Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/02184

 

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/02184

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ...................... Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ........... тоотод түр оршин суух Т овогт Сгийн Э /РД: ................/-д холбогдох,

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1.679.275 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х гүйцэтгэх захирал Г.Т, хариуцагч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х СӨХ-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг гүйцэтгэх захирал нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Иргэн С.Энь манай СӨХ-ны Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 16 тоот байрны өмчлөгч юм. С.Энь олон жилээр СӨХ-ны дундын өмчийн засвар үйлчилгээний төлбөрөөс зайлсхийж байгаа юм. СӨХ нь төлбөр төлөхийгш энэ байрны эзнээс жилээс жилд шаардан нэхэж, анх 2015 оны 12 дугаар сард шүүхээр төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл энэ байрны эзнээр бүртгэлтэй байсан А.Чойжамц гэдэг хүн нь хаягтаа оршин суудаггүй тул нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Байрны эзэд өөрсдөө СӨХ-нд бүртгүүлэхгүй нөхцөлд, байр эзэмшигчийг СӨх-оос тогтоож бүртгэх боломжгүй. Энэ 54-16 тоот байрны эзэн С.Эбайрандаа амьдардаггүй, байраа хууль бусаар өргөтгөөд, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлдэг. Өөрөөс нь төлбөрийг шаардахад энэ байрны эзэн Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг Чойжамц, би биш гэсний улмаас бид шүүхэд удаа дараа А.Ч-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан боловч хэргийг шалгах явцад энэ байрны өмчлөгчөөр С.Этогтоогдсон юм. Иймд Иргэний хуулийн 143-149 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон 2014 оны 05 дугаар сарын 10-ны СӨХ-ны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн С.Э-доос 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний хугацаанд төлөөгүй дундын өмчийн засвар, үйлчилгээний төлбөр 1.679.275 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг бүх гишүүдийн хурлаас тогтоодог учир өөрчлөх боломжгүй. Танай орон сууцны талбайн хэмжээг орон сууцны конторт 73 м.кв гэж бүртгэсэн байсан. Энэ удаадаа 1 м.кв-ыг 230 төгрөгөөр тооцож төлөөд цаашдаа 400 төгрөгөөр төлөөд явна гэвэл эвлэрч болно гэв.

Хариуцагч С.Эшүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 54 дүгээр байрны 16 тоот орон сууцыг Голомт банкны зээлээр 2013 оны 10 дугаар сард худалдан авсан. Энэхүү байрыг худалдан авсныхаа дараахан буюу 2013 оны 11 дүгээр сараас СӨХ-ны төлбөрийг 9025 төгрөгөөс 29.300 төгрөг болгон гэнэт өгсөсөн. 2013 оны 11 дүгээр сард СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Т-тай уулзаж, яагаад гэнэт ингэж өсгөх болсон талаар асууж тодруулахад тодорхой тайлбар хэлэлгүй, нэмэгдсэн төлбөрийг олон юм ярилгүй төл гэдэг шаардлага тавьсан. Би үндэслэлгүй өсгөсөн төлбөрийг төлөхгүй гэдгээ тухайн үед СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Т-д мэдэгдсэн. Үүнээс хойш СӨХ-оос надтай уулзаагүй, уулзах хүсэлт, шаардлага, мэдэгдэл тавиагүй. Энэ хугацаанд манай байр байнгын хүнтэй байсан бөгөөд СӨХ-ны төлбөрөөс бусдыг нь цаг хугацаанд төлөөд явдаг байсан. СӨХ-ны Дээд зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №6 тоот тогтоолоор айл өрхийн 1м.кв-аас авах төлбөр 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1500-10000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулалд нэг өрхөөс 5000-10000 төгрөг, лифтний төлбөр нэг өрхөөс 8000-10000 төгрөг байхаар заасан байдаг. Манай байр лифтгүй, харуул хамгаалалт, жижүүргүй хуучны 5 давхар байр юм. Миний эзэмшдэг 16 тоот байр нь 3 өрөө 40 м.кв бөгөөд тус байранд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суух зориулалтаар ашигладаг. СӨХ-ны төлбөрийн хэмжээг бүх оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Нэхэмжлэлд хавсаргасан СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр нь бүх оршин суугчдын 50 хувиас дээш ирцтэй байсан гэж үзэхэд хангалттай бус байна. 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүх гишүүдийн хуралд оролцсон оршин суугчдын бүртгэл, гарын үсэг зэрэг нотлох баримт байхгүй байна. СӨХ-ны нэмэгдэж 29300 болсон төлбөрийг манайхаас 2013 оны 11 дүгээр сараас нэхэмжилж эхэлсэн нь бүх гишүүдийн хурал хийсэн гэх өдрөөс өмнө цаг хугацааны зөрүүтэй байна. Иймд СӨХ нь төлбөрийг үндэслэлгүй нэмж, төлбөр нэмсэн тайлбар өгөөгүй, уулзаж, харилцан тохиролцох ямар нэг оролдлого хийгээгүй байж энэхүү төлбөрийг төлүүлэхийг оролдож, миний иргэний эрхийг зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс байрны бусад өрхийн жишгээр сард 10000 төгрөгөөр тооцон 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрийг төлж барагдуулах саналтай байна. Тус орон сууц нь гэрчилгээнд бичигдсэнээр 40 м.кв талбайтай бөгөөд өргөтгөл хэсэг нь 20 хүрэхгүй м.кв байгаа. Гэхдээ орон сууцны конторт 73 м.кв талбайгаар бүртгэгдэж явдаг гэж хариуцагч тал тайлбарлаж байх тул уг хэмжээгээр тооцохыг зөвшөөрч байна. СӨХ нэг айл өрхөөс 1м.кв-ыг 230 төгрөгөөр тооцож авдаг тул 73 м.кв-ыг 230 төгрөгөөр тооцоход 16.790 төгрөг болж байна. Үүнийг төлөөгүй 57 сараар бодоход нийт 957.030 төгрөг гарч байна. Энэхүү төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хот айл-54 Ѫ хариуцагч С.Э-од холбогдуулан , ний 1.679.275 төгрөг гаргуулахаар аас 966.055 төгрөгийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 54 дүгээр байр нь ХСӨХ-нд харъяалагддаг бөгөөд тус 54 дүгээр байрны 16 тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгч нь хариуцагч С.Эболох нь зохигчдын тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч С.Энь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Х СӨХ-ны 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны дундын өмчийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийн хэмжээг тогтоож, нийт айл өрхөөс сард ашигтай талбайгаас 1 м.кв талбайд 230 төгрөг, зөвшөөрөлгүй байраа өргөтгөж амьдарч байгаа айлуудаас сард нийт талбайгаас 1 м.кв талбайд 400 төгрөг, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа айл, аж ахуйн нэгжүүдээс нийт талбайгаас 1 м.кв талбайд 800 төгрөг тус тус тооцон авахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хнь хариуцагч С.Э-ын өмчлөлийн 54 дүгээр байрны 16 тоот орон сууц нь зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн, өргөтгөл нь орж тооцогдоод 73 м.кв талбайтай тул 1 м.кв-ыг нь 400 төгрөгөөр тооцон сард 29.300 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрт 1.679.275 төгрөг шаардсан бол хариуцагч С.Энь дээрх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч 1 м.кв талбайн хэмжээг 400 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, орон сууц нь өргөтгөлтэй боловч аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй учир нийт оршин суугчдын жишгээр 1 м.кв-ыг нь 230 төгрөгөөр тооцох учиртай атал 400 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Өргөтгөлийн талбайн хэмжээг оруулаад 73 м.кв орон сууц гэж үзээд 1 м.кв талбайг 230 төгрөгөөр тооцон 1 сарын төлбөр 16.790 төгрөгийг төлөөгүй 57 сараар тооцон нийт 957.030 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь С.Э147 147.1 , Ѫ- , г .

Гэвч нэхэмжлэгч Х СӨХ-ны бүх гишүүдийн хурал нь 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, , н хэмжээг тогтоохдоо орон сууцандаа өргөтгөл хийсэн, өргөтгөлдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг харгалзан өөр өөрөөр тогтоосон нь үндэслэлгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь тэгш эрхтэй оролцдог атал өөрийн өмчлөлийн орон сууцандаа өргөтгөл хийсэн иргэдийн , бусад иргэдээс илүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоосон нь Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг зөрчсөн байна.

Орон сууцны , Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4 дэх хэсэгт зааснаар хуваарилах ёстой атал нэхэмжлэгч Х СӨХ нь хэрхэн, яаж, ямар үндэслэлээр сууц өмчлөгчдийн төлөх зардлын хэмжээг хуваарилсан болох нь тодорхой бус байна.

Түүнчлэн Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд хурлын гишүүд , ал хуваарилах асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй атлаа хурлаас энэхүү зардлын хэмжээг тогтоон шийдвэрлэсэн, шийдвэрлэхдээ тогтоол гаргаж, түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулаагүй нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Иймд орон сууцандаа өргөтгөл хийсэн сууц өмчлөгчийн , лыг 1 м.кв-ыг 400 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагч С.Э-ын татгалзал үндэслэлтэй байна.

Хариуцагч С.Э-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ............. тоот орон сууц нь өргөтгөл хэсгийг оруулаад 73 м.кв талбайтай байх бөгөөд талууд уг асуудлаар маргахгүй байх тул нийт айл өрхийн 1 м.кв талбайг 230 төгрөгөөр тооцон авч байгаа зардлын хэмжээгээр тооцон сард 16790 төгрөгийг , алд төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч С.Энь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2013 оны 10 дугаар сарын төлбөр 9025 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 57 сарын төлбөр 957.030 төгрөг, нийт 966.055 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 966.055 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул ид төлсөн 41.818 төгрөгийг улсын орлогод ж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 27.735 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э-оос 966.055 /есөн зуун жаран зургаан мянга тавин тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 713.220 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-оос улсын тэмдэгтийн хураамжинд 27.735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х СӨХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, د