Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02932

 

 

 

 

 

 

 

 2021 оны 12 сарын 13 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02932                           Улаанбаатар хот

 

 

                

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Дэ.Энхцэцэг, Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 603 тоот оршин суух, Ж овогт Ж.Б /РД:0000/,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 132 тоот оршин суух, Б овогт Ш.Н /РД:0000/,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 122 тоот оршин суух, Т овогт Л.Ж  /РД:0000/,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 5 тоот оршин суух, Ч овогт Н.Э  /РД:0000/,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 5 тоот оршин суух, Х овогт Д.Д /РД:0000/,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 8 тоот оршин суух, Ц овогт М.С  /РД:0000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 28 тоот оршин суух, Ж овогт Б.Н /РД:0000,

Хариуцагч: Х дүүрэг, 4 тоот оршин суух, Х овогт С.Б /РД:0000/ нарт холбогдох,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эвлэрийн гэрээ” эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар байгуулж, хохироосныг тогтоож, хохиролд 597 210 193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгч Ж.Б, Л.Ж, М.С, Ш.Н, Н.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Б, хариуцагч С.Б-ын өмгөөлөгч С.Ч, Н.А, иргэдийн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б, Л.Ж, Д.Д, М.С, Ш.Н, Н.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь Хууль эрх зүйн туслалцаа авах зорилгоор 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч С.Б  /№0000/, түүний туслах гэх Б.Н  /МХХ-ны гишүүн, хуульч/ нартай тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр С.Б болон Б.Н нар нь “М” ХХК-д холбогдох үндсэн төлбөр 1 405 200 455 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 702 600 228 төгрөг, нийт 2 107 800 683 төгрөг гаргуулах үүргийг Х дүүргийн Зайсангийн ам хаягт орших “М” буюу 315 айлын цогцолбор хотхоны нэг бүрдэл хэсэг болох 28-н айлын 2С байрны карказаас хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт С.Б өмгөөлөгчөөр, өөрийн туслах Б.Н-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахыг зөвлөж хүн тус бүрээр итгэмжлэл хийлгүүлж авсан юм. Гэрээ байгуулагдсанаар өмгөөлөгч С.Б нь бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар үйлчлүүлэгчид тухай бүрт нь мэдээллэж байх, бидэнтэй харилцан зөвлөлдөх, асуудлын үр дагаврын талаар зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Н, өмгөөлөгч С.Б нар нь эрх зүйн үйлчилгээг гэрээнд заасны дагуу үзүүлсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцын талаар мэдээлэл өгөлгүй, бид нартай ч зөвлөлдөлгүй, эрх олгоогүй асуудлаар “М” ХХК-тай “Эвлэрлийн гэрээ” байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна. Энэхүү шүүх хуралд өмгөөлөгч С.Б оролцоогүй зөвхөн Б.Н очиж, хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тэрээр энэхүү гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүй, ярилцаж үр дагаврын талаар тайлбарлаж өгөөгүй.

Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг шүүгчид олон удаа гаргасан боловч материаллаг хуулийн хэм хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй. Б.Н болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И нарын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд дараах байдлаар хариуцагчийг алдангиас чөлөөлж, хариуцлагаас зугтах  боломжийг олгожээ.

Үүнд: 1.Д.Д нь алдангийн үлдэгдэл 108 350 656 төгрөгөөсөө татгалзав. 2.М.С нь алдангийн үлдэгдэл 81 600 000 төгрөгөөсөө татгалзав.                 3.Ш.Н нь алдангийн үлдэгдэл 94 230 728 төгрөгөөсөө татгалзав. 4.Н.Энь алдангийн үлдэгдэл 136 593 884 төгрөгөөсөө татгалзав. 5.Л.Ж нь алдангийн үлдэгдэл 92 763 900 төгрөгөөсөө татгалзав. 6.Ж.Б нь алдангийн үлдэгдэл 83 671 025 төгрөгөөсөө татгалзав гэжээ.

 Бид нар захиалсан орон сууцаа авах, олон жилийн хохирлоо “М” ХХК-иас гаргуулахын тулд С.Б, Б.Н-аас эрх зүйн үйлчилгээ хүссэн. Эвлэрлийн гэрээний нөхцөл нь нэхэмжлэгч нарын хүсэл зорилго биш юм.

Эвлэрлийн гэрээ нь хууль зүйн үндэслэлгүй талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулъд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг хангасан байх” ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Эвлэрлийн гэрээ байгуулах нь гэсэн гараар үйлдсэн дээрх баримт нь хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч нар Б.Н-д итгэмжлэлээр гэрээ цуцлах, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах зэрэг эрх олгоогүй юм. Гэтэл “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, гэрээнд заасан хариуцлагаас хариуцагчийг үндэслэлгүй чөлөөлж нэхэмжлэгч нарын шаардсан алдангиас татгалзсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2. “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Эвлэрлийн гэрээ гэх гараар бичсэн баримтад бичигдсэн зүйлс нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 6З.З-д “төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч нарыг захиалсан орон сууцаа авах боломжгүй болгож, хариуцагчийг үүргээс чөлөөлж, 2011 онд захиалагч нарт орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ одоо болтол биелүүлээгүй, “М” ХХК-ийг хууль болон гэрээний үүргээс чөлөөлсөн. Эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээ тус бүр цуцлагдсанд тооцож байна” гэжээ. Гэрээ цуцлах нь Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйлүүдэд заасан журмаар шийдвэрлэгдэх бие даасан харилцаа учраас эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй. Б.Н нь эрх олгогдоогүй асуудлаар эвлэрлийн гэрээ үйлдсэн нь бодит үндэслэлгүй бөгөөд дараах хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг зөрчсөн Б.Нын үйлдлийн улмаас бид захиалсан орон сууцаа авах боломжгүй болсон. Бид бүхэн анх орон сууцны захиалгын гэрээг хийхдээ төлбөрийг америк доллараар тооцож төлсөн. Орон сууцны үнийн өсөлт, төгрөгийн ханшны уналт, ам долларын ханшны өсөлт хууль, гэрээнд заасан алдангийг “М” ХХК-ийг хэсэгчлэн чөлөөлсөн зэргээс асар их хохирол хүлээж байна. Өнөөдрийн байдлаар “М” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр гүйцэтгэлийн ажиллагаа хийхээр олон тэрбум төгрөгийн өртэй. Мөн хувь хүн, хуулийн этгээдүүдэд их хэмжээний өр төлбөртэй байгаа учраас бид нарын хохирлыг барагдуулах баталгаа нөхцөл алга. Түүнчлэн С.Б, Б.Н нар нь хоорондоо хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. Бид нар Б.Н-д энэхүү гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Б.Н нь бидний эрх олгоогүй асуудлаар өмгөөлөгч болон хариуцагчтай гэрээ байгуулсан нь өмгөөлөгч С.Б-ын хуулийг санаатай зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Бид бүхэн С.Б, Б.Н нартай олон удаа уулзаж үйл ажиллагаагаа зөвтгөх, үүссэн хохирлыг багасгах, арилгах арга хэмжээ авахыг хүссэн. Тэд эхэндээ бид хэтэрхий яарсанаас ийм алдаа гаргалаа гэж уучлал гуйж байсан. Сүүлдээ утсаа авахгүй болж, уулзахаас зайлсхийх болсон. Мөн Б.Н бид нартай ярихдаа С.Б өмгөөлөгч хуралд ирээгүй бөгөөд над руу утсаар ярьж, эвлэрлийн гэрээний нөхцлийг тохирсон гэж хэлэхээр нь би гэрээ байгуулсан гэсэн.

Бидний хүсэл зорилго нь захиалсан орон сууц, хариуцагчийн үүргээ хугацаа хожимдуулсаны хариуцлага болох алдангийг “М” ХХК-иас гаргуулах, энэ шаардлагыг дуусаагүй барилгын краказыг худалдан борлуулах замаар хохирлоо арилгуулахад байсан. “М” ХХК нь биднээс авсан мөнгөөр орон сууцны краказыг босгосон. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээний улмаас бид захиалсан орон сууцаа авах, краказыг борлуулж хохирлоо гаргуулах, алданги төлүүлэх боломж хязгаарлагдсан. Хуульч Б.Н нь эрх олгоогүй асуудлаар гэрээ байгуулсан төдийгүй, бидний хүсэл зорилгын талаар С.Бын үгэнд орж төөрөлдсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчдийг эвлэрлийн гэрээ, түүний нөхцлийг зөвшөөрч байгаа гэж үзэж асуудалд дэндүү хайхрамжгүй, хариуцлагагүй ханджээ. Өмгөөлөгч С.Б нь нэхэмжлэгч нарт эвлэрлийн гэрээ, түүний үр дагаврын талаар хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, ярилцаагүй, өмгөөлөгч шүүх хуралд ч оролцоогүй юм. С.Б, Б.Н нарын явуулсан ажиллагаанаас үзэхэд “М” ХХК- ийн ашиг сонирхолд үйлчилж, тэд нартай тохиролцоо хийх замаар бид нарыг хохироосон гэж үзэж байна. Бидэнд ирж байгаа мэдээллээр “М” ХХК нь бидний захиалсан болон хүлээн авсан орон сууц, гражийг өөр иргэн, хуулийн этгээдэд барьцаалж, худалдаж эхэлсэн байна. Одоо бид мөнгө ч байхгүй, байр ч үгүй болж байна. Иймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2. “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн”, 58.4.“Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4. “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үурэгтэй” гэж заажээ.

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,Нармандах, өмгөөлөгч С.Б нар “М” ХХК-ний иттэмжлэгдсэн төлөөлөгч С.И-той 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г эрх хэмжээ олгоогүй асуудлаар байгуулан, нэхэмжлэгч нарыг хохироосон болохыг тогтоож 597 210 193 төгрөгийг С.Б, Б.Н нараас гаргуулж нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бидний хуулийн мэдлэггүй байдал, хүнд итгэмтгий байдлыг минь ашиглаж миний ашиг сонирхолд нийцээгүй эвлэрлийн гэрээг байгуулсан. Эвлэрлийг би М ХХК-тай байгуулах боломжтой байсан. Тэдний зүгээс надад эвлэрэх санал тавьж байсан бөгөөд эвлэрэх сонирхолгүй байсан тул өмгөөлөгч авч гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөрийн урьчилгаагаа шилжүүлсэн. М ХХК-ийг хариуцлагаас чөлөөлж бидэнтэй маргалдаж хугацаа алдагдуулж байгаад гомдолтой байна. Одоо ч өөрийн гэсэн орон сууцгүй, харилцагчтайгаа байгуулсан гэрээ цуцлагдсан 10 гаруй жил хохирч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн гэрээг бидэнтэй зөвлөлдөөгүй, үүнээс өөр нөхцөл байдал байхгүй гэдэг талаараа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд авах талаараа  тайлбарлаж хэлээгүй, бидний шүүхэд нэхэмжлэл гаргасан хүсэл зориг буюу ашиг сонирхол бол байранд төлсөн мөнгө, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алдангидаа байраа л тооцуулаад авах байсан юм. Алдангиас татгалзах талаар асууж зөвшөөрөл аваагүй, дараа нь болохоор хэлцэл хүчин төгөлдөр бус байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гээд байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нар нь Хууль эрх зүйн туслалцаа авах зорилгоор 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч С /№0000/, түүний туслах гэх Б/МХХ-ны гишүүн, хуульч/ нартай тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр С.Б болон Б.Н нар нь “М” ХХК-д холбогдох үндсэн төлбөр 1,405,200,455 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги 702,600,228 төгрөг, нийт 2,107,800,683 төгрөг гаргуулах үүргийг Х  дүүргийн Зайсангийн ам хаягт орших “М” буюу 315 айлын цогцолбор хотхоны нэг бүрдэл хэсэг болох 28-н айлын 2С байрны карказаас хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт С.Б өмгөөлөгчөөр, өөрийн туслах Б.Н-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахыг зөвлөж хүн тус бүрээр итгэмжлэл хийлгүүлж авсан юм. Гэрээ байгуулагдсанаар өмгөөлөгч С.Б нь бидний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар үйлчлүүлэгчид тухай бүрт нь мэдээллэж байх, бидэнтэй харилцан зөвлөлдөх, асуудлын үр дагаврын талаар зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Н, өмгөөлөгч С.Б нар нь эрх зүйн үйлчилгээг гэрээнд заасны дагуу үзүүлсэнгүй. ( Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцын талаар мэдээлэл өгөлгүй, бид нартай ч зөвлөлдөлгүй, эрх олгоогүй асуудлаар “М” ХХК-тай “Эвлэрлийн гэрээ” байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна. Энэхүү шүүх хуралд өмгөөлөгч С.Б оролцоогүй зөвхөн Б.Н очиж, хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тэрээр энэхүү гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүй, ярилцаж үр дагаврын талаар тайлбарлаж өгөөгүй. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг шүүгчид олон удаа гаргасан боловч материаллаг хуулийн хэм хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй. Б.Н болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И нарын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд дараах байдлаар хариуцагчийг алдангиас чөлөөлж, хариуцлагаас зугтах  боломжийг олгожээ. Үүнд: 1. Д.Д нъ алдангийн үлдэгдэл 108,350,656 төгрөгөөсөө татгалзав. 2.      М.С нь алдангийн үлдэгдэл 81,600,000 төгрөгөөсөө татгалзав.                 3.Ш.Н нь алдангийн үлдэгдэл 94,230,728 төгрөгөөсөө татгалзав. 4.Н.Энъ алдангийн үлдэгдэл 136,593,884 төгрөгөөсөө татгачзав. 5.Л.Ж нь алдангийн үлдэгдэл 92,763,900 төгрөгөөсөө татгалзав. 6.Ж.Б нь алдангийн үлдэгдэл 83,671,025 төгрөгөөсөө татгалзав” гэжээ. Бид нар захиалсан орон сууцаа авах, олон жилийн хохирлоо “М” ХХК-иас гаргуулахын тулд С.Б, Б.Н-аас эрх зүйн үйлчилгээ хүссэн. Эвлэрлийн гэрээний нөхцөл нь нэхэмжлэгч нарын хүсэл зорилго биш юм. Эвлэрлийн гэрээ нь хууль зүйн үндэслэлгүй талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулъд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг хангасан байх” ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Эвлэрлийн гэрээ байгуулах нь гэсэн гараар үйлдсэн дээрх баримт нь хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгч нар Б.Н-д итгэмжлэлээр гэрээ цуцлах, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзах зэрэг эрх олгоогүй юм. Гэтэл “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, гэрээнд заасан хариуцлагаас хариуцагчийг үндэслэлгүй чөлөөлж нэхэмжлэгч нарын шаардсан алдангиас татгалзсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2. “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх” гэсэн заалтыг зөрчсөн байна. Эвлэрлийн гэрээ гэх гараар бичсэн баримтад бичигдсэн зүйлс нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн “6З.З.Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч нарыг захиалсан орон сууцаа авах боломжгүй болгож, хууль болон гэрээнд заасан үүргээс хариуцагчийг чөлөөлж, 2011 онд захиалагч нарт орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ одоо болтол биелүүлээгүй, “М” ХХК-ийг хууль болон гэрээний үүргээс чөлөөлсөн байна. Эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээ тус бүр цуцлагдсанд тооцож байна” гэжээ. Гэрээ цуцлах нь Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйлүүдэд заасан журмаар шийдвэрлэгдэх бие даасан харилцаа учраас эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэх боломжгүй юм. Б.Ннь эрх олгогдоогүй асуудлаар эвлэрлийн гэрээ үйлдсэн нь бодит үндэслэлгүй бөгөөд дараах хуулийн заалтыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг зөрчсөн Б.Нын үйлдлийн улмаас бид захиалсан орон сууцаа авах боломжгүй болсон. Бид бүхэн анх орон сууцны захиалгын гэрээг хийхдээ төлбөрийг америк доллараар тооцож төлсөн. Орон сууцны үнийн өсөлт, төгрөгийн ханшны уналт, ам долларын ханшны өсөлт хууль, гэрээнд заасан алдангийг “М” ХХК-ийг хэсэгчлэн чөлөөлсөн зэргээс асар их хохирол хүлээж байна. Өнөөдрийн байдлаар “М” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр гүйцэтгэлийн ажиллагаа хийхээр олон тэрбум төгрөгийн өртэй. Мөн хувь хүн, хуулийн этгээдүүдэд их хэмжээний өр төлбөртэй байгаа учраас бид нарын хохирлыг барагдуулах баталгааа нөхцөл алга. Түүнчлэн С.Б, Б.Н нар нь хоорондоо хууль Зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. Бид иар Б.Над энэхүү гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Б.Н нь бидний эрх олгоогүй асуудлаар өмгөөлөгч болон хариуцагчтай гэрээ байгуулсан нь өмгөөлөгч С.Бын хуулийг санаатай зөрчсөн ажиллагаа гэж үзэж байна. Бид бүхэн С.Б, Б.Н нартай олон удаа уулзаж үйл ажиллагаагаа зөвтгөх, үүссэн хохирлыг багасгах, арилгах арга хэмжээ авахыг хүссэн. Тэд эхэндээ бид хэтэрхий яарсанаас ийм алдаа гаргалаа гэж уучлал гуйж байсан. Сүүлдээ утсаа авахгүй болж, уулзахаас зайлсхийх болсон. Мөн Б.Н бид нартай ярихдаа С.Б өмгөөлөгч хуралд ирээгүй бөгөөд над руу утсаар ярьж, эвлэрлийн гэрээний нөхцөлийг тохирсон гэж хэлэхээр нь би гэрээ байгуулсан гэсэн юм. Бидний хүсэл зорилго нь захиалсан орон сууц, хариуцагчийн үүргээ хугацаа хожимдуулсаны хариуцлага болох алдангийг “М” ХХК-иас гаргуулах, энэ шаардлагыг дуусаагүй барилгын краказыг худалдан борлуулах замаар хохирлоо арилгуулахад байсан. “М” ХХК нь биднээс авсан мөнгөөр орон сууцны краказыг босгосон. Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээний улмаас бид захиалсан орон сууцаа авах, краказыг борлуулж хохирлоо гаргуулах, алданги төлүүлэх боломж хязгаарлагдсан. Хуульч Б.Н нь эрх олгоогүй асуудлаар гэрээ байгуулсан төдийгүй, бидний хүсэл зорилгын талаар С.Б-ын үгэнд орж төөрөлдсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчдийг эвлэрлийн гэрээ, түүний нөхцлийг зөвшөөрч байгаа гэж үзэж асуудалд дэндүү хайхрамжгүй, хариуцлагагүй ханджээ. Өмгөөлөгч С.Б нь нэхэмжлэгч нарт эвлэрлийн гэрээ, түүний үр дагаврын талаар хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, ярилцаагүй, өмгөөлөгч шүүх хуралд ч оролцоогүй юм. С.Б, Б.Н нарын явуулсан ажиллагаанаас үзэхэд “М” ХХК- ийн ашиг сонирхолд үйлчилж, тэд нартай тохиролцоо хийх замаар бид нарыг хохироосон гэж үзэж байна. Бид энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд олон удаа хүсэлт гаргасан ч шүүгч материаллаг хуулийн хэм хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй гэж хариу удаа дараа өгсөн. Бидэнд ирж байгаа мэдээллээр “М” ХХК нь бидний захиалсан болон хүлээн авсан орон сууц, гражийг өөр иргэн, хуулийн этгээдэд барьцаалж, худалдаж эхэлсэн байна. Одоо бид мөнгө ч байхгүй, байр ч үгүй болж байна. Иймээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2. “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн”, 58.4.“Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно”, 68 дугаар зүйлийн 68.1. “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4. “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үурэгтэй” гэж заажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,Н, өмгөөлөгч С.Б нар “М” ХХК-ний иттэмжлэгдсэн төлөөлөгч С.И-той 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г эрх хэмжээ олгоогүй асуудлаар байгуулан, нэхэмжлэгч нарыг хохироосон болохыг тогтоож 597,210,193 төгрөгийг С.Б, Б.Н нараас гаргуулж нэхэмжлэгч Ж.Б, Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгож өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа:Ж.Б, Д.Д нарын нийт 6 иргэний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н надад холбогдуулан 597 210 193 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Б.Н нартай тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан” гэжээ. Б.Нби эдгээр иргэдтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г огт байгуулаагүй бөгөөд дээрх иргэдээс нэг ч төгрөгийн ажлын хөлс авч байгаагүй юм. Д.Д нарын иргэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт эрх зүйн бүрэн чадамжтай нэхэмжлэгч иргэдээс олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Тус итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлийг татан авах, хариуцагч талтай эвлэрэх эрхийг надад олгосон байсан.

2.Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хэргийн үйл явцын талаар үйлчлүүлэгчид мэдээллэж байгаагүй, харилцан зөвлөлдөж байгаагүй, мэдээлэл өгөөгүй гэх тайлбарын тухай: Д.Д нарын иргэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус иргэд өмгөөлөгч С.Б-той хэргийн талаар амралтын өдөр уулзаж мэдээлэл авч, зөвлөлддөг байсан. Мөн “2С Могул” гэх нэртэй Вичат группээр мэдээлэл дамждаг байсан. /Амралтын өдөр Батболд өмгөөлөгч нэхэмжлэгч иргэдтэй уулзаж, хэргийн үйл явц, нотлох баримтын талаар болон цаашид яах талаар мэдээлэл өгч, санал солилцож байсан гэдгийг хөндлөнгийн гэрч Ё.П Утас: 95******* гэрчилнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний зүгээс шүүхэд гаргасан нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийн дагуу тухайн үеийн 2С байр буюу одоогийн 93 тоот 28 айлын дутуу барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй талаарх Улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, тухайн дутуу барилгатай холбоотой ямар нэгэн шүүхийн шийдвэр байгаа эсэх байгаа бол ямар шийдвэр, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэх талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан. Хэрэгт цугларсан уг нотлох баримтуудтай танилцахад: “М” ХХК нь 2С буюу одоогийн 93 тоот барилгыг 2012 онд “Төрийн орон сууцны корпараци”-д барьцаалж, 3 тэрбум төгрөгийг зээлсэн байсан. Гэрээний хугацаа дууссаны дараа ТОСК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч М ХХК-иас шаардсаны дагуу С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн 256 тоот шийдвэр гарч улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 256 тоот шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 02-р сарын 23-ны өдөр, мөн оны 03-р сарын 24-ний өдөр дээрх 256 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор 2С буюу 93 тоот дутуу барилгыг битүүмжлэн хураан авч дуудлага худалдаанд оруулах нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч иргэд болон би анх олж мэдсэн. Өөрөөр хэлбэл 2С буюу 93 тоот дутуу баригдсан барилга буюу карказаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг нь дээр дурдсан нотлох баримтуудын улмаас хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн. /С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 256 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 150/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн газрын 150/07 тоот эд хөрөнгө хураах тогтоол, Нийслэлийн Х дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 4/3591 тоот “93 тоот барилга нъ 2012 онд ТОСК-д барьцаалагдсан тухай”, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай албан бичгийг хавсаргав./ Уг нотлох баримтууд хэрэгт цугларсны дараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн бөгөөд дараагийн шүүх хуралдааны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай хамт дээрх иргэдийн төлөөлөл хуралд хамт оролцохоор шүүх дээр ирсэн. Тухайн цаг үед шүүхийн 3 дугаар байранд эдгээр иргэд хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч н.И-той уулзсан бөгөөд хоорондоо санал солилцож хэргийн талаар болон үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарт хэргийн үйл явц, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг мэдэгдэж байсан юм. Үүний дараа нэхэмжлэгч нар өөрсдөө мэдээлэл цуглуулж М ХХК нь шийдвэр гүйцэтгэх газарт бусдад нийт 7 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг, нэхэмжлэгч нарын хүсэл зориг болох 93 тоот барилгыг дуудлага худалдааны зард оруулах гэж байгааг, ТОСК нь анх М ХХК-д 3 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо 2С буюу 93 тоот барилгаас гадна 97 тоот барилгыг давхар барьцаанд авсан боловч нэг ч төгрөгийн эргэн төлөлтийг М ХХК-ийн зүгээс хийгээгүй байхад 97 тоот барилгыг үндэслэлгүйгээр барьцаанаас чөлөөлсөн гэдгийг олж мэдсэн байсан. Энэхүү мэдээллийг нэхэмжлэгч иргэд С.Б өмгөөлөгчид өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч иргэдийн эрх, ашгийг хамгаалахаар М ХХК болон ТОСК-д холбогдуулан олгосон зээл нь хуульд нийцсэн эсэх, ямар журмаар зээл олгосон, зээл авах шаардлагыг хангаж байсан эсэх, 97 тоот барилгыг ямар үндэслэлээр барьцаанаас чөлөөлсөн, 97 тоот барилгыг барьцаанаас чөлөөлсөн атлаа яагаад 93 тоот барилгыг чөлөөлөөгүй тухай, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх зэрэг асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж байсан.

3. Б.Нын үйлдлийн улмаас бид орон сууцыг авах боломжгүй болсон, карказыг худалдан борлуулах замаар хохирлоо арилгуулах байсан, Б.Н-д эвлэрэх эрх олгоогүй, Б.Н нь “М” ХХК-ийн ашиг сонирхолд үйлчилж биднийг хохироосон гэх тайлбарын тухай: Энэхүү тайлбарын 2 дахь хэсэгт дурдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудын улмаас эдгээр иргэд карказыг өөрсдийн эзэмшил, өмчлөлд авах, карказыг худалдан борлуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл Б.Н би эдгээр иргэдийн хүсэл зориг болох дутуу барилгыг бусдад худалдаагүй, барьцаалаагүй юм. Харин “М” ХХК нь дутуу барилгыг 2012 онд ТОСК-д барьцаалж 3 тэрбум төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 256 тоот шүүхийн шийдвэр гарсан. Улмаар 256 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дутуу барилгыг битүүмжилж, хураан авч дуудлага худалдаанд оруулах болсон. Энэхүү үйл явдал нь Б.Н надад огт хамааралгүй бөгөөд дээрх үйл явдлууд буюу иргэд карказыг худалдан борлуулах боломжгүй болсон, өөрсдийн эзэмшилд авах боломжгүй нөхцөл үүссэн нь надаас шалтгаалаагүй.

4.Одоо бид мөнгө ч үгүй, байр ч үгүй, Б.Н“М” ХХК-г хариуцлагаас чөлөөлсөн гэх тайлбаруудын тухай: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн 01692 тоот захирамжаар нэхэмжлэгч иргэд нь анх “М” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн мөнгөө иргэн тус бүр 100 хувь, нэг иргэн дунджаар 17 500 000.00  гаруй төгрөгийн алдангийн хамт хариуцагч “М” ХХК-иас гаргуулан авах болсон юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар гэрээний дагуу төлсөн мөнгөнийхөө хамт тодорхой хэмжээний алдангийг нэмэн хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Энэ нь хариуцагч “М” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлсөн явдал биш бөгөөд харин ч эсэргээрээ иргэдэд үндсэн төлбөрийг дээр дурдсан алдангийн хамт гаргаж өгөхийг “М”-д даалгаж, шаардаж байгаа юм. Хэрвээ сайн дураар биелүүлэхгүй бол 01692 тоот захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх юм.

5.Нэхэмжлэгч нарыг хохироосон тул хариуцагч нараас хохирол болгож алданги хэмээн 597 210 193 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Иргэний хуулийн 231 дүгээр зүйл, 232 дугаар зүйлд тус тус заасны дагуу алданги гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын зөвхөн нэг хэлбэр бөгөөд алданги гэдэг нь хохирол биш юм. Мөн хариуцагч бид нэхэмжлэгч иргэд болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг гүйцэтгэгч нар биш. Хариуцагч би нэхэмжлэгч нарт ямар ч гэм хор учруулаагүй юм. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар эвлэрлийн гэрээг эрх хэмжээ олгоогүй асуудлаар байгуулж нэхэмжлэгч нарыг хохироосон болохыг тогтоолгох гэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч нар болон М нарын асуудлыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шийдэхдээ эвлэрлийн гэрээг харж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эвлэрлийн гэрээг шийдвэрлэхдээ эвлэрэх эрх хэмжээ олгогдсон эсэх асуудлыг хардаг. Нэхэмжлэгч нар Б.Над итгэмжлэл өгөхдөө эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхийн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч нар М ХХК-иас орон сууц захиалгын гэрээний дагуу өгсөн мөнгөө авъя, хоёрдугаарт алданги, гуравдугаарт дутуу баригдсан барилгаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад карказ нь Төрийн орон сууцны корпорацийн барьцаанд шийдвэр гүйцэтгэл дээр хураагдсан. Алдангийг ажиллагааны явцад дүгнэлт хийхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Гэрээнүүд  2011-2013 онд байгуулагдсан,  нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сард гаргасан. Гурван шатны шүүхээр шийдвэрлэгдээд явбал алдангийн асуудал хангагдахгүй асуудал байна гэж хуульч нар дүгнээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 6 иргэн бүрийн гэрээний дагуу өгсөн мөнгийг нь бүхэлд нь гаргуулах нэхэмжилсэн алдангийн 15 хувийг гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээж аваад баталгаажуулаад захирамж гаргасан. Захирамж гарсны дараа нэхэмжлэгч нар өөр өмгөөлөгч нартай эвлэрлийг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгож өгөөч ээ гээд 10 гаруй удаа хүсэлт гаргасан. Бүгдэд нь эвлэрлийн гэрээг эрх хэмжээ олгосон итгэмжлэлээр гэрээ байгуулсан байна гэх хариу өгсөн. Гэтэл өнөөдрийн нэхэмжлэл эрх хэмжээ олгоогүй асуудлаар гэрээ байгуулсныг тогтоож, 597 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь 6 иргэн тус бүрт 15 хувийг гаргуулаад үлдсэн алданги нь С.Б, Б.Н нараас гаргуулна гэж байна. Хэрэв 597 000 000 төгрөг гаргуулна гэвэл М ХХК-д холбогдох нэхэмжлэл гурван шатны шүүхээр явсан бол гурван шатны шүүх хангаж шийдвэрлэх байсан гэх баримт хэрэгтэй болно. Тийм баримт байхгүй байна. Хоёрдугаарт хариуцагч нарыг мэргэжлийн хариуцлагыг зөрчсөн үйлчлүүлэгч нартаа мэдэгдээгүй гэдэг байдлаар Мэргэжлийн хариуцлагын хороо, Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхим  мэдэгдсэнээ нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэлдээ гэрээ цуцлах эрх олгоогүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна. Өгсөн мөнгөө буцааж авъя гэж байгаа нь гэрээнээсээ татгалзаж буй хүсэл зоригийн илэрхийлэл юм. Нэхэмжлэгч нар өөрсдөө  2017 онд гаргаад дараа нь Б.Н итгэмжлэлээ аваад 2018 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тухайн карказаар хангуулах байсан гэж тайлбарлаж байна. Тус барилга нь өөр байгууллагын өмч болчихсон тул барьцаагаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах боломжгүй байна гэдгийг тайлбарлаад эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б, Д.Д нарын нийт 6 иргэний нэхэмжлэлтэй, хариуцагч С. Батболд надад холбогдуулан 597 210 193 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ: "...Б.Н нартай тохиролцож Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан” гэжээ. Б.Н би эдгээр иргэдтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г огт байгуулаагүй бөгөөд дээрх иргэдээс нэг ч төгрөгийн ажлын хөлс авч байгаагүй юм. Д.Д нарын иргэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэрэгт эрх зүйн бүрэн чадамжтай нэхэмжлэгч иргэдээс олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Тус итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, нэхэмжлэлийг татан авах, хариуцагч талтай эвлэрэх эрхийг надад олгосон байсан.

2.Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хэргийн үйл явцын талаар үйлчлүүлэгчид мэдээллэж байгаагүй, харилцан зөвлөлдөж байгаагүй, мэдээлэл өгөөгүй гэх тайлбарын тухай: Д.Д нарын иргэдийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус иргэд өмгөөлөгч С.Б-той хэргийн талаар амралтын өдөр уулзаж мэдээлэл авч, зөвлөлддөг байсан. Мөн “2С Могул” гэх нэртэй Вичат группээр мэдээлэл дамждаг байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н зүгээс шүүхэд гаргасан нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийн дагуу тухайн үеийн 2С байр буюу одоогийн 93 тоот 28 айлын дутуу барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй талаарх Улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, тухайн дутуу барилгатай холбоотой ямар нэгэн шүүхийн шийдвэр байгаа эсэх байгаа бол ямар шийдвэр, уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэх талаарх нотлох баримтууд хэрэгт цугларсан. Хэрэгт цугларсан уг нотлох баримтуудтай танилцахад: “М” ХХК нь 2С буюу одоогийн 93 тоот барилгыг 2012 онд “Төрийн орон сууцны корпараци”-д барьцаалж, 3 тэрбум төгрөгийг зээлсэн байсан. Гэрээний хугацаа дууссаны дараа ТОСК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч М ХХК-иас шаардсаны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн 256 тоот шийдвэр гарч улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 02-р сарын 23-ны өдөр, мөн оны 03-р сарын 24-ний өдөр дээрх 256 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор 2С буюу 93 тоот дутуу барилгыг битүүмжлэн хураан авч дуудлага худалдаанд оруулах нөхцөл байдал үүссэнийг нэхэмжлэгч иргэд болон би анх олж мэдсэн. Өөрөөр хэлбэл 2С буюу 93 тоот дутуу баригдсан барилга буюу карказаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл зориг нь дээр дурдсан нотлох баримтуудын улмаас хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн. /СБДИХАШШ-ийн 256 тоот шүүхийн шийдвэр, НШШГГ-ын 150/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн газрын 150/07 тоот эд хөрөнгө хураах тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 4/3591 тоот “93 тоот барилга нь 2012 онд ТОСК-д барьцаалагдсан тухай”, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай албан бичгийг хавсаргав./

Уг нотлох баримтууд хэрэгт цугларсны дараа нэхэмжлэгч нарт мэдэгдсэн бөгөөд дараагийн шүүх хуралдааны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай хамт дээрх иргэдийн төлөөлөл хуралд хамт оролцохоор шүүх дээр ирсэн. Тухайн цаг үед шүүхийн 3 дугаар байранд эдгээр иргэд хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч н.Ичинхорлоотой уулзсан бөгөөд хоорондоо санал солилцож хэргийн талаар болон үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар хэргийн үйл явц, хэрэгг цугларсан нотлох баримт зэргийг мэдэж байсан юм. Үүний дараа нэхэмжлэгч нар өөрсдөө мэдээлэл цуглуулж М ХХК нь шийдвэр гүйцэтгэх газарт бусдад нийт 7 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг, нэхэмжлэгч нарын хүсэл зориг болох 93 тоот барилгыг дуудлага худалдааны зард оруулах гэж байгааг, ТОСК нь анх М ХХК-д 3 тэрбум төгрөгийн зээлийг олгохдоо 2С буюу 93 тоот барилгаас гадна 97 тоот барилгыг давхар барьцаанд авсан боловч нэг ч төгрөгийн эргэн төлөлтийг М ХХК-ийн зүгээс хийгээгүй байхад 97 тоот барилгыг үндэслэлгүйгээр барьцаанаас чөлөөлсөн гэдгийг олж мэдсэн байсан. Энэхүү мэдээллийг нэхэмжлэгч иргэд С.Б өмгөөлөгчид өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч иргэдийн эрх, ашгийг хамгаалахаар М ХХК болон ТОСК-д холбогдуулан олгосон зээл нь хуульд нийцсэн эсэх, ямар журмаар зээл олгосон, зээл авах шаардлагыг хангаж байсан эсэх, 97 тоот барилгыг ямар үндэслэлээр барьцаанаас чөлөөлсөн, 97 тоот барилгыг барьцаанаас чөлөөлсөн атлаа яагаад 93 тоот барилгыг чөлөөлөөгүй тухай, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх зэрэг асуудлыг шалгуулахаар “Авлигатай тэмцэх газар”-т гомдол гаргаж байсан.

3. Б.Нын үйлдлийн улмаас бид орон сууцыг авах боломжгүй болсон, карказыг худалдан борлуулах замаар хохирлоо арилгуулах байсан, Б.Н-д эвлэрэх эрх олгоогүй, Б.Ннар нь “М” ХХК-ийн ашиг сонирхолд үйлчилж биднийг хохироосон гэх тайлбарын тухай: Энэхүү тайлбарын 2 дахь хэсэгт дурдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудын улмаас эдгээр иргэд карказыг өөрсдийн эзэмшил, өмчлөлд авах, карказыг худалдан борлуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл хариуцагч би эдгээр иргэдийн хүсэл зориг болох дутуу барилгыг бусдад худалдаагүй, барьцаалаагүй юм. Харин “М” ХХК нь дутуу барилгыг 2012 онд ТОСК-д барьцаалж 3 тэрбум төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 256 тоот шүүхийн шийдвэр гарсан. Улмаар хүчин төгөлдөр болсон 256 тоот шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дутуу барилгыг битүүмжилж, хураан авч дуудлага худалдаанд оруулах болсон. Энэхүү үйл явдал нь хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд дээрх үйл явдлууд буюу иргэд карказыг худалдан борлуулах боломжгүй болсон, өөрсдийн эзэмшилд авах боломжгүй нөхцөл үүссэн нь надаас шалтгаалаагүй.

4. Одоо бид мөнгө ч үгүй, байр ч үгүй, Б.Н, С.Б нар “М” ХХК-г хариуцлагаас чөлөөлсөн гэх тайлбаруудын тухай: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 16- ны өдрийн 01692 тоот захирамжаар нэхэмжлэгч иргэд нь анх “М” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн мөнгөө иргэн тус бүр 100 хувь, нэг иргэн дунджаар 17 500 000.00 /арван долоон сая таван зуун мянга/ гаруй төгрөгийн алдангийн хамт хариуцагч “М” ХХК-иас гаргуулан авах болсон юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар гэрээний дагуу төлсөн мөнгөнийхөө хамт тодорхой хэмжээний алдангийг нэмэн хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Энэ нь хариуцагч “М” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлсөн явдал биш бөгөөд харин ч эсэргээрээ иргэдэд үндсэн төлбөрийг дээр дурдсан алдангийн хамт гаргаж өгөхийг “М”-д даалгаж, шаардаж байгаа юм. Хэрвээ сайн дураар биелүүлэхгүй бол 01692 тоот захирамжийг НШШГГ албадан гүйцэттэх юм.

5. Нэхэмжлэгч биднийг хохироосон тул хариуцагч нараас хохирол болгож алданги хэмээн 597 210 193 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Иргэний хуулийн 231 дүгээр зүйл, 232 дугаар зүйлд тус тус заасны дагуу алданги гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг хэлбэр бөгөөд алданги гэдэг нь хохирол биш юм. Мөн хариуцагч бид нэхэмжлэгч иргэд болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг гүйцэтгэгч биш. Хариуцагч би нэхэмжлэгч нарт ямар ч гэм хор учруулаагүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Богдхан уулын Зайсангийн аманд орон сууц захиалгаар барих гэрээ гэж тайлбарлаж байна.  Дархан цаазат газар орон сууцны барилга баригддаггүй бөгөөд хуулиар хориглосон байдаг тул анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэлийн шаардлагад үнийн дүн, алданги гаргуулахаар шаардсан тухай дурдсан байна. Энэ агуулгаар гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан. Нэгэнт гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулиар өгсөн авснаа буцаах зохицуулалттай. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Энэ асуудлыг тайлбарлаж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгаа тул алданги тооцох хугацаанаас 6 жил өнгөрсөн байна. Гэрээний үүрэгтэй холбоотой алданги шаардах эрх 3 жил байдаг. Энэ нөхцөл байдлаас үүдээд 2012 онд тухайн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалттай баригдаж буй барилга нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр барьцаалагдсан. Улмаар 2013 онд барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу 2018 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М ХХК-ийн өмчлөлийн аялал жуулчлалын зориулалттай дутуу барилгажсан барилга нь битүүмжлэгдэж хураагдана. Зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс дуудлага худалдаанд орох асуудал үүссэн. Гэрээнээс татгалзаж байгаа тул алданги, хөөн хэлэлцэх хугацааны  асуудал байхгүй гэж яригдсан учраас дутуу баригдсан барилга нь М ХХК-ийн өмчлөлийн зүйл биш болчихлоо. Миний зүгээс харахад хамгийн зөв зам бол нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож эрхээ хамгаалах боломжийг нээсэн. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дуудлага худалдаагаар тухайн дуудлага худалдааны зүйлийг худалдан авах эрхтэй юм чинь төлбөр авагч нар дуудлага худалдаанд оролцоод төлбөртөө тооцоод барилгыг авч болох юм байна гэж тодорхойлсон. Тухайн захиалагч нар маань ажил гүйцэтгэгч гэрээний талууд. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан биш. Тухайн аялал жуулчлалын зориулалттай барилга нь өөрөө бүрэн ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй тул өмчлөх эрх үүсэхгүй. Энэ бол хуулиар хориотой зохицуулалт. 2016 онд шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмын дагуу битүүмжлэгдээд хураагдсан асуудлыг би хэрхэн яаж зохицуулах вэ. Иймэрхүү асуудал тухайн үед бий болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлээс гадуурх үйл ажиллагаа явагдсан гэж тайлбарлаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэл хуулийн дагуу олгогдоод, итгэмжлэлийн дагуу эвлэрлийн асуудал явагдсан байна гэдгийг дүгнэсэн. Хоёрдугаарт хохирол гэм хорын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Хохирлыг арилгах зохицуулалтыг хуульчилсан. Төлсөн баримтыг шүүх шийдвэрлэхээс гадна хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэдэг утгаар нь алдангийн тодорхой хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага буюу алдангийг надаас нэхэмжилж буй үндэслэлээ нэхэмжлэлээс татгалзсантай холбож тайлбарлаж байна. Би 2012 онд байгаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг би хийгээгүй, надаас болж хохирол учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч С.О нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь өөрсдийн эрх мэдлийн хүрээнд эрхээ хэтрүүлэн ашиглаж үйлчлүүлэгч нарын хүсэл сонирхлыг үл харгалзан эвлэрлийн гэрээг дур мэдэн байгуулж, үйчлүүлэгчид гэрээнд тусгасан нөхцлөө танилцуулалгүй байгуулсан гэж үзэж хариуцагчдыг буруутай гэж үзэж байна гэв.   

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б, Ш.Н, Л.Ж, Н.Э, Д.Д, М.С нар нь хариуцагч Б.Н, С.Б нарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эвлэрийн гэрээ” эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар байгуулж, хохироосныг тогтоож хохиролд 597 210 193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Б-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүний туслах хариуцагч Б.Н-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг олгосон боловч бидний ашиг сонирхолд нийцээгүй, эрх олгоогүй асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж, захиалсан байраа авах боломжгүй, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө ч байхгүй, гэрээгээ хугацаандаа биелүүлээгүй алдангиас татгалзаж, хохироосон тул хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч нарын олгосон итгэмжлэлийн дагуу үйл ажиллагаа явуулсан, уг итгэмжлэлээр хариуцагчтай эвлэрэх эрхийг олгосон тул эвлэрлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрээнээс татгалзаад төлсөн мөнгийг алдангийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нарт хохирол учраагүй гэж, хариуцагч С.Б нь хууль зүйн туслалцааг хуульд заасны дагуу үзүүлсэн, тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгч нарын шаардлагад дурдсан карказнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байгаагүй, нэхэмжлэгч нарын хариуцагчтай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан тул эвлэрлийн гэрээг эрх олгосон асуудлаар байгуулж, хууль зүйн туслалцааг үзүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №101/ШШ2018/01692 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Ж.Б, Л.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-нд холбогдох 2 107 800 683 төгрөг гаргуулах, 28 айлын 2С байрны карказаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Ж.Б, Л.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй М ХХК-нд холбогдох үндсэн төлбөр 1 405 200 455,00 төгрөг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс бодогдсон алданги 702 600 228 төгрөг, нийт 2 107 800 683 төгрөгийг гаргуулах, Х дүүрийн Зайсангийн ам хаягт орших М хотхоны цогцолбор хотхоны нэг бүрдэл хэсэг болох 28 айлын 2С барилгын карказаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ алданги нэхэмжилсэн 597 210 194 /108 350 656+81 600 000+94 230 728+136 593 884+92 763 900+83 671 025/ төгрөгийн шаардлага болон Х дүүрийн Зайсангийн ам хаягт орших М буюу 315 айлын цогцолбор хотхоны нэг бүрдэл хэсэг болох 28 айлын 2С байрны карказаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, үндсэн төлбөр 1 405 200 455 төгрөг, алдангийн 15 хувь болох 105 390 034 төгрөг, нийт 1 510 590 489 төгрөгийг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Ж.Б, Л.Ж нарт дараах үнийн дүнгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М ХХК нь:    

1.1.Д.Дт үндсэн төлбөр 254 942 720 төгрөг, алданги 19 120 704 төгрөг, нийт 274 063 424 төгрөг,

1.2.М.Сд үндсэн төлбөр 192 000 000 төгрөг, алданги 14 400 000 төгрөг, нийт 206 400 000 төгрөг,

1.3.Ш.Нт үндсэн төлбөр 221 719 360 төгрөг, алданги 16 628 952 төгрөг, нийт 238 348 312 төгрөг,

1.4.Н.Эт үндсэн төлбөр 321 397 375 төгрөг, алданги 24 104 803 төгрөг, нийт 345 502 178 төгрөг, 

1.5.Л.Жд үндсэн төлбөр 218 268 000 төгрөг, алданги 16 370 100 төгрөг, 234 638 100 төгрөг,

1.6.Ж.Б нь үндсэн төлбөр 196 873 000 төгрөг, алданги 14 765 475 төгрөг, нийт 211 638 475 төгрөг“ гаргуулахаар зохигчийн эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 78-84-р хуудас/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №101/ШШ2018/01692 дугаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжийн үндэслэл болсон 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ байгуулах” гэх гэрээг нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И нар нь байгуулж, уг гэрээгээр “Д нарын нийт 6 иргэний нэхэмжлэлтэй М ХХК-нд холбогдох хэрэгт зохигчид дараах нөхцөлөөр эвлэрч байна.

1.Хариуцагч нь нэхэмжлэгч нарт нийт үндсэн төлбөр болох 1 405 200 455 төгрөг, алдангийн 15 хувь болох 105 390 034 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

1.1.Д.Дт үндсэн төлбөр 254 942 720 төгрөг, алданги 19 120 704 төгрөгийг төлнө. Д.Д нь алдангийн үлдэгдэл 108 350 656 төгрөгнөөсөө татгалзана.

1.2.М.Сд үндсэн төлбөр 192 000 000 төгрөг, алданги 14 400 000 төгрөгийг төлнө. М.С нь алдангийн үлдэгдэл 81 600 000 төгрөгнөөс татгалзана.

1.3.Ш.Нт үндсэн төлбөр 221 719 360 төгрөг, алданги 16 628 952 төгрөгийг төлнө. Ш.Н нь алдангийн үлдэгдэл 94 230 728 төгрөгөөсөө татгалзана.

1.4.Н.Эт үндсэн төлбөр 321 397 375 төгрөг, алданги 24 104 803 төгрөгийг төлнө. Н.Энь алдангийн үлдэгдэл 136 593 884 төгрөгнөөсөө татгалзана.

1.5.Л.Жд үндсэн төлбөр 218 268 000 төгрөг, алданги 16 370 100 төгрөгийг төлнө. Л.Ж нь алдангийн үлдэгдэл 92 763 900 төгрөгөөсөө татгалзав.

1.6.Ж.Б нь алдангийн үлдэгдэл 83 671 025 төгрөгөөсөө татгалзав.

Нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд байгуулагдсан захиалгын гэрээ тус бүр цуцлагдсанд тооцож байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 2С байрны карказаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч нар нь татгалзаж байна” гэж харилцан тохиролцсон байна./1 дүгээр хавтаст хэргийн 18-р хуудас/

 

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ байгуулах” гэх гэрээ нь бидний хүсэл зоригын илэрхийлэл биш, бидний эрх, ашиг сонирхолд нийцээгүй гэж, хариуцагч нар нь эрх олгосон асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээг байгуулсан гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Л.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Н.Энь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Д.Д, Ш.Н, Ж.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, М.С нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.Над “М” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэлийг тус тус олгосон бөгөөд уг итгэмжлэлд “...Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн заалтыг үндэслэн итгэмжлэлийн дагуу М ХХК-нд холбогдох иргэний хэргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан /25,26 дугаар зүйл/ эвлэрэх, бүх эрхийг эдлэж, үүргийг хүлээж, /шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, нэхэмжлэлийг татан авах, хэргийн материал болон нотлох баримттай танилцах, хуулбарлан авах, нотлох баримт гаргаж, өгөх, цуглуулах бүрдүүлэх шүүхэд хүсэлт гомдол гаргах, шүүгч шүүх бүрэлдэхүүн шүүгчээс татгалзах хариуцагчтай эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг эрхийг олгожээ. /2 дугаар хавтаст хэргийн 111-116-р хуудас/

 Мөн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г нэг талаас Н.Э, Д.Д, М.С, Ж.Б, Л.Ж, Ш.Н, Р.М, Г.А нар нь нөгөө талаас Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч С.Б нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд гэрээний 2.2-д “үйлчилгээ үзүүлж эхлэх хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох, эрүүгийн хэрэг байцаан шийтгэх ажиллагаанд оролцох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол үйлчилнэ”, 1.3-д “өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ” гэж харилцан тохиролцсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 69-71-р хуудас/

Зохигч талууд хариуцагч Б.Н-д итгэмжлэлийг олгосон, хариуцагч С.Б нь нэхэмжлэгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй болно. 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 62.4-д “төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Над хариуцагчтай эвлэрэх, эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг түүнд итгэмжлэлээр олгосон болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл болон талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч зохигч эвлэрэл нь нэхэмжлэгч нарын хүсэл зориг байсан эсэх, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Н, С.Б нарыг хэргийн хариуцагч болох М ХХК-тай эвлэрлийн гэрээг байгуулахдаа гэрээг цуцлах, алдангиас татгалзах талаараа мэдэгдээгүй, зөвшилцөөгүй, төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, хэргийн хариуцагч М ХХК-ийг хариуцлагаас чөлөөлж, эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолд нийцүүлээгүй, дур мэдэн байгуулж хуульд заасан болон хууль зүйн туслалцаа үзүүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорыг хариуцан арилгуулах буюу хохирол шаардаж байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д “төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 63.4-д “энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.Д нь 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №2С/20 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж Х Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 2С байрны 504 тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууцыг 272 142 400 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, 2013 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн №2/С/20-н-1 тоот Нэмэлт гэрээгээр гражийг 22 500 000 төгрөгөөр захиалж, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №2С/20-н Нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр түлхүүр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа өдрийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр болгон өөрчлөхөөр,

нэхэмжлэгч Н.Энь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №2С/28 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 315 айлын орон сууцны хотхоны 2С байрны 704 тоот 299,63 м.кв 8 өрөө орон сууцыг №2С-15,16, ГГ2-75,76 автомашины зогсоолын хамт 475 991 250 төгрөгөөр захиалан бариулахаар,

нэхэмжлэгч Л.Ж нь 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №2С/13 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших М орон сууцны хотхоны 2С байрны 401 тоот 5 өрөө орон сууцыг №2С-3 автомашины зогсоолын хамт 218 268 000 төгрөгөөр захиалан бариулахаар,

нэхэмжлэгч М.С нь 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр №2С/21 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж, Х Зайсангийн ам хаягт орших 319 айлын орон сууцны хотхоны 2С байрны 601 тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууцыг №2С-17,18 автозогсоолын хамт 209 216 600 төгрөгөөр захиалан бариулахаар, 

нэхэмжлэгч Ж.Б нь 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших М орон сууцны хотхоны 2С байрны 402 тоот 4 өрөө орон сууцыг №2С-4 автомашины зогсоолын хамт 196 873 000 төгрөгөөр захиалан бариулахаар,

нэхэмжлэгч Ш.Н нь 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №2С/27-н тоот Нэмэлт өөрчлөлтийн гэрээг М ХХК-тай байгуулж нийт 382 877 440 төгрөгөөр орон сууц захиалж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх 2С/27 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөөр орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөр тогтоож орон сууц хүлээлгэн өгөх өдөр хугацаа хүртэл хугацаа хэтэрсэн сар тутам захиалгын гүйцэтгэсэн үүргийн мөнгөн дүнгийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, төлбөр төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна./1 дүгээр хавтаст хэргийн 20-25, 33-38, 52-56, 61-66, 90-р хуудас/

 

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Д, М.С, Ш.Н, Н.Э, Ж.Б, Л.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ннь хариуцагч М ХХК-нд холбогдуулан хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан үндсэн “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2-т гүйцэтгэгч тал орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд мөнгөн дүнгийн 0,1 хувийн алданги тооцохоор заасан. Нэхэмжлэгч Д.Д гэрээний дагуу хариуцагч талд 254 942 720 төгрөг төлсөн бөгөөд гэрээний 6.2-д заасны дагуу алданги 127 471 360 төгрөг, нийт 382 414 080 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч М.С нь гэрээний дагуу хариуцагч талд 192 000 000 төгрөг төлсөн бөгөөд гэрээний 6.2-д заасны дагуу алданги 96 000 000 төгрөг, нийт 288 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч Ш.Н гэрээний дагуу хариуцагч талд 221 719 360 төгрөг төлсөн бөгөөд гэрээний 6.2-д заасны дагуу алданги 110 859 680 төгрөг, нийт 332 579 040 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч Н.Э гэрээний дагуу хариуцагч талд 321 397 375 төгрөг төлсөн бөгөөд гэрээний 6.2-д заасны дагуу алданги 160 698 688 төгрөг, нийт 482 096 062 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч Л.Ж гэрээний дагуу хариуцагч талд 218 268 000 төгрөг төлсөн бөгөөд гэрээний 6.2-д заасны дагуу алданги 109 134 000 төгрөг, нийт 327 402 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгч Ж.Б гэрээний дагуу хариуцагч талд 196 873 000 төгрөг төлсөн бөгөөд гэрээний 6.2-д заасны дагуу алданги 98 436 500 төгрөг нийт 295 309 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

1.нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 1 405 200 455 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс бодогдсон алданги 702 600 228 төгрөг, нийт 2 107 800 683 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар,

2.нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч талд төлсөн мөнгөн хөрөнгөөр боссон Хан-Уул дүүргийн 11 дүгээ хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн ам хаягт орших М буюу 315 айлын цогцолбор хотхоны нэг бүрдэл хэсэг болох 28-н айлын 2С байрын карказнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /2 дугаар хавтаст 126-130-р хэргийн хуудас/

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан байсан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Д нь захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөрөө, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийн хамт гаргуулах, уг төлбөртөө дутуу баригдсан барилгаа буюу карказаа авах байсан, гэрээг цуцлах, алдангиас татгалзах хүсэл зорилго байгаагүй, эрх ашигт нийцээгүй, М ХХК нь гэрээгээ хугацаандаа биелүүлээгүйгээс цаг хугацаа алдаж хохироосон тул алдангиас татгалзах талаар зөвшөөрөөгүй гэсэн.

Хариуцагч нар нь захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан гаргуулах гэдэг нь гэрээнээс татгалзах гэсэн агуулгатай, гэрээнээс татгалзаж байгаа бол алданги тооцогдохгүй, дутуу баригдсан барилгаа төлбөртөө авна гэж шаардлага гаргаагүй, үүргийн гүйцэтгэлийг дутуу баригдсан барилгаас хангуулах гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн тайлбар нь өөрчлөгдөөд байна гэсэн боловч  нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ннь өөрөө нэхэмжлэгч нарыг төлөөлөн шүүхэд гаргасан болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн, орон сууцны төлбөрт төлсөн төлбөрөө буцаан шаардсан, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги гаргуулахаар шаардсан нь хэргийн хариуцагч М ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзах агуулгатай гэж тайлбарласан хариуцагч Б.Н, С.Б нарын тайлбар нь үндэслэлтэй боловч уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч С.Б нь нэхэмжлэгч нарт хууль зүйн туслалцааг үзүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ннь нэхэмжлэгч нарыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцож байжээ.

Нэхэмжлэгч нар нь эвлэрлийн гэрээ нь бидний хүсэл зориг биш, эрх ашиг нийцээгүй, гэрээ болон алдангиас татгалзаагүй, энэ талаар мэдэгдээгүй, бидэнтэй зөвлөлдөөгүй гэсэн байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хэргийн хариуцагч болох М ХХК-тай байгуулсан захиалгын гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан учраас алданги тооцогдохгүй байсан гэсэн боловч энэ талаараа нэхэмжлэгч нарт тайлбарлаж байсан эсэхээ нотлоогүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч тус бүр гэрээгээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж алданги нэхэмжилсэн байсан болно.

Мөн хариуцагч С.Б нь эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч нарын эрх ашигт нийцсэн тухайн нөхцөл байдалд дутуу барилгаас авах ямар ч боломж байгаагүй, М ХХК-ийн дутуу баригдсан барилга нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжлэгдсэн байсан, нэхэмжлэгч нар нь эвлэрлийн гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн мөнгөө аваад алдангиа аваад төлбөр төлөгчөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож, уг барилгыг төлбөртөө тооцуулан авах боломж байсан, энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.

Түүний тайлбар нь хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 4 112 764 839,85 төгрөг гаргуулах тухай шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №150/06 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан /Ар зайсан гудамж 93 тоот аялал жуучлалын зориулалттай барилга, 7 давхар дутуу барилга/-ыг битүүмжилсэн байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 150/07 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”,  Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 197 тоот албан бичгээр тогтоогдож байгаа боловч энэ талаараа хариуцагч нар нь нэхэмжлэгч нартай харилцан зөвшилцөж, тохиролцоогүй, нэхэмжлэгч нарт бүрэн мэдээлэлээ өгөөгүй, үүссэн нөхцөл байдлын талаар, энэ нь тэдний эрх ашигт нийцэх талаар харилцан ойлголцолгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нар нь энэ талаар бидэнд мэдэгдээгүй гэсэн тул тэдний хүсэл зоригт нийцсэн гэрээг байгуулсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №27 тоот “Хуульч өмгөөлөгч С.Б, Б.Н нарт холбогдох маргааны тухай” тогтоолд “...хуульч, өмгөөлөгч С.Б, Б.Ннар нь иргэн Д.Д, Л.Ж, Ж.Б, М.С, Ш.Н, Н.Э, Г.А нарт гэрээ болон итгэмжлэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.1-д заасан “хуулийн мэргэжлийн дүрэмд захирагдах үүрэг” болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1.1-д “хууль эсхүл энэ дүрэмд заасны дагуу мэдээлэлтэй зөвшөөрөл шаардлагатай аливаа шийдвэр, нөхцөл байдлын талаар үйлчлүүлэгчид мэдэгдэх” 1.2-д “хууль зүйн үйлчилгээнд зорилгод хүрэх арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”, 1.3-д “үйлчилгээний явцын талаар тухай бүрт нь үйчлүүлэгчид мэдээлэх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хамаарагдаж байна” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 56-67-р хуудас/

2020 оны 04 дүгээр 30-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн №04 дугаар “Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хянасан тухай” магадлалаар Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Хуульч, өмгөөлөгч С.Б, Б.Н нарт холбогдох маргааны тухай” 27 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Н, С.Б нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 170-179-р хуудас/

Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №385 дугаар тогтоолоор Д.Д, Л.Ж нарын гомдолтой хуульч, өмгөөлөгч С.Б, Б.Н нарт холбогдох маргааны тухай хянан хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. /2 дугаар хавтаст хэргийн 181-189-р хуудас/

Иймд Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №27 тоот тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр 30-ний өдрийн №04 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №385 дугаар тогтоолоор хуульч Б.Н нь төлөөлүүлэгч, үйлчлүүлэгч нартайгаа ярилцаагүй, тэдний зөвшөөрлийг аваагүй, үүссэн нөхцөл байдал, түүнээс гарч болох арга замын талаар харилцан ойлголцолгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан, хуульч С.Б нь иргэдтэй байгуулсан гэрээний дагуу хууль зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлээгүй, эвлэрлийн гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн талаар, эвлэрэх нөхцлийн талаар үйлчлүүлэгчдээ огт мэдэгдээгүй, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2.3.2-д заасныг зөрчсөн гэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар энэ хуулийн 29.1.3-т заасан арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй гэсэн байх тул нэхэмжлэгч нарын хариуцагч Б.Н-ыг эвлэрлийн гэрээг байгуулахдаа бүрэн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй, хариуцагч С.Б-ыг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, эвлэрлийн гэрээг байгуулахад нэхэмжлэгч нарын хүсэлт зоригийг дагуу байгуулах талаар зөвлөлгөө, мэдээлэл өгөөгүй гэж хохирол шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, С.Ч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нарыг Монголын Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №27 тоот тогтоолоор буруутгасан нь үндэслэлгүй, уг маргааныг шийдвэрлэхдээ баримталсан “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус байхад энэ журмыг баримтлан маргаан хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх нотлох баримтаар үнэлэхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3-2/86 тоот лавлагааны хуудсанд “...Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлын 2014 оны “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам батлах тухай 86 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан аливаа захиргааны хэм хэмжээний актыг мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж заасны дагуу тус яаманд хянуулж бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд мөн зүйлийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийн зохицуулалттай байна” гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 48-50-р хуудас/

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/136 тоот Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээний тухай , Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/660 тоот Дүгнэлт өгөх тухай албан бичиг, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн захиргааны хэм хэмжээний актын жагсаалт гэсэн бичгийн баримтуудаар уг журам нь бүртгэлгүй, хууль бус болох нь тогтоогдоно гэж хариуцагчийн өмгөөлөгч нар нь тайлбараа нотлохоор шүүхэд ирүүлсэн. /3 дугаар хавтаст хэргийн 73-75-р хуудас/

Гэвч Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №385 дугаар тогтоолоор Д.Д, Л.Ж нарын гомдолтой хуульч, өмгөөлөгч С.Б, Б.Н нарт холбогдох маргааны тухай хянан хэлэлцэхэд Монголын хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2014 оны “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам батлах тухай” №86 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж маргааныг хянан шийдвэрлэсэн гэсэн хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлын талаар дүгнэлт хийж, гомдлыг хангахгүй орхисон байх бөгөөд уг тогтоол нь хүчин төгөлдөр байх тул шүүх хариуцагчийн өмгөөлөгч нарын захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хүчин төгөлдөр бус актаар маргаан шийдвэрлэсэн нь баримтаар үнэлэхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч нарт хохирол бодитоор учирсан гэж үзэхгүй, алдангийг хохиролд тооцож гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй,  алданги олох ёстой орлого буюу хохирол биш гэж маргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангиас татгалзаагүй, энэ талаар зөвшөөрөөгүй байхад хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан алдангиас татгалзаж эвлэрсэн тул хохиролд тооцсон гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д зааснаар хариуцагч Б.Ннь итгэмжлэлийг нэхэмжлэл нарын хүсэл зоригийн дагуу хийгээгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлээгүй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн  228.1-д зааснаар хариуцагч С.Б нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагч Б.Н, С.Б нараас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 597 210 193 төгрөгийг /Б.Наас 54 175 328 төгрөг, С.Боос 54 175 328 төгрөгийг гаргуулж Д.Дт, Б.Наас 40 800 000 төгрөг, С.Боос 40 800 000 төгрөгийг гаргуулж М.С-д, Б.Н-аас 47 115 364 төгрөг, С.Боос 47 115 364 төгрөгийг гаргуулж Ш.Нт, Б.Наас 68 296 942 төгрөг, С.Боос 68 296 942 төгрөгийг гаргуулж Н.Э-т, Б.Н-аас 46 381 950 төгрөг, С.Б-оос 46 381 950 төгрөгийг гаргуулж Л.Ж-д, Б.Н-аас 41 835 512 төгрөг, С.Б-оос 41 835 512 төгрөгийг гаргуулж Ж.Б-д/ гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохооор шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.О нь “...хариуцагч нар нь өөрсдийн эрх мэдлийн хүрээнд эрхээ хэтрүүлэн ашиглаж үйлчлүүлэгч нарын хүсэл сонирхлыг үл харгалзан эвлэрлийн гэрээг дур мэдэн байгуулж, үйчлүүлэгчид гэрээнд тусгасан нөхцлөө танилцуулалгүй байгуулсан гэж үзэж хариуцагчдыг буруутай гэж үзэж байна” гэж дүгнэлтээ танилцуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 114 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн  хураамжид 1 557 000 төгрөг, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 1 557 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б, Б.Н нараас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 597 210 193 төгрөгийг / Б.Н-аас 54 175 328 төгрөг, С.Боос 54 175 328 төгрөгийг гаргуулж Д.Дт, Б.Наас 40 800 000 төгрөг, С.Б-оос 40 800 000 төгрөгийг гаргуулж М.С-д, Б.Н-аас 47 115 364 төгрөг, С.Боос 47 115 364 төгрөгийг гаргуулж Ш.Н-т, Б.Н-аас 68 296 942 төгрөг, С.Б-оос 68 296 942 төгрөгийг гаргуулж Н.Э-т, Б.Н-аас 46 381 950 төгрөг, С.Б-оос 46 381 950 төгрөгийг гаргуулж Л.Ж-д, Б.Н-аас 41 835 512 төгрөг, С.Б-оос 41 835 512 төгрөгийг гаргуулж Ж.Б-д/ гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 114 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн  хураамжид 1 557 000 төгрөг, хариуцагч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 1 557 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, М.С, Д.Д, Ш.Н, Н.Э, Л.Ж нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН

 

   ШҮҮГЧ                                       Да. ЭНХЦЭЦЭГ

 

                         ШҮҮГЧ                                       Дэ.ЭНХЦЭЦЭГ