Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02083

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 00  сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/000 28

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г

 

Хариуцагч: Н газарт,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 200 9 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу А  ББСБ ХХК-д 315 022 877 төгрөгийг Б.Г аас гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Уг эд хөрөнгөд үнэлгээ хийгээд 200 9 оны дугаар 10 сарын 29-ний өдрийн 4/27252 тоот албан бичгээр үнэлгээг мэдэгдсэн. Үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Г ын зүгээс үнэлгээг хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэл гаргахдаа өөрийн 200 м.кв эд хөрөнгийг 480 000 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирээд м.кв-н үнэлгээг 1 649 200 төгрөгөөр үнэлсэн. Харьцуулан судалж үнэлгээг тогтоохдоо гурван төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан. Үнэлгээний тайлангийн нэгдүгээр жагсаалтанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан 10/1 байр, 00  тоот гэж өөртэй нь харьцуулсан юм шиг хаягтай эд хөрөнгийг үнэлж, м.кв-г 1 735 000 төгрөг үнэлсэн. Хоёрдахь эд хөрөнгийг 1 699 000 төгрөгөөр худалдаалагдсан байртай харьцуулсан. Эдгээр байрууд нь 6 давхар байрны 3 давхарт байрладаг, нөгөө нь 6 давхар байрны 2 давхарт байрладаг. Нэхэмжлэгчийн эд хөрөнгө нь 1 давхарт байрладаг. Үнэлгээг гаргахдаа 1 болон 2, 3 давхрын үнэлгээ ялгаатай байх ёстой гээд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа үнэлгээний тайланд дурдсанаар 200 9 оны 10, 11 дүгээр сард худалдаалагдсан орон сууцтай харьцуулсан гэх боловч эдгээр заруудыг эх сурвалжийн хүрээнд шүүж үзвэл нэг зар нь 200 8 онд зарлагдсан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн хажуу урд, 100.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 200 8 оны 10 сарын 31-ний өдөр худалдаалагдсан үнээр харьцуулагдсан. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн баруун талд 99.43 м.кв талбай үл хөдлөх хөрөнгийн м.кв-г нь 1 700 000 төгрөгөөр үнэлэгдэн зарагдсан гэж тайландаа дурдсан байх боловч тухайн үедээ зарагдаагүй, 200 9 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 1 750 000 төгрөгөөр нийтэд зарласан зарууд байсан. Иймд эх сурвалжуудтай харьцуулж үзэхэд үнэлгээний тайлан алдаатай байгаа тул үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан эрхийг нь хэрэгжүүлээгүй. Шинжээчээс татгалзан гарах талаарх эрхийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, нэхэмжлэгчээс асуухгүйгээр томилж, томилсон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг зөрчсөн. Шинжээчийн үнэлгээ хийсэн тайлангийн 23 дахь хуудсанд 3-н үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах байдлаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон. Харьцуулсан эхний эд хөрөнгийн хаяг байршил тодорхойгүй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж 10/1 байр, 00  тоот хаягт байрлах гэж тус байрыг өөртэй нь харьцуулсан юм шиг тодорхойгүй үнэлгээ гаргасан байна. Гуравдах баганад эх үүсвэрт авагдсан эд хөрөнгийг 200 9 оны 11 дүгээр сард зарагдсан байр гэж тайланд тусгасан боловч үзлэгийн явцад 200 8 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үнээр үнэлгээг гаргасан байна. Үнэлгээний тайланд ижил төстэй хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнтэй харьцуулна гэсэн үнэлгээний аргачлалтай нийцэхгүй байгаа тул энэ үнэлгээ хүчингүй гэж үзэж байна. Шинжээч томилж, ямар компанийн хэн гэдэг шинжээчийг томилсон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7, шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Шинжээчийг татгалзан гаргах талаар төлбөр авагч буюу зохигчоос асуух ажиллагаа явагдаагүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2009.03.20-ны өрийн 3429 дүгээр захирамжаар Б.Г аас 315 022 877 төгрөгийг гаргуулж А  ББСБ ХХК-д олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж 10/1 байр, 00  тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009073 дугаарт бүртгэлтэй орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 200 9 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Г т 200 9 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч Б.Г ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 200 9 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 19290986/00  тоот тогтоолоор битүүмжлэн, 200 9 оны 11 дүгээр сарын 00 -ний өдрийн 19290986/02 тоот тогтоолоор орон сууцыг, 200 9 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19290986/03 тоот тогтоолоор авто зогсоолыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг тус газрын 200 9 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/25249 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч Б.Г  үнийн санал ирүүлээгүй тул Б.Г ын оршин суугаа хаягаар очин үнийн санал өгөхийг мэдэгдэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсан гудамж 10/1 байр, 1 тоот хаягт байрлах орон сууц, авто машины зогсоолыг 480 000 000 төгрөг үнэлсэн. Төлбөр авагч А  ББСБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 200 9 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 393 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Хөрөнгө эстимэйт ХХК нь 329 848 200 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/27252 тоот албан бичгээр 200 9 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Б.Г т мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Н газарт холбогдуулан Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 200 9 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №00 /150 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн ..........дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/1 дүгээр байр, 00  тоот хаягт байршилтай 200,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь Б.Г  байх бөгөөд Б.Г , А  ББСБ ХХК нарын хооронд 200 7 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч Б.Г  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч А  ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 200 9 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ200 9/003429 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.Г аас 315 022 877  төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 200 9 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 183//ГХ200 9/00504 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Н газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 200 9 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 200 9 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290986/00  дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Б.Г ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206009073 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/1 дүгээр байр, 00  тоот хаягт байршилтай 200,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 9 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 398 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Хөрөнгө Эстимэйт” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-2206009073 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж 10/1 дүгээр байр, 00  тоот хаягт байршилтай 200,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 329 848 200 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНГӨНТУУЛ