Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2020/00097/И |
Дугаар | 183/ШШ2021/02844 |
Огноо | 2021-12-06 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2021/02844
2021 оны 12 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/02844 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүргийн 20 дугаар хороо, 47-153 тоот хаягт оршин суух, Жантекей ботахара овогт Н /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн 3 дугаар хороо, **********, өөрийн байранд байрлах, **********д холбогдох,
Нийслэлийн дүүргийн **********ийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/****дугаар хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын дагуу цалингаас хийсэн суутгалд нийт 912 026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... дүүргийн **********ийн яармаг салбарын мэс заслын их эмч нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр иргэн Д.******гийн биед үзлэг хийж, тэр үед иргэн Д.****** хэвлий орчмоор өвдөж байна гэхээр эхлээд эхоны эмчид үзүүлчих гээд дүрс оношилгооны эмч Ш.******** рүү явуулсан. Улмаар иргэн Д.******г үзсэн эхоны эмчийн бичгийг үндэслэж, мэс заслын эмчийн зүгээс иргэн Д.******д одоогоор яаралтай мэс заслын өвчний шинж тэмдэг үгүй байна, өвдөлт намдаах эмийн үйлчилгээ гарсны дараа цус, БХШ, шээсний бактериологийн шинжилгээг өгөөд давтан үзүүлэхийг зөвлөсөн. Гэтэл Д.****** нь 2018-01-01 өдөр буюу маргааш нь ирэхэд ********** хүлээж аваагүйгээс хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн гэж 2018 оны 04 сарын 03-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ба уг нэхэмжлэлдээ намайг болон дүүргийн **********ийг хариуцагчаар татан гэм хорын хохиролд 1 631 310 төгрөг нэхэмжилсэн юм. Улмаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018-07-30-ны өдрийн 183/ШШ2018/01780 тоот шийдвэрээр нэхэмжлэгч хариуцуулахгүй гэм хорын хохирлыг дүүргийн **********өөс нэхэмжилж байна гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн надад холбогдох хэсгийг татгалзсан гэж нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин дүүргийн **********өөс иргэн Д.******д 1 681 310 төгрөг олгуулах шийдвэр гаргасан юм. Үүнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-09-05-ны өдрийн 1959 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019-02-21-ний өдрийн 00233 тоот тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм. дүүргийн **********ийн дарга Э.********нь 2019 оны 09 сарын 18-ний өдөр Н.****таас хохирол гаргуулах, суутгал хийх Б/****тоот тушаал гаргаж, сарын цалингаас сар бүр суутгал хийж, байгууллагаас төлсөн 1 723 161 төгрөгийн хохирлыг гаргуулсугай гэж, тушаалыг 2019 оны 09 сараас 2020 оны 09 сарын 01-ний дотор гаргуулж дуусгахыг нягтлан бодогчид үүрэг болгосугай гэж шийдвэрлэсэн. Би уг тушаалыг 2019 оны 09 сарын 25-ны өдөр байгууллагын хүний нөөцийн даргаас хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д заасан ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана гэж тус тус заасныг үндэслэн суутгал хийх тухай тушаалыг эс зөвшөөрч, уг тушаалыг хүчингүй болгож, тушаалын дагуу хийсэн суутгалыг буцаан олгуулах үндэслэл бүхий гомдлоо 2019 оны 11 сарын 20-ны өдөр Нийслэлийн дүүргийн **********ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан. Гэтэл дүүргийн **********ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комиссоос 2019 оны 12 сарын 18-ний өдөр надад бичгээр хариу өгсөн ба уг өргөдлийн хариуд байгууллагын даргын тушаалаар танаас гаргуулж, суутгал хийж байгаа асуудлыг Хөдөлмөрийн маргаан таслах комисс хэлэлцэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэснийг танд мэдэгдье гэж хариу ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2018 оны 02 сарын 22-ны өдрийн дүүргийн **********ийн захирлын зөвлөлийн хурлаар иргэн Д.******гийн тус **********д гаргасан гомдлыг үндэслэж мэс заслын их эмч надад болон дүрс оношилгооны эмч Ш.******** нарт өвчтөний оношилгоог стандартын дагуу хөтлөөгүй гэж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ба мөн уг шийтгэлийг үндэслэн тус **********өөс дүрс оношилгооны эмч Ш.******** болон мэс заслын их эмч бидний нэг жилийн урамшуулал тус бүр 1 600 000 төгрөгийг хасч олгоогүй. Гэтэл Нийслэлийн дүүргийн **********ийн даргын 2019-09-18-ний өдрийн Б/****тоот тушаалаар дахин миний цалингаас суутгал хийж буй нь үндэслэлгүй тул уг тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 912 026 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус **********ийн Яармаг дахь салбарын мэс заслын их эмч Н.****тын гэм буруугаас иргэн Д.******д 1 681 310 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01780 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор тогтоогдсон ба уг гэм хорын хохирлыг иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар байгууллагаас гаргуулсныг мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн байгууллагын даргын 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Б/****тоот тушаалаар их эмч Н.****тын цалингаас суутгал хийж байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг арилгуулж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч дүүргийн **********д холбогдуулан тус төвийн даргын 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Б/****тоот хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 912 026 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
**********ийн дарга нь 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Б/****тоот тушаалдаа **********ийн Яармаг дахь салбарын мэс заслын их эмч нь 2017 оны 12 сарын 31-нд иргэн Даваагийн ******д эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, стандарт зөрчсөнөөс Д.******д гэм хор хохирол учруулсан болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон ба иргэн Д.******д учруулсан гэм хорын хохирол 1 723 161 төгрөгийг тус **********өөс 2019 оны 9 дүгээр сарын 06-нд бүрэн төлж барагдуулсныг тэмдэглэж, Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2018/01780 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шүүхийн 2018 оны 959 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 001/ХТ2019/00233 дугаар тогтоолыг тус тус үндэслэн мэс заслын их эмч Н.****тын сарын цалингийн 20%-иас хэтрүүлэхгүйгээр сар бүр суутгал хийж, байгууллагаас төлсөн 1 723 161 төгрөгийн хохирлыг гаргуулах, тушаалыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж, хохирлыг 2020 оны 09 сарын 01-ний дотор гаргуулж дуусгахыг ерөнхий нягтлан бодогчид даалгасан байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч дүүргийн **********тэй 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж /хх-7-9/, тухайн өдөр мэс заслын эмчээр ажилд томилогдсон болох нь 0418016 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-18/ зэргээр тогтоогдож байна.
Ажил олгогчийн хохирол гаргуулах, суутгал хийх тухай 2019 оны Б/****тоот тушаалын үндэслэл болсон дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01780 дугаар шийдвэрээр дүүргийн **********өөс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг баримтлан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 681 310 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн /хх-19-20/-ийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1959 дугаар магадлал /хх-21-23/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 001/ХТ2019/00233 дугаар тогтоолоор /хх-24-27/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр биелүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 1 773 161 төгрөгийг шилжүүлсэн байна /хх-44, 45/.
Ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогч нь ажилтны цалингаас суутгал хийх тушаал гаргасныг ажилтан буюу нэхэмжлэгч эс зөвшөөрч тухайн байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст 2019 оны 11 сарын 20-нд хандсанаар комиссын хариуг 2019 оны 12 сарын 18-ны өдөр авсан талаар тайлбарлаж, хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 127 дугаар зүйлийн 127.1-д заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй, хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, мөн зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь хуульд заасан шаардах эрхээ шүүхэд нэхэмжлэл гарган хэрэгжүүлэх учиртай.
Түүнчлэн ажил олгогчид ажилтны учруулсан хохирлын хэмжээ нь түүний нэг сарын цалин хөлснөөс хэтэрч байвал ажил олгогч өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан бөгөөд маргааны эрх зүйн баримт бичиг болох ажил олгогчийн Б/****тоот тушаалд ажилтан Н.****тын цалингаас хийх суутгалын дүнг 1 723 161 төгрөг гэж заасан нь ажилтан буюу нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлснөөс хэтэрсэн болох нь түүний 0418016 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдож байна.
Иймд дүүргийн **********ийн даргын 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Б/****тоот хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаал хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож, хариуцагчаас ажилтны 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 02, 03-р сарын цалингаас суутгасан нийт 912 026 төгрөгийг гаргуулаг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс хуралдааны товыг 2021 оны 11 сарын 29-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 128 дугаар зүйлийн 128.1.1-т заасныг тус тус баримтлан дүүргийн **********ийн даргын 2019 оны 09 сарын 19-ний өдрийн Б/****тоот хохирол гаргуулах, суутгал хийх тухай тушаалыг хүчингүй болгож, дүүргийн ********** //-с ажилтны 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 02, 03-р сарын цалингаас суутгасан нийт 912 026 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жантекей ботахара овогт Нургайвын //-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********өөс 26 438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд ззаасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ