бүтэц эзэмшигч нь дараахь үүрэгтэй”, 19.2.1-д “өөрийн эзэмшлийн суурь бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан үүргээ хэрэгжүүлэхээр ******* “*******”-ын харьяа Эрдэнэт өртөөний Замын 6-р ангитай Салбар зам арчлалтын гэрээг 2020 оны 02 дугаар сарын 13-нд байгуулсан.

 

            8. Уг гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр ******* ХХК-ийн төмөр зам татах, тавих үйлчилгээнд хориг тавьсан болох нь тогтоогдож байна.

 

            9. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч ******* “*******” нь ******* ХХК-тай байгуулсан салбар зам арчлалтын гэрээний дагуу салбар зам эзэмшигчийн зам, суман шилжүүлэгт “Техник ашиглалтын журам” /ТАЖ/, технологийн горимын дагуу арчлалт үйлчилгээ хийж, хяналт тавьж ажилласан болох нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Салаа замын урсгал засварын 2020 оны 01-12 сарын тайлан, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн НЗРБ Ч.Цогбаярын 149Б цахилгааны мөрөөр үзлэг хийсэн тухай акт, Замын аж ахуйн албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай “Заавар батлах тухай” тушаал, тушаалын хавсралт, ПУ-28 Зам шалгасан тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар, ПУ-29 Сумын шилжүүлгийг шалгасан дүнг бичих 57, 126-р дэвтрийн хуулбар, гэрч ын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр нотлох баримтуудаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...салбар зам арчлалтын үйлчилгээ огт хийгдээгүй...” гэх тайлбар няцаагдаж байна.

 

            10. Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөрт 6670728 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй алдангид 3335364 төгрөг, нийт 9961620 төгрөг нэхэмжилсэн ба талуудын хооронд байгуулагдсан Салбар зам арчлалтын гэрээний 5.4-т “салбар зам эзэмшигч нь зам арчлалтын төлбөрийг 1 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол зам арчлалтыг зогсоох...”, 7 дугаар зүйлийн 7.1.2-ын б-д “төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол гэрээг ажил гүйцэтгэгч өөрийн санаачлагаар цуцлах”-аар заасан, ажил гүйцэтгэгч гэрээ цуцлах боломжтой байхад гэрээ цуцлах санал гаргаагүй, гэрээг үргэлжлүүлсэн, мөн хориг тавьсны улмаас хариуцагч нь салбар замыг ашиглаагүй, ажил үйлчилгээ явуулаагүй болохыг мэдэж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “*******” ХХК-аас гэрээний төлбөрт 6.670.723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* “*******”-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.290.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

12. Нэхэмжлэгч ******* “*******”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.335 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 121.681 төгрөгийг ******* “*******”-д олгож шийдвэрлэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 6.670.723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* “*******”-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.290.897 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* “*******”-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.335 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 121.681 төгрөгийг гаргуулж ******* “*******”-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ