Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01144

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01144

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нэхэмжлэгч: .......... тоотод оршин байх ......... ХХК /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... тоотод оршин байх,....... ХХК /РД: ........../-д холбогдох, 

........... ХХК-ны хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд 6,518,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ......... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Г.Батбаяр нь ......... ХХК-ийн Гүүд авто ломбарднаас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр GGD1806 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 6 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг, иргэн Б.Мөнхбайгаль нь тус авто ломбарднаас 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр GGD1666 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг барьцаалан зээлж авсан. Тухайн үедээ хууль дүрмийн дагуу материал бүрдүүлэн Г.Батбаяр, Б.Мөнхбайгаль нарт зээл олгосон бөгөөд тухайн барьцааны тээврийн хэрэгслийн гэрчилгээг Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэн нэрээ шилжүүлж авсан байсан. Ингээд хоёр зээлдэгч маань зээлийн болон барьцааны гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, эргэн төлөлт огт хийгээгүй тул гэрээний дагуу үүргийг барьцааны тээврийн хэрэгслүүдээр хангуулахаар болсон. Тээврийн хэрэгслийг авах гэхэд Авто тээврийн хэрэгслийн үндэсний төвд манай ......... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад хариуцагч....... ХХК нь уг тээврийн хэрэгслүүдийг барьцаанд авсан байсан.

 

......... ХХК-ийн эдийн засагч А.Амгаланхэрлэн нь ........ ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ......... ХХК-ийн хууль ёсны өмчлөлд барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг барьцаанд авсан байна, үүнийг чөлөөлж манайд шилжүүлэх тухай мэдэгдэхэд тухайн үедээ ......... ХХК-д 7,000,000 төгрөг төлөх саналыг....... ХХК-аас тавьж байсан. Манайхаас тухайн саналыг тооцож үзээд хүлээж авахаас татгалзаж тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэн авахаар шаардсан байгаа. Манай зүгээс тухайн иргэдтэй эхэлж хууль журмын дагуу барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан тээврийн хэрэгслүүдийг ......... ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Эдгээр ажиллагаа нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, барьцааны гэрээ зэргээр нотлогдож байгаа.

 

Гэрээний үр шимийн талаар хариуцагч талаас өмнө нь хууль зүйн үндэслэл, тооцоолол нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж байсны дагуу уг асуудлыг манай талаас хууль зүйн үндэслэл тооцооллыг гаргаж өгсөн байгаа. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцаа болон түүний үр шимийн талаар зохицуулсан байгаа. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т заасны дагуу тооцоолол гарсан бөгөөд машин тус бүрээс зээлийн болон барьцааны гэрээний хүү буюу үр шимийг тооцоход хангалттай тодорхой гарч ирж байгаа. Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан, байхгүй эсэхийг тодруулахаар нэхэмжлэгч талаас гэрч оролцуулсан. Уг гэрчийн мэдүүлгээр тухайн машин байсан гэдэг нь нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө бүрдүүлэх буюу цуглуулах үүрэгтэй. Өмнө нь болж байсан шүүх хуралдаанд ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч талын эзэмшилд байхыг тодруулахаар гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Тэр үед хариуцагч талаас тухайн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь....... ХХК-нд байгаа бөгөөд Мөнхбайгальтай харилцан гэрээ байгуулсан гэж хариуцагч тал зөвшөөрсөн тайлбар өгч байсан. Тийм учраас....... ХХК-ийн хууль бус эзэмшилд байгаа ........ улсын дугаартай Тоёота приус-20, Тоёота аллион загварын 27-16 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг гаргуулах, гэрээний үр шимд нийт 6,518,000 төгрөгийг мөн хариуцагчаар гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч....... ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М..........ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:....... ХХК болон Батбаяр нар нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж Батбаярт 6,500,000 төгрөг зээлдүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд бүртгүүлэх гэхэд уг машин нь ......... ХХК-ийн нэр дээр байсан. Үүнтэй холбоотой хуулийн байгууллагаар шалгуулахаар Авто тээврийн үндэсний төвийн бичиг ирсэн бөгөөд уг асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээж аваагүй. ......... ХХК-ийн нэр дээр уг тээврийн хэрэгсэл шилжсэний үндсэн дээр уг тээврийн хэрэгслүүдийг шаардаж байгаа. Энэхүү асуудлаар эрүү болон захиргааны хэргээр шалгагдаж байсан. Батбаяр нь бусдын нэр дээрх тээврийн хэрэгслийг....... ХХК-нд барьцаалсан бол уг асуудал эрүүгийн журмаар шалгагдах ёстой. Хэрвээ ......... ХХК-ийн нэр дээр шилжсэн нь хууль ёсны гэж тогтоогдвол Батбаяр нь залилангийн гэмт хэрэг үйлдээгүй болох юм. Ингэснээр уг иргэний хэрэг нь тухайн эрүүгийн хэрэгтэй салшгүй холбоотой болж байгаа юм. Барьцааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэгдсэн тогтоолууд нь нотлох баримтаар ирж байгаа бөгөөд уг иргэний хэргээр шийдвэр гарсан ч гэсэн эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг гаргаж авах боломжгүй буюу битүүмжилсэн тогтоолууд хүчинтэй байх бөгөөд шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь эргэлзээтэй юм. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгох юм уу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Мөнхбайгальтай .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан зүйл байхгүй бөгөөд энэ талаар манай талаас тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Манай компанийн хувьд Мөнхбайгальтай гэрээ байгуулаагүй, уг машиныг барьцаалаагүй юм. Ингээд бидэнд байхгүй тээврийн хэрэгслийг гаргах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн гаргасан 6,518,000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ямар үндэслэлээр хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэрэгт уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт авагдаагүй. Уг Тоёота аллион загварын тээврийн хэрэгслийн хувьд манай компани нь шударга эзэмшигч гэж үзэж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд шударга эзэмшигчээс өмчлөлийн талаар шаардах эрх байхгүй бөгөөд бид Батбаярын нэр дээрх тээврийн хэрэгслийг аваад 6,500,000 төгрөгөө төлсөн шударга эзэмшигч гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн гэрээний үр шим буюу 6,518,000 төгрөгийг зээлийн гэрээний зээл авсан этгээдүүдээсээ шаардах нь зүйтэй. Гэрээг байгуулсан буюу иргэдээс нэхэмжлэх шаардлагатай байхад манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Дан ганц гэрчийн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгслүүдийг манай компанид байгаа гэж нотлох боломжгүй гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг нь давхар нотлох баримтаар тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ......... ХХК нь хариуцагч....... ХХК-д холбогдуулан Тоёота аллион загварын .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, Тоёота приус-20 загварын ........ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах, гэрээний үр шимд 6,518,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч....... ХХК ... Тоёота аллион загварын .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн хувьд хариуцагч байгууллага шударга эзэмшигч, харин Тоёота приус-20 загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг огт барьцаалаагүй, манай эзэмшилд байхгүй. Гэрээний үр шим гэж 6,518,000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэл нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Тоёота аллион загварын .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, Тоёота приус-20 загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ......... ХХК нь Г.Батбаяртай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр GDD1806 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр 4,000,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь Б.Мөнхбайгальтай 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр GDD1666 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй, .......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдүүлж, гэрээний хугацаанд тухайн тээврийн хэрэгслүүдийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэтэл хариуцагч....... ХХК нь дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын бүртгэлийг шалгалгүй, тээврийн хэрэгслийн хуучин гэрчилгээг нь үндэслэн Г.Батбаяртай 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ......... ХХК-ийн нэр дээрх .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота аллион загварын тээврийн хэрэгслийг барьцаалан 6,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж .......... улсын дугаатай тээврийн хэрэгслийг өөрийн компанийн хашаанд байрлуулж, эзэмшилдээ авсан байна.

 

Г.Батбаяр нь .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота аллион загварын тээврийн хэрэгслээ ......... ХХК-ийн нэр дээр шилжүүлж, улмаар дахин бусдад барьцаалах эрхгүй атлаа тээврийн хэрэгслийн хүчингүй болсон гэрчилгээгээр дахин....... ХХК-д барьцаалсан,....... ХХК нь барьцааны зүйлийн өмчлөгчийн эрхийг шалгалгүй зээл олгож, тээврийн хэрэгслийг барьцаалж хууль бусаар эзэмшилдээ авчээ.

 

Хариуцагч....... ХХК нь Б.Мөнхбайгальтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй, .......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл манай байгууллагын эзэмшилд байхгүй, мөн .......... улсын дугаартай Тоёота аллион тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэгт хураагаад аваад явсан гэх тайлбарыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар буюу гэрч М.Батнасангийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн ...2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр .......... улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан, тухайн үед цагаан сар болох гэж байсан. Тэгээд зарын дагуу судлаад Сайн ломбарданд очиход .......... саарал Тоёота приус 20 загварын, .......... улсын дугаартай Тоёота приус 20 загварын 2 ширхэг тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би өгссөн дугаартай юм байна гэж бодоод .......... улсын дугаартай приусыг авсан гэх мэдүүлэг, мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунбатын 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн албан бичигт ... ........ УНТ улсын дугаартай Тоёота приус загварын автомашинтай холбоотой мэдээлэл байхгүй гэх, мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баясгалангийн үйлдсэн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд ... Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........ ХХК-ийн Сайн ломбарданд зээлийн барьцаанд хадгалагдаж буй Тоёота аллион загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг Д.Отгондаваад хариуцуулахаар тогтов гэх нотлох баримтуудаар маргаан бүхий 2 ширхэг тээврийн хэрэгсэл нь....... ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцаа болон түүний үр шимийн талаар зохицуулсан байгаа. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т заасны дагуу тооцоолол гарсан бөгөөд машин тус бүрээс зээлийн болон барьцааны гэрээний хүү буюу үр шимийг тооцож нийт 6,518,000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч....... ХХК-иас .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион загварын, мөн .......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулж, нэхэмжлэгч ......... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үр шим 6,518,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч....... ХХК-иас .......... улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Аллион загварын, мөн .......... улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүдийг гаргуулж, ......... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үр шим 6,518,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ......... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч....... ХХК-иас 248,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР