Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01792

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01792

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: а холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Г.Ч аминхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 19 дүгээр зууны үеийн есөн эрдэнээр бичигдсэн 380 хуудастай “Ж” судрыг А.А  2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нийт 16.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд урьдчилгаа 3.000.000 төгрөгийг тухайн үед А.А  авч, үлдэх 13.000.000 төгрөгийг дараа авахаар аман гэрээ байгуулан судрыг өгсөн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан учир маш өндөр үнэлгээ бүхий судраа ийм хямдхан зарах шаардлага байсан. А.А  олон удаа уулзаж, ярилцсаны эцэст тэрээр тухайн судрыг 16.000.000 төгрөгөөр авахаар болсон. 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш олон удаа утсаар ярьж судрын үлдэгдэл үнийн төлөхийг шаардаж байсан боловч тэрээр “Судрыг олон хүн сонирхож байгаа, гэхдээ худалдаж аваагүй байна” гэж эхэндээ хэлдэг байсан. Жилийн дараа буюу 2015 онд очиж уулзахад мөн дээрх тайлбарыг гаргаж байсан ба “Хүсвэл 3.000.000 төгрөгөө өгөөд судраа буцааж авч болно” гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 3 дугаар сард очиж уулзахад намайг “Танихгүй, ийм судар аваагүй” гэж гүтгэсэн учир би 2017 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан боловч цагдаагийн байгууллага уг хэргийг 2 жил 6 сарын хугацаанд шалгаад эцэстээ “Хөөх хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хаасан. Иймд хариуцагч А.А судрын үлдэгдэл үнэ 13.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.А  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Ч болон А.А нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдаж “Ж ” судрын өмчлөгч нь тухайн өдрөөс хойш А.А болсон. Тэрээр худалдан авсан судрын үнэ 3.000.000 төгрөгийг төлсөн. Худалдах-худалдан авах гэрээний үнэ тодорхой байх ёстой байхад хэрэгт авагдсан баримтуудаар тухайн судрын үнэ тодорхой бус байдаг. Азийн урлаг, эртний эдлэл галерей гэж байдаггүй, харин Азийн урлаг нөхөрлөл гэж байдаг. Иймээс Азийн урлаг, эртний эдлэл галерей гэсэн бичиг хийж өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд хамаарахгүй. Гэрч Б.Х , Б.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч  нь хариуцагч А.А  холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь “2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Жадамба” судрыг хариуцагч А.А  үнэ тохирч, худалдсан, А.А  нь судрын урьдчилгаа 3.000.000 төгрөгийг өгч, үлдэх 13.000.000 төгрөгийг судраа бусдад зарж борлуулсны дараа өгнө гэсэн тул түүнд судраа үлдээгээд явсан” гэх тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Гэвч шүүх нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж түүний нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Худалдах-худалдан авах гэрээ нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн бөгөөд судрын үнэ 3.000.000 төгрөгийг өгсөн талаар талууд маргаагүй.

Уг хугацаанаас хойш нэхэмжлэгч шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд буюу А.А  нь урьдчилгаа олгох, хүү төлөх, батаглгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Г.Ч 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргасан байх боловч уг хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/273 тоот Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын тогтоолоор “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаа буюу 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, уг хугацааг хэтрүүлсний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна.

Гэрч Б.Х  мэдүүлэгт “Жилийн дараа “Мөнгөө нэхээч ээ” гэж намайг хэлэхэд Г.Ч очиж уулзаад “Хүн сонирхоод байгаа” гэж хэлсэн тухай надад хэлж байсан” гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь тухайн гэрчийн мэдүүлэг дамжмал нотлох баримт байх бөгөөд уг баримт нь хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдаж, нотлогдохгүй байна.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т “Талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчилж болно” гэж заасан ба нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд уг заалтыг шүүх хэрэглэхэд талуудын хүсэл зориг илэрхийлэгдэх ёстой байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч А.А  холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ч  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ч  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч А.А  холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ч  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ч  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА