Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/01055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...,

Хариуцагч: ... нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 30,156,002 /гучин сая нэг зуун тавин зургаан мянга хоёр/ төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., хариуцагч нарын өмгөөлөгч ... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг дэмжин шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нар гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь манай байгууллагад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хандаж, автомашин худалдаж авахад мөнгө дутагдалтай байгаа тул 23,100,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 24 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэйгээр 23,100,000 төгрөгийг №16329 тоот зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж зээл олгосон. Манай байгууллагын зүгээс зээлийн графикт хугацаандаа төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна.

Энэ асуудал Эрүүгийн журмаар явж байгаа учраас Иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэж хариуцагч тал тайлбарлаад, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж байна. Энэхүү зээлийн гэрээний харилцаанд оролцож байгаа субъектууд бол зээлдүүлэгч ..., зээлдэгч ..., ... нар бөгөөд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд биелэгдээгүй үүүргийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн Фидуцийн гэрээг байгуулсан. Хариуцагч талын ярьж буй тайлбар үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч, прокурор, шүүх хэргийг шийдвэрлэнэ. Энэ утгаараа мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад ... ХХК-ийн захирал ... мэдүүлэг авсан. Мэдүүлгийн явцад гүйцэтгэх захирал манайх энэ асуудлаар Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэдэг мэдүүлгийг өгсөн. Манай байгууллагаас ..., ... нар залилж авсан юм биш, манайх зээлийн болон фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг нь эзэмшүүлж ашиглуулж байсан. Харин тэд цаашаа зарсан байх. Тэгэхээр бид уг тээврийн хэрэгслийг биет байдлаар гаргуулах боломжгүй учир Зээлийн гэрээний дагуу мөнгөө шаардана. Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ... маркийн автомашин биет байдлаар хаана байгаа нь мэдэхгүй. Хэрэв мэдсэн бол бид биет байдлаар шууд хурааж авснаар энэ гэрээ дуусгавар болох байсан. Гэвч уг машин олдохгүй байгаа учраас гэрээ цуцлая гэдэг асуудал ярьсан. Гэрээг цуцлах санал өгснөөс шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл үндсэн зээл, хүүг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иймд хариуцагч нартай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №16239 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 21,828,449 төгрөг, зээлийн хүү 8,327,553 төгрөг, нийт 30,156,002 төгрөгийг ..., ... нараас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч ..., ... нар нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ... нь 30,156,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тухайн үед ... ... гэгч эмэгтэй нь надад өртэй байж байгаад ... маркийн автомашиныг унаж явах эрхтэйгээр тус ... ХХК-иас зээл гаргуулж авахын тулд миний бичиг баримт болон миний нөхөр ... бид хоёрыг удаа дараа гуйж, бид хоёрын бичиг баримтыг ашиглаж зээл гаргуулсан. Улмаар ... ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн ... дугаартай хэрэг үүсгэгдэн Баянгол дүүргийн Цагдаагийн.. дугаар хэлтэст шалгагдаж, .. дүүргийн шүүхэд шилжээд байгаа юм байна. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нь тогтоогдвол эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...3 ХХК-ийн захирал нь уг эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн журмаар хянагдаж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа иргэний хэргээр шийдвэрлэх заалттай тул уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч ... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00312 дугаар гомдол хэлэлцсэн тогтоол гарч, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Манай үйлчлүүлэгчийн хувьд нэг асуудлыг хоёр талд шийдвэрлээд байна гэсэн асуудал ярьж байгаа. Өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн өмчлөлийн асуудал дээр өөрсдөө цагдаад өргөдөл гаргаад шүүхэд ирсэн баримтад Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол, яллах дүгнэлтийг хавсаргасан байгаа. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоолд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэйгээ хамт зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээнд ... ХХК-ийг төлөөлж ...гарын үсэг зурж, тамга дарсан. Нөгөө талаас ... нар оролцож гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч байгууллагын захирал ... хохирогчоор тогтоосон. Энэ эрүүгийн хэрэгт яг л энэ Фидуцийн гэрээний асуудлыг ярьж байгаа. Фидуцийн гэрээний дагуу ... машин ... ХХК-ийн нэр дээр шилжсэн. Хэрвээ нэхэмжлэгч зээлийн гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргасан бол өнөөдөр хариуцагч байх боломжтой. Яллах дүгнэлтэд ... капиталтай холбоотой дурдсан байгаа. Зээлийн гэрээ байгуулсан боловч Эд хөрөнгө шилжүүлэх буюу Фидуцийн гэрээ хийсэн. Энэ гэрээгээр хийсэн автомашины өмчлөх эрх нэхэмжлэгч байгууллагад шилжсэн учраас хариуцагч нарт хамааралгүй, өмчлөлийн асуудал дээр тайлбар өгөх боломжгүй.

Эрүүгийн хэрэг үүсгэхдээ ... маркийн автомашины асуудлаар үүссэн байгаа. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээтэй хамт байгуулсан Фидуцийн гэрээний тухай л яриад байна. Фидуцийн гэрээ хийж, эд хөрөнгийн өмчлөх эрх ... ХХК-д байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа машины асуудлаар л нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл энэ эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа. Мөнхжолоо гэдэг хүн Эрүүгийн журмаар 26,000,000 төгрөг нэхэмжилж байна. Яллах дүгнэлт дээр ... 26,000,000 төгрөгөөр залилуулсан гэж дурдсан байна. Гэтэл өнөөдөр Иргэний журмаар 30,156,002 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. ... ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг ... ББСБ ХХК-д барьцаалсан байна. Тэгэхээр энэ байгууллагын эд хөрөнгийг бусдад тавиад зээл авч, эднийхээс зөвшөөрөл аваагүй байж уг газраас зээл авсан нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн. Иймд эдгээр үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ..., ... нарт холбогдуулан, Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,156,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг хариуцагч, хариуцагч ...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь мэдсэн бөгөөд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч нарын өмгөөлөгч... хуралд ирсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд, тэдний өмгөөлөгчийг оролцуулан, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ... нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1/579 дугаар бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх 4, 5/

Талууд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр №16329 тоот Зээлийн гэрээ байгуулж ... нь ..., ... нарт 23,100,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,5 хувийн хүүтэй, хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагааны зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож, бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа тэдний хооронд үүсчээ. /хх-7, 8/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор талууд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн... тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулан, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн хилээр нэвтрүүлэх ... дугаар бүхий маягтаар Монгол улсад орж ирсэн Тоёота Харриер маркийн автомашиныг ... ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 18-61 УНӨ улсын дугаартай ... автомашины өмчлөгчөөр бүртгэгдэн, зээлдэгч нар Фидуцийн гэрээний зүйлийг захиран зарцуулах, өмчлөх, эзэмших эрхийн бичиг, гэрчилгээний эх хувийг хадгалахаар харилцан тохиролцож байгуулсан байна. /хх 9-11, 17/

Зээлдүүлэгч нь гэрээний дагуу 23,100,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба, талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч нар гэрээний дагуу хүлээн авсан 23,100,000 төгрөг, түүний хүүг төлөх үүрэг хүлээнэ.

Гэтэл зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 удаагийн төлөлтөөр нийт 1,271,551 төгрөг, зээлийн хүүд 1,623,527 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүд 15,527 төгрөг тус тус төлж, мөн өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. /хх-12/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт удаа дараа шаардсан ч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Зээлийн гэрээний 10 дугаа рзүйлийн 10.2.2, 10.2.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан бөгөөд, уг шаардлагын талаар хариуцагч нар тусгайлан маргаагүй, мөн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу зээлдүүлэгч ... нь Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн байх тул ..., ... нартай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №16329 тоот Зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа: ...Зээлдүүлэгчээс гэрээний дагуу авсан 23,100,000 төгрөгийг .. өгч, зээлийн төлөлтийг ... хийж байсан, улмаар маргаан бүхий Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хийгдсэн Фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгч талын өмчлөлд шилжүүлсэн ... маркийн автомашиныг ... бусад банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч залилан мэхэлсэн Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал нь 26,000,000 төгрөгөөр хохирсон гэж иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдон оролцож байгаа гэж тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой хэмээн ойлгож, тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход хамаарна.

Хариуцагч талын татгалзлын үндэслэл болж буй ... гэгчид холбогдох Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... хохирогчоор тогтоохдоо: 2018 оны 6 дугаар сарын 18-нд ... ХХК нь бусдын 18-61 УНӨ дугаартай Харриерыг шилжүүлж унаж явах нөхцөлтэйгөөр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 6,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч бусдад залилуулсан гэх хэрэгт 18-61 УНӨ машины өмчлөгч ... ХХК-ийн захирал ... хохирогчоор тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. /хх-81, 82/

Тийнхүү хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоолын дагуу өгсөн мэдүүлэгтээ ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... нь ...Одоо манай банк бус санхүүгийн байгууллага нь холбогдох хүмүүсээс үндсэн зээл болон зээлийн хүүгийн хамт нийт 26,966,356 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ...-ын нэр дээр байгаа. Одоо энэ тээврийн хэрэгслийг хаана байгааг мэдэхгүй байна... гэж тайлбарласан байна. /хх-84/

...д холбогдох эрүүгийн хэрэгт ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... хохирогчоор тогтоохдоо... ХХК нь бусдад залилуулсан гэх хэрэгт ... дугаарын автомашины өмчлөгчийн хувиар хохирогчоор тогтоосон байгаа нь ..., ... нартай байгуулсан Зээлийн гэрээний үүрэгтэй шууд холбоотойгоор эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ..., ... нарын ..." ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ нь ...д холбогдох бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт ... ХХК-ийн өмчлөлийн автомашиныг ...ХХК-д барьцаалан итгэл төрүүлж залилсан гэх хэрэгтэй хамааралгүй байх тул ... нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..., ... нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Дээрхийг нэгтгээд, гэрээний дагуу шилжүүлсэн 23,100,000 төгрөгийн үндсэн зээлээс төлөгдсөн 1,271,551 төгрөгийг хасч, 21,828,449 төгрөгийн үндсэн зээл, хуримтлагдсан зээлийн хүү 2,724,918 төгрөг, нийт 30,156,002 төгрөгийг хариуцагч ..., ... нараас гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн .. тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ..., ... нараас 30,156,002 /гучин сая нэг зуун тавин зургаан мянга хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 378,931 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378,931 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА