Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/02465

 

 

 

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө, Ж оффист байрлах, “Х” ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Бдүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Х М, 013-20 тоотод байрлах, “Т” ХХК /РД:00000/,

 

            Хариуцагч: Бдүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Х Мв, 000-00 тоотод оршин суух, Ч овогт О-ийн Э /РД:ЧЗ000000000/ нарт холбогдох,

 

            390,840,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж Ч дүүрэг, 0 дугаархороо, р хороолол Их тойруу гудамж, 00 дугаарбайр п-1 хаягт байршилтай 00 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд болон хүүнд төлсөн 77,558,450 төгрөгийг гаргуулах  тухай сөрөг шаардлагатай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я хариуцагч О.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь: 

                             

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон О.Э нар нь “Х” ХХК-ийн Хан-Уул бизнес тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ЗГ/000000000000тоот зээлийн гэрээ, мөн тус өдөр дугаар БГҮ/000000000000 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 315,555,690 төгрөгийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд зээлдэгч О.Эийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай орон сууц болон уурхайн тоног төхөөрөмжийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 0 төгрөг, хүүгийн төлбөрт 21,308,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 21,308,450 төгрөгийг төлсөн байдаг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 4-5 сарын дараа зээлийн эргэн төлөлт хийхээ больсон ба зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 0 дугаарзүйлийн 5.1.1, 5.1.5, 5.1.9, 6 дугаар зүйлийн 6.1.1 заал болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн үндсэн зээлдэгч “Т” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Э нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд зээлдэгч нараас 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ЗГ/000000000000тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг тус тус үндэслэн 2020 оны 00 дугаарсарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 315,555,960 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 74,079,361 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,205,297 төгрөг, нийт 390,840,619 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа бөгөөд уул, уурхайн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байдаг. Хэргийн нөхцөл байдлаас харвал талуудын хооронд бий болсон харилцаанд давхар өөр харилцаа яваад байгаа тул уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг энгийн нүдээр харвал нотариатаар баталгаажуулсан, Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэгдэж хуулийн шаардлага хангасан байгаа нь харагдах хэдий ч дараах үндэслэлүүдээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. “Т” ХХК нь “Х” ХХК-д зээл авах тухай хүсэлт гаргаж байсан нь үнэн. Хариуд нь “Х” ХХК-иас “...Манайхаас салж өгдөггүй нэг зовлонтой, барьцаа үл хөдлөх хөрөнгийг авчих. Түүний дараа зээл олгох боломжтой...” гэсэн санал тавьж итгүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг харвал анхнаасаа “Т” ХХК болон О.Э нарын өмчлөлийн эд хөрөнгө байгаагүй үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болсон байдаг. Энэ талаар судалж үзэхэд Д.С нь 2012 онд “Х” ХХК-иас 200,000 ам.доллар зээлж аваад зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжгүй болж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар  шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж авагдсан байгаа бөгөөд уг захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжид дурдахдаа  Д.Сгийн хувьд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Х” ХХК барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа явуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүгчийн захирамжид үг бүрчлэн тусгаж өгсөн байдаг. Хэрэв уг захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шйидвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаа зохион байгуулж барьцаа үл хөдлөх хөрөнгийг худалдсан бол хариуцагч нар буюу “Т” ХХК болон О.Э өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэж үзэж байна. Гэтэл “Х” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулалгүй Д.Сгээр сонинд худалдан борлуулах зар өгүүлж иргэн Д.С нийлж илтэд хууль бус буюу 50,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Манай зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 170 дугаарзүйлийн 000.1-т заасныг зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэж байгаа ба “Х” ХХК нь Д.Сд холбогдох маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөрчиж хэлцэл хийсэн нь тогтоогдож байна гэж үзэж байна.

Мөн хэргийн материалд авагдсан баримтаас харвал “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрөл авагдсан байх бөгөөд уг тусгай зөвшөөрөлд “Х” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны дотор үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал гэсэн чиглэл байдаггүй. Үүнээс харвал “Х” ХХК нь үйл ажиллагааны гол чиглэлээ зөрчиж байгуулсан нь харагдана. “Т” ХХК-ийн хувьд уг үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулж ашиг олох боломжгүй талаар дурдаж гэрээ цуцлах тухай хүсэлтийг 2-3 удаа “Х” ХХК-д хүргүүлж байсан бөгөөд уг баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Харин “Х” ХХК нь үндэслэлгүйгээр гэрээ цуцлахаас татгалзаж, цаг хожиж, хүү болон нэмэгдүүлсэн хүүг өсгөх зорилгоор байлгаад байсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. Тэгээд ч “Т” ХХК-д худалдсан 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь яагаад ч 315,000,000 төгрөг хүрэхгүй ба “Х” ХХК-г уг эд хөрөнгийг 315,000,000 төгрөгийн үнэлгээнд хүргэсэн болж харагдуулахын тулд “Т” ХХК-д хэзээ ч байгаагүй уул, уурхайн тоног төхөөрөмж барьцаалсан болж хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулсан. Манай зүгээс “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй байгаа ба хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд зөвхөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч О.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Эийн хувьд уг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байдаг. Гэсэн хэдий ч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй байгааг саяны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уул, уурхайн тоног төхөөрөмжөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж байгаагаар нотлогдож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь уг гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй байна гэдгийг ойлгож байгаа нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байна. О.Э болон “Т” ХХК-ийн хувьд яагаад уг зээлийн гэрээг байгуулсан бэ гэвэл. “Х” ХХК-иас та энэ зээлийг авснаар хөрөнгө оруулалтын буюу таны хүссэн зээлийг олгох боломжтой гэсэн байдлаар хариу өгсөн байдаг. Хариуцагч О.Эийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа “Х” ХХК-ийн дансанд урьдчилан 57,000,000 төгрөгийг урьдчилан шилжүүлж, 315,000,000 төгрөгийг зээлж авч зээлийн гэрээг байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хэдийгээр зээлийн гэрээ гэж нэрлэгдэж байгаа боловч агуулгын тухайд хөрөнгө оруулалтын хэлбэрээр явж чадаагүй. Мөн шүүхийн маш олон маргаантай шатаар явж зардал нэмэгдсэн хөрөнгө байсан тул үйл ажиллагаа явуулж олсон орлогоороо төлбөрийг барагдуулах боломжгүй гэж үзсэн байдаг. Ингээд “Х” ХХК-д зээлийн гэрээг цуцлахаар удаа дараа хүсэлт гаргаж “...Барьцаа хөрөнгөө ав. Манайх урьдчилан төлсөн 57,000,000 төгрөг болон 4 сарын зээлийн хүү 20,000,000 гаруй төгрөгөө буцааж авъя...” гэж мэдэгдэж байсан. О.Эийн хувьд төөрөгдсөний үндсэн дээр уг зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээний шаардлага хангаж байгаа хэдий ч агуулгын хувьд хөрөнгө оруулалтын гэрээ байх тул уг гэрээг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК болон “Т” ХХК, О.Э нарын хооронд байгуулагдсан уул, уурхайн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж Д.С болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж болон Банк, банкы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу “Х” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг буцаан авч. Манай байгууллагтай байгуулсан 315,000,000 төгрөгийн зээлийг олгоогүйд тооцож банкид урьдчилан төлсөн 57,000,000 төгрөг болон хүүнд нь төлсөн 21,000,000 төгрөгөө буцааж авах зорилгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Бидний зүгээс яагаад уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаар ашиггүй гэж үзэж байгаа вэ гэвэл. Тухайн хөрөнгийн үнэлгээг талууд гэрээ байгуулж байхдаа 375,683,700 төгрөгөөр тохирч худалдаж авсан эд хөрөнгө маань зээлийн гэрээний дагуу 684,942,000 төгрөг болж “Х” ХХК-ийн дансанд орсны дараа уг үл хөдлөх хөрөнгө нь О.Эийн эзэмшлийн хөрөнгө болно. Үүнээс харвал үндсэндээ хэт их дарамтад оруулсан бизнесийн зээл гэдэг утгаараа хэрэгжиж чадаагүй “Х” ХХК-г өөрийн давуу байдлаа урвуулан ашиглаж байгуулсан гэрээ гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээгээр өгсөн авсан зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар Д.Сг 2019 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл “Х” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгаж, “Х” ХХК-г тухайн хугацаа дуустал хүлээхийг даалгасан ба Д.Сг 2018 онд багтааж төлбөрийг барагдуулвал “Х” ХХК нэмэгдүүлсэн хүүнээс татгалзахаар. Хэрэв 2018 онд багтааж төлбөрийг төлж барагдуулаагүй бол 56,000 ам.долларыг нэмж тооцон гаргуулахаар. Хэрэв Д.С нь 2016 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 170 дугаарзүйлийн 000.1-т зааснаар барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Хуулийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал “Х” ХХК нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 205,000,000 төгрөгөөр үнэллээ гээд байхгүй уул, уурхайн тоног төхөөрөмжийг нэмж барьцаалан зээл олгосон байдаг. Үүнээс харвал “Х” ХХК нь өөрийн давуу байдлаа ашиглаж зээл хүсч орж ирсэн хувь хүн болон эдийн засаг нь доройтчихсон аж ахуйн нэгжтэй байгуулсан гэж үзэж байна. Иймд талуудын хооронд ердийн зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж ойлгох боломжгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний стандарт нөхцөл нь илтэд хууль бус байсан гэж үзэж байна. Учир нь “Х” ХХК нь иргэд болон хэрэглэгч нартай байгуулах гэрээ нь тогтмол нэг загвар, стандарт агуулсан байдаг. Иргэний хуулийн 200 дугаар зүйлд гэрээ байгуулахад баримтлах стандартыг тодорхойлж өгсөн байдаг. Үүнээс харвал зээлийн гэрээний үүргийг хуульд заасны дагуу үүсгэх, гэрээний үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, гэрээний талууд харилцан мэтгэлцэх, шударга ёсны зарчмыг баримтлах ёстой гэх мэт нөхцөлүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Бидний хувьд 315,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах буюу үл хөдлөх хөрөнгөө буцааж авах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны явцад сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Хариуцагч талаас талуудын хооронд байгуулагдсан Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл шаардлага гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээний тухайд бичгийн хэлбэрээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тул хуульд заасан шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Зээлийн гэрээний тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасанчлан талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан бөгөөд Банкны тухай хуульд зааснаар зээл олгосноор зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. “Х” ХХК-ийн хувьд гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн тул зээл олгосон гэж үзэж байгаа. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа “Х” ХХК-г хариуцагч О.Эийг дарамтанд оруулж, давуу байдлаа ашигласан гэж ярилаа. Миний хувьд яаж дарамтанд оруулсныг ойлгохгүй байна. Үнэхээр дарамтанд орж зээлийн гэрээ байгуулсан бол гэрээ байгуулсан өдрийн дараа л гомдол гаргаад явах боломжтой байсан. Тэгээд ч дарамтанд орон байж гэрээ байгуулаад явах хүн Монгол улсад байхгүй гэж бодож байна. “Х” ХХК  хүмүүсийг дарамталж, шахаанд оруулдаг газар биш зөвхөн зээл олгодог л байгууллага. “Х” ХХК-ийн зүгээс чи энэ зээлийг заавал ав гэж шахаж шаардах үндэслэл байхгүй. Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас Д.С байгуулсан эвлэрлийн гэрээг ярьж байх шиг байна. Миний хувьд өмнөх тайлбартаа хариуцагч талыг Д.С асуудалтай байгаа бол тусад нь нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүсгээд явах боломж нь нээлттэй байгаа талаар дурдсан байгаа. Гэхдээ нэмэлт тайлбар хэлэх шаардлагатай юм шиг байна. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг харвал 2019 оны 06 сарын 30-ны өдрөөс өмнө төлбөр төлөгч төлбөрөө барагдуулбал нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхгүй. Харин 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө төлбөрөө барагдуулбал нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлнө гэж тохиролцсоныг баталсан шүүхийн шийдвэр гарсан байна. Уг шийдвэрээс харвал төлбөр төлөгч буюу Д.С нь заавал эвлэрлийн гэрээ дуусах хугацааг хүлээх шаардлагагүй. Уг хугацаанаас өмнө өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрөө барагдуулах боломжтой ба хугацаанаасаа өмнө зээлээ төлөхөд банкны зүгээс татгалзах зүйл байхгүй байсан. “Х” ХХК-ийн хувьд барьцаа үл хөдлөх хөрөнгийг заавал албадан дуудлага худалдаагаар оруулж үнийн дүнгээс 50-70 хувь бууруулж үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаагүй, шаардах ч эрх байхгүй. Харин тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь өөрт олгогдсон эрхийн дагуу бусдад худалдан борлуулж зээлээ барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Үүний дагуу Д.С нь худалдан авагч олоод үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах хүсэлт гаргасны дагуу барьцааны гэрээнээс чөлөөлүүлж худалдах, худалдан авах гэрээг байгуулж өгсөн ийм л эрх зүйн харилцаа болсон. Хариуцагч талаас уг эд хөрөнгийг банкны барьцаанд байсан гэдгийг О.Э болон “Т” ХХК мэдээгүй гэсэн тайлбар гаргаад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Х” ХХК-ийг байхгүй уул, уурхайн тоног төхөөрөмж барьцаалж зээл олгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарын тухайд миний бие уг тоног төхөөрөмжүүдийг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн жагсаалтад дурдагдсан тоног төхөөрөмжүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасны дагуу уг шаардлагаас татгалзсан. Учир нь манай байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас уул, уурхайн тоног төхөөрөмжийн жагсаалт гэрээнд авагдаагүй байсан. Түүнээс биш анхнаасаа уул, уурхайн тоног төхөөрөмж байгаагүй юм байна. Иймд уг шаардлагаас татгалзаж байна гэж хэлсэн удаа байхгүй.  Анхнаасаа байгаагүй гэж тайлбарласан ч энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Учир нь О.Э олон компанитай тухайн компаниудын аль нэг нь уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ хийдэг тухай баримтыг зээл хүсэхдээ гаргаж өгч байсан. Сүүлд нь хэлэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан буюу талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч “Т” ХХК болон О.Э нарт холбогдуулан  талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 390,840,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Т” ХХК болон О.Э нар нь нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд төлсөн 57,250,000 төгрөгийг болон зээлийн хүүнд төлсөн 21,308,450 төгрөгийг тус тус гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч “Т” ХХК болон О.Э нар нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 315,555,960 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 84 сарын хугацаатайгаар, жилийн 22,2 хувийн хүүтэйгээр зээлж авахаар гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор талууд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №БГХ/000000000000дугаартай барьцааны гэрээ байгуулж, уул уурхайн тоног төхөөрөмжийг болон Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулж, гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч  нар нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлэхгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 390,840,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох  Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай,  улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарлан, уул уурхайн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...хариуцагч тал нь Хнаас зээл хүсэхэд Хны зүгээс Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай,  улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг  худалдаад авчихвал танай компанид хөрөнгө оруулалтын зээл олгож болно гэсний дагуу иргэн Г.С худалдах, худалдан авах гэрээ хийж, уг хөрөнгийг худалдан авсан, Хнаас зээлийн гэрээний дагуу мөнгө авч, хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаагүй, Х манай компанид өөр иргэний зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авах байсан, үйл ажиллагааны зардал шингэсэн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс өндөр үнийн дүнгээр худалдсан...  гэж тайлбарлан, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

 

Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор иргэн Г.С болон Х” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1738 дугаартай магадлал зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Уг баримтуудаар нэхэмжлэгч “Х” ХХК нь иргэн Б.С 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 200,000 ам.долларыг зээлүүлж, уг зээлийн гэрээний барьцаанд иргэн Б.Сгийн өмчлөлийн Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай,  улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалуулж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч О.Э нь иргэн Г.С 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь  хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч О.Э нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөө Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Өнөөдрийн байдлаар хариуцагч О.Эийн иргэн Г.С 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч О.Э нь уг гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн шаардлагыг гаргаагүй байна.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу Х ХХК-аас 315,555,960 төгрөгийг хүлээн авсан, уг зээлийн хүүгийн төлбөрт 21,308,450 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул  хариуцагч нарыг “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу ямарваа нэгэн эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, хэрэгжүүлэх сонирхолгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн  хариуцагч О.Э нь иргэн Г.Сгээс уг эд хөрөнгийг худалдан авах үед Хинд зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт 199.1 нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээнд болон барьцааны гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй ба тус гэрээнүүд хуулинд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нийт 48 сарын хугацаагаар байгуулагдаж, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байх боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан, үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож байсан боловч үр дүн гараагүй, уг хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчээс хариуцагчид  хүргүүлсэн мэдэгдлүүдээр тогтоогдож байхаас гадна хариуцагч нь уг зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул барьцааны зүйлийг шилжүүлж, зээлийн гэрээг дуусгавар болгох тухай хүсэлтийг хүргүүлж байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 220 дугаарзүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 315,555,960 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 74,079,361 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,205,297 төгрөгийг, ний 390,840,619 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь уг тооцооллын талаар ямар нэгэн маргаангүй байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 390,840,619 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 170 дугаарзүйлийн 000.1-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох хариуцагч О.Эийн  өмчлөлийн Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаарзүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1,  220 дугаарзүйлийн 225.1, 170 дугаарзүйлийн 000.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т” ХХК болон О.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 390,840,619 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч О.Эийн өмчлөлийн Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ч дүүрэг, 0 дугаархороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, 40 дугаарбайр п-1 хаягт байршилтай 000 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч нараас буцаан авахыг даалгуулж, хариуцагч нараас урьдчилгаанд төлсөн 57,250,000 төгрөгийг болон зээлийн хүүнд төлсөн 21,308,450 төгрөгийг тус тус гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,182,400 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,737,739 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,182,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА