Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/02244

 

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/02244

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр ХД, 00 байр, 00 тоот хаягт байрлах Х ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НН.Ш.Ш.Г.Г

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, Бодь цамхагт байрлах, Г.БХХК /РД:0000000/-нарт холбогдох

Орон сууц болон газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/Ш32017/00000 дүгээр захирамжаар Ж.Ф ХХК-иас 268.533.690 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд Т.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, 58 байрны 57 тоотод байрлах м/кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Т.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 хороо, Шарга морьт 3 хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц, 672 м/кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байсан. НН.Ш.Ш.Г.Г төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимейт ХХК-иар үнэлүүлэн үнэлгээ тогтоолгож, орон сууцыг 113.300.000 төгрөгөөр, хувийн сууцыг газрын хамт 113.000.000 төгрөгийн үнэтэй байна гэж тус тус тогтоосон байх бөгөөд энэхүү үнэлгээг тус газраас Х.Ф ХХК-д 2017.11.16-ны өдөр мэдэгдлээ. Гэтэл 150-160 сая төгрөгийн үнэ ханштай байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц, газрын үнэлгээнээс хэт доогуур буюу тус бүр 113 сая төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Ямар учраас 150-160 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 130-140 сая төгрөгийг үнэ бүхий хувийн сууц газрыг 113 сая төгрөгийн үнэтэй болгон үндэслэлгүйгээр үнийг бууруулсан талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөхгүй, үнэлгээ тогтоосон тайлан дүгнэлтийг хавсаргасан өгөөгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийг 40-50 сая төгрөгөөр бууруулан үнэлж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ойлгомжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэл болгон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр үнэлгээг бууруулсан тухай 2017.11.16-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... гаргана гэж заасны дагуу тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хатагтай Фүүдс ХХК-иас барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 19 хороо, 4 хороолол, 58 байрны 57 тоотод байрлах орон сууцыг 113.300.000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 хороо Шарга морьт 3 хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц болон 672 м/кв талбай бүхий газрыг 113.000.000 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байх тул дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр 226.300.000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00000 дүгээр захирамжаар Хс ХХК-иас 269.283.999 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Хс ХХК-ийн Т.Бд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот сууцыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190/02 тогтоолоор, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 2017 оны оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 190/04 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн 00000000/00, 00000000/00 тоот тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч,үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 296 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч Х.фХХК-ийн захирал Т.Б болон өмчлөгч Т.Тулгад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/28309, 4/28308 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг Хс ХХК-ийн захирал Т.Бд мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Баянгол дүүргийн 19 ороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот орон сууцыг шинжээчийн орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 113.300.000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 113.000.000 төгрөгийн 70 хувь буюу 79.100.000 төгрөгөөр тус тус худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/Ш32017/00000 дугаар захирамжаар иргэний хэрэг шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр болох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын өдрийн 183\ШШ2017\00000 тоот Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар харилцагч Хатагтай Фүүдс ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 268,533,690.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 750,309 төгрөг, 269,283,999.0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгө болох 15-р хороо, Шарга морьт, 3-р хэсэг, 25 тоотод орших 128 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт орших 678 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Ү-0000000000 тоот дугаартай, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, 58-р байр 57 тоот хаягт орших, 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдсэн. Шүүхийн захирамж 2017 оны 01 дүгээр сард гарсан бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс одоог хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй, мөн санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж банкийг хохироож байна. Төлбөр төлөгчид барьцаа хөрөнгийг худалдан гаргуулах үнийн саналаа өгөхийг удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч үнийн санал өгөхөөс санаатайгаар зайлсхийж байсан. Хатагтай Фүүдс ХХК нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш орон сууц газрын үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гомдолтой байгаа талаар дурьджээ. Нэхэмжлэлдээ зуслангийн хашаа байшингаа 50-160 сая, орон сууцаа 130-140 сая төгрөгийн өртөгтэй хөрөнгө болохыг дурдсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид үнийн санал өгөх хангалттай хугацаа олгосон бөгөөд төлбөр төлөгч нь дээрх өртөгөөр үнийн саналаа өгөх бүрэн боломж байсан. Төлбөр төлөгч нь үл хөдлөх хөрөнгөө яг хэдэн төгрөгөөр үнэлээд байгаагаа, хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхойлоогүй, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг судалсан ямар нэг нотлох баримтгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Хатагтай Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ердийн журмаар цаашид үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хс ХХК нь НН.Ш.Ш.Г.Гт холбогдуулан орон сууц болон газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч уг үнэлгээ нь хуульд заасны дагуу томилсон шинжээч үндэслэлтэй гаргасан тул хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй гэж татгалзжээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо:

Тус шүүхийн 2017 оны 1 сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00000 дугаартай шүүгчийн захирамжаар Хатагтай фүүдс ХХК-иас 268 533 690 төгрөг гаргуулан Голомт банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Шарга морьт 3-р хэсэг 25 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, уг хаяг дахь 675 м.кв зуслангийн зориулалттай газар, Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол 58-р байрны 57 тоот Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц зэргийг албадан худалдаж хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190/02 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол 58-р байрны 57 тоот Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг битүүмжлэн тэмдэглэл үйлдэж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 190/04 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15-р хороо, шарга морьт 0-р хэсэг 00 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, уг хаяг дахь 675 м.кв зуслангийн зориулалттай газрыг битүүмжлэн тэмдэглэл үйлдсэн байна.

Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 00000000/00 тогтоолоор Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол 00-р байрны 00 тоот Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг хураан тэмдэглэл үйлдэж, 2017 оны 9 сарын 13-ны өдрийн 00000000/00 тогтоолоор Сүхбаатар дүүргийн 15-р хороо, шарга морьт 3-р хэсэг 25 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, уг хаяг дахь 675 м.кв зуслангийн зориулалттай газрыг тэмдэглэл үйлдэн хураажээ.

Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 14, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг тохиролцож тогтоох талаар мэдэгдэж, талууд тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилох тухай тогтоол үйлдсэний дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, уг шинжээчээс хөрөнгийн үнэлгээний тайланг хүргүүлсэн тул 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/28308, 4/28309 дугаартай мэдэгдлийг хүргүүлснээр тус сарын 22-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 шинжээчийн дүгнэлтийг хүлээн авчнаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэнтэй нийцэж байх тул гомдлыг хянан шийдвэрлэлээ.

Харин дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

НШШГ-ын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Сүхбаатар дүүргийн 15-р хороо, шарга морьт 3-р хэсэг 25 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, уг хаяг дахь 675 м.кв зуслангийн зориулалттай газрын хамт 113 000 000 төгрөг, Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол 58-р байрны 57 тоот Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 113 300 000 төгрөг гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайлан нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл, шаардлага, журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс 2 удаа шинжээч томилсон бөгөөд шинжээчийн эрх үүрэг хариуцлагыг урьдчилан сануулсан тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь нийт үл хөдлөх эд хөрөнгийг 191 236 079 төгрөг гэж, Лэндс ХХК нь нийт 166 801 334 төгрөг гэж тус тус үнэлсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байгаагаас нийт хөрөнгийг 226 300 000 гэж үнэлсэн дээрх үнэлгээ зах зээлийн ханшаас хэт бага байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан Хс ХХК-ийн нэхэмжлэлтэй, НН.Ш.Ш.Г.Гт холбогдох, орон сууц болон газрыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА