Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/01345

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/01345

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....... тоотод байрлах Т ХХК/РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух Б овогт Н-ын Д /РД:......6/-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44.278.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Х.А хариуцагчийн өмгөөлөгч Б.С /ШТЭҮД:.../, гэрч О.Шшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь иргэн Н.Д2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .. тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 52.865.600 төгрөгийн үнэ бүхий 35720 литр дизель түлшийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ачилт хийж хүлээлгэн өгсөн болно. Гэрээний 6.5-д зааснаар худалдан авагч тал ачилт хийгдсэнээс хойш 15 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар тооцон худалдагч талд худалдан авагч алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Худалдан авагч тал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр 35.020.000 төгрөг төлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.790.000 төгрөгийн дизель түлшийг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал үндсэн төлбөрөөс төлөлт хийгдэх хүртэлх хугацаа бүрт төлөгдөөгүй үнийн дүнгийн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нь тооцоолсон хоногийн 0.5 хувийн алдангийн нийт хэмжээ нь 79.229.728 төгрөг болж байгаа ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлэн тооцоход 26.432.800 төгрөг болж байгаа болно. Иймд дизель түлш худалдсны үлдэгдэл төлбөр 12.055.600 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 26.432.800 төгрөг, нийт 38.488.400 төгрөгийг хариуцагч Н.Д-ээс гаргуулж өгнө үү. Н.днь өөрөө шатахууны агуулахад ажилладаг тул түлш, шатахуун хямд үнээр аваад өөр компанид арай үнэтэй борлуулдаг. Энэ маягаараа манайхаас түлш аваад Ө ХХК-д түлш худалдаж, дундаас нь мөнгө олох бодолтой авсан юм шиг байгаа юм. Тэрнээс манай компани нь Ө -тай холбогдож ямар нэгэн гэрээ байгуулсан түүх байхгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Т ХХКболон Н.днарын хооронд газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ бичгэн хэлбэрээр байгуулагдсан байдаг. Гэрээгээр түлш худалдан авагч нь Н.дмэт харагдаж байгаа боловч үнэндээ түлш худалдан авагч нь Ө байсан бөгөөд захирал Ж.Б нь гарын үсэг зурах боломжгүй байсан учир Н.дӨХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч Т ХХКнь Н.Д-ээр зуучлуулаад ӨХХК-д зарж байгаа гэдгийг ойлгож байсан. Тийм ч учраас түлшний төлбөрийг ӨХХК болон захирал Ж.Б-аас Б түлшний үнэ-ӨА, Ө өмнөөс Д гэх утгатайгаар шилжүүлж байсан. Иймд хариуцагч Н.днь ӨХХК-ийн захирал Ж.Б-ын өмнөөс хариуцлага хүлээх болоод байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв түлш худалдан авагч нь Н.дгэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн үндсэн төлбөрт ногдуулсан алдангийн хэмжээ буруу байна. Иргэний хуульд анзын нийт дүн гүйцэтгээгүйүүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Тэгэхээр гүйцэтгээгүй үүрэг болох 12.055.600 төгрөгөөс алданги тооцох ёстой байсан. Гэтэл анх нийлүүлсэн 52.865.600 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоод байгаа нь буруу юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч О.Ш-ийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХКнь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н.Д-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 44.278.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 38.488.400 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 20.978.400 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Н.днь нэхэмжлэгч Т ХХК-иас дизель түлшийг 1 литрийг 1480 төгрөгөөр тооцон, нийт 52.865.600 төгрөгийн буюу 35.720 дизель түлшийг худалдан авч, төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5-6/

Энэхүү гэрээгээр талууд бараа, бүтээгдэхүүнийг зээлээр буюу борлуулалт хийгдсэний дараа төлөх нөхцөлтэйгээр байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлнө гэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч гэрээний гол нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т ХХКнь хариуцагч Н.Д-д дээрх худалдах, худалдан авах гэрээгээр нийт 52.865.600 төгрөгийн буюу 35.720 дизель түлшийг нийлүүлсэн байх ба уг бүтээгдэхүүний төлбөрөөс хариуцагч Н.днь 29.500.000 төгрөгийг бэлнээр буюу дансаар, 2 удаагийн нийлүүлэлтээр нийт 11.310.000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тус тус төлж, үлдэгдэл 12.055.600 төлөгдөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Д.О-гийн дансны хуулга, орлогын баримтууд, зарлагын падаан зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т ХХКнь хариуцагч Н.Д-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 12.055.600 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 26.432.800 төгрөг, нийт 38.488.400 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол харин хариуцагч Н.днь дээрх газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээг Ө -ийн захирал Ж.Баяржаргалын өмнөөс байгуулсан, үүнийн хэн аль нь мэдэж байсан, энэ нь төлбөр төлж байсан баримтуудаар нотлогдоно гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагч Н.Д-ээс гэрээний үүргээ зөрчиж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 5.520.000 төгрөгийн үнэ бүхий 3000 литр түлш, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.790.000 төгрөгийн үнэ бүхий 3000 литр түлшийг тус тус нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 12.055.600 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь худалдсан дилель түлшний үлдэгдэл төлбөр 12.055.600 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээний Хавсралт 1-д төлбөр төлөх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байна гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг хоёр тал харилцан тохирч байна. Харилцан тохирсон хугацаанд багтаан төлбөрийг төлж барагдуулах бөгөөд төлөх хугацаа хэтэрсэн хоёр дахь хоногоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож худалдагч талд алданги төлөх үүргийг худалдан авагч хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч нь үлдэгдэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны алдангийг тооцож нэхэмжилсэн байх ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар тооцсон алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг багасгасан боловч алдангид 26.432.800 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Н.Дашдэмбэрэлийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 17.845.600 төгрөг байсан тул алдангийн нийт дүн уг гүйцэтгээгүй үнийн дүн болох 17.845.600 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй байжээ.

Гэтэл нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Н.Д-лийн гүйцэтгээгүй үүрэг буюу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 17.845.600 төгрөг байгааг хүлээн зөвшөөрсөн атлаа алдангийг анх нийлүүлсэн дизель түлш болох 52.865.600 төгрөгийн үнийн дүнгээс тооцсон нь буруу байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч Н.Д-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг багасгасан нь зөв боловч анх байгуулсан гэрээний нийт үнийн дүн 52.865.600 төгрөгийн 50 хувь болох 26.432.800 төгрөгийн алданги төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Хариуцагч Н.днь алданги тооцож нэхэмжлэл гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 17.845.600 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул уг төлбөрийн 50 хувь болох 8.922.800 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Н.днь ӨХХК-ийг төлөөлөн захирал Ж.Б-ын өмнөөс гэрээ байгуулж, гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд энэ талаар гэрээнд тусгасан зүйл байхгүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хариуцагч Н.днь гэрээний зүйл болсон дизель түлшийг хүлээн авсан талаар үгүйсгэхгүй байна.

Хариуцагчаас төлсөн төлбөрүүд Баяраа түлшний үнэ-ӨА, Ө өмнөөс Дгэсэн утгатайгаар төлөгдсөн нь үүргийг өөр этгээд хариуцах шууд үндэслэл болохгүй бөгөөд Өнөр-АмьдралХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан болон худалдан авах гэрээний харилцаанд хэрхэн оролцсон болох нь тогтоогдохгүй байна.

Гэрч О.Шихихутаг нь ...Н.Дбид удаан хугацааны ажил хэргийн холбоотой хүмүүс бөгөөд Н.Д нь манай компанитай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан болон худалдан авах гэрээ байгуулж 35.720 литр дизелийн түлшийг худалдан авсан, түлшийг өөрөө агуулах дээрээс очиж авсан. ӨХХК-ийн талаар мэдэхгүй, ямар нэгэн харилцаа байхгүй. Н.днь төлбөрөө төлөхгүй удаад байхаар нь шаардсан чинь ӨХХК-ийн өмнөөс гэрээ байгуулаад аваад өгчихсөн юм, төлбөрөө төлөхгүй байна гэж хэлж байсан... гэж мэдүүлж байгаа боловч гэрч О.Ш нь нэхэмжлэгч Т ХХК-д ажилладаг, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж уг гэрээг байгуулсан ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байх тул мэдүүлгийг үнэн зөвд тооцох боломжгүй байна.

Гэвч зохигчид дизель түлш худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан болон худалдан авах гэрээг бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч Т ХХКболон хариуцагч Н.днарын хооронд худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулсанд тооцох үндэслэлтэй бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг худалдан авагч Н.Д-ээс шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Д-ээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 12.055.600 төгрөг, алданги 8.922.800 төгрөг, нийт 20.978.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.510.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 262.842 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д-ээс 20.978.400 /хорин сая есөн зуун далан найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.510.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 379.400төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 262.842 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай