Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/02348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатН-ийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааН-ийнг шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааН-ийн танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч:  Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжэгдсэн төлөөлөгч Н, Х, шүүх хуралдааН-ийн нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-ийнн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г ХХК нь төмрийн худалдаа Н-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч Н.У нь 2018 оН-ийн 10 дугаар сарын 10-Н-ийн өдөр манай компанитай худалдах-худалдах авах гэрээг амаар байгуулж 47,862,600 төгрөгийн үнэ бүхий барилгын трубаг худалдан авч, 1 сарын дараа үнийг төлөхөөр тохиролцсон. Компанийн удирдлагууд хариуцагч Н.Утай найз нөхдийн холбоотой байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчид итгэж бичгээр гэрээ байгуулаагүй. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэлийг эвдэж трубаН-ийн үнийг одоог хүртэл төлөхгүй элдэв шалтаг хайсаар байна. Иймд хариуцагч Н.Угаас трубаН-ийн үнэ 47,862,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.У-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,862,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н.У-д шүүх хуралдааН-ийн товыг 2020 оН-ийн 8 дугаар сарын 28-Н-ийн өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, Х нар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.Утай 2018 оН-ийн 10 дугаар сарын 10-Н-ийн өдөр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, 15,461,400 төгрөгийн үнэ бүхий 159-ын хар труба 73 ширхгийг, 19,162,200 төгрөгийн үнэ бүхий 133-ын хар труба 109 ширхгийг, 1,155,000 төгрөгийн үнэ бүхий 89-ийн труба 11 ширхгийг, 11,785,200 төгрөгийн үнэ бүхий 125-ын цагаан труба 61 ширхгийг, 298,800 төгрөгийн үнэ бүхий 100-ын цагаан труба 2 ширхгийг, нийт 47,862,600 төгрөгийн үнэ бүхий трубаг худалдаж, төлбөрийг 1 сарын дараа авахаар тохиролцсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Н.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, хэрэв шаардлагыг татгалзсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Н.У 2018 оН-ийн 10 дугаар сарын 10-Н-ийн өдөр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, 15,461,400 төгрөгийн үнэ бүхий 159-ын хар труба 73 ширхгийг, 19,162,200 төгрөгийн үнэ бүхий 133-ын хар труба 109 ширхгийг, 1,155,000 төгрөгийн үнэ бүхий 89-ийн труба 11 ширхгийг, 11,785,200 төгрөгийн үнэ бүхий 125-ын цагаан труба 61 ширхгийг, 298,800 төгрөгийн үнэ бүхий 100-ын цагаан труба 2 ширхгийг, нийт 47,862,600 төгрөгийн үнэ бүхий трубаг худалдаж, төлбөрийг 1 сарын дараа авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, тооцооН-ийн баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Н.У-гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,862,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасН-ийнг баримтлан хариуцагч Н.У-гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,862,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 397,265 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатН-ийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасН-ийнг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатН-ийн шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР