Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 490

 

“Э” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0690 дүгээр магадлалтай, “Э” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын дарга, Ашигт малтмалын газар (хуучнаар)-ын Сонгон шалгаруулах комисст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Э” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/364 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь “Ашигт малтмалын газраас зарласан 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн сонгон шалгаруулалтыг илт хууль бусад тооцсон тохиолдолд тус сонгон шалгаруулалтанд оролцсон этгээдүүдийг оролцуулан явуулахыг Ашигт малтмалын газрын сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн  20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/ болон Сонгон шалгаруулах комисст холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах, Э ХХК-ийн Сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах, дээрхи 1 дугаартай “Сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлт”-ийг баталгаажуулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0690 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын   12-ны  өдрийн 364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг эс зөвшөерч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0690 дугаар магадлалыг хүлээн авлаа.

Э ХХК нь “Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зарласан Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ1-8 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон юм.

Гэвч Ашигт малтмалын газар, Ашигт малтмалын газрын Сонгон шалгаруулалтын комисс нь Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг зөрчиж Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулах үйл ажиллагааны явцад Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү Э ХХК өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э ХХК-ийн Сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “дүгнэлт”-ийг, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг, дээрх 01 дугаартай “Сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлт”-ийг баталгаажуулсан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаал тус бүрийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай "дүгнэлт", түүнийг үндэслэж гаргагасан "мэдэгдэх хуудас", АМГ-ын даргын тушаал зэрэг нь илт хууль бус болохыг нотолж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "... давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

"Э" ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 000051715 дугаар гэрчилгээг авсан ба хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн хэсэгт Сосорбурам овогтой Сэржээхүүг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч компаниас Сонгон шалгаруулалтын комисст хүлээлгэн өгсөн баримт бичигт "Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Сэржээхүү, иргэн Х.Гантулга нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах тухай” гэрээг хавсаргаагүй тул шүүхээс уг гэрээг үндэслэн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна.

Ийнхүү үнэлгээ өгөхөөс татгалзсан нь Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан "Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний баримт бичиг"-ийн 3.1.б-д “Оролцогч ААН-ийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан” бол шаардлага хангаагүй саналыг үнэлэхгүй байх, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Тавдугаар зүйлийн 5.8-д "Сонгон шалгаруулалтын санал ыь энэхүү журмын 5.5. 5.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзахаар...", Наймдугаар зүйлийн 8.1-д "Сонгон шалгаруулалтын саналыг нээж үзсэний дараа сонгон шалгаруулах комисс шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрт үнэлгээ өгнө" гэж тус тус заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл "Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын саналын хуудасны санал гаргагч гэх хэсэгт болон Хуулийн этгээдийн тодорхойлолт" зэрэг баримт дээр гүйцэтгэх захирап Х.Гантулга гэж гарын үсэг зурсан зөрүүтэй баримтыг Э ХКК саналдаа хавсарган ирүүлсэн нь нотлогдсон тул шаардлага хангаагүй саналыг үнэлэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм.

“... Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.5-д “Сонгон шалгаруулалтын саналыг илүү нарийн үнэлэх үүднээс сонгон шалгаруулах комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсч болно” гэж заасны дагуу “Миллениум стром” ХХК-иас тодруулга авах, "Э" ХХК-иас "тодруулга авах" шаардлагагүй гэж комиссын гишүүд үзсэнийг шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дугнэлт зөв байна.

Сонгон шалгаруулалтын комисс “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Зургадугаар зүйлийн 6.3-д “Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байиа” /Уул уурхайн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/, 6.5-д "Комиссын гишүүдийн 70 ба түүнээс дээш хувийн ирцээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болох...” гэж заасантай нийцсэн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг гаргасан байна. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Сонгон шалгаруулалтын комиссын дарга Н.Чинбаатар, комиссын гишүүн Д.Болд, С.Дашдаржаа, А.Гэлэгжамц, Д.Сүхбаатар, нарийн бичгийн дарга С.Пүрэвжав нар оролцсон, харин маргаж буй 01 дугаар дүгнэлтэд бүх гишүүд гарын үсэг зурж, Ашигт малтмалын газрын даргад хүргүүлсэн байх тул “...71.4 хувьтай гэж тооцсон аргачлал тодорхойгүй, ...журмын шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүх хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1.1, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан, 6/3527 дугаартай мэдэгдэл болон а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах талаар нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлоогүй, хууль бусад тооцох үндэслэлгүй, хариуцагч холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив" гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн үндэслэл, хийсэн дүгнэлтийг хянан шийдвэрлэхдээ захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар баталсан Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг илрүүлэлгүй нэг талыг барьсан, шүүх хэрэглэвэл аохих хуулийг хэрэглзэгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

1. АМГ-ын (тухайн үед мөрдөж байсан хуучин нэрээр) “Сонгон шалгаруулах комисс”-ын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны едрийн “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт 1-д “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь С.Сэржээхүү бөгөөд аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрээ бүртгэлтэй байна. С.Сэржээхүү нь итгэмжлэлээ Н.Батбаатарт өгсөн ба үнэлгээний бичиг баримтыг Н.Батбаатар хүлээлгэн өгсөн. Гэвч энэ үнэлгээний хамгийн чухал бичиг баримт болох хуулийн этгээдийн тодорхойлолт дээр "Э" ХХК-ийг төлөөлж Х.Гантулга гэсэн хүн гарын үсэг зурсан" байгааг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтын 3.1.б-д “Оролцогч ААН-ийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ, мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан...” гэсэн үндэслэлээр “гишүүдийн 66.6 хувийн саналаар “Э” ХХК-ийн /Эй Эл Жи Ти ХХК-ийн гэж андуурсан/ саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрпэсэн" нь үндэслэлтэй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүхүүд "Э" ХХК-ийг иргэн Х.Гантулга төлөөлөх болон үнэлгээний бичиг баримтын "Хуулийн этгээдийн тодорхойлолт" дээр гарын үсэг зурах эрхгүй хүн гэдгийг тогтоогоогүй, харин компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх "Сосорбурам овогтой Сэржээхүү" гэж бичсэн тэмдэглэлийг нотолгоо болгосон нь үндэслэлгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг "улсын бүртгэлийн гэрчилгээ" гэж тодорхойлсон байна.

Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д “Хуулийн этгээдийн хувийн хэрэг”-т хуулийн этгээдийн оноосон нэр, үүсгэн байгуулагч (хувьцаа эзэмшигч), хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хувь, гүйцэтгэх удирдлага, хаяг, үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаа явуулах хугацаа, дүрэм, гэрээ зэргийн талаарх мэдээллийг бүрт гэхээс бус “улсын бүртгэлийн гэрчилгээ” дээр заавал бичнэ гэсэн зохицуулалт байхгүй байхад “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга “Хуулийи этгээдийн тодорхойлолт” дээр гарын үсэг зурсаныг буруутгах, зөвхөн үүгээр “Э” компанийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хасах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын хоёр дугаар зүйл “Нэр томъёоны тайлбар”, Тав дугаар зүйл “Сонгон шалгаруулалтын саналд тавигдах шаардлага, түүнийг хүлээн авах”, Зургаадугаар зүйл “Сонгон шалгаруулалтын комисс”, Долоодугаар зүйл “Сонгон шалгаруулалтын саналыг нээх” гэсэн хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад тавигдах эрх зүйн шаардлага байхгүй бөгөөд “Журам”-ын 5, 6-р зүйл бопон 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар "Саналыг нээх", 7 дугаар зүйлийн 7.2.2-д заасан шаардлагыг Э ХХК бүрэн хангаж байсан тул АМГ-аас "Сонгон шалгаруулалтын санал"-ыг хянаж нягтлан хүлээн авсан байгааг үгүйсгэж болохгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгт “... 000051715 дугаар гэрчилгээг авсан ба хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн хэсэгт Сосорбурам овогтой Сэржээхүүг 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирлаар томилсныг бүртгэсэн” бичилт хийснийг үндэслэх нь өрөөсгөл, хэт нэг талыг барьсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.5-д “Сонгон шалгаруулалтын саналыг илүү нарийн үнэлэх үүднээс сонгон шалгаруулах комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсч болно” гэж заасны дагуу ажиллагааг гүйцэтгээгүй нь хууль болон шударга ёсонд нийцээгүй хууль шүүхийн өмнө хэн ч байсан тэгш эрхтэй байх зарчим алдагдсан гэж үзэж байна.

“Давж заалдах шатны шүүх “Миллениум стром” ХХК-иас тодруулга авах, "Э" ХХК-иас "тодруулга авах" шаардлагагүй гэж комиссын гишүүд үзсэнийг шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна" гэж "Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт 1-ыг гаргасан сонгон шалгаруулах комиссын өмнөөс “тодруулга авах шаардлагагүй” гэснийг зөвшөөрөх боломжгүй байна.

“Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт 1-д “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга "Хуулийн этгээдийн тодорхойлолт" дээр гарын үсэг зурсаныг буруутгах эрх зүйн үндэслэлээ "Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн а/26 дугаар тушаалаар батлагдсан Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримтын 3.1.б-д “Оролцогч ААН-ийн санал түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг, мэдээ, мэдээлэл нь зөрүүтэй, илт худал эсвэл хуурамч баримт бичиг хавсаргасан...” гэсэн нь бүр ойлгомжгүй бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 19-нд нийтэд зарлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын дараа Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 10-11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолыг зөрчиж гаргасан, улмаар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/85 дугаар тушаалаар хүчингүй болгосон байхад хууль зүйн дүгнэлт өгсөн шүүхийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2 зүйл, заалтыг зөрчиж байна.

2. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “дүгнэлт” нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 7 дугаар зүйлийн “Сонгон шалгаруулалтын саналыг нээх” 7.1-д “Сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт, дурдсан хугацаанд сонгон шалгаруулалтын саналыг нээнэ” 7.2 Саналыг нээх үед: 7.2.1-д “Сонгон шалгаруулалтын санал ирүүлсэн аж ахуйн нэгж, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах нөхцлийг төрийн захиргааны байгууллага бүрдүүлэх”, 7.2.2-т “Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн эх саналыг нээж, иж бүрдлийг нь нягтлан шалгаж дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөж, иж бүрдэл нь бүрэн бол тухайн саналыг хүлээн авах” гэсний дагуу “Сонгон шалгаруулах комисс” нь “журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сонгон шалгаруулалтын саналыг нээж үзсэний дараа сонгон шалгаруулах комисс шаардлага хангасан сонгон шалгаруулалтын санал тус бүрт үнэлгээ өгнө”, 8.2-т “Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд унэлгээ өгөхдөө дараах зүйлсийг шалгуур үзүүлэлт болгон авч үзнэ” заалтыг бүрэн хэрэгжүүлэлгүй, тасралтгүй үргэлжлэх сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг гүйцэтгээгүй байна.

Сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны тэмдэглэл 2”-т Э ХХК-иас гадна бусад оролцогчдын үнийн саналыг үнэлэх ажиллагааг “үнийн санал”-аас эхлүүлсэн байна.

Оролцогчийн нэр

Санал болгосон үнэ

Авсан оноо

1. Эрдэнэс холдинг ХХК

23 900 000 төг

12.7

2. Миллениум стром ХХК

50 000 000 төг

17.2

З. Э ХХК

240 087 230 төг

50

4. Минторес ХХК

45 000 000 төг

16.5

 

“Сонгон шалгаруулах комисс”, түүний гишүүд нь Э ХХК-ийн оролцсон сонгон шалгаруулалтын ажиллагаанд Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.1-д зааснаар оролцогчдын үнийн саналд дээд тал нь 12.7-50 оноо өгсний дараа 8.2.2-8.2.7-Д заасан “шалгуур үзүүлэлт”-ээр “Сонгон шалгаруулалтын санал”-д үнэлгээ өгөх үүргээ зохих ёсоор эхлүүлсэн байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8.2-т “Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөхдөө дараах зүйлсийг шалгуур үзүүлэлт болгон авч үзнэ” зааснаар комисс “Сонгон шалгаруулалтын санал”-д өгсөн үнийн саналыг нээсны дараа шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн санал тус бүрийг “шалгуур үзүүлэлт”-ээр шалгах явцдаа "Э" ХХК сонгон шалгаруулалтын саналдаа Геологи хайгуулын болон бусад ажлыг гүйцэтгэх “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга, “Э” ХХК, “Ай Си Эс Жи Геологи майнинг” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, “Ай Си Эс Жи Геологи майнинг” ХХК, “Стийл айрон” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байхад тэдгээрийг журмын шаардлага хангаагүй гэсэн сонгон шалгаруулалтын комиссын эх сурвалжгүй, үндэслэлгүй, нотолгоогүй дүгнэлтийг шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны тэмдэглэл 2”-т тэмдэглэгдсэн “Эвзрласт ХХК-ийн “Сонгон шалгаруулалтын санал”-ыг үнэлэхээс татгалзсан үндэслэл”-үүд, шалгаруулалтыг зогсоох, аль нэгийг хасах, нэмэх тухай эрх зүйн зүйл, заалтууд Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсгийн 8.2.1-8.2.7 заасан шалгуурт байхгүй байгаа юм.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Сонгон шалгаруулалтын комисс Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Зургаадугаар зүйлийн 6.3-д “Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 7 хуний бүрэлдэхүүнтэй байна” /Уул уурхайн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/, 6.5-д “Комиссын гишүүдийн 70 ба түүнээс дээш хувийн ирцээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болох...” гэж заасантай нийцсэн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг гаргасан байна” гэсэн нь үндэсгүй болно.

Сонгон шалгаруулалтын комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай "дүгнэлт" гарах үед Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-нд өөрчлөлт ороогүй байхад Уул уурхайн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан журмыг баримтлан "журам"-д нийцсэн "01" дүгнэлтийг гаргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай "дүгнэлт" нь дараах байдлаар Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг зөрчсөн байхад:

- Сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “дүгнэлт”-ийг комисс бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэр гаргаагүйгээр “дүгнэлт”-ийг шууд гаргасан.

- Дорноговь   аймгийн   Алтанширээ   сумын   Энгэр   толгод   талбайд   тусгай зөвшөөрөл  олгох сонгон  шалгаруулах  комисс 2015  оны  04  дүгээр сарын  24-ний  өдөр хуралдахдаа комиссын дарга Н.Чинбаатар, комиссын гишүүн Д.Болд, С.Дашдаржаа, А.Гэлэгжамц, Д.Сүхбаатар, нарийн бичгийн дарга С.Пүрэвжав нар оролцсон бөгөөд 2015 оны 04 сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтын хурлаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хурлын тэмдэглэл 02 байхад “хурал   хийхгүйгээр дүгнэлт хийхгүйгээр дүгнэлт гаргах нь зөв” гэж дүгнэсэн байна.

- Сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “дүгнэлт-ийг хэлэлцэн гаргах хуралд оролцоогүй гишүүн М.Мэндбаяр оролцсон болж “дүгнэлт”, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр бичигдсэн "Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ1-8 талбайн кодтой сонгон шалгаруулалтанд оролцсон оролцогчдийн үнэлгээний нэгдсэн товчоо" дээр гарын үсэг зурсан үйл баримтууд хуурамч бичиг баримтын бүрдүүлбэр гэж үзэж байна.

- “Сонгон шалгаруулах комисс”-ын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд “Сонгон шалгаруулалтын санал”-ын үнэлгээний үйл ажиллагаанд оролцохдоо Авлигын эсрэг хуулийн дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-тэй танилцаж сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдэгдэх үүргээ   гишүүн А.Гэлэгжамц, Д.Сүхбаатар нар биелүүлээгүй байхад сонгон шалгаруулах   үйл ажиллагаанд оролцуулсан байдлыг шүүхээс үнэлээгүй.

- 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөр бичигдсэн “Дорноговь аймгмйн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ1-8 талбайн кодтой сонгон шалгаруулалтанд оролцсон оролцогчдийн үнэлгээний нэгдсэн товчоо”-г комиссын гишүүн Д.Болд хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, цаашилбал гарын үсэг зураагүй үйл баримтыг шүүхээс үнэлээгүй.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “6/3527 дугаартай мэдэгдэл болон а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах талаар нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлоогүй, хууль бусад тооцох үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

“Дорноговь аймгийн Алтанширээ сумын Энгэр толгод талбайд тусгай зөвшөөрөл олгох АМГ-ын сонгон шалгаруулах комисс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт 1”-ийг илт хууль бусаар гаргаж, АМГ-ын даргын үүргийг тур орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” А/36 дугаар тушаал, Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл” тус бүрийн “шийдвэрийн үндэслэл” болгосон тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байхад тодорхойлоогүй гэсэнтэй санал нийлэхгүй байна.

Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0690 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн үийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газар (хуучин нэрээр)-аас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэр, “Энгэр толгод” нэртэй 4811.56 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан, уг сонгон шалгаруулалтад оролцохоор “Э” ХХК, “Миллениум стром” ХХК, “Эрдэнэс холдинг” ХХК, “Минторес” ХХК саналаа ирүүлсэн, Сонгон шалгалруулалтын комиссын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр “...ирүүлсэн баримт бичиг, мэдээ мэдээлэл нь зөрүүтэй, илт худал, эсхүл хуурамч бичиг баримт хавсаргасан” гэх үндэслэлээр “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн, хариуцагч уг шийдвэрийн үндэслэлээ “...”Э” ХХК-тай ямар хамааралтай нь тодорхойгүй Х.Гантулга гэх хүн “хуулийн этгээдийн тодорхойлолт”-д гарын үсэг зурж ирүүлсэн, геологи хайгуулын ажлыг ямар нэг аж ахуйн нэгжээр хийлгэх гэрээ нь байхгүй, хамтран ажиллах гэрээгүй “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга, тоног төхөөрөмжийн талаархи мэдээлийг ирүүлсэн ... нь /журам/ зөрчсөн” гэж тодорхойлсон, нэхэмжлэгчээс “... саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь ... хууль бус” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Э” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр уг сонгон шалгаруулалтад оролцохоор Ашигт малтмалын газарт битүүмжилсэн “үнийн санал болон 203 хуудас материал” ирүүлсэн, Сонгон шалгаруулалтын комисс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр оролцогчдын төлөөллийг байлцуулан, битүүмжилсэн материалуудыг задалсан, “Э” ХХК-ийн ирүүлсэн материалд “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын санал”, “хуулийн этгээдийн тодорхойлолт” гэх баримт бичгүүдэд “санал гаргагч Х.Гантулга /гүйцэтгэх захирал/”, “тодорхойлолтыг үнэн зөв гаргасан Х.Гантулга” гэж гарын үсэг зурсан, уг Х.Гантулга нь “Э” ХХК-ны гүйцэтгэх захирал мөн эсэх нь тухайн үед холбогдох нотлох баримт (аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ)-аар нотлогдоогүй, түүнчлэн, “Э” ХХК нь уг саналдаа геологи хайгуулын ажлын гэрээг хавсаргаж ирүүлээгүй, “Стийл айрон” ХХК-ийн танилцуулга болон “Э” ХХК, “Ай Си Эс Жи Геологи Майнинг” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Ай Си Эс Жи Геологи Майнинг” ХХК, “Стийл айрон” ХХК-тай байгуулсан мөн өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г ирүүлсэн байжээ.

 Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Тавдугаар зүйлийн 5.4.5-д   “... саналд ... санал гаргагчийн албан ёсны тодорхойлолт, ... тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ... ажлын төрөл хэмжээ, хугацаа, өртөг .../-г/ тоймлон тусгасан төсөл..., хайгуулын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт, мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал... /-ыг нотолсон/ баримт бичгийг хавсарган ирүүлэх”-ээр, Долдугаар зүйлийн 7.1-д “Сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт, дурдсан хугацаанд ... саналыг нээх”-ээр, 7.2.2-т “...эх саналыг нээж, иж бүрдлийг нь нягтлан шалгах..., иж бүрдэл нь бүрэн бол тухайн саналыг хүлээн авах”-аар тус тус заасан, Сонгон шалгаруулалтын комиссоос “Э” ХХК-ийн эх саналыг нээх үед хавсаргаж ирүүлсэн баримт бичиг нь дээрх байдлаар “зөрчилтэй” байсан нь тогтоогдож байх тул “саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэсэн” хариуцагч Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр үндэслэлтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Шүүхүүд “Х.Гантулга нь “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал биш, тус компанийг төлөөлөх эрхгүй” гэж дүгнээгүй, гагцхүү тухайн тохиолдолд, Сонгон шалгаруулалтын комисс битүүмжлэлтэй эх саналыг нээх үед, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн эсэх нь хавсарган ирүүлсэн баримтаар нотлогдоогүй, энэ нь “зөрүүтэй баримт ирүүлсэн” гэх үндэслэл болох талаар дүгнэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “... улсын бүртгэлийн гэрчилгээн дээр заавал бичнэ гэсэн зохицуулалт байхгүй, ... “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Гантулга “Хуулийн этгээдийн тодорхойлолт” дээр гарын үсэг зурсаныг буруутгах үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч Сонгон шалгаруулалтын комиссоос “Э” ХХК-ийн ирүүлсэн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/26 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” журмын сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн “саналыг үнэлэх”-тэй холбоотой зохицуулалтууд хамаарахгүй, “Э” ХХК-ийн ирүүлсэн саналыг үнэлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... журмын 5.5-д “сонгон шалгаруулалтын саналыг илүү нарийн үнэлэх үүднээс сонгон шалгаруулах комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсч болно” гэж заасны дагуу ажиллагааг гүйцэтгээгүй нь хууль болон шударга ёсонд нийцээгүй хууль шүүхийн өмнө хэн ч байсан тэгш эрхтэй байх зарчим алдагдсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан, Сонгон  шалгаруулалтын комиссын 2015  оны  04  дүгээр сарын  24-ний  өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, тухайн өдөр Сонгон шалгаруулалтын комисс нь “комиссын дарга Н.Чинбаатар, комиссын гишүүн Д.Болд, С.Дашдаржаа, А.Гэлэгжамц, Д.Сүхбаатар, нарийн бичгийн дарга С.Пүрэвжав нарыг оролцуулан, ирц 71 хувьтай” хуралдаж, 4 гишүүн дэмжиж, 2 гишүүг түдгэлзсэнээр “саналыг үнэлэхээс татгалзаж” шийдвэрлэсэн, сонгон шалгаруулалтын өөр оролцогч болох гуравдагч этгээд “Миллениум стром” ХХК-ийн “тоног төхөөрөмжийн гэрчилгээг авчруулах” үндэслэлээр үнэлгээний үйл ажиллагааг “нэг дэх өдөр хүртэл хойшлуулсан” байх тул “...2015  оны  04  дүгээр сарын  24-ний өдөр хуралдаж, 2015 оны 04 сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтын хурлаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ... /байхад/ Сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “дүгнэлт”-ийг комисс бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэр гаргаагүй...” гэх хяналтын журмаар гаргасан гомдрл үндэслэлгүй, Сонгон шалгаруулах комиссын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаан “хууль зөрчсөн” гэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бусад гомдлын үндэслэлийг хяналтын шатны шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/26 дугаар тушаалаар “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” гэх журмыг баталсан,  Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” зэрэг нь  маргааны үйл баримтад холбогдох шийдвэрүүд гарах үед хүчин төгөлдөр байсан байх тул шүүх уг тушаалуудын холбогдох заалтуудыг дурдаж, дүгнэлт хийсэн нь зөв, “...шүүхийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2 заалтыг зөрчиж гарсан” гэх үндэслэлгүй, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/26 дугаар тушаалаар батлагдсан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох үнэлгээний бичиг баримт” журмыг Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн а/85 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь  “Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцох” үндэслэл болохгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн “Сонгон шалгаруулалтын комиссийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг илт хууль бусад тооцуулах, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн а/36 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв, харин “... Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж, уг маргаан бүхий “мэдэгдэл” нь захиргааны акт мөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ... тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ... захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор заасан, маргаан бүхий Сонгон шалгаруулалтын комиссийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаар “мэдэгдэл”-ээр “Э” ХХК-нд “... комиссын гишүүдийн 66.6 хувийн саналаар танай компанийн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гэсэн нь дээрх хуульд заасан “тохиолдол зохицуулсан”, “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон”, “захирамжилсан” шинжийг агуулаагүй, мэдээллийн шинжтэй байх тул уг “мэдэгдэл”-ийг захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, зүй нь захиргааны хэргийн шүүх уг мэдэгдэлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах байжээ.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/364 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0690 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “... “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах” гэснийг хасч, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн сонгон шалгаруулалтын саналыг үнэлсэн боловч үнэлгээний явцад татгалзаж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд Сонгон шалгаруулалтын комиссийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6/3527 дугаартай “мэдэгдэл”-ийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын дугаарыг 4, 5 болгож өөрчлөн, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ж.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА