Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/02348

 

 

                                                                               

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/02348

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С  дүүрэг, 30 тоотод оршин суух Б овогт Д.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 907 тоотод оршин суух  Д овогт Э.Ц /РД:00000000/,

Хариуцагч: Х дүүрэг, 907 тоотод оршин суух, П овогт Ц.Э /РД00000000/ нарт холбогдох

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /ШТЭҮ-0000/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов. 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Д.У болон “М” ХХК-ийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “х дүүрэг, сууц, 1В-17 тоот 1 ширхэг автомашины зогсоолын захиалагчийн эрхийг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1В/907 тоот “Эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн хариуцагч Э.Цд шилжүүлэн өгсөн. “Эрх шилжүүлэх гэрээ”-ний 3.1.2-т “энэхүү гэрээний үнийг 100 хувь урдчилан авна”, 3.1.3-т “гэрээний үнийг 100 хувь хүлээн авсны дараа 1В/79 тоот гэрээний орон сууц болон авто зогсоолын захиалагчийн эрх үүргээ эрх хүлээн авагчид шилжүүлсэн тухай мэдэгдлийг энэхүү гэрээний хуулбар хувийн хамт М ХХК-д өгнө” гэж тус тус заасан боловч төлбөрийг хүлээн аваагүй байхдаа захиалагчийн эрх үүргээ Э.Ц-д шилжүүлсэн. Мөн Э.Ц-ийн найз гэх Б.М уг байрыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдан авахаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний үнэ 261 150 000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байсан тул итгээд шилжүүлсэн. Уг хамтран ажиллах гэрээгээр 2 зүйлийг зохицуулсан. Үүнд:

            1.Х дүүрэг, 3 өрөө, гаражийн хамт орон сууцыг худалдан авах, төлбөрийн хүү болгож, сонгосон загварын дагуу дунзэн байшин барьж хүлээлгэн өгөх;

            2. Дүнзэн хаус хотхон барих бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллах. Тус гэрээний 1.2.2-т зааснаар дунзэн хаус хотхон барих бизнест хамтран ажиллах тохиолдолд тусгай гэрээ хийхээр тохиролцсон. Гэвч М нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 261 150 000 төгрөгөө 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 261 150 000 төгрөгөө 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цувуулж төлөхөөр баталгаа гаргасан боловч мөн л төлөөгүй холбогдохгүй, утсаа салгаад алга болсон. Удаа дараа танилын замаараа хайж очиж, нэхүүлж байж 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12 000 000 төгрөгнөөс өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй, Э.Ц ч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Э.Ц-той байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1В/907 тоот “Эрх шилжүүлэх гэрээ”-нээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэхийг гаргаж байна.

Д.У нь Э.Ц-д холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Э.Ц-той байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох гэж тодруулж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.Унь “М” ХХК-тай 1В байрны 907 тоот орон сууц, авто зогсоолыг худалдан авч гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уг орон сууц, авто зогсоолыг эрх шилжүүлэх гэрээгээр Э.Ц-д шилжүүлсэн байдаг. Гэтэл Э.Ц нь орон сууц, авто зогсоолыг хүлээн авч амьдарч байгаа мөртлөө үнийг нь одоо болтол төлөөгүй, нэхэмжлэгч нь хүлээлгэн өгсөн авто зогсоол, орон сууцны төлбөрийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь Э.Ц-ийн найз болох Б.М-той хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээгээр орон сууц, авто зогсоолын төлбөрийг нь төлнө гэсэн боловч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Иймд эрх шилжүүлэх гэрээний үүргийг хариуцагч нар нь биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын шилжүүлэн авсан орон сууц, авто зогсоолын үнийг төлөх үүрэг нь эрх шилжүүлэх гэрээнээс үүссэн. Иймд уг гэрээний үүргийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийг хохироож байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э миний бие нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2015 оны намар миний төрсөн дүү Ц.Э нь надад байсан зарим үл хөдлөх эд хөрөнгө газар эзэмших эрхээр арилжин орон сууц худалдах саналтай хүн байгаа тухай надад хэлж орон сууцнууд нь Х дүүргийн байрлалтай юм байна гэсэн. Зайсанд агаар салхи гайгүй гэж бодоод тэр хүний орон сууцнуудыг үзье гэж хэлээд цаг тохиролцон очиж үзэхэд 1В буюу 97 байранд 10 давхарт 907, 909 тоот 2 ш орон сууц үзүүлсэн. Тэр үед Б.М гэдэг залууг анх харсан болно. Түүнээс биш эхнэр Э.Ц-той  ямарч найз нөхдийн харилцаагүй, урьд танил байгаагүй юм. Тухайн орон сууцнуудыг үзэхэд 909 тоот нь 130 гаруй м.кв талбайтай, 907 тоот нь 100.53 м.кв талбайтай байсан. Б.М-д том талбайтайгаар нь арилжих санал тавихад эгч зөвшөөрөхгүй байна, бага талбайтайгаар нь соливол болж байна гэсэн тул тохиролцоод 2015 оны 10 сард Д.У-ийн оффис дээр эхнэр Э.Ц-ийн хамт очиж захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Д.Унь чи арилжиж буй хөрөнгөө Б.М-д шилжүүлэн өгч болно гэсний дагуу Б.Мболон түүний нэр заасан хүмүүсийн өмчлөл, эзэмшилд өөрийн нийт 180 м.кв талбайтай 6 ширхэг орон сууцнууд болон 4 ширхэг зуслангийн газар эзэмших эрх зэргийг шилжүүлэн өгсөн. Ийнхүү бид үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. 2015 оны 10 сарын 12-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээнд үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн төлбөр төлсөн тухай заалт байгаа болно. Тухайн орон сууц нь анх авахад эрхийн доголдолтой буюу 97 байр нь бүхэлдээ “Төрийн орон сууцны корпораци ТОСК”-ийн барьцаанд бүртгэлтэй, улсын комисс хүлээж аваагүй, төвийн нэгдсэн дулаан хангамжид холбогдоогүй, засвар орох шаардлагатай, цонх цантдаг муу, хүйтэн сийгсэн, сантехникийн холболт муутай байр байсан. Мөн СӨХ-дөө 1 500 000 төгрөгийн өртэй байсан. Хүү маань тархи толгой нь өвдөөд байдаг учир цэвэр агаартай юмдаа гэж бодож бүгдийг засаж янзлаад авсан. Улмаар ТОСК-ийн барьцаанаас чөлөөлүүлж улсын бүртгэлд Ү-2206 тоот бүртгэлийн дугаарт бүртгүүлж 000532201 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Мөн 30 гаруй сая төгрөгийн салгах боломжгүй тавилга, 10 сая гаруй төгрөгөөр засвар хийж цонх солиулсан. Түүнчлэн албан ёсоор 2017 оноос төвлөрсөн дулаан хангамжид холбогдоод байна. Д.У болон Б.М нарыг эгч, дүү төрөл садангийн холбоотой гэж бодож байсан боловч хамтран ажиллах гэрээний харилцаатай хүмүүс юм байна. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурьдаж төлбөр мөнгө хүлээн авсан тухайгаа бичжээ. Бидний зүгээс гэрээнд заасан төлбөрийг нэр зааж, шилжүүлэхийг зөвшөөрсөн этгээдэд нь төлсөн /хамтран ажиллах гэрээгээр Б.Мюм гэдэг нь тогтоогдож байна/ тул нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь биднээс шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний харилцаатай Б.М-оос төлбөр мөнгөө шаардаж гаргуулан авах нь зүйтэй бизээ. Д.У нь Б.М-ыг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулан шалгуулсан нөгөөх нь төлбөрөө төлнө гэж баталгаа гаргаж өгсөн байдаг тухай надад нэхэмжлэгч хэлж байсан. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 болон мөн хуулийн 236 дугаар зүйлийн заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эрх шилжүүлэх гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн талаар дурдсан байгаа. Нэхэмжлэгч Б.У нь өөрөө л Б.М-д орон сууц авто зогсоолын үнийг төлөөрэй гэсэн учраас миний бие Б.М-той хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн. Үүрэг дуусгавар болсон. Гэтэл Б.М нь мөнгө төлөөгүй тул нэхэмжлэгч нь эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг биднээс буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй. Б.Унь уг орон сууц, авто зогсоолыг М ХХК-иас худалдан авсан гэдэгтэй маргахгүй, бид М ХХК болон Б.Унартай эрх шилжүүлэх гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, хамтран ажиллах гэрээгээр Б.М-д төлбөр төлөх үүрэгтэй гэсэн учраас бид Б.М-д газар, үйлчилгээний обьект хүлээлгэн өгсөн юм. Гэтэл үүнээс Б.Мнь 22 000 000 төгрөгийг л өгсөн юм байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэн аль нь хүсэл зоригийн дагуу байгуулсан, хууль зөрчөөгүй, дүр үзүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, бид бас хохирмооргүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Унь хариуцагч Э.Ц, Ц.Э нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрх шилжүүлэх гэрээний үүргийг зөрчиж, орон сууцны үнийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу шилжүүлсэн орон сууц болон авто зогсоолыг буцаан гаргуулж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууц, авто зогсоолыг хүлээн авсан, хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцны үнийг төлсөн, гэрээний үүргийг биелүүлсэн тул гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Унь 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №1В/79 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г “М” ХХК-тай байгуулж, Х  дүүргийн 907 тоот 100,53 м.кв 3 өрөө орон сууц, 1В-17 тоот авто зогсоолыг 161 768 500 төгрөгөөр барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр “Журамт өргөө” ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, “М” ХХК-нд уг орон сууц болон авто зогсоолын үнийг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №1В/79 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “М” ХХК-ийн байрны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн хуудас/

 

Мөн нэхэмжлэгч Д.У, хариуцагч Э.Ц нар нь “М” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №1В/907-н тоот “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, Д.У болон “М” ХХК-ийн хооронд 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 1В/79 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1В байрны 907 тоот 100,53 м.кв 3 өрөө орон сууц болон 1В-17 тоот 1 ширхэг автомашины зогсоолын захиалагч талын эдлэх эрх, үүргийг иргэн Э.Ц- д шилжүүлэх, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчид төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №1В/907-н тоот Эрх шилжүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн хуудас/

Зохигч талууд эрх шилжүүлэх гэрээ байгуулсан эсэх талаараа маргаагүй боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн, үнэн санаанаас бус, хөнгөмсгөөр хандаж хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаад энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд талуудын хооронд байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар байгуулагдсан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6-д заасныг зөрчөөгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж” тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл” нь хэлцэл хийгчид уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаасаа байгаагүй, сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хийсэн байдаг бөгөөд талуудыг дээрх үндэслэлээр гэрээ байгуулсан, гэрээ байгуулахад энэ нөхцөл байдал үүссэн гэдгийг нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, эрх шилжүүлэх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000532201 дугаартай гэрчилгээнд Ц.Э, Э.Ц нарыг Нийслэлийн Х 907 тоот, зоорийн давхарын 17 тоот хаягт байршилтай 100,53 м.кв, 15,5 м.кв талбайтай гурав өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220дугаар гэрчилгээг олгожээ. /хэргийн хуудас/

Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээний зүйл болох орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн талаараа маргаагүй, харин эрх шилжүүлэн авагч буюу хариуцагч нь төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.1.4-д “эрх хүлээн авагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй 1 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзаж байна гэсэн.

Хариуцагч нар нь орон сууцны үнийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан “М” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “...Б.Унь орон сууц, авто зогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн, хариуцагч нар нь орон сууцны үнийг төлөөгүй болно” гэсэн төлбөр тооцооны тухай тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

Хариуцагч нь эрх шилжүүлэх гэрээгээр  орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээгээгүй, энэ талаар гэрээний 1.3, 2.1-д тодорхой заасан, орон сууцны үнийг хамтран ажиллах гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон гэж маргасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээний 1.3-д “энэхүү гэрээний төлбөр болох 261 219 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр бүрэн төлж дуусгасан болно”, 2.1-д “эрх хүлээн авагч нь энэхүү гэрээний 1.3-д заасан нийт төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд аливаа төлбөрийн тооцоогүй болно” гэж тус тус заажээ.

Мөн гэрээний 3.1.2-д “энэхүү гэрээний 2.1-д заасны дагуу эрх хүлээн авагчаас гэрээний үнийг 100 хувь урьдчилан авна”, 3.1.3-д “гэрээний үнийг 100 хувь хүлээн авсны дараа мэдэгдлийг “М” ХХКнд өгнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь “М” ХХК-нд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “...1В байрны 907 тоот 3 өрөө орон сууцыг Э.Цд шилжүүлэн өгөхийг хүсэж байна. Харилцан тохиролцсон төлбөр тооцоо байхгүй болно. Эрх шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдэгдлийг өгсөн байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Мөнхцогттой хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.1-д “гэрээний талууд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул Таун хотхоны 1В байр 907 тоот 100,5 м.кв 3 өрөө, гаражийн хамт орон сууцыг худалдан авах, худалдан авсан төлбөр тооцоог барагдуулах мөн цаашлаад тус орон сууцаар орон сууцны үнийн дүнд нийцсэн хөрөнгөөр дүнзэн хаус хотхон барих бизнест хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн хуудас/

Хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 1.3.4-д “орон сууцны нийт үнэ 261 150 000 төгрөг”, 2.1.1.-д “гэрээний 1.2.1-д зааснаар орон сууцыг худалдан авах тохиолдолд төлбөрийг 1 жилийн дараа бүрэн төлж дуусгасан байна. Уг тохиолдолд төлбөрийн хүү болгож сонгосон загварын дагуу дүнзэн байшинг барьж хүлээлгэн өгөх бөгөөд гэрээ дуусгавар болно”, 2.1.2-д “гэрээний 1.2.2-д зааснаар хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах тохиолдолд тухайн төслийн эзэмшлийн хувийг А тал 40 хувь, Б тал 60 хувь эзэмшихээр тохиролцоно.” гэжээ. /хэргийн хуудас/

Нэхэмжлэгч нь уг хамтран ажиллах гэрээг Б.Мөнхцогттой байгуулсан эсэх талаараа маргаагүй, уг гэрээг хэрэгжээгүй гэсэн боловч хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтад “...Б.Мминий бие Д.Уээс авсан Х 907 тоот 3 өрөө орон сууц, гаражийн хамт нийт 261 150 000 төгрөгийг хавсралт графикийн дагуу төлж барагдуулахыг батлаж байна”, мөн төлбөрийг барагдуулах календарчилсан төлөвлөгөө хавсралт №1-р ”2017.02.05-наас 2017.09.20 хүртлэх хугацаанд 261 150 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, хэн аль нь гарын үсгээ зурсан болох нь тогтоогдож байна. /хэргийн хуудас/

Мөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Э.Ц нь Б.Мөнхцогт, Х.Хишигбат нартай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан №1В/907 тоот “Эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг барагдуулах зорилгоор Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.5-д “Э.Ц нь дээр дурдсан үл хөрөнгийг шилжүүлэн өгснөөр Б.М-д 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан №1В/907 тоот Эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан Х 907 тоот орон сууц, 17 тоот автозогсоолын төлбөр болох 261 219 000 төгрөгийг барагдуулсанд тооцно” гэжээ. /хэргийн хуудас/

Хариуцагч тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан орон сууцны үнийг төлсөн, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаад 2015 оны 11 дүгээр сарын 13-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд, 2017 оны 10 дугаар сарын 12-ны орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны орон сууц худалдах, худалдан авах гэрээ,  2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.М-ын ”...хамтран ажиллах гэрээг Б.Уэгчтэй байгуулсан, гэрээний дагуу орон сууц, авто зогсоолын төлбөрийг төлөх байсан. Э.Ц, Ц.Э нартай байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэг дуусгавар болсон нь үнэн. Харин Б.У эгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэг дуусаагүй, хоорондын тооцоо байгаа, би үүнийг өөрөө төлж дуусгана” гэсэн  мэдүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БЗД-ийн Цагдаагийн хэлтэст гаргасан Д.У-ийн “...М миний төлбөрийг 2017 оны 10 сарын 31-ний хүртэл тодорхой графикийн дагуу барагдуулахаар боллоо” гэсэн хүсэлт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан орон сууцны үнээс 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 12 000 000 төгрөгийг Б.М төлсөн гэсэн тайлбараар орон сууцны үнийг хамтран ажиллах гэрээний Б.М төлөхөөр харилцан тохиролцсон байна гэж үзэв.  

Иймд эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлээгүй буюу өмчлөлдөө шилжүүлэн авсан орон сууцны үнийг төлөөгүй гэж хариуцагч Э.Ц, Ц.Э нартай байгуулсан гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 204 дүгээр зүйлийн 204.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн хариуцагч Э.Ц, Э нарт холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 465 000 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                              

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Д.ХУЛАН