Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01846

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б гийн /РД: / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б /РД: /,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 10 хороо, Дэнжийн 31 гудамж, 391 тоотод оршин суух, Хатагин овогтой Дондогжавын Түмэннаст /РД:ЛЮ68022582/ нарт холбогдох, Тээврийн хэрэслийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 267.825.837 /хоёр зуун жаран долоон сая найман зуун хорин таван мянга найман зуун гучин долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, иргэдийн төлөөлөгч Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжпэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний хань П.Б 2016 оны 02 сарын 24-ны өдөр гэрээсээ гарч яваад өглөөний 06 цаг 50 минутын орчим Хан -Уул дүүргийн 4 хороо, Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замын явган хүний гарцан дээр 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас бие махбодь, амь биед аюултай хүнд гэмтэл буюу шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр ууцны 1-р нугалам, баруун зүүн суудал ясны дээд доод хугарал, баруун дунд чөмөгний хүзүүний дайрсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал болон тархины няцрал, цус харвал зэрэг ноцтой гэмтэл учирсны улмаас одоо хүртэл ухаангүй, ярих чадваргүй, 4 мөч мэдээгүй, биеийн байдал хүнд, дүүргийн эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар 90 хувь алдагдсан гэж тогтоогдсон, хэвтрийн байдалд байнгын асаргаа, эмчилгээ, сувилгаа шаардлагатэй байдаг болсон. Цаашид ч энэ хэвээр үргэлжилж болзошгүй байгаа. Миний нөхрийг эрүүл мэнд хүндээр болон биднийг хохироосон Б нь байгуулсан хэлцлийнхээ дагуу төлбөрийг төлж байгаагүй зэрэг шалтгааны улмаас бид аргагүйн эрхэнд өөрийн 55 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнээс маш хямдаар буюу 20 сая төгрөгөөр худалдахад хүрсэн. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд эмчилгээний зардалд 15 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо шүүхэд хандсанаас хойшхи хугацааны эм тарианы зардал болон Иргэний хуулийн 228.1, 228.3, 229.1, 509.1-д зааснаар шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд гарсан эм тарианы зардал /12,229,652+10,596,185/ 22,825,837 төгрөг, 2016 оны 9 сарын 18-ны өдрийн хэлцлийн төлбөрийн үлдэгдэл 10 сая төгрөг, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсны хохирол 200 сая төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 35 сая төгрөг, нийт 267,825,837 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эм тарианы зардал гаргуулахаар шийдвэр гарсан боловч эм тарианы төлбөр өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй бага багаар төлөөд нийт 5.000.000 төгрөг өгсөн. Мөнгөө цувуулж өгөхөөр эмчилгээ өдөр тутмын асаргаанд хүрэхгүй, ломбардны бичиг, тэтгэврийн зээл, барьцаанд тавьсан баримт бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Эм тарианы зардал 22.825.837 төгрөг, эд хөрөнгийн хохирол 35.000.000 төгрөг, асаргааны зардал 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүгийн хорих ялаас тэнсэн болгож өгвөл сар болгоны цалин 500.000 төгрөгийг эмчилгээний зардалтай хамт өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээ өнөөдрийг хүртэл биелэгдээгүй. Эвлэрэх саналыг удаа дараа тавьж байсан. Мөн эрүүл мэндийн хохирол 166.000.000 төгрөг, улсаас сар болгон 240.000 төгрөг тогтоогдох ёстой түүнийг нэхэмжилж байна. Нийт 267.825.837 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас хуулийн дагуу авах эрх үүссэн төлбөрийг хэлж байгаа гэв.

 

Хариуцагч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б 2016 оны 9 сарын 18-ны өдөр хийсэн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөд уг хэлцэлд заагдсан мөнгөн төлбөрийг шүүхийн журмаар дахин нэхэмжилж байгаа нь үндэслэл үгүй, учир нь дээрх хэлцэлд заагдсан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан, Бгийн эмчилгээний төлбөрт 15 сая төгрөг гаргуулахаар шийдвэр ажиллагаа явагдаж байгаа, уг шийдвэрийн дагуу төлбөрийг Б өөрийн цалин хөлсөөр төлж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 36-36 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Түмэннастыг Иргэний хуулийн 499.4-т тээврийн хэрэгсэл өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцах үүрэгтэй гэж зааснаар хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Уг заалтаас харахад тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрийн хүү Б.Бд машинаа шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэсэн тул автын осол гарах үед тээврийн хэрэгслийн өмчлөгч Түмэннаст өөрийн автомашинаа зөвхөн түр хугацаагаар эзэмшүүлж байсан үед осол гарч бусдад гэм хор учирсан учраас Д.Түмэннастыг татах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын гэм буруугийн хувьд хариуцах ёстой гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа Бгийн эм тарианы хохирлыг баримтын дагуу төлнө, асаргааны зардал 10 сая төгрөгийн 2017 оны 6 сараас хойшхийг төлнө, эд хөрөнгийн хохиролд 35 сая төгрөгийг шууд бус хохирол тул зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн чадварыг алдагдуулсны хохиролд 200 сая төгрөгийг шинжээч нь шүүхийн бус журмаар хохирол тодорхойлсон тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Б нь Б.Бд холбогдуулан тээврийн хэрэслийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 257,229,652 гаргуулах нэхэмжпэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Түмэннастыг татан оролцуулж, шаардпагаа 10,596,185 төгрөгөөр хариуцуулна гэж тайлбарлав.

 

Нэхэмжпэгч тал шаардлагын үндэслэлээ өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд гарсан эм тарианы зардал 22,825,837 төгрөг, 2017 оны 6 сараас хойшхи асаргааны зардал 2016 оны 9 сарын 18-ны өдрийн хэлцлийн 15 сая төгрөгийн үлдэгдэл 10 сая төгрөг, хөдөлмөрийн чадвар алдагдуулсны хохирол 200 сая төгрөг /166,251,600+33,748,400/, хөрөнгөө хямд зарсан тул зөрүү 35 сая төгрөгийг учирсан хохирол гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч тал нь нэхэмжпэлийн шаардлагуудаас эм тарианы зардлыг хэргийн баримтын хүрээнд зөвшөөрнө, өмнөх шийдвэрийн дагуу төлбөрийг хасч 2017 оны 6 сараас хойшхи асаргааны зардлыг төлнө, шинжээч нь шүүхийн бус журмаар хохирол тодорхойлсон гэж хөдөлмөрийн чадварыг алдагдуулсны хохирлыг, хөрөнгөө хямд зарсан нь шууд бус хохирол гэж эд хөрөнгийн хохирлыг тус тус зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 20А тоот Шийтгэх тогтоолоор Б.Быг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас П.Бгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцжээ.

 

Хариуцагч нь хууль зөрчсөн, түүний гэм бурууг тогтоогдсон, нэхэмжпэгчид гэм хор учирсан, зам тээврийн ослын улмаас П.Б нь байнгын асаргаа сувилгаанд байх, эмчлүүлэх шаардлагатай болсон, учруулсан гэм хороо хариуцагч арилгах үүрэгтэй тул нэхэмжпэгч гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаар хариуцагч нар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 499.4-т тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн 36-36 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Түмэннаст байх тул П.Бд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Нэхэмжпэгч тал гэм хорыг хувь тэнцүүлэн хариуцуулна гэж тайлбарласан тул хариуцагч нар нь гэм хорыг хамтран хариуцуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай  холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хүртэлх хугацааны гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн байх тул энэ хугацаанаас хойшхи эм тарианы зардалд 22,305,837 төгрөг, асаргааны зардалд талуудын байгуулсан гэрээнээс өмнөх шийдвэрээр шийдвэрлэснийг хасч үлдэх 10,000,000 төгрөгийн зайлшгүй зардлууд гарсан болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч тал шаардлагаа үндэслэхийн тулд “Итгэлт эстимейт” ХХК-иар шинжээчээр дүгнэлт гаргуулсан байх тул үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэхээр зохицуулсан бөгөөд шаардлагыг тогтоож, баталж байгаа нотлох баримтыг ашиглах, хуулиар олгогдсон эрх, хамгаалалтын арга хэрэгслийг ашиглах боломжтой байхад хариуцагч нь энэ талаар маргаж, шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хохирлын үнэлгээний тайлангаар П.Бгийн зам тээврийн ослоос учирсан хохирлын хэмжээг /хохирлыг арилгахтай холбоотой шууд зардлын 44,227,300 төгрөг, сэтгэл санааны хохирол 43,817,400 төгрөг, гэм хорын үнэлгээ 78,206,890 төгрөг/ нийт 166,251,600 төгрөг гэж тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжпэгчийн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-д хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдон төлбөрийг сар тутам төлнө гэж зааснаар сар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох-240,000 төгрөгөөр 11 жилийн хугацааны 31,403.815 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлсийг 60 нас хүртэлх хугацаагаар 35,630,100 төгрөг гэж дээрх дүгнэлтээр тооцсон байна.

 

Нэхэмжпэгч тал өөрийн 55 сая төгрөгийн үнэ бухий орон сууцыг яаралтай эмчилгээ хийлгэхээс үүдэн 20 сая төгрөгөөр зарсан үндэслэлээр зөрүү 35 сая төгрөг гаргуулахаар тайлбарлаж байгаа боловч хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тайлангаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 баг, Цагаан эрэг 16-20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 26,600,600 төгрөг үнэлснээр тооцож, зөрүүг 6,600,00 төгрөгөөр хангав.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд П.Бд учирсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохиролд /22,305,837+10,000,000+166,251,600+6,600,000/ нийт 205,157,437 төгрөгийг хариуцагч Б.Б, Д.Түмэннаст нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин нэхэмжпэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 520,000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр 11 жилийн хугацааны 31,403,815 төгрөг гаргуулах, орон сууцны зөрүү 28,400,000 төгрөг, хөдөлмөрийн чадварыг алдсаны хохирол 2,344,585 төгрөг буюу 62,668,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр   ч-Тг,^.г,г,.. ,-н осда^паар юмдо11иип лураамжид хариуцагчаас хураамжид 1,183,737 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зуйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509 дүгээр зүйлийн 509.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар Шарнууд овогтой Батдоржийн Б /РД:ЛЮ88031779/, Хатагин овогтой Дондогжавын Түмэннаст /РД.ЛЮ68022582/ нараас тээврийн хэрэслийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 205,157,437 /хоёр зуун таван сая нэг зуун тавин долоон мянга дөрвөн зуун гучин долоо/төгрөгийг гаргуулж, Боржигон овогтой Пэрэнлэйнамжилын Бд /РД:ЕЛ65100310/ олгож, шаардлагаас 62,668,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас хураамжид 1,183,737 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ