Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00587

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 107 дугаар байрны 61 тоотод оршин суух Бо овогт Тө б 

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 58 дугаар байрны 44 тоотод оршин суух “а” ХХК 

Ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б

                                хариуцагчийн төлөөлөгч Д.А

                                хариуцагчийн өмгөөлөгч М.Ц

                                нарийн бичгийн дарга Б.Н

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өл ХХК-ийг 2016 оны 01 дүгээр сард худалдаж авсан А ХХК-иас намайг Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилно гэхэд нь би зөвшөөрсөн юм. АФГ проперти ХХК дараа нь нэрээ а ХХК болгож өөрчилсөн. а ХХК 2016 оны 8 дугаар сард м ХХК-ийг худалдаж аваад 2016 оны 11 дүгээр сард надад хандаж, “м ХХК-ийн захирлаар монгол хүн тавих хэрэгтэй байна, та өмнө нь гүйцэтгэх захирал нь байсан юм чинь таныг дахин гүйцэтгэх захирлаар тавимаар байна” гэхэд нь би зөвшөөрсөн.а ХХК-иас намайг ө ХХК-ийн болон м ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ч тус хоёр компанийн гэрчилгээ, бичиг баримт, тамгыг надад хүлээлгэж өгөөгүй. Өөрөөр хэлбэл надад тус хоёр компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэж өгөөгүй. Би тус хоёр компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн аваагүй тул 2018 оны 2 дугаар сард намайг ө ХХК-ийн болон м ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж өгөөч гэж а ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ам ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ шуудангаар явуулж, түүнд утсаар хэлсэн боловч шууданг хүлээж авсан, хувьцаа эзэмшигч нартаа хэлье гэсэн ч шийдвэр гаргаж өгөөгүй. 2019 оны 9 дүгээр сард би а ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А дээрх хоёр компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх өргөдлөө шуудангаар явуулсан чинь Д.а би захирал биш болсон гэж шууданчид хэлээд шууданг авахаас татгалзаж буцаасан байсан.ө ХХК-ийн болон м ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь а ХХК тул миний ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас харахад 6040675 тоот регистрийн дугаартай а ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ганц этгээд болох гүйцэтгэх захирлаар Дамдиндоржийн а 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш бүртгэлтэй хэвээрээ байгаа юм. Т.б миний ө ХХК-ийн болон м ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх өргөдлийг шийдвэрлэхгүй, чөлөөлсөн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа тул а ХХК-ийг хариуцагчаар татаж, Т.б миний биеийг ө ХХК-ийн болон м ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг а ХХК-д даалгаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.бын хувьд 2016 онд болон ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Т.б нь хоёул 1 хувьцаа эзэмшигчтэй, энэ нь “а” ХХК юм. Т.бын хувьд “Өлзийт буян” ХХК болон “м” ХХК-ийн захирлаар чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 02 сард “а” ХХК-д тавьж байсан боловч шийдэж өгөөгүй. Энэ хугацаанд Т.б энэ 2 компанийн захирлын ажлаа хийж байгаагүй. 2019 оны 09 сард “а” ХХК-ийн захирал Д.ад мөн ажлаас чөлөөлөх өргөдлөө явуулсан ч хүлээн авахаас татгалзсан. Энэ 2 компани нь 1 хувьцаа эзэмшигчтэй учир Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлэх ёстой” гэж заасны дагуу Т.бын хүсэлтийг хүлээн авч шийдэх үүрэг нь “а” ХХК-д бий. Энэ үүргээ үндэслэлгүй биелүүлэхгүй, татгалзаж байгаа учир шүүхэд хандсан. Т.быг чөлөөлөх шийдвэрийг захирал, хувьцаа эзэмшигчид гаргах нь компанийн дотоод асуудал учир энэ талаар заахгүй. Зохих ёсоор өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хүсч байгаа. Иймд “а” ХХК-ийг хариуцагчаар татсан. “а” ХХК-иас “ө” ХХК  болон “м” ХХК-ийн захирлаас чөлөөлж, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч “а” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Т.бын нэхэмжлэлтэй “а” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.  “а” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Ян Тао, “а” ХХК байдаг. Нэхэмжлэгч Т. б нь хариуцагч “а” ХХК-ийн томоохон эрх мэдэл бүхий хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт зааснаар компаний гүйцэтгэх захирлыг бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэдийд чөлөөлж болох тухай хуульчилсан байдаг.  Энэ ч утгаараа Д.а би тус компанид анх гүйцэтгэх захирал Т.бын түр чөлөөтэй байх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр томилогдож байсан.   Харин 2018 оны 12 дугаар сарыэ 28-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн боловч тус компанийн хувьцаа эзэмшигч нар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж миний хүсэлтийг шийдвэрлэж гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн.   Гэтэл нэхэмжлэгч Т. б нь “а” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хурлаас гаргасан тогтоолд гарын үсэг зуралгүй өдийг хүрснээр Д. а миний эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөж, чөлөөлөгдсөн компанийхаа өмнөөс хууль, шүүхийн байгууллагад дуудагдан явсаар байна. Мөн надад болон “ а” ХХК-ийн гүйцэтгэх захиралд бусад компанийн удирдлага, гүйцэтгэх захирал, албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байдаг.

Хариуцагчийн төлөөлөгч Д.а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд  хэлж байснаас өөрчлөгдсөн зүйл байхгүй. Компанийн тухай хуулийн дагуу “а” ХХК-ийн асуудлыг шийднэ гэж байна. Энэ асуудлыг хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн хурлаар шийднэ, надад шийдэх эрх байхгүй. 2019 оны 9 сард Т.б нь халагдах тухай өргөдлөө шуудангаар явуулахад нь би энэ компаниас хэдийн өргөдлөө өгөөд гарсан байсан.Одоо ийм асуудлыг үндэслэлгүйгээр шийдэж өгөөгүй гэсэн байдалтай байна. Т.бт өөрт нь хувьцаа эзэмшигч нартай хурлаа хийж, хэнийг яаж өөрчлөх, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь байгаа. Т.б нь хувьцаа эзэмшигчдийн нэг мөн юм. Компанийн 30 орчим хувиар эзэмшиж байгаа.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.б нь “ө” ХХК, “м” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэрээ хасуулах, архивт байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нар гаргах нь хамааралгүй гэж хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн дагуу гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигч, ТУЗ-тай бол ТУЗ томилж, холбогдох гэрээ байгуулж ажилладаг. Эдгээр компаниудад хүсэлтээ гаргасан гэж байна. Эдгээр компанид хүсэлтээ гаргасан зүйл харагдсангүй. “а” ХХК-ийн захирал Д.ад хүсэлтээ гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулиас харвал ажил олгогчдоо ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргаад 30 хоногийн дотор шийдвэрлээгүй тохиолдолд ажлаа орхих бүрэн эрхтэй байдаг. Гүйцэтгэх захирлыг ажилтан гэж үзнэ. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гүйцэтгэх захирал томилж чөлөөлдөг. “а” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуульд зааснаар Т.быг томилж чөлөөлөхгүй. “м” ХХК  болон “ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл дээр гарын үсэг зурах, тамга дарах эрх зүйн байдалтай оролцож байна. “а” ХХК дангаараа шийдвэр гаргаснаар улсын бүртгэлээс нэр нь хасагдахгүй, өөрчлөлт хийгдэхгүй. “м” ХХК, “ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилж байгаа, чөлөөлөх нь мөн ялгаагүй. Компанийн тухай хуульд тодорхой заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас мөн тавигдах шаардлага байдаг. Хоёр буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд хурлын тэмдэглэл үйлдэнэ, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр тогтоол гарна, дүрэмдээ өөрчлөлт оруулна гэх мэтчилэн заасан. “ө” ХХК болон “м” ХХК өөрсдөө хувьцаа эзэмшигчид хурал зарлаад хуралдаж шийдэх асуудал учир “а” ХХК-ийг шууд хариуцагчаар татаж оруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНДИЙМАА