Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2018/02667

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 11 сарын 29 өдөр

                Дугаар 183/ШШ2018/02667

                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, 2тоотод байрлах, регистрийн дугаар , улсын бүртгэлийн дугаар 

 

Хариуцагч: Бон овогтой, Ган т холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 16т Ухааоотод суух, регистрийн18/

 

Гэм хорын хохиролд 8.614.279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, хариуцагч Г.*******, иргэдийн төлөөлөгч Б.Сампилноров, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2013 оноос манай байгууллагад 3 дугаар хэлтсийн автобусны /нийтийн тээврийн/ жолоочийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай айросити 0610 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн гүүрэн дээр Киа Бонго маркийн 6024 улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тээврийн Прокурорын газраас тус зам тээврийн ослыг шалгаж хариуцагчийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Г.******* нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсгийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас байгууллагад буюу манай тээврийн хэрэгсэлд 5.020.000 төгрөгийн хохирол гарсныг Ухаа шүрт ХХК-иар үнэлгээ тогтоосон. Мөн Алтай констракшн ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.320.000 төгрөгийн хохирол, хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчигч Я.Оюунгэрэлд 1.500.000 төгрөгийн хохирол нийт 9.840.000 төгрөгийн хохирол учруулсан. Хууль хяналтын байгууллагаар тус хэрэг шалгагдаж байх хугацаанд манай байгууллагын зүгээс Алтай констракшн ХХК-ийн хохирлыг барагдуулсан. Мөн зөрчигч Я.Оюунгэрэл нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хор учруулсны хохирол 2.200.000 төгрөг нэхэмжлэгснийг талууд эвлэрч тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01143 дугаар шийдвэрээр холбогдох 1.500.000 төлж барагдуулсан. Иймд хариуцагчаас тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан 9.840.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.

            Даатгалаас 1.225.721 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8.614.279 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “*******” ХХК-д 2013 оны 4 дүгээр сард жолоочоор ажилд орж, 2014 оны 4 дүгээр сараас Хьюндай айросити маркийн 0610 УНИ улсын дугаартай 13-128 автобусыг тус компаний гарашаас авч явах жолооч олдохгүй байхад нь 3 дугаар хэсгийн дарга н.Энхболд намайг н.Ганбат чи засвар үйлчилгээг хийж чаддаг болохоор янзлаад аваад яв гэж даалгавар өгсөн. Автобусыг /мотор, абортур, тормоз/ гэх мэт засвар үйлчилгээг хийж шугаманд Зурагт-Яармагийн чиглэлд явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан тэр үед тормоз муу бариад гулгаж гүүр, портер машин мөргөсөн. “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

 “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох, гэм хорын хохиролд 8.614.279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Г.******* нь 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу “*******” ХХК-ийн автобусны жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрэн дээр нийтийн тээврийн “*******” ХХК-ийн Хьюундай маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.Оюунгэрэлийн биед хөнгөн зэргийн гэмтэл, “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн 60-24 УНВ улсын дугаартай, Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд, Г.*******ын жолоодож явсан “*******” ХХК-ийн өмчлөлийн Хьюундай маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусанд хохирол учруулсан болох нь Тээврийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08А дугаар Прокурорын тогтоолоор нотлогджээ.

 

1. Г.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.Оюунгэрэлийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсны улмаас тэрээр эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01143 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээн” гэж заасны дагуу “...хариуцагч ******* ХХК-иас 1.500.000 төгрөг гаргуулан Я.Оюунгэрэлд олгох”-оор шийдвэрлэсний дагуу “*******” ХХК-иас 1.500.000 төгрөгийг Я.Оюунгэрэлд олгосон болох нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1-д заасан этгээд өөрийн илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу Я.Оюунгэрэлд учруулсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн “*******” ХХК нь өөрт учирсан хохирол 1.500.000 төгрөгийг Г.*******аас шаардах эрхтэй юм.

 

2.  “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн 60-24 УНВ улсын дугаартай, Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд 3.320.000 төгрөгийн хохирол учирсан болох Тээврийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08А дугаар Прокурорын тогтоолоор нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу “*******” ХХК-иас 3.320.000 төгрөгийг “Алтай констракшн” ХХК-д олгосон нь “Алтай констракшн” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 02/623 дугаар албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны Орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “*******” ХХК нь өөрт учирсан хохирол болох 3.320.000 төгрөгийг Г.*******аас шаардах эрхтэй болно.

 

3. Г.*******ын жолоодож явсан “*******” ХХК-ийн өмчлөлийн Хьюундай маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусанд 5.020.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хэдий боловч “Миг даатгал” ХХК-иас гэрээний дагуу нөхөн төлбөрт 1.225.721 төгрөгийг “*******” ХХК-д шилжүүлсэн болох нь “Миг даатгал” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/12-1044 дүгээр албан бичиг, хавсаргаж ирүүлсэн холбогдох баримтаар нотлогдсон тул /5.020.000 төгрөгөөс 1.225.721 төгрөгийг хасаж тооцон/ үлдэх 3.794.279 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “*******” ХХК нь хариуцагч Г.*******аас шаардарх эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.*******аас гэм хорын хохиролд нийт 8.614.279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******аас гэм хорын хохиролд 8.614.279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 172.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 152.778 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД

 

                                    ШҮҮГЧИД                                                 Б.МӨНХБАЯР

 

                                                                                                                   Б.САРАНТУЯА