Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/03130

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/03130

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч:

Хариуцагч:

Ажиллаж байсан хугацааны цалин хөлс болон үндэслэлгүй түдгэлзүүлсэн хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 шатны шүүхийн шийдвэрээр ТӨБЗГ-ын ***дугаар тогтоолоор эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажилдаа эгүүлэн томилогдож, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээж авсан. Гэвч ажил олгогч шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилчихоод хоёр сар гаруй хугацааны дараа гэнэт хууль бусаар ** дугаар тогтоолыг гаргаж эрхэлж байсан ажлаас маань хууль бусаар түр түдгэлзүүлсэн. Энэхүү ** дугаар тогтоолыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ажил үүргээ эгүүлэн хүлээн авч үргэлжлүүлэн гүйцэтгэж чадахгүй хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө аваагүй хохирсоор байна. Миний бие 2018 онд цалин олговроо нэхэмжилсэн энэ иргэний хэрэг шүүх дээр ирээд 3 жил гаруй бараг 4 жилийн хугацаа өнгөрч байна. Анх тус шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр *** тоот шийдвэр гаргаж миний цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугцаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох ажил олгогч ТӨБЗГ-ын 2018 онд надтай шинээр хийсэн хүчин төгөлдөр контрактыг байсаар байтал тэрийг үнэлэхгүй, миний цалин хөлсийг хуучнаар ТӨХ-ны тогтоолоор 2014 онд хүчингүй болсон 10 жилийн өмнөх 2011 оны контрактын хүчингүй болсон цалингаар тооцон хасч гаргасан үндэслэлгүй магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан. Ажил олгогч нь Бын бүх цалингийн санг жил бүр 20-30 хувиар нэмэхээс гадна захирлын цалинг 2013 оноос хойш 1.500.000, 1.800.000, 2.300.000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоож, тухай бүр ТӨБЗГ-ын тогтоолоор шинэчлэн баталж мөрдсөөр ирсэн. ТӨБЗГ-аас цалингийн сан, цалин хөлсийг шинэчлэн шинээр тогтоол гарах бүрт урдны гэрээгээр авч байсан цалингууд хүчингүй болдог. Хяналтын шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 69 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.269 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн анхан шатны шүүхэд хэргийг буцааж анхан шатны шүүх дахин хэлэлцэх гэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 802 дугаар тогтоолтой танилцаж тогтоолд дурдсан заалтуудад хариулж, өөрийн нэхэмжлэлдээ цалингаа авалгүй ажиллаж байсан үеийн цалин хөлсөө болон ажлаас хууль бусаар түдгэлзүүлснээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх талаар дараахь байдлаар тодруулга хийж байна. Нэгдүгээрт ажил олгогч ТӨБЗГ нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаа түр хүлээлгэн өгсөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд миний биеийг цалин хөлсөө авах боломж нөхцөлийг олголгүй ажиллуулсан. Өөрөөр хэлбэл миний зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажлаа хүлээж авснаас хойш контрактаа байгуулах хүсэлтийг удаа дараа амаар болон бичгээр гаргаж байсан. Бүр сүүлдээ аргаа бараад контракт байгуулдаг дарга Ц.Б ********дугаарын утсанд Миний нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт тасрах гээд байна, контрактаа байгуулъя даргаа гэж хүртэл мессеж бичиж, контрактаа байгуулахыг санал болгосон боловч гэрээг хуулийн хугацаанд байгуулаагүйгээс цалингийн асуудал шийдэгдээгүй. Гэсэн ч энэ хугацаанд би ажил үүргээ цалин хөлс авалгүйгээр гүйцэтгэсээр байсан. ТӨБЗГ-ын харьяалалд байдаг үйлдвэрийн газрууд нь жил бүрийн 12 дугаар сард дараа жилийнхээ төлөвлөгөө, орон тоо, бүтэц, цалингийн сангаа ТӨБЗГ-аар шинэчлэн батлуулж тогтоол гаргасны үндсэн дээр энэхүү шинэчлэн батлагдсан цалин хөлсөө авах үндэслэл нь бий болдог. Гэтэл намайг ажлаа 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авахад Б нь 2018 оны төлөвлөгөө, орон тоо, бүтэц, цалингийн сангаа нэмж шинэчилээд ТӨБЗГ-т өгсөн боловч батлуулж чадаагүй байсан. Иймд миний бие захирлаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Бын 2018 оны төлөвлөгөө, орон тоо, бүтэц, цалингийн санг тус газрын хурлаар оруулан батлуулж, ** тоот тогтоолыг гаргуулсан. Энэхүү ** тоот тогтоолын дагуу Б нь 2018 оны бүх орлого зардал, бүтэц, орон тоо, цалингийн сангаа задаргаа хийж задалж бичсэн. Б ТӨААТҮГ-ын 2018 оны Бизнес төлөвлөгөө гэсэн нэртэй бүхэл бүтэн хавтас баримтыг эх хувиар нь Баас гаргуулан шүүхэд өгсөнЭнэ хавтастай нотлох баримт нь ТӨБЗГ-ын ** тоот тогтоолоор эхэлж, нийт орлого, зардал, орон тоо бүтэц, цалингийн сангийн задаргаа нь захирлын цалин 2.300.000 төгрөг гэж 19 дүгээр хуудаснаас эхэлж, сантехникийн цехийн орон тоо цалингийн сангаар 38 дугаар хуудсанд дуусаж байгаа юм. Миний бие захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ** тоот тогтоолыг үндэслэн Б ТӨААТҮГ-ын 2018 оны удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг баталсан Б/36 дугаартай тушаалыг гаргасан. Энд мөн захирлын цалин 2.300.000 төгрөг гэж байгаа. Бын бүх ажилчид 2018 онд энэ ** тоот тогтоолоор цалингаа авсан. Ажил олгогч нь өөрийн гаргасан ** тоот тогтоолыг үндэслэн баталж над руу явуулсан контрактын 4 дүгээр хуудсанд Цалин хөлс урамшуулал ажлын нөхцөл хэсэгт Захирлын албан тушаалын сарын үндсэн цалин 2.300.000 төгрөг болно гэж тогтоож бичсэн байгаа. Энэхүү контракт дээр ажил олгогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг төлөөлж Бодлого, зохицуулалт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Б гарын үсгээ зурж баталгаажуулж, ТӨБЗГ-ын тамга дарсан энэхүү контрактыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Мөн миний ажлыг надаас түр хүлээж авсан захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн В.Д 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/** дугаартай тушаалыг гаргасанЭнэ тушаалаар цалингийн санд ямар ч өөрчлөлт ороогүй бөгөөд зөвхөн миний нэрний оронд В.Д гэж өөрийн нэрээ л бичсэн болно. Миний гаргасан**** тоот тушаал болон захирлын үүрэг гүйцэтгэгч В.Дын гаргасан Б/** дугаартай тушаалд хоёуланд нь захирлын үндсэн цалин 2.300.000 төгрөг гэж байгаа. Бын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Д миний цалинтай холбоотой бүх газраас миний нэрийг хасаж өөрийнхөө М.Дарханбаатар гэдэг нэрийг оруулсан байсныг энд хэлэх нь зүйтэй юм. Ажил олгогч ТӨБЗГ нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр контракт байгуулан тамга тэмдгээ дарж, гарын үсгээ зурж баталгаажуулан мэргэжилтэн Т.Л гэж хүнээр над руу явуулсан. Миний бие ажил олгогч гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулсан энэхүү контракттай танилцахад шүүхийн шийдвэрээр ажлаа эгүүлэн хүлээж авсан надтай 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ердөө гуравхан сарын хугацаатай ажиллах контрактыг явуулсан байсан. Гэтэл би энэ үед хоёр сар шахам цалингүй ажиллачихаад байсан юм. Хэдийгээр контракт дээр ажил олгогч гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулсан байсан ч хугацаан дээрээ тохиролцож байж миний зүгээс гарын үсгээ зурах гэж байтал ТӨБЗГ-аас гэнэт 2018 оны дүгээр сарын 03-ны өдөр хуралд ирээрэй гэж дуудаад, хуралд суухаар очтол энэ хурлаараа шууд л ажлаас хууль бусаар түдгэлзүүлсэн. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр арга буюу ажлаа хүлээлгэн өгсөн. Ажил олгогч нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гаргасан ** тоот тогтоолын дагуу өөрөө баталж над руу явуулсан 3 сарын хугацаатай 7 хуудас 7 зүйл заалттай контракт хавтаст хэрэг бий. Уг контрактын 4 дүгээр хуудсанд Цалин хөлс урамшуулал ажлын нөхцөл хэсэгт Захирлын албан тушаалын сарын үндсэн цалин нь 2.300.000 төгрөг болно гэж тогтоож бичсэн байгаа. Ажил олгогч ТӨБЗГ-ын тамгаа дарсан, контракт байгуулдаг эрх бүхий этгээд Ц.Б өөрөө хуудас болгон дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан учраас энэхүү контрактыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Анхан шатны шүүхийн 2019 оны *** дүгээр шийдвэрт захирлын үндсэн цалинг 2.300.000 төгрөг байхаар гэрээнд зааж, талууд гарын үсэг зураагүй, уг гэрээ баталгаажаагүй боловч гэж андуурч бичсэн байдаг. Давж заалдах шатны шүүхэд бүр гэрээ алга байна гэж бичсэн. Ажил олгогч тамгыг дарсан, эрх бүхий этгээд нь гарын үсгээ зурж баталгажуулсан хэрэгт авагдсан энэхүү контрактыг хүчин төгөлдөр гэж үзнэ. ТӨБЗГ-ын мэргэжилтэн Т.Лгийн надад авчирч өгсөн контрактын эх хувийг нотариатаар батлуулж өөртөө авч үлдээд 3 сар гэсэн хугацаан дээр тохирч өөрийнхөө гарын үсгийг зурахаар буцааж тус газарт хүргүүлсэнМиний ажлыг надаас түр хүлээж авсан Бын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Д дээрх контрактад баталсан захирлын сарын үндсэн цалин 2.300.000 төгрөгний 40 хувь буюу 920.000 төгрөгөөр цалинжиж, зохих нэмэгдлүүдийн хамт 989.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарыг дуустал 5 сар шахам хугацаанд авч цалинжиж ажиллаж байсан. Учир нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Засгийн газрын тогтоолын дагуу Бикомбинат ТӨААТҮГ нь Улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид УТҮГ гэх/ болгох ажлын хэсэг Быг хүлээн авч эрх шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан болно. Ажил олгогч ТӨБЗГ нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ** тоот тогтоолыг гаргахдаа уг тогтоолын 2 дахь хэсэгт Төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өр авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах, худалдан авалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг захирал Б.Б даалгасугай гэж нэр цохон үүрэг болгон баталсан. Энэ нь миний урьд захирлаар ажиллаж байхдаа хийсэн контракт, авч байсан цалин хөлс хүчингүй болж, 2018 оны ** тоот тогтоолоор цаашид ажиллана гэснийг албан ёсоор нотолж байгаа ТӨБЗГ албажуулсан үйлдэл юм. Өөрөөр хэлбэл миний авч байсан цалин аль 8 жилийн өмнө 2014 онд тухайн үеийн ТӨХ-ны тогтоолоор хүчингүй болсон. Харин одоогийн ажил олгогч ТӨБЗГ-ын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ** тоот тогтоолоор Бын захирлын албан тушаалын сарын үндсэн цалинг 2.300.000 төгрөг гэж баталсан. ТӨБЗГ-ын хууль бус ** дугаар тогтоолын 4 дэх заалтад В.Дт тус үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу тооцож олгохыг Б ТӨҮГ-т зөвшөөрсүгэй гэж заасан. Ингэж тус газрын ** тоот тогтоолоор батлагдсан 2.300.000 төгрөгийн цалингийн 40 хувиар буюу 920.000 төгрөгөөр мөн зохих нэмэгдлүүдийн хамт миний ажлыг надаас түр хүлээж авсан Бын захирлын үүргийг түр гүйцэтгэгч В.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 7 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд Хамтарсан ажлын хэсэгт ажлаа хүлээлгэж өгтлөө цалинжиж байсан болно. Дээр дурдсан нөхцөл байдлын үүднээс миний хувьд ажиллаж байх хугацаандаа цалин хөлсөө аваагүй 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаа түр хүлээлгэн өгсөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсөө дараах байдлаар нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. ТӨБЗГ-ын Бад зориулж баталсан 2018 оны ** тоот тогтоолын дагуу Бын гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалин хөлс 2.300.000 төгрөг гэж байгаа. Энэхүү үндсэн цалин дээр удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувиар буюу 460.000 төгрөг, мал эмнэлгийн ухааны докторын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар буюу 345.000 төгрөгийг нэмэж авах учиртай. Ингээд нэг сард авах ёстой цалин 3.105.000 төгрөг болно. Миний бие үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаа түр хүлээлгэн өгсөн 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 дүгээр сард ажлын 7 хоног, 2 дугаар сард ажлын 20 ажлын хоног, 3 дугаар сард ажлын 22 хоног, 4 дүгээр сард ажлын 5 хоног нийт ажлын ** хоног цалин хөлсгүй ажилласан. Миний нэг өдрийн цалин 144.419 төгрөг байна. 144.419 төгрөгийг цалингүй ажилласан ** хоногоор тооцоход 7.798.626 төгрөгийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар надад олгох үүрэгтэй. Миний бие ажлаа хууль бусаар хүлээлгэж өгснөөс хойш хуулийн хугацаандаа ажил олгогчийн ** тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цалин хөлсөө гаргуулах тухай энэхүү нэхэмжлэлийг миний бие тус шүүхэд гаргасан. Эдгээр бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгааИргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба ажил олгогч ТӨБЗГ-ын намайг ажлаас хууль бусаар түр түдгэлзүүлсэн шийдвэр хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үеэс миний цалин хөлсний нэхэмжлэл гаргах эрх үүсч байгаа. Мөн ** тоот тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гарснаас 3 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг зөрчөөгүй болно. Ажлаас хууль бусаар түдгэлзүүлсэн учраас миний бие ажил олгогч ТӨБЗГ-ын хууль бус шийдвэрээр 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эрхэлж байсан ажлаа хууль бусаар түр хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дараах үндэслэлээр нэхэмжилж байна. Учир нь ажлаас түр түдгэлзүүлсэн ажил олгогчийн шийдвэр хууль бус байсан нь 3 шатны шүүхээр тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нэгэнт ажлаас түдгэлзүүлсэн ** тоот тогтоол хүчингүй болсон тохиолдолд ажил олгогч миний ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх ёстой. Миний зүгээс ** тоот тогтоол хүчингүй болсны дараа ажлаа буцаан хүлээн авах, үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх талаар ажил олгогч ТӨБЗГ-ын удирдлагад удаа дараа бичгээр санал, хүсэлт гаргасан боловч ажил олгогч намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй байгаагаас өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх маань ноцтой зөрчигдөж байгаа болно. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоол болон хөдөлмөрлөх эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэх тухай 2012 оны зөвлөмжид Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ гэж тайлбарласан. ТӨБЗГ -ын намайг ажлаас түр түдгэлзүүлсэн хууль бус ** тоот тогтоол нь 3 шатны шүүхээр хүчингүй болсон ч ажил олгогчийн зүгээс ажлыг маань буцааж хүлээлгэж өгөхгүй байгаа, ажил олгогч намайг ажлаас халаагүй, энэ талаар ямар нэг тушаал шийдвэр гаргаагүй атлаа өдий хүртэл ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа энэхүү үйлдлийг Хөдөлмөрийн тухай хууль болон дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжид зааснаар ажлаас халсантай адилтган үзнэ. Миний бие ажилгүй байгаа энэ хугацааны цалин хөлсөө шүүхийн шийдвэр гарах хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжилж байна. Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 802 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэдгийг засаж байгаа юм. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хууль бусаар хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 2018 онд ажлын 191 хоног, 2019 онд ажлын 261 хоног, 2020 онд ажлын 262 хоног, 2021 онд ажлын 253 хоног, нийтдээ 967 хоног ажилгүй байсан. Нэг сард авбал зохих цалин хөлс нэмэгдлийн хамт 3.105.000 төгрөгнэг өдрийн цалин 144.419 төгрөг байна. Ажилгүй байсан 967 хоногоо 144.419 төгрөгөөр тооцвол 139.653.173 төгрөг болж байна. Үүн дээр ажлаа хийж байхдаа аваагүй цалин хөлс болох 7.798.626 төгрөгийг нэмж нийт 147.451.799 төгрөг нэхэмжилж байна. Ажлаа хийж байхдаа аваагүй болон ажилгүй байсан хугацаандаа нэхэмжилж байгаа энэ нөхөн олговор нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 3 жил 11 сар буюу бараг 4 жилийн хугацааг хамарч байгаа юм. Мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид даалгаж өгнө үү. Монгол Улсын Дээд шүүх хэргийг бүхэлд нь хянасан 2020 оны 802 тоот тогтоолдоо миний нэхэмжилсэн цалин хөлсний хэмжээ болон цалингийн нотлох баримттай холбоотой зөрчил илрүүлж, бичээгүй байгааг энд дурдах нь зүйтэйНамайг ажлаас хууль бусаар түр түдгэлзүүлсэн тогтоол 3 шатны шүүхээр хүчингүй болж хуулийн хүчин төгөлдөр болсон. Миний бие ажлаа хийж байхдаа бараг 3 сар цалингүй ажиллаж байсан учраас нийгмийн даатгалын дэвтэр сүүлийн 3 сар бөглөгдөөгүй. Эдгээр нь бүгд баримтаар нотлогдож байхад жинхэнэ хууль ёсны захирал миний бие энэхүү цалинг авах нь тодорхой юм. Миний бие авах ёстой цалин хөлсөө хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотоллоо гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хуулиар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй этгээдийг хариуцагч гэнэ гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа өөрөө тодорхойлдог бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч мөн эсэхийг тогтоодог. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулж, цалин хөлсөө нэхэмжилж байгаа буруутай этгээд нь манай компани биш юм. Өөрөөр хэлбэл ТӨБЗГ-аас гаргасан хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч ажил үүргээ тодорхой хугацаанд гүйцэтгээгүй байна. Тэгэхээр энэ хууль бус тогтоолыг гаргаж байгаа захиргааны байгууллагаас цалин хөлсөө гаргуулах ёстой гэж бодож байна. Нэхэмжлэгч тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 139.653.173 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажлаас буруу халсан аль эсхүл буруу түдгэлзүүлсэн тохиолдолд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар эргээд ажилдаа томилогдсон байдлыг харгалзан үзэж, нөхөн олговор олгодог. Ажлаас халсан, түдгэлзүүлсэн, шилжүүлсэн, цуцалсан зэрэг нь тус бүрдээ хуульчлагдсан байдаг. Нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор ажилд томилсон, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчийг тухайн байгууллагын захирлын албан тушаалаас халсан эсхүл буруу шилжүүлсэн зүйл байхгүй. Ажил үүргээ гүйцэтгээгүй үүрэг л байгаа. Ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй үүрэг бол тухайн захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Энэ талаарх асуудлыг иргэний шүүх шийдвэрлэхгүй. Мөн уг хэргийн хариуцагч нь Б ТӨХХК биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр байхгүй. Уг шийдвэр байхгүй тохиолдолд ажилтны авах ёстой байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг цалин өгч байсан байгууллагаас өгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчТ.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн өмчийн хороо нь УИХ-ын 2015 оны тогтоолоор татан буугдаж, Сангийн яаманд шилжсэн бөгөөд 2016 оны УИХ-ын тогтоол, ЗГ-ын 2016 оны 4 дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Худалдах авах ажиллагааны газартай нэгдэж, ТӨБЗГ гэх агентлаг болсон. Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах эрх УИХ-д байдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ЗГ-ын бүрэн эрхийн асуудал юм. Энэ эрхийнхээ хүрээнд ЗГ-ын 2018 оны 188 дугаар тогтоолоор Б ТӨААТҮГ-ыг татан буулгаж, УТҮГ болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдгийг өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байна гэж тодорхойлсон. Харин Б ТӨААТҮГ нь 2018 оноос эхлэн УТҮГ болсон учир өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр зөвхөн төрөөс санхүүждэг болж өөрчлөгдсөн байгаа. ТӨБЗГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91.1-т зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн бөгөөд дарга болон орон тооны бус 8 гишүүнээс бүрддэг. Тэгэхээр уг ** дугаар тогтоолыг дан ганц дарга нь гаргаагүй бөгөөд бусад 8 гишүүнээс бүрдсэн хурлаас гарсан тогтоол юм. Уг тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Бын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас удаа дараа ирүүлсэн гомдол, хүсэлт, санал, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Б.Быг ажлаас нь түдгэлзүүлсэн. Контрактын гэрээг 3 үндэслэлээр байгуулахаас татгалзсан байсан бөгөөд ТӨБЗГ-ын 2017 оны 90 дүгээр тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын гэрээний үлгэрчилсэн загвар болон дүгнэх журмыг баталсан байдаг. Санхүүгийн цагалбартай нийцүүлэн 3-6 сарын хугацаатай байгуулдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 5 хүртэл жил байгуулахаар хуульчилсан. Төрийн өмчит компани болон захирлуудын тухайн өмнөх жилийн ажлыг дүгнээд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдаж, контрактын гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Контрактын гэрээнд нэмэлтээр байгууллагын ажилчдаас захирлын үйл ажиллагаанд удаа дараа гомдол, санал гаргасан бол ... гэх заалтыг оруулж өгсөн. Учир нь Б ТӨААҮГ нь улсын онцгой обьектод хамаарч төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, байгууллагын ажилчдын санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, хөдөлмөрлөх эрхийг хангах гэдэг байдлаар дээрх заалтыг оруулж өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь контрактын гэрээ байгуулахаас татгалзсан тул ТӨБЗГ-аас түүнийг түр түдгэлзүүлсэн тухай тогтоол гарсан. Тус газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *** дугаар тогтоолоор Б.Быг урьдхи ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд ажлыг нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Улмаар мөн өдөр контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, тэдний хооронд контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул гэрээнд заасан гэх 2.300.000 төгрөгөөр тооцож, цалин олговор нэхэмжлэх эрхгүй. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа ба өмнөх байгуулагдсан контрактын гэрээ хүчин төгөлдөр бөгөөд ТӨБЗГ-тай дахин контрактын гэрээ байгуулах шаардлагагүй, хүчин төгөлдөр байгуулагдсан контрактын гэрээгээр мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар сарын цалин 990.000 төгрөгөөр цалинжиж байсан, иймд нэхэмжлэгч сарын цалинг 2.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ТӨБЗГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б ТӨХХК, ТӨБЗГ-т газарт тус тус холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин хөлс 7.798.626 төгрөг, хууль бусаар үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй хугацааны цалин олговорт 139.653.173 төгрөг, нийт 147.451.799 төгрөг нэхэмжилж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Б нь Б ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдснийг хууль бус гэж үзэж, шүүхэд гомдол гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж, Б.Быг урьдхи ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн **** дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байх бөгөөд уг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг ТӨБЗГ биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай Б.Быг ажилд эгүүлэн томилох тухай тогтоол гаргасан байна.

 

Дээрх тогтоол гарснаас хойш хоёр сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б ТӨААТҮГ-ын ****** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг мөн өдөр захирал Б.Б тус газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримт, ажил хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

ТӨБЗГ 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээн авсан гүйцэтгэх захирал Б.Бтой контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн байх бөгөөд Б.Б нь контрактын гэрээний 1.2, 3.3, 5.3.11 дахь заалтуудыг эс зөвшөөрч гарын үсэг зураагүй, энэ талаар тус газрын дарга Ц.Н 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ...3 сарын хугацаатай, 3 заалт дур мэдэн өөрчилсөн гэрээнд гарын үсэг зурахгүй, хуулийн хүрээнд ойлголцох хэрэгтэй байна... гэсэн ***** тоот албан бичгийг хүргүүлж байжээ.

 

Улмаар ТӨБЗГ нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан Б.Быг контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас контрактын гэрээ байгуулагдаагүй, тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Б холбогдуулан удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс гэж үндэслэлдээ дурдан Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай ** дугаар тогтоолыг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байна.

 

Энэхүү тогтоолыг Б.Б эс зөвшөөрч гомдол гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ***/*******/***** дүгээр шийдвэрээр ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгосныг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ****дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 03 хүртэл цалингүй ажилласан гэж, энэ хугацааны цалин хөлс болон түүнийг хууль бусаар үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, ажил үүргийг гүйцэтгүүлээгүй хугацааны олговрыг гүйцэтгэх захирлын нэг сарын цалинг 2.300.000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20докторын нэмэгдлийг 15 хувиар тус тус тооцож, нийт 147.451.799 төгрөг нэхэмжилж шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ТӨБЗГ-ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ажил үүргээ тодорхой хугацаанд гүйцэтгээгүй, дээрх хууль бус тогтоолыг гаргаж байгаа захиргааны байгууллагаас цалин хөлсөө нэхэмжлэх ёстой, хариуцагч нь манайх биш, нөгөө талаар ТӨБЗГ-ын эс үйлдэхүйг тогтоосон захиргааны байгууллага болон захиргааны шүүхийн шийдвэр гараагүй тул цалин олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэх эрхгүй гэж, хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Быг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоосон, өөрөөр хэлбэл өмнөх байгуулагдсан контрактын гэрээ хүчин төгөлдөр бөгөөд ТӨБЗГ-тай дахин контрактын гэрээ байгуулах шаардлагагүй, уг гэрээгээр болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар сарын цалин 990.000 төгрөгөөр цалинжиж байсан, нэхэмжлэгч сарын цалинг 2.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

 

Ажил олгогч ТӨБЗГ нь Б.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай ажилд эгүүлэн томилох тухай тогтоол гаргаж, түүнд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлыг нь хүлээлгэн өгсөн боловч 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ** дугаар тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай ажилд эгүүлэн томилох тухай тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлснийг тэрээр эс зөвшөөрч гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж,**** дүгээр шийдвэрээр уг тогтоолыг хүчингүй болгожээ.

 

Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа ажил олгогч Б.Б ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, тэрээр ажлаа хүлээн авах, ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх талаар ТӨБЗГ-ын удирдлагад удаа дараа амаар болон бичгээр санал, хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүйгээс тус дүүргийн шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цалин олговроо нэхэмжилсэн, мөн дахин урьдхи ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Тус шүүх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хэлэлцэж, хэрэгт цугларсан баримтыг үндэслэн шийдвэрлэхдээ Үндэслэх хэсэгт: Б.Быг ажилд нь томилсон тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тогтоолыг тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн**** дүгээр шийдвэрээр хүчингүй болгосноор түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалд тодорхой шалтгааны улмаас ажиллуулахгүй байсан түдгэлзүүлсэн үндэслэл, шалтгаан арилсан, урьд эрхэлж байсан ажил албан тушаал нь сэргэсэн, дахин ажилдаа эгүүлэн томилуулах шаардлага гаргах үндэслэлгүй, ажил олгогч өөрсдийн гаргасан хууль бус шийдвэрийг хуульд байхгүй арга замаар биелүүлэхгүй байх эрхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна, өөрөөр хэлбэл Б.Бын гаргасан нэхэмжлэлийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж тус тус дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор дээрх **** дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

 

Дээрх үйл баримтаас харахад ТӨБЗГ-ын гаргасан удаа дараагийн тушаал шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргасныг шүүх шийдвэрлэсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг зөрчөөгүй, маргааны талаар хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаж байсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь ТӨБЗГ-ын эс үйлдэхүйг нотлуулахаар шүүхэд дахин хандах шаардлагагүй, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх учиртай тул хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ТӨБЗГ-ын эс үйлдэхүйг тогтоосон захиргааны байгууллага болон захиргааны шүүхийн шийдвэр гараагүй гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч мөн хуулийн 69.1-т ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно... гэж зааснаар цалин, олговроо нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай *** дугаар тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Б УТҮГ-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан, улмаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай *** дугаар тогтоолоор Б ТӨААТҮГ-ыг Б ТӨХХК болгон өөрчлөн зохион байгуулсан, өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч ТӨБЗГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Быг тус газрын захирлаар ажиллаж байх үед /2013 онд/ түүний сарын цалин 990.000 төгрөг байсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Б.Быг урьдхи ажилд нь эгүүлэн тогтоосон, шинээр байгуулсан контрактын гэрээнд гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл өмнөх байгуулагдсан контрактын гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээ болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт сарын цалинг 990.000 төгрөгөөр цалинжиж байсан баримтыг үндэслэх ёстой, нэхэмжлэгч сарын цалинг 2.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Гэвч хэрэгт цугларсан баримтаас харахад ТӨБЗГ нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б ТӨҮГ-ын 2018 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах тухай ** дүгээр тогтоолыг гаргаж, уг тогтоолыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б ТӨААТҮГ-ын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг батлах тухай **** тоот тушаал гарсан ба уг цалингийн санд гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалин 2.300.000 төгрөгөөр батлагдсан нь дээрх тушаалууд болон Б ТӨҮГ-ын 2018 оны Бизнес төлөвлөгөө-гөөр тогтоогдож байна.

 

Түүнчлэн Б ТӨААТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Д 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус газрын удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/** тоот тушаал гаргаж, цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч, үйлдвэрийн захирлын 2.300.000 төгрөгөөр баталсан цалинг өөрчлөөгүй байна.

 

Нөгөө талаар Б.Быг ажлаас түдгэлзүүлсний дараа түүний ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан В.Д дээрх контракт болон ТӨБЗГ-ын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн **, мөн өдрийн Б ТӨААТҮГ-ын**** тоот тушаалаар баталсан захирлын сарын үндсэн цалин 2.300.000 төгрөгнөөс зохих нэмэгдлүүдээ тооцож, ажлаа хүлээлгэн өгөх хүртэл цалинжиж байснаас гадна Б.Быг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, түдгэлзүүлсэнд ажилтан буруугүй байх тул Б.Быг өмнө байгуулагдсан контрактын гэрээний дагуу сарын цалин 990.000 төгрөгөөр бус, дээрх баримтуудыг үндэслэн түүний сарын үндсэн цалинг 2.300.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т ...Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрдэнэ... гэж зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн түүний удаан жилийн нэмэгдлийг 20 хувиар тооцож /2.300.000х20%/= 460.000 төгрөг, докторын нэмэгдэл 15 хувь /2.300.000х15%/=345.000 төгрөг, сарын үндсэн цалингийн хамт нийт 3.105.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 23-наас шүүхийн шийдвэр гарах 2021 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл 46 сар 14 хоногоор тооцож /3.105.000х46сар/=142.830.000 төгрөг, /3.105.000:21.5х14хоног/=2.021.860 төгрөг нийт 144.851.860 төгрөгийг хариуцагч Б ТӨХХК-иас гаргуулж, Б.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.299.939 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б ТӨХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас түдгэлзүүлэх тогтоол гарсан 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цалин аваагүй гэж энэ хугацааны цалин нэхэмжилснийг Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 7.798.626 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ТӨБЗГ-ын тогтоолоор ажлаас нь түдгэлзүүлж, улмаар дээрх тогтоол хууль бус болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн заалттай тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.800 төгрөгнөөс 139.728 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 94.072 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б ТӨХХК-иас 882.209 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

ТӨБЗГ нь Б ТӨХХК-ийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд Б.Быг үндэслэлгүйгээр ажлаас нь түдгэлзүүлсэн тогтоол гаргасныг шүүхээс хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл тус газрын буруутай үйлдлийн улмаас Б.Б ажил үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдож байх ба гүйцэтгэх захирал Б.Б болон ажилчдын цалин хөлсийг Б ТӨХХК-иас олгодог, нэхэмжлэгч нь Б ТӨХХК-иас цалин хөлс, олговроо нэхэмжилж байх тул Б ТӨХХК-иас гаргуулж, ТӨБЗГ-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨХХК-иас 144.851.860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.599.939 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, хариуцагч ТӨБЗГ-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б ТӨХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.800 төгрөгнөөс 139.**8 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 94.072 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б ТӨХХК-иас 882.209 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН