Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/02682

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч ............Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

      

         Хариуцагч ...........Ц........д холбогдох зээл, барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 24.270.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 8.711.000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

       

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө........, хариуцагч Д.Ц.........., гэрч Г.О......., П.Б........., Б.П......., Д.Т........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        Манай байгууллага иргэн Д.Ц..........тэй 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9.809.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй,

        Мөн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцон, “Зээлийн гэрээ” байгуулсан.

        Гэтэл зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 7 сарын 10-ны өдөр 809.000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл үндсэн зээл 9.000.000 төгрөг, хүүд 54.000 төгрөгийг төлөөгүй байна.

       Талуудын байгуулсан гэрээнд “хугацаа хэтэрвэл алданги төлнө” гэж зааснаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл алданги 4.500.000 төгрөг, нийт 13.940.000 төгрөгийг гаргуулахаар,

       2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 3.700.000 төгрөг, хүүд 330.000 төгрөг төлсөн.

        Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1.800.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 949 хоногийн алданги 900.000 төгрөг нийт 2.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

        Иймд хариуцагч гэрээний үүрэгт 24.270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл дэмжиж оролцоно. Зээлдүүлэгч тухайн бүр зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаар ирсэн. Д.Ц..........тэй байгуулсан гурван “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргүүд гурвуулаа зөрчигдөж, компанийг ихээхэн хохироож байгаа бөгөөд бид барьцаа хөрөнгө байүй хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар гаргуулахаар гэрээний үүрэгт 24.270.000 төгрөгийг нэхэмжилж байна.

       Энэ гэрээнүүд 08, 46, 6127 дугаартай. Үүний нэг гэрээнд хариуцагч эд зүйлсээ тавьж байгаад тэмдэглэл үйлдэн буцаан авсан.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

          Хариуцагч Д.Ц.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний бие “Н” компаниас 2015 оны 3 сард 9.800.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, өөрт байсан ээмэг,бөгж монетин гинж, мөнгөн аяга, н.Н....... гэгч эмэгтэйн 2 алтан бөгж, гинж, н.П.......гийн алтан гинж, ээмэг, бөгжийг барьцаалсан.

          Ингэхдээ энэ зээлийг ганцаараа аваагүй бөгөөд эдгээр хүмүүст мөнгийг нь өгсөн. Яагаад? Миний нэр дээр зээл яваад байна бэ? гэхээр “Н” ХХК-ийн захирлын ээж нь П.Б......... эгч. Намайг таньдаг болохоор зээлийн мөнгийг нэгтгээд надад өгөөд чи хариуц гэдэг байсан. Тиймээс би заримдаа хүмүүсээс хүү, зээлийн мөнгийг аваад ажилтан н.О.......д өгдөг. Гэхдээ Г.О....... орой болгон бидэнд баримт өгөүйгээр ажил тарахын үед ирж хүү, үндсэн зээлд өгсөн мөнгийг авдаг байсан. Дээрх зээлэнд эхний сарын хүү 1.000.000 төгрөг, дараагийн хүүг мөн өгсөн.

        “Н” ХХК-ийн салбар татан буугдаж, мэргэжилтэн н.М.......... ажлаа хүлээлгэн өгөхөөр болж, ломбардад байгаа эд зүйлээ ав гэсэн. Бид авч чадаүй байна гэхэд, уг ломбардыг хохиролгүй болгох ёстой, иймд барьцаанд байгаа эд зүйлсийг зарж борлуулна гэснийг бид зөвшөөрч, 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг авснаар энэ гэрээ дуусгавар болсон.

        5.500.000 төгрөгийн зээлийг авахдаа 500.000 төгрөгийг хүүг нэмж бичлээ гэсэн. Яг авсан зээл бол 5.000.000 төгрөг мөн барьцаа тавьсан. Үүнээс 3.500.000 төгрөгийг өгч, үлдсэн 1.800.000 төгрөгийн төлөхөөр тохиролцсон.

        Би 2015 онд эдний зээлийн мэргэжилтэнд 500.000 төгрөгийг 3 удаа төлсөн тул 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн тооцоо дууссан.

        Бид маш их хохирч байна. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 23 сард нийт 5.972.000 төгрөг, дээр нь 2.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 264.000 төгрөгийг төлсөн байна.

        Харин илүү төлөлтийн 4.438.000 төгрөг, барьцааны эд зүйлсээр хохирсон.

        2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5.500.000 төгрөгийн зээлэнд сар бүр 384.000 төгрөгийн төлөлт хийж, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 16 сар тус бүр 384.000 төгрөгөөр нийт 6.160.000 төгрөг төлж, үүнээс 5.500.000 төгрөг, 1 сарын хүү 384.000 төгрөгийг хасаж тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиүй, гэжээ.

 

        Хариуцагч Д.Ц.......... сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “Н” ХХК-иас 5.500.000 төгрөг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үнэт эдлэлээ барьцаалж зээл авч төлсөнөөр 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл өдөр бүр сард 384.000 төгрөг төлсөөр нийт 16 сарын дотор 6.160.000 төгрөг төлж, үндсэн зээл 5.500.000 төгрөг, хүүг 385.000 төгрөгийг хасахад 275.000 төгрөг илүү төлсөн байна.

        4.400.000 төгрөгийн зээлийг 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үнэт зүйлсээ барьцаанаас авч, сар бүр 264.000 төгрөг төлж, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 23 сарын хугацаанд 5.972.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр монет ээмэг, бөгжөө, гинжээ авахад 2.600.000 төгрөгийг төлсөн байсан.

       Ингээд нийт 8.936.000 төгрөг өгсөн байх ба үүнээс үндсэн зээлийн 4.400.000 төгрөг, хүү 264.000 төгрөгийг хасахад 8.711.000 төгрөгийг илүү төлсөн байгаа тул барьцаанд тавьсан эд зүйлсийн хамт “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү.

       Мөн “Н” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн мөнгийг П.Б.........гийн “Хаан” банкны 000000000 дугаарын дансанд төлсөн.

        Би иргэн П.Б......... гэж хүнтэй тусдаа гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг аваагүй. Энэ зээлийн гэрээг өмнө авсан 5.000.000 төгрөгт байгуулсан. П.Б......... эгч хувиараа мөнгө зээлүүлдэггүй, хүүгийнхээ мөнгийг зээлдэг байсан гэжээ.

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө........ шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

       Тус шүүхэд гаргасан хариуцагч Д.Ц..........гийн 4.811.000 төгрөг, эд зүйлс гаргуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь эс зөвшөөрч байна.

       Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй нотлох баримтгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч Д.Ц..........д холбогдуулан зээл, барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 24.270.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч 8.711.000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

          Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

          Нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч Д.Ц.......... нар 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 46 дугаартай “Барьцаалан зээлдэх гэрээ” байгуулж, 9.809.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй,

 

        

          2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6127 дугаартай “Барьцаалан зээлдэх гэрээ” байгуулж, 4.400.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, барьцаанд алтан бөгж-2, монетон бөгж-3, монетон гинж-1, монетон ээмэг-1 хос, кулон-1 ширхэгийг барьцаалж,

 

          2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 08 дугаартай “Барьцаалан зээлдэх гэрээ” байгуулж, 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, барьцаанд алтан бөгж-1, монетон бөгж-2, монетон гинж-2, монетон ээмэг-1 хосыг барьцаалан, төлбөрөө төлөөгүй тохиодолд нэхэмжлэгч алданги тооцоохоор зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын тайлбараар нотлогдож, талууд энэ тал дээр маргаагүй болно.

         

        Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

       

        Хавтас хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн 9011033062 дугаартай гэрчилгээр нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааг явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь нотлогдож, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон байна гэж үзлээ.

 

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлахад,

         Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч эд зүйлсээр үүргийг хангуулахаар зээлдэгчид мэдэгдэхэд, өөрийн биеэр ирж, тухайн эд зүйлсээ баримт үйлдэн буцаан авсан нь тогтоогдож байх тул гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл төлбөрийг хариуцах нь зүйтэй.

 

        Нэхэмжлэгч 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай гэрээнд 8.070.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай гэрээнд 13.500.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6127 дугаартай гэрээнд 2.700.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд талуудын тайлбараас үзэхэд, зээл авсан, аваагүй талаараа маргаагүй, зээлийн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлд хариуцагч зээлийг төлж дууссан гэж мэтгэлцэж, зохигчдын тооцоо, гэрч нарын мэдүүлгээр хариуцагч зээлийн гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөх хуваарийг зөрчин, зээлийн үлдэгдлээ төлөөгүй нь тогтоогдож байна.

          

          Баримтаар хариуцагчийн авсан гурван зээлийн үндсэн зээл 18.000.000 төгрөг болж, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул үндсэн зээлийн төлбөр, төлөгдөөгүй сарын хүүг гаргуулах нь хуульд нийцнэ. Үүнээс:

            -2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 46 дугаартай 9.809.000 төгрөгийн зээлэнд 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 809.000 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр 540.000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 540.000 төгрөг, 5 дугаар сарын 12-ны өдөр 540.000 төгрөг нийт 2.429.000 төгрөг

             

            -2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 08 дугаартай 5.000.000 төгрөгийн зээлэнд 2.754.000 төгрөг

 

            -2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6127 дугаартай 4.400.000 төгрөгийн зээлэнд 3.030.000 төгрөг нийт 8.213.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож,

 

            Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ”,

           

           Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэж буй этгээд зээлсэн мөнгө болон хүүг хугацаанд нь эргүүлэн төлөөгүй тохиолдолд төлбөрөө төлөхийг зээлдэгчид мэдэгдсэнээс хойш 10 хоног зээлдэгчид төлбөр төлөх боломжийг олгож, энэ хугацааны алданги тооцох эрхтэй ч зохигчдын тайлбараар тодорхой хугацаа заагаагүй зээл төлөлт үргэлжилж, төлөлтийг шаардсан үед хариуцагч хийснээс харахад, үндсэн зээл, хүү, алдангийг хуульд заасны дагуу тооцоход 6127 дугаартай гэрээнд 1.370.000 төгрөг, 08 дугаартай гэрээнд 5.838.000 төгрөг, 46 дугаартай гэрээнд 9.000.000 төгрөг нийт 15.823.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.927.000 төгрөгийг хэрэгсэүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Түүнчлэн нэхэмлэгч 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний дагуух 5.000.000 төгрөгийг “Н” ХХК-иас авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба хариуцагч Д.Ц..........гийн тайлбар, гэрч П.Б.........гийн мэдүүлгээр дээрх гэрээг хоёр иргэн тусдаа байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь:

       

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгийг бодиттоор шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар, гэрч П.Б.........гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

         Хариуцагч Д.Ц..........гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        

         Хэрэгт авагдсан “Хаан” банкны дансны хуулга, хариуцагч Д.Ц..........гийн тайлбараар П.Б.........гийн “Хаан” банкны 00000000 дугаар дансанд зээл төлөлтөнд 2.754.000 төгрөгийг төлж, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг хариуцагч буцаан авсан баримтыг бичгээр үйлдсэн нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.754.000 төгрөгийг хангаж, үлдсэн 5.957.000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлс гаргуулах шаардлагыг хэрэгсэүй болгож шийдвэрлэлээ.

       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.250 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 239.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 59.014 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237.065 төгрөгийг гаруулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

     115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

 

 1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Д....ийн Ц..........с 15.823.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8.927.000 төгрөгийг хэрэгсэүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Н” ХХК-иас 2.754.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б овогт Д......ийн Ц..........д олгож, үлдсэн 5.957.000 төгрөг, зээлийн барьцаанд тавьсан эд зүйлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.250 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 239.300 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 59.014 төгрөгийг гаргуулан, хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 237.065 төгрөгийг гаруулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болоүйг дурдсугай.

        

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА