Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/03567

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 12 дугаар байр 12 тоотод оршин суух Бовогт Э б /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 31 дүгээр байр 2 тоотод байрлах Э ББСБ ХХК /

 

2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0500190008 тоот зээлийн гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 18-48 УБЧ тоот улсын дугаартай, JW1 тоот арлын дугаартай, Toyota Land cruiser 100 маркийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч

хариуцагчийн өмгөөөлөгч Б.Б

нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэбилэгийн б нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗГ0500190008 тоот Зээлийн гэрээ-г Монгол Улсын хуулийн этгээд болох Э Кредит ББСБ ХХК-тай байгуулж, зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗГ0500190008 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн JW1тоот арлын дугаартай, 0 дугаарт гэрчилгээтэй, 18-48 УБЧ тоот улсын дугаартай, Тоуоtа Land cruiser 100 маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрхийг Э Кредит ББСБ ХХК-д шилжүүлсэн. Энэхүү зээлийн хөрөнгөөр миний бие Э.б нь нөхөр Ө.Батсуурь хамт Лүйс Вилл ХХК-ийн үйлчилгээ болох Чэжү арал руу аялахад барьцаа болгох зорилгоор зээлсэн. Уг зээл авах суудлыг анх Лүйс Вилл ХХК-ийн захирал А.Түвшинтөгс санал болгосон бөгөөд өөрсдийн хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтран ажилладаг "Э Кредит ББСБ" ХХК-иас зээл гаргаж өгье хэмээн санал болгосон. Үүний дагуу Э Кредит ББСБ ХХК-тай уулзахад тээврийн хэрэгсэлийн бичиг баримтууд байхад л асуудалгүй гэж ойлгуулсан бөгөөд улмаар шууд гэрээ байгуулагдсан. Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлийг олгох байх гэж бодсон боловч харамсалтай нь Э Кредит ББСБ ХХК-ийн зүгээс ЗГ0500190008 тоот Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийг хууль болон гэрээнд заасан журмын дагуу олгоогүй. Гэтэл уг асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед Э Кредит ББСБ ХХК-ийн зүгээс Э.б надтай баигуүлсан Зээлийн гэрээний дагуу олгох ёстой зээл болох 5,000,000 төгрөгийг А.Тгэгч этгээдийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн тухай баримтуудаа анх гаргаж өгсөн. Энэ баримтыг гаргах хүртэл хугацаанд Э.б миний зүгээс "Э Кредит ББСБ ХХК зээлээ олгоогүй, тийм ч учраас өнөөдрийг хүртэл хугацаанд буюу зээлийн гэрээ байгуулагдсан үеэс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн төлөлт хийж байгаагүй, хариуцагчийн зүгээс ч зээлээ төлөхийг шаардаж байгаагүй. Нэхэмжлэгч Э.б миний зүгээс А.Түвшинтөгс гэгч этгээдэд Зээлийн гэрээний дагуу олгох ёстой 5,000,000 төгрөгийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар хариуцагч банк бусын удирдлагуудтай ярьж ч байгаагүй. Хэрэв үнэхээр шилжүүлэх байсан бол А.Т бус Лүйс Вилл ХХК руу шилжүүлэх хүсэлт өгөх байсан. Учир нь Чежү арал руу аялах гэрээг уг хуулийн этгээдтэй байгуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажшлагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажшлагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Гэтэл хариуцагч Э Кредит ББСБ ХХК-ийн зүгээс Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д Зээлийн хэмжээ 5,000,000 төгрөг гэсэн үүргээ дээр дурдсан хуулийн дагуу шилжүүлж олгоогүй гэж үзнэ. Нэхэмжлэгч Э.б миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Э Кредит ББСБ ХХК-тай Зээлийн гэрээ байгуулсан боловч, зээлийг бодитоор аваагүй гэж бодож, итгэж ирсэн бөгөөд Лүйс Вилл ХХК-ийн зүгээс олон хүмүүсийг залилан мэхэлж, Чэжү арал руу аялах боломжгүй болсон тул зээлийн санхүүжилт шаардлагагүй байсан тул уг банк бусаас зээлээ олгохыг шаардаж байгаагүй болно. Өнөөдрийн байдлаар надад уг зээл нь шаардлагагүй болсон бөгөөд Э Кредит ББСБ ХХК-ийн зүгээс уг асуудалд эсрэг байр суурь илэрхийлж байгаа тул үүнийг Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д "ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж заасан үндэслэл гэж үзэж байгаа учир Э Кредит ББСБ ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0500190008 тоот Зээлийн гэрээ-нээс татгалзаж байгаа болно. Түүнчлэн, Э Кредит ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ0500190008 тоот "Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ /Фидуци/-н Зээлийн гэрээний үндсэн дээр хийгдсэн гэрээ учир уг гэрээнээс нэгэн адил татгалзаж, уг гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан 1 УБЧ тоот улсын дугаартай, W11 тоот арлын дугаартай, Toyota Land Cruiser 100 маркийн тээврийн тээврийн хэрэгсэлийг буцаан шилжүүлэн авахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд, Э Кредит ББСБ ХХК-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн ЗГ0500190008 тоот Зээлийн гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн "Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-нээс татгалзаж уг гэрээний дагуу шилжүүлсэн 1УБЧ тоот улсын дугаартай, W1тоот арлын дугаартай, Toyota Land Cruiser 100 маркийн тээврийн тээврийн хэрэгсэлийн бүртгэлийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн. Монгол Улсын хуулийн этгээд Э кредит ББСБ ХХК болон Э.б нарын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0500190008 тоот зээл гэрээ болон гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээнээс татгалзаж, фидуцийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн Э.бийн өмчлөлийн 18-48 УБЧ улсын дугаартай тоёота ланд крузер 100 маркийн автомашины бүртгэлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Э.б нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Э кредит ББСБ ХХК-тай 0500190008 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 5 сая төгрөгийг 3,3 хувь, /зээлийн гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 5 хувийн/ хүүтэйгээр 12 сарын хугацаанд зээлсэн. Зээл авах гол үндэслэл нь Э.б болон түүний нөхөр Ө.Батсуурь нар нь Үүлэн трэвел ХХК-тай аялал жуулчлалын гэрээ байгуулж, гэрээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү арал руу 3 өдөр, 3 шөнийн аялал хийхээр болсон. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хөдлөөд, 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ-аас Солонгос улс руу нисэхээр байсан. Гэтэл виз мэдүүлэхэд визний барьцаа 5 сая төгрөг хэрэг болсон. Нэхэмжлэгчид уг 5 сая төгрөг байгаагүй. Харин нэг хувьцаа эзэмшигчтэй Үүлэн трэвел ХХК нь Эч кредит ББСБ ХХК-тай хамтран ажиллах гэрээтэй. Уг хамтран ажиллах гэрээгээр дамжуулан аяллаар явж байгаа хүмүүсдээ зээл авахуулж байхаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Э.б нь Э кредит ББСБ ХХК-тай хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээ байгуулсан. Уг мөнгө нь аяллын визний барьцаанд зориулагдахаар байсан. Зээлийн гэрээний 2 дугаар 2.3-т зээлийг зээлдэгчийн зээлийн харилцах дансанд шилжүүлснээр харилцаа үүсэхээр зохицуулсан. Зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. Гэтэл Э.бийн дансанд Э кредит ББСБ ХХК 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны гаргах хүртэл хугацаанд зээл олгоогүй. Э.б зээлийг авах гэж ардаас нь хөөцөлдөөгүй шалтгаан нь өөрөө Солонгос Улсын визэнд орж чадаагүй. Хоёрт 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр аялах асуудал нь худлаа болсон. Учир нь н.Түвшинтөгс нь олон хүмүүсийг залилан мэхэлсэн. Энэ асуудал нь Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Аялах боломжгүй болсон учраас 5 сая төгрөгийн зээл авах шаардлагагүй болчихсон. Зээл аваагүй учраас машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авах гэхэд, хариуцагч шилжүүлж өгөөгүй. Иймд арга буюу шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Э кредит ББСБ ХХК н.Түвшинтөгс гэх хувь хүний дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь тодорхой болсон. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй, үр дагавар гарахгүй, зээлийн гэрээ, фидуцийн гэрээнээс татгалзаж байна. Зээл, фидуцийн гэрээний аль алинаас нь татгалзаж байгаа учраас талууд өгсөн, авснаа харилцан буцаах ёстой. Э.б нь Э кредит ББСБ ХХК-иас зээл аваагүй учраас буцаан өгөх зүйл байхгүй. Автомашин нь Э кредит ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа тул түүнийг Э.бийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.б нь хариуцагч Э кредит ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Э.б, Ө.Ба нар Чэжү арал руу аялах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулсан. Аялал жуулчлалын гэрээний баталгаа болох 5 сая төгрөгийг хариуцагч байгууллага зээлдүүлсэн. Нэхэмжлэгч н.Түвшинтөгс гэж хувь хүний данс руу мөнгө шилжүүлсэн байна гэжээ. Гэтэл аялал жуулчлалын гэрээнд мөнгө шилжүүлэх хүний дансны дугаарыг бичээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч нар нь зээл авахдаа н.Түвшинтөгсийн хаан банкны данс руу 5 сая төгрөгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэрчийн мэдүүлэг дээр Ө.Батсуурь над руу утсаар ярьсан, мөнгийг чинь шилжүүлсэн гэж хэлдэг. Мөн нэхэмжлэгч Аялал жуулчлалын гэрээ хэрэгжихгүй болсон тул гэрээнээс татгалзаж байна гэжээ. Манайх Иргэний хуульд заасны дагуу зээлдэгчийн хүсэлтийн дагуу өөр хүний дансанд мөнгийг шилжүүлсэн. Аялал жуулчлалын гэрээ хэрэгжих боломжгүй болоход зээл авсан банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөө гаргуулахаар дайрч байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нар аялал жуулчлалын гэрээ хэрэгжих боломжгүй гэдгийг аль 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулахаас өмнө мэдсэн. Банк, Эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлийн данс үүсгэж, тэр дансандаа мөнгөн хөрөнгө байрлуулаад зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийг н.Түвшинтөгсийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч харилцах данс болон зээлийн дансыг ялгахгүй байх шиг байна. Зээлдэгчтэй харилцах данс гэж тусдаа байдаг, тэр дансаар хүү, нэмэгдэл хүү зэргийг тооцож явдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч Э.б нь хариуцагч Э кредит ББСБ ХХК-д холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0500190008 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-нээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 18 УБЧ улсын дугаартай, JWтоот арлын дугаартай, Toyota Land cruiser 100 маркийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу зээл олгоогүй буюу зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй гэж үзэн гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу зээлийг зээлдэгчийн хүссэн данс руу шилжүүлж зээлийг олгосон гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Э кредит ББСБ ХХК нь 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай Э.бд шилжүүлэх, Э.б нь гэрээний хугацаанд сард 3.3 хувийн хүү, гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд сард 5 хувийн хүүтэй мөнгийг буцааж төлөх үүргийг хүлээжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Э.бийн өмчлөлийн 1 УБЧ улсын дугаартай тоёота ланд круйзер-100 маркийн, улаан хүрэн өнгийн суудлын автомашины өмчлөлийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү гэрээнүүдийг байгуулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, хэн алиных нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451, 235 дугаар зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээнд заасан Э.бийн өмчлөлийн автомашиныг Э кредит ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлж, нэхэмжлэгч фидуцийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. /хх-9, 61 дүгээр тал/

 

2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Э кредит ББСБ ХХК-иас Э.бд 5,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарч, зээлдэгч Э.б нь зээлийн гэрээгээр тохирсны дагуу зээлийн шимтгэлд 125,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 34 минутад төлсөн, мөн өдрийн 16 цаг 09 минутад зээлдүүлэгч Э кредит ББСБ ХХК-иас иргэн А.Түвшинтөгсийн Хаан банк дахь 5429373902 тоот дансанд зээл олгов Э.бд гэсэн утгаар 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдов. /хх-ийн 62, 65, 66 дугаар тал/

 

Мөн гэрч А.Түвшинтөгсийн ...Э.б манайхаар аялалд явахаар зуучлуулж, БНСУ-ын Чежү арал руу аялахаар тохиролцсон. Нэхэмжлэгч өөрөө надад би энэ мөнгөө шилжүүлчихье гээд над руу шилжүүлсэн. ...хоёр удаа 2 зээл тавиад, нэгийг нь нөхрийнхөө данснаас над руу шилжүүлээд, нөгөөдөхийг нь би тухайн үед яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй шүү гэж хэлсэн учраас яараад ч юмуу шууд миний данс руу шилжүүлсэн юм шиг байсан, ...дансанд мөнгө орж ирсний дараа Э.б банк бус санхүүгийн байгууллагаас данс руу чинь хийчихлээ шүү гэж надад хэлэлгүй яах вэ. Тухайн үедээ мэдсэн гэсэн мэдүүлэг нотлох баримтаар авагджээ. /хх-ийн 85-87 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нөхрийн хамт Үүлэн трэвел ХХК-иар зуучлуулж БНСУ-ын Чежү арал руу аялах аяллын визний барьцаа хөрөнгө болох 5,000,0000 төгрөгийг бүрдүүлэх зорилгоор Э кредит ББСБ ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсан гэж байх ба уг гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг хариуцагч нь Үүлэн трэвел ХХК-ийн захирал А.Түвшинтөгсийн дансанд шилжүүлсэн байна. Энэхүү шилжүүлгийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, ийм даалгавар өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн тайлбараа нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч дур мэдэн нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрч А.Түбанк бус санхүүгийн байгууллагаас Э.бийг мөнгө шилжүүлсэн талаар гэрчилсэн мэдүүлгийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй болно.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь Үүлэн трэвел ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр аялалд гарахаар байх ба үүнээс өмнө аялалд гарах боломжгүй болохоо мэдсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна. Иймд Э.бийг аялалтай холбоотой төлбөрийг төлсөн буюу зээлийн гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гуравдагч этгээдэд шилжүүлсэн болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөл уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасны дагуу хариуцагчийг зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлсэн тул гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч зээлийн гэрээнээс татгалзах эрхгүй.

 

Харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авах эрхийг олгох үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар салгаж үл болох эрх юм. Өөрөөр хэлбэл үндсэн шаардах эрхтэй салшгүй холбоотой гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхгүй тул энэ үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнээс татгалзах үндэслэлгүй байна.

 

Гэрээнээс татгалзах нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болохгүй, харин түүний үр дагавар нэхэмжлэлийн шаардлага болох бөгөөд гэрээнээс татгалзаж буй явдал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байна. Иймд 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ0500190008 тоот зээлийн гэрээ болон мөн өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангагдах хүртэл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээнээс татгалзах гэснийг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э кредит ББСБ ХХК-д холбогдох 18 УБЧ улсын дугаартай, JW тоот арлын дугаартай, тоёота ланд круйзер-100 /toyota land cruiser-100маркийн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б овогт Э бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Э.бд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА