Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2020/001962

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 10а байрны 10 тоотод оршин суух хаягтай, Довогт Б .. /РД:ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 44-42 тоот хаягт оршин суух хаягтай, Двогт ДРД:ч

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, 29-10 дугаар байр, 403 тоотод оршин байх, “л” ХХК /РД/-иудад холбогдох,

 

орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн,

 

орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хариуцагчийн өмгөөлөгч Д.М хариуцагч “л” ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б... миний бие 2014 онд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд уг барилгын А байрны 71.46 м2 талбайтай, 1 дүгээр орцны 3 өрөө, 10 тоот байр, А байрны 1 дүгээр орцны 3 давхарын 1 өрөө, 41.3 м2 талбайтай 9 тоот байр, 3 тоот авто зогсоолыг тус тус захиалахаар А..тэй танилцаж, амаар хэлцэл хийж төлбөрийг дараах байдлаар өгч эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 60,000,000 төгрөгийг өөрийн дүү Б.Бзээлж, А.Л Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б... миний бие нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын 3 өрөө байраар бартер хийж, 144 айлын орон сууцны хотхонд захиалсан 2 ширхэг орон сууцны үнэнд тооцож арилжаа хийх тухай “л” ХХК-ийн захирал А.Л саналыг зөвшөөрч, өөрийн өмчлөлд байсан эрхийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, /13361/ Боржигон гудамж 13/5 байр, 4 тоот хаягт байршилтай, 51.35 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг “л” ХХК-ийн захирал А..д итгэмжлэлээр олгосон. Уг 3 өрөө орон сууцны үнийг 51.35 м2 х 1,800,000 төгрөг буюу 92,430,000 төгрөгт тооцон бартер хийсэн. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 59,840,000 төгрөгийг “л” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 28,000,000 төгрөгийг “Плитаны үнэ”-нд төлсөн /Тайлбар: “плита Замын-Үүдээс ачигдсан, удахгүй Дарханд бууна. Плитаны үнийг яаралтай төлөх хэрэгтэй байна. Байрны үнэндээ суутгаж тооцож болно” гэж А.. захирал гуйхаар нь Дарханы 4 өрөө орон сууцаа барьцаалж, 30,000,000 төгрөг Голомт банкнаас зээлж 28,000,000 төгрөгийг барилга хариуцсан нярав Д.З дансанд шилжүүлсэн/. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр авто зогсоолын төлбөрт 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “л” ХХК-ийн захирал А.., нягтлан бодогч О.Оюунчимэг нартай байрны үнэнд төлсөн төлбөрийн тооцоо нийлж, нийт 132,760,000 төгрөгийг төлсөн тухай акт үйлдэж гарын үсэг зурсан /2 орон сууц, гаражийн үнэ/. Дээрх байдлаар миний бие уг барилгыг барьж эхэлж байхад нь захиалсан 2 ширхэг байрны үнэ, 3 тоот авто зогсоолын үнийг 100% төлж дуусгасан тул “л” ХХК нь надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй. Эхний үед “л” ХХК нь “...удахгүй гэрчилгээ гаргаж өгнө, байрандаа орж бай” гэдэг байсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас “л” ХХК-ийн захирал А.. нь солигдсон гэх ба тус компанийг төлөөлөн уг байрыг Дарханд хариуцаж байгаа Г.О баримтуудаа аваад ир, бүрэн төлсөн айлын гэрчилгээг гаргаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл 2 байр, авто зогсоолын гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд миний захиалсан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Б... миний бие 2014 онд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны барилгыг барьж эхлэхэд, уг барилгын А байрны 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байр, А байрны 1 өрөө, 41.3 м2 талбайтай 9 тоот байр, 3 тоот авто зогсоолыг тус тус захиалахаар “л” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 43 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, мөн өдөр 44 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 03 тоот “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ” зэргийг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн төлбөрийг буюу 2 ширхэг орон сууц, 3 тоот авто зогсоолын үнийг бүрэн төлж дуусгасан тул “л” ХХК нь гэрээнд заасаны дагуу гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл гэрээний дагуу миний өмчлөлд шилжих орон сууцнуудыг “л” ХХК нь иргэн Д.Б шилжүүлсэн байна. Миний бие гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байтал үл хөдлөх хөрөнгүүдийг Д.Б шилжүүлэн өгсөн нь миний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна. Үүнд:

 

1. Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгоно.

 

2. Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 09 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай,10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д....болон “л” ХХК-д даалгуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б... нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “л” ХХК-тай “Орон сууц захиалгаар барих тухай” 43, 44 тоот хоёр гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний дагуу Б... нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байрыг 41,300,000 төгрөгөөр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрыг 71,460,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Үүний дараа нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3 тоот “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г мөн “л” ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр Б... нь дээрх хаягт байрлах орон сууцны хороололд 3 тоот авто зогсоолыг авахаар болсон. Ингээд Б... нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж хоёр өрөө байрны үнэ болох 112,760,000 төгрөг, авто зогсоолын үнэ 20,000,000 төгрөг, нийт 132,760,000 төгрөгийг хариуцагч “л” ХХК-д бүрэн төлж дуусгасан. Төлбөрийн зарим хэсгийг бэлнээр, зарим хэсгийг дансаар, мөн бартер хэлбэрээр төлж дуусгаад “л” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Нэхэмжлэгч Б... нь хоёр байр, нэг авто зогсоолын үнээ бүрэн төлж дуусгасан учир хариуцагч  “л” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний өмчлөл рүү шилжүүлэхийг хүлээж байсан. Гэтэл “л” ХХК нь нэхэмжлэгчээс төлбөрөө бүрэн авсан мөртлөө Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрнуудын өмчлөлийг Д....гэж хүн рүү шилжүүлсэн байна.

 

Хамгийн анх Б... нь хариуцагч “л” ХХК-д холбогдуулж   Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан. Гэвч өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байрнууд нь Д....гэж хүний өмчлөл рүү бүртгэгдсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид олж мэдээд хамтран хариуцагчаар Д.,г татан дараах шаардлагуудыг гаргасан, өөрөөр хэлбэл шаардлагаа өөрчилсөн. Үүнд:

 

Хариуцагч Д.Б

1/ Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгоно.  

 

2/ Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай,10 тоот 3 өрөө байрнуудыг  нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д.Бо даалгуулна. 

 

Хариуцагч “л” ХХК-д холбогдуулж:

 

1/ Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно.

 

2/ Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 3 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “л” ХХК-д даалгуулна.  Манай нэхэмжлэлийн гол зорилго нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох явдал юм.

 

Хариуцагч “л” ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 3 тоот авто зогсоолын өмчлөлийн талаар маргахгүй байна. Ийм учраас автозогсоолын өмчлөлийн талаар гаргасан шаардлагыг бүрэн хангах боломжтой. Харин хариуцагч Д....нь хоёр орон сууцны өмчлөлийн асуудал дээр маргаж байна. Нэхэмжлэгч Б... нь гэрээнд заасан төлбөрийг төлсөн. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу маргаан бүхий хоёр орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Нэхэмжлэгч Б... нь хоёр орон сууц, нэг авто зогсоолыг худалдан авснаас хойш эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшилдээ байлгаж байсан. Нэгэнт өөрийнх нь эзэмшилд байсан учраас тэрээр хариуцагч “л” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлнэ гэж бодоогүй, бусдад шилжүүлсэн гэдгийг ч нэхэмжлэгч огт мэдээгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь маргаан бүхий хоёр орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б... мөн. Ийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу тэрээр хоёр орон сууцыг чөлөөлөх үүрэггүй гэжээ.

 

Хариуцагч “л” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэгч Б... нь “л” ХХК-д холбогдуулж Дархан-Уул аймагт байрлах 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны 9 тоот 1 өрөө байр, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр  тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр “л” ХХК-ийг хамгийн анх Ц.Бгэж хүнээс шилжүүлэн авсан. Миний бие “л” ХХК-ийн нягтлан бодогч нь байсан. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ”л” ХХК-ийн хувьцааг А.. гэж хүн рүү буцаан шилжүүлсэн. Миний хувьд 2017 оны сүүлээс эхлээд “л” ХХК-ийн барьсан байрнууд дээр давхцал гарсныг мэдсэн. Гэтэл яг энэ үеэс А.. нь олдохоо больсон, гадагшаа гараад явсан байсан.  Нэхэмжлэгч Б...ын хувьд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрнуудыг захиалан авахаар “л” ХХК-тай гэрээ хийж байхад өмчлөлийн бүртгэл буюу улсын бүртгэл хийгдээгүй байсан. Харин 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн дагуу хариуцагч Д.Б нийтдээ 44 айлын орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Б нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Уг өмчлөх эрхийн гэрчилгээнд маргааны зүйл болох 9, 10 тоот байрнууд ч орсон байгаа. Ер нь бол хөрөнгө оруулагч болон талуудын хооронд маргаан гарч байх үед орон сууцнуудад өмнө нь гэрээтэй айлууд амьдарч байсан гэдгийг Д.Б мэдэж байсан. Манай  “л” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нь зөвшөөрч болно. Угаасаа улсын бүртгэлд авто зогсоол бүртгэгдээгүй байгаа. Харин Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” хотхоны 10 А байрны 9 тоот 1 өрөө байр, 10А байрны  10 тоот 3 өрөө байрны өмчлөлийн асуудлыг шүүх шийдвэрлэх байх. Угаасаа байрнуудын шаардлагыг манайд хандуулж гаргаагүй гэж ойлгож байгаа. Автозогсоол болон 9, 10 тоот орон сууцнуудын төлбөрийг “л” ХХК нь нэхэмжлэгч Б...аас мөнгөөр болон бартер хэлбэрээр хүлээн авсан тал дээр маргахгүй, бид тооцоо нийлсэн гэжээ.

 

Хариуцагч Д....шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Д....нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “л” ХХК-тай 1 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8.470 м2 талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. “л” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “л” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 2 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Тухайлбал: Хөрөнгө оруулалтын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 5.2.2-т “...Гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд “Хөрөнгө оруулагч тал”-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй...” гэж,

 

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 4.1-т “...Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу “...Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж, зөвшөөрлийг авна...” гэж,

 

6.1-т “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж,

 

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 6.1-д “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч “л” ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн “...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна...” гэснийг болон Д.,тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б... гэгч хүнтэй 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А блокын 09 тоотын 1 өрөө болон 10 тоотын 3 өрөө орон сууцнуудыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна.

 

2/ “л” ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Бэрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Д....Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор “л” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан атны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу “л” ХХК нь Д.Б2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ны 10А блокын 09 тоотын 1 өрөө, 10 тоотын 3 өрөө орон сууцнууд болон бусад орон сууцнуудыг Д.,гийн өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсыг бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

 

3/ Дээр дурьдсанаар “л” ХХК нь Д.Бо зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь Д.,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ны 10А блокын 9 тоотын 1 өрөө, 10 тоотын 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д....шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д....нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “л” ХХК-тай 01 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8.470 м2 талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. “л” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул “л” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу “л” ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн болно. Хариуцагч “л” ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн “...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна...” гэснийг болон Д.Б байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б... гэгч хүнтэй 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А блокын 09 тоотын 1 өрөө, 10 тоотын 3 өрөө орон сууцнуудыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. “л” ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Б эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар нь Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор “л” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу “л” ХХК нь Д.Б2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А блокын 09, 10 тоотын орон сууц болон бусад орон сууцнуудыг түүний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21 -ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Ийнхүү уг асуудлаар “л” ХХК нь хөрөнгө оруулагч Д.Б зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, Б... нь өнөөдрийг хүртэл Д.,гийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас түүний өмчлөх эрх зөрчигдсөөр байна. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А байрны 3 давхарын 9 тоотын 41.3 м2 талбайтай 1 өрөө орон сууц, 10 тоотын 71.46 м2 талбайтай 3 өрөө орон сууцнуудыг Б...ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б... нь хариуцагч Д.,д холбогдуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрнуудын өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 

 

Нэхэмжлэгч өөрийн худалдан авсан өмч хөрөнгөө мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй явдалд Д....буруугүй.  Нэхэмжлэгч Б..., хариуцагч “л” ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан, 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа тохиолдолд үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлснээр шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болдог.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч “л” ХХК-ийн хооронд байгуулсан хэлцэл хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг шаардах шаардлагагүй. Нөгөө талаас хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг “л” ХХК мэдэж байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Д.,д шилжүүлсэн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эд юмсыг мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ. Улсын бүртгэлд үндэслэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа эд хөрөнгө хэний өмчлөлд байгааг биш хэний нэр дээр бүртгэгдсэн бэ гэдгийг анхаарах ёстой. “л” ХХК Б... нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотариатаар гэрчлүүлээгүй. 2009 оны улсын бүртгэлийн хуульд нийцүүлж гарсан Улсын бүртгэлийн газрын даргын 2011 оны 38 дугаар журамд үл хөдлөх хөрөнгийг хэрхэн шилжүүлэх, анхны бүртгэл хийх талаар зохицуулж өгсөн. Жишээлбэл журмын 4 дүгээр зүйлд эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг анх улсын бүртгэлд бүртгүүлэх талаар тодорхой заасан. “л” ХХК уг орон сууцыг өмчлөлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа Б...тай гэрээ байгуулсан талаар мэдээлэл гаргаагүй гэдэг нь шүүхэд ирсэн баримтаас харагдаж байна. Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд  байгуулагдсан гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь заалтад хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлэх хэлцлийг ийнхүү гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хийсэн гэж үзэхээр заасанд нийцээгүй. Түүнчлэн барилга баригдаж эхлэхээс өмнө хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдэд худалдан борлуулах тохиолдолд заавал зөвшөөрөл авна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт нийцсэн. Хамтын үйл ажиллагаагаа, хэлцлийг хамтран хэрэгжүүлэхтэй нийцнэ. Гуравдагч этгээдтэй хэлцэл хийхдээ Д.,гаас зөвшөөрөл авах үүргийг хүлээж байсан боловч энэ үүргээ зөрчсөн. Б... “л” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хоёр орон сууцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд бол Д., маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор өмчлөгч гэдэг нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан журмын дагуу өмчлөгч болохоо тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулснаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Д....Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл буруу ташаа болох талаар өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэсний дагуу Д.,гийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй. Д.,гийн өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл Д.,гийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар орон сууц хариуцагчийн өмч болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч, хариуцагч “Ласти интернэшнл” ХХК-ийн хувьд маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд өмчлөх эрхгүй гэх асуудлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбар гаргаж мэтгэлцээгүй. Тиймээс Д., маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болохын хувьд орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Б...ын эзэмшлээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар гаргасан хууль ёсны шаардлага юм. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “л” ХХК-д Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 8.470 м2 талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай, дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэж, 000339007 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ /1 хавтас, хх 183/.

 

Үүний дараа Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцны барилгыг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016-II дугаар актаар ашиглалтанд хүлээн авсан ба 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “л” ХХК-ийн 144 айлын /2 блок, 10а, 10б байр/ орон сууцнуудад дугаар олгож, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “л” ХХК-ийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 1-72 тоот, 10б байрны 1-72 /нийт 144 айл/ тоот, 8.470 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгожээ /1 хавтас, хх 240-252/.

 

Харин 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар “л” ХХК-иас 2,500,000,000 төгрөг гаргуулж өргөдөл гаргагч Д.,д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Улмаар дээрх шүүгчийн захирамжийг үндэслэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн бөгөөд “л” ХХК-ийн өмчлөлийн нийт 44 айлын орон сууцыг Д.,гийн авах ёстой 2,500,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр болжээ. Ингэснээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.,гийн өмчлөлд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрнууд шилжин ирсэн байна /2 хавтас, 1-121/.

 

Нэхэмжлэгч Б... болон хариуцагч “л” ХХК-иудын хооронд дараах гэрээнүүд байгуулагджээ. Үүнд:

 

А/ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б... нь хариуцагч “л” ХХК-тай 43 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Б... нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, “Ласти таун” хотхон, 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны  9 тоот 41.3 м2 талбай бүхий нэг өрөө орон сууцыг 41,300,000 төгрөгөөр захиалан бариулах, харин гүйцэтгэгч тал болох “л” ХХК нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан Б...т хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

 

Б/ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б... нь хариуцагч “л” ХХК-тай 44 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Б... нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, “Ласти таун” хотхон, 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 10 тоот 71.46 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 71,460,000 төгрөгөөр захиалан бариулах, харин гүйцэтгэгч тал болох “л” ХХК нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан Б...т хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

 

В/ 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б... нь хариуцагч “л” ХХК-тай 3 тоот “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “л” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Ласти таун” хотхоны 3 тоот авто зогсоолыг ашиглалтад оруулах, үүний хариуд Б... нь 20,000,000 төгрөгийг авто зогсоолын төлбөрт төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. 

 

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б... нь хариуцагч “л” ХХК-д холбогдуулж  Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” /144 айлын/ орон сууцны хотхоны 10А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б... нь хамтран хариуцагчаар Д.,г татан оролцуулсан ба улмаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

 

1/ Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох 

 

2/ Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 09 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай,10 тоот 3 өрөө байр, 3 тоот авто зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Д....болон “л” ХХК-д даалгуулах;

 

Нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ “...Нэхэмжлэгч Б... нь 9, 10 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч Д.,д, 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч л ХХК-д холбогдуулж гаргасан. Тэрээр хамгийн анхалж гэрээ байгуулсан, төлбөрөө бүрэн төлсөн учир маргааны зүйл болох орон сууц, авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч нь мөн” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б... нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” орон сууцны хотхоны 10 А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 талбайтай 1 өрөө, 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбайтай 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах агуулга бүхий шаардлагыг хариуцагч Д.,д холбогдуулан,

 

харин Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхонд байрлах 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, уг зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч “л” ХХК-д холбогдуулан гаргасан байна. 

 

Хариуцагч “л” ХХК-ийн зүгээс “...3 тоот авто зогсоолын өмчлөлийн асуудлыг шүүх хэрхэн шийдвэрлэнэ, уг гарсан шийдвэрийг биелүүлнэ” гэсэн бол хариуцагч Д....өөрт холбогдох шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

Д....нь өөрийн татгалзлаа “...нэхэмжлэгч Б... болон л ХХК-иудын байгуулсан гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус, тэгээд ч хөрөнгө оруулагч болох надаас зөвшөөрөл аваагүй. Хуульд заасны дагуу өмчлөгч нь би болсон” гэсэн агуулгаар тайлбарласан ба улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б...т холбогдуулж маргааны зүйл болох 9, 10 тоот хаягт байршилтай орон сууцнуудыг Б...ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. 

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл: 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б... болон хариуцагч “л” ХХК-иуд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43, 44 тоот гэрээг “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот гэрээг “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээнүүдийн агуулгыг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудтай харьцуулан судлахад талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тусгагдсан гэрээний харилцаа гэхээс илүүтэй мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43, 44 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот “Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ”-нүүдээр талууд нийт төлөх төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх болон байрыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа, гэрээ цуцлах нөхцөл, төлбөр бүрэн төлөгдсөнөөр  өмчлөх эрх үүсэх зэрэг нөхцлийг тогтоосон ба нэхэмжлэгч Б... нь 43 тоот гэрээний дагуу  41,300,000 төгрөгийг, 44 тоот гэрээний дагуу 71,460,000 төгрөгийг, 3 тоот гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг хариуцагч “л” ХХК-д бэлнээр, дансаар, мөн бараа материалаар тооцон шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна /1 хавтас, 9-23/. 

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эд хөрөнгө олж авч байгаа этгээд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэнээс бусад тохиолдолд бүртгэлийг үнэн зөв гэж үзэх эрхтэй байдаг.

 

Хариуцагч Д.,д 2019 оны 02 дугаар сарын 21ий өдөр маргааны зүйл болох 2 орон сууцны өмчлөх эрх шилжсэн. Гэвч хариуцагч “л” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...орон сууцнуудад айл амьдарч байсан, өмнө нь уг айлуудтай гэрээ хийгдсэн байсан гэдгийг Д., мэдэж байсан” гэх тайлбарыг хэрэгт цугларсан баримтууд буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, мөн өдрийн 16/001/01 тоот барьцааны гэрээ, хариуцагч Д.,гаас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичгээр гаргаж байсан өргөдөл, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2765 тоот улсын байцаагчийн дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Д.,д өгч байсан №1000 тоот албан бичиг зэрэг бичгийн баримтуудтай харьцуулан судлахад Д....нь маргаж буй орон сууцнуудыг хариуцагч “л” ХХК-ийн өмчлөлийн зүйл биш улмаар өмчлөх эрхийн бүртгэл буруу болохыг мэдсэн байх боломжтой байна.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан. Уг зохицуулалтаар Д.,г Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын “Ласти таун хотхон”-ы 10А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 талбайтай 1 өрөө орон сууц, 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбайтай 3 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

 

Маргааны нөхцөл байдал, зохигчийн тайлбар, гэрээ байгуулагдсан хугацааны  дараалал, гэрээний зүйл бусдын эзэмшилд шилжих боломжтой болсон үе зэргийг харгалзан үзвэл хариуцагч “л” ХХК нь нэхэмжлэгч Б...ыг гэрээний зүйлийг эзэмшил, өмчлөлдөө авах нөхцлийг бүрдүүлээгүй атлаа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан байна. 

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Нэхэмжлэгч Б... нь орон сууцнуудын үнийг бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон тул маргааны зүйл болж буй 9, 10 тоот орон сууцнууд, мөн 3 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.   

 

Харин нэхэмжлэгчийн “...өмчлөлд шилжүүлэхийг даалгах” агуулга бүхий шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ.    

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Дээр дурдсанчлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхон-ы 10А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 1 өрөө орон сууц, 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцнуудыг Б...ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Д.,гийн зүгээс “...орон сууцнууд миний өмчлөлд байдаг учир нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхтэй” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

Гэвч хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлэхийг хүссэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол “Ласти таун” нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 А байрны 3 давхарын 9 тоот 41.3 м2 талбайтай 1 өрөө байр, 10А байрны 3 давхарын 71.46 м2 талбайтай, 10 тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б...ыг тогтоосон тул хариуцагч Д.,гийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10 А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10 А байрны 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхонд байрлах 3 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б...ыг тус тус тогтоосугай. 

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон, 10 А байрны 9 тоот хаягт байршилтай, 41.3 м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, “Ласти таун” хотхон,  10 А байрны 10 тоот хаягт байршилтай, 71.46 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б...ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.,гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962,650 төгрөг, хариуцагч Д.,гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “л” ХХК-иас 257,950 төгрөгийг, хариуцагч Д.,гаас 704,700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б...т олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Н.ХАНГАЛ