Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/01229

    2019 оны 05 сарын 27 өдөр

        Дугаар 183/ШШ2019/01229

                        Улаанбаатар хот

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Автозамчдын гудамж 00, “Жэй” цамхаг, 000 тоотод оршин суух, пасспортын дугаар *00000000, Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар 0000000/, Бнсуи Ж М Ж/J M J/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Грийн Вилла хотхон, 000 дугаар байр, 000 тоотод оршин суух, пасспортын дугаар *000000000, Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар 0000000/, Бнсуи К Ж С /K J / холбогдох,

000 000 000төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн, түүний өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БНСУ-ын иргэн Ж М Ж-нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр 00 000 000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед “Ю Э Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К Ж С д хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл К Ж С нь дээрх 00 000 000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “Ю Э Д” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор К Ж С нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 000 000 000 төгрөгийг К Ж С хувьдаа завшсан нь тогтоогдсон гэж үзсэн. БНСУ-ын иргэн К Б Ж , Ким Уг Сүн, Юу Син Ван, Чой Кён Хи нарт зээлийн төлбөрт төлсөн гэх нэрийдлээр 000 000 000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул бусдад учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 000 000 000 төгрөгийг К Ж С оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. Үүнд: БНСУ-ын иргэн К Ж С нь 00 сая иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Ю Э Д ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар Прокурорын тогтоолоор К Ж С нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр К Ж С д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч 000 000 000 төгрөгийг К Ж С хувьдаа завшсан нь тогтоогдсон гэж үзсэн. Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 000/**0000/00000 дугаартай тогтоолоор эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, К Ж С ыг 000 000 000 төгрөгийн хувьцаа завшсан болох нь нотлогдсон гэж үзсэн боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яллагдагчийн гэм буруугийн талаарх прокурорын дээрх санал шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдаагүй тохиолдолд тухайн дүгнэлтийг хариуцагчийн гэм буруугийн нотолгоо гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруу, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн байдал, гэм хорын хэмжээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмын дагуу нотлогдсон тохиолдолд иргэний эрх зүйн хариуцлага үндэслэл үүснэ гэж дүгнэсэн. БНСУ-ын иргэн Ж М Ж 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авчирсан гэж 00сая иен буюу 000 000 000 төгрөгийг яллагдагч К Ж С компанийн өр өр төлбөрийг барагдуулсан гэх нэрээр завшсан байж болзошгүй үйлдлийг дараах байдлаар тайлбарлах хүсэлтэй байна.

2014.11.17-ны өдөр буюу Ю Э Д ХХК-ийн ерөнхий захирал Ж М Ж00000 000 иенийг Монгол Улсад оруулж ирсэн. 2014.11.17-ны өдөр К Ж С Суваргын дэл ББСБ ХХК-иар 31 710 000 иенийг /ханш 16.22 төгрөг/ солиулж 514 336 000 төгрөг болсон, уг мөнгөнөөс 70 000 ам.доллар /ханш 1883 төгрөг/ 131 810 000 төгрөгөөр худалдан авч К Ж С ы мэдэлд бэлнээр 382 526 200 төгрөг, 70 000 ам.доллар 15 290 000 иен байсан байна. К Ж С нь дээрх бэлэн мөнгөнүүдээс

-Цэцэгээд 166 663 925 төгрөг

-Ариунсанаад 32 930 650 төгрөг

-Энхжинд 9 383 230 төгрөг

-Сильвер элеватор ХХК-д 20 000 ам.доллар, нийт 208 977 805 төгрөг төлж, зарцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс үлдсэн мөнгө нь 173 548 395 төгрөг 50 000 ам.доллар, 15 290 000 иень үлдсэн байна. К Ж С нь БНСУлс руу явахаасаа өмнө Ю Э Д ХХК-ийн Хаан банк дахь дансанд 100 000 000 төгрөг хийсэн. 10 000 ам.доллар буюу 19 000 000 төгрөгийг компанийн сейфэнд бэлнээр үлдээсэн ба үүнээс БНСУлс руу явахдаа 15 290 000 иень буюу /ханш 16.4 төгрөг/ 245 251 600 төгрөг, 40 000 ам.доллар буюу /ханш 1883 төгрөг/ 75 320 000 төгрөг, 73 548 395 төгрөг, нийт 000 000 000төгрөгийг бэлнээр авч явсан гэж үзэж байна. К Ж С нь дээрх 00000 000 сая иентэй цаг хугацааны хувьд хамааралгүй, уг мөнгөнөөс төлөгдөөгүй, Навчаа, Юу Сын Ван, Тогтохбаяр, Кан Сон Дэ нарын компани өр төлбөргүй этгээдүүдийн мөнгийг өгсөн мэтээр тайлбарладаг бөгөөд Ю Э Д ХХК дээрх нэр бүхий этгээдэд аливаа өр төлбөргүй, энэ талаар анхан шатны санхүүгийн баримтгүй ба Алаг-Уул финанс аудит ХХК-ийн аудитын байгууллага Ю Э Д ХХК нь аливаа хэлбэрээр өр төлбөргүй талаар дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гарган өгч байсан. Иймд нэхэмжлэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзсэн 000 000 000 төгрөгийг 124 337 260 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 000 000 000төгрөгийг хариуцагч К Ж С оос гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К Ж С д холбогдох эрүүгийн хэрэгт К Ж С оос мөнгө авсан зарим хүмүүс Монгол Улсад байгаагүй зэрэг шалтгаанаар шалгавал зохих бүхий л асуудлыг тогтоогоогүй, хохирлын тооцооллыг буруу дутуу хийсэн байдаг. Энэ тооцоололд үндэслэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж М Жнь 47 000 000 иенийг “Ю Э Д” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд К Ж С гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул Ж М Жнь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг “Ю Э Д” ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ. 2014.11.16-ны өдөр Жон Ми Жэ-гийн Монгол улсад оруулж ирсэн 00000 000 иен буюу 000 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөг, 10 000 ам.доллар буюу 19 000 000 төгрөг, нийт 119 000 000 төгрөгийг Ж М Жбэлнээр авч үлдсэн, Цэцгээд 166 663 925 төгрөг, Ариунсанаад 32 930 650 төгрөг, Энхжинд 9 383 230 төгрөг, Силвер элеватор ХХК-д 20 000 ам.доллар буюу 36 400 000 төгрөг нийт 364 377 805 төгрөгийг зөвшөөрч 000 000 000төгрөгийг завшсан гэж нэхэмжилжээ. Жон Ми Жэ-гийн гомдлоор үүсгэж шалгасан эргүүгийн хэргийн явцад шинжээч томилсон байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар Шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд К Ж С хувьдаа мөнгө завшсан талаар нотлогдохгүй байна гэж дүгнэснийг дурдахын сацуу Алаг уул аудит ХХК-ийн гаргасан зээлийн тооцоо, эргэн төлөлтийг хавсралт 1-ээр үзүүлжээ. “Шинжээчийн дүгнэлтийг Алаг уул финанс аудит ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн хийсэн”.  Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зөвшөөрч байгааг хасахад дараах зээлийг Ким Жу Сон эргэн төлсөн нь тогтоогдсон. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл 2014.11.17-ны өдөр н.Энхмандахад зээл 112 000 000 төгрөг, хүү 31 913 925 төгрөг, зээл 12 539 800 төгрөг, хүү 10 210 200 төгрөг, нийт 166 663 925 төгрөг, 2014.11.17-ны өдөр Г.Тогтохбаярт зээл 20 000 000 төгрөг, хүүнд 2 018 710 төгрөг, нийт 22 018 710 төгрөг, 2014.11.17-ны өдөр К Б Ж нд зээл 16 200 000 төгрөг, 2014.11.17-ны өдөр Санаа-Ундраад зээл 17 904 800 төгрөг, хүү 2 416 000 төгрөг, нийт 20 320 800 төгрөг, бүгд 225 203 435 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс гадна Ким Жу Сон нь Ким Уг Суньд 23 020 000 вон буюу 39 364 200 төгрөг, /БНСУлсаас нотариатаар батлуулж ирүүлсэн 2016.12.12-ны өдрийн баримт, И Ён Суг-д 44 351 000 төгрөг /Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2016.05.20-ны өдөр өгсөн тайлбар, Ке Сон Хунд 48 410 000 вон буюу 83 797 631 төгрөг, /2018.02.24-ний өдрийн үнэнийг баталгаажуулсан бичиг/ К Б Ж -д 21 000 000 вон буюу 21 000 000 төгрөг буюу 35 910 000 төгрөгийг төлсөн /2016.12.14-ний өдрийн Баталгаажуулсан баримт/ тус тус төлсөн нь нийт 203 422 831 төгрөг болж байна. Баримтаар нотлогдож буй дээрх хоёр хэсэг төлбөрийг тооцоход 428 626 266 төгрөг болох ба нэхэмжилж буй дүнгээс 34 506 271 төгрөг илүү гарч байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 000 000 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.01.30-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, зориулалтын бусаар зарцуулж, мөнгө завшсан гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэм хор, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу завшсан аль нь болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

            Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж М Ж/Ф Хү/ анх шүүхэд гэм хорын хохиролд 000 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэм хорын хохирол болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 000 000 000төгрөгийг  хариуцагч К Ж С оос гаргуулахаар шаардаж байна.

 Хариуцагч К Ж С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд Ж М Жболон Ю Э Д ХХК-ний бусдад төлвөл зохих өр төлбөрийг төлсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр 47 000 000 иенийг нэвтрүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр К Ж С д хүлээлгэн өгсөн, Ю Э Д ХХК-г итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Ж М Ж/Ф Хү/  мөн, маргаан бүхий 47 000 000 иений зарцуулалттай холбоотой нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж,  хариуцагч К Ж С -д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэснийг Нийслэлийн Прокурорын газар 2017.04.12-ны өдөр хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр 48 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг үйл баримт тогтоогдох бөгөөд эдгээрт зохигч маргаангүй. /1хх 12-14, 16-17ху/

Харин дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ж М Жхариуцагч К Ж С -д хадгалуулах зорилгоор өгсөн гэж, хариуцагч компаний барьж байсан барилгад шаардлагатай байсан хөрөнгийн эх үүсвэрийг бусдаас зээл авах замаар шийдвэрлэсэн бөгөөд зээлийг эргэн төлөх зорилгоор мөнгийг хүлээлгэн өгсөн гэж болон мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тооцоолол зэрэгт маргаж байна.

            Шүүх, 47 000 000 иенийг хариуцагч хүлээн авч зохих хэмжээгээр захиран зарцуулсан, 2014.11.05-ны өдрөөс 2014.11.27-ны өдөр хүртэл Ю Э Д ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримт болон хүчин төгөлдөр болсон Нийслэлийн Прокурорын газрын 2017.04.12-ны өдрийн 48 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэргийг харьцуулан дүгнээд нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг бусдад төлвөл зохих өр төлбөрийг төлүүлэх зорилгоор гүйцэтгэх захирал К Ж С -д шилжүүлсэн, харин хариуцагч зориулалтын дагуу зарцуулсан болохоо нотлоогүй гэж үзлээ. /1 хх 8-9 ху/

Өөрөөр хэлбэл, хариуцагч К Ж С нь мөнгө хүлээн авсан хугацаанд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар Ю Э Д ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байсан ба гүйцэтгэх захирал компанийн эрх бүхий албан тушаалтныхаа хувьд  хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ зөрчсөний улмаас компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөркомпанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4.1, 84.6, 84.7 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд маргаан бүхий мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан болохоо нотлох үүрэг хариуцагчид хамаарна гэж үзэхээр ба зохигч хэн аль нь тайлбар татгалзлаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан гэрчийн мэдүүлэг, Алаг уул аудит ХХК-ийн гаргасан аудитын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээс иш татаж  бусдад төлөх өр төлбөрийг төлсөн, төлөөгүй тухайд маргасан.

Хэдийгээр дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан баримтууд байх боловч Алаг уул аудит ХХК-ийн гаргасан аудитын тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан зээлдүүлэгчдийн нэрс, эргэн төлөлтийн хэмжээ, зээл авсан эсхүл буцаан төлсөн нь нотлох баримтаар тогтоогдсон тогтоогдоогүй талаар харилцан зөрүүтэй тусгагдсан байх тул эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцэхгүй тул шүүх үнэлээгүй, харин хүчин төгөлдөр Нийслэлийн Прокурорын газрын 2017.04.12-ны өдрийн 48 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг нотлох баримтаар үнэлээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангалаа. /1 хх 169-170, 2 хх 23-24/

Тодруулбал, дээрх тогтоолоор Л Ё С /L Y S / 00 000 000 төгрөг зээлдүүлснээс 2014.11.17-ны өдөр 18 200 000 төгрөг хүлээн авсан, В.Одонгэрэл Энхжин гэх нэрээр 00 000 000 төгрөг 4 хувийн хүүтэй зээлдүүлснээ буцаан авсан, Ч К Хее /C K / 000 000 000 төгрөг зээлдүүлж 2014.11.19-ний өдөр 146 000 000 төгрөг буцаан авсан... зэрэг 8 иргэнд төлбөр төлсөн үйл баримтыг  тогтоож, К Б Ж /K B J /-д төлсөн гэх 00 000 000 вон, К У С төлсөн гэх 00 000 000 вон, Юу сэн ванд /Yu Seungwan/ төлсөн гэх 59 781 658 вон тус тус нотлогдоогүй гэж дүгнэсэн байх тул эдгээр төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Үүн дээр  Л Ё С /L Y S / 00 000 000 төгрөг зээлдүүлснээс 18 200 000 төгрөгийг гүйцэтгэх захирлаас хүлээн авч, үлдэх хэсгийг нягтлан Оюунчимэгээс авсан гэж мэдүүлсэн байх тул зөрүү 31 200 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч Жон Ми Жэ-гээс 103 701 658 вон, 31 800 000 төгрөгийн хамт гаргуулах үндэслэлтэй ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан үүргийнхээ дагуу хэрэгт ирүүлсэн Монгол банкны 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Солонгос воны Монгол төгрөгтэй тэнцэх ханш болох 1.71 төгрөгөөр тооцон  /21 000 000*1.71=35 910 000, 00 000 000 *1.71=39 193 200, 59 781 651*1.71=102 226 635/ нийт 177 329 835+31 800 000 төгрөг, нийт 209 129 835 төгрөгийг хариуцагч К Ж С -с гаргуулан нэхэмжлэгч Жон Ми Жэ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184 990 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлагын үндэслэл нь  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хамаарахгүйг дурдах нь зүйтэй. Учир нь:

Нийслэлийн Прокурорын газрын 2017.04.12-ны өдрийн 48 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор К Ж С д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ тохиолдолд К Ж С -д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх нь гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх Монгол улсын Үндсэн хуульд заасан зарчимд нийцэхгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.Чулуун-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэсэн тул зохигчийн зөвшөөрлийг үндэслэн түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг тэмдэглэв.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцэх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасанд хамаарахгүй тул дутуу төлсөн 303 260 төгрөгийг нэхэмжлэгч Жон Ми Жэ-с гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.   

           Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг óäèðäëàãà áîëãîí   

                                                                                                                     ÒÎÃÒÎÎÕ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНСУ-ын иргэн К Ж С /K J / 209 129 835 /хоёр зуун есөн сая нэг зуун хорин есөн мянга найман зуун гучин таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ж М Ж/J M J/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184 990 160 /нэг зуун наян дөрвөн сая есөн зуун ерэн мянга нэг зуун жаран/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жон Ми Жэулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 303 260 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч К Ж С -оос улсын тэмдэгтийн хураамжид 1 203 599 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жон Ми Жэ-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ

                         ШҮҮГЧИД                                                      Б.МӨНХБАЯР

                                                                                                 Д.ЯНЖИНДУЛАМ

    2019 оны 05 сарын 27 өдөр

        Дугаар 183/ШШ2019/01229

                        Улаанбаатар хот

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж 34, “Жэй” цамхаг, 412 тоотод оршин суух, пасспортын дугаар *00000000, Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар 0000000/, Бнсуи Ж М Ж/J M J/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Грийн Вилла хотхон, 205 дугаар байр, 203 тоотод оршин суух, пасспортын дугаар *000000000, Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар 0000000/, Бнсуи К Ж С /K J / холбогдох,

000 000 000төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн, түүний өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БНСУ-ын иргэн Ж М Жнь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Монгол Улсад ирэхдээ өөрийн компанид хөрөнгө оруулалт хийхээр 00 000 000 иенийг гаалийн мэдүүлэг бөглөн, албан ёсоор оруулж ирсэн бөгөөд тухайн үед “Ю Э Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К Ж С д хадгалуулах зориулалтаар хүлээлгэн өгсөн. Гэтэл К Ж С нь дээрх 00 000 000 иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “Ю Э Д” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор К Ж С нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ч 000 000 000 төгрөгийг К Ж С хувьдаа завшсан нь тогтоогдсон гэж үзсэн. БНСУ-ын иргэн К Б Ж , Ким Уг Сүн, Юу Син Ван, Чой Кён Хи нарт зээлийн төлбөрт төлсөн гэх нэрийдлээр 000 000 000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул бусдад учирсан гэм хорыг арилгуулах зорилгоор эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 000 000 000 төгрөгийг К Ж С оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. Үүнд: БНСУ-ын иргэн К Ж С нь 00сая иенийг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Ю Э Д ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах нэрээр зарцуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаар Прокурорын тогтоолоор К Ж С нь бусдын өр төлбөрийг төлүүлэх зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сарын хугацаа дууссан үндэслэлээр К Ж С д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч 000 000 000 төгрөгийг К Ж С хувьдаа завшсан нь тогтоогдсон гэж үзсэн. Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 000/**0000/00000 дугаартай тогтоолоор эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, К Ж С ыг 000 000 000 төгрөгийн хувьцаа завшсан болох нь нотлогдсон гэж үзсэн боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яллагдагчийн гэм буруугийн талаарх прокурорын дээрх санал шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдаагүй тохиолдолд тухайн дүгнэлтийг хариуцагчийн гэм буруугийн нотолгоо гэж үзэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруу, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн байдал, гэм хорын хэмжээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмын дагуу нотлогдсон тохиолдолд иргэний эрх зүйн хариуцлага үндэслэл үүснэ гэж дүгнэсэн. БНСУ-ын иргэн Ж М Ж2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авчирсан гэж 00сая иен буюу 000 000 000 төгрөгийг яллагдагч К Ж С компанийн өр өр төлбөрийг барагдуулсан гэх нэрээр завшсан байж болзошгүй үйлдлийг дараах байдлаар тайлбарлах хүсэлтэй байна.

2014.11.17-ны өдөр буюу Ю Э Д ХХК-ийн ерөнхий захирал Ж М Ж00000 000 иенийг Монгол Улсад оруулж ирсэн. 2014.11.17-ны өдөр К Ж С Суваргын дэл ББСБ ХХК-иар 31 710 000 иенийг /ханш 16.22 төгрөг/ солиулж 514 336 000 төгрөг болсон, уг мөнгөнөөс 70 000 ам.доллар /ханш 1883 төгрөг/ 131 810 000 төгрөгөөр худалдан авч К Ж С ы мэдэлд бэлнээр 382 526 200 төгрөг, 70 000 ам.доллар 15 290 000 иен байсан байна. К Ж С нь дээрх бэлэн мөнгөнүүдээс

-Цэцэгээд 166 663 925 төгрөг

-Ариунсанаад 32 930 650 төгрөг

-Энхжинд 9 383 230 төгрөг

-Сильвер элеватор ХХК-д 20 000 ам.доллар, нийт 208 977 805 төгрөг төлж, зарцуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс үлдсэн мөнгө нь 173 548 395 төгрөг 50 000 ам.доллар, 15 290 000 иень үлдсэн байна. К Ж С нь БНСУлс руу явахаасаа өмнө Ю Э Д ХХК-ийн Хаан банк дахь дансанд 100 000 000 төгрөг хийсэн. 10 000 ам.доллар буюу 19 000 000 төгрөгийг компанийн сейфэнд бэлнээр үлдээсэн ба үүнээс БНСУлс руу явахдаа 15 290 000 иень буюу /ханш 16.4 төгрөг/ 245 251 600 төгрөг, 40 000 ам.доллар буюу /ханш 1883 төгрөг/ 75 320 000 төгрөг, 73 548 395 төгрөг, нийт 000 000 000төгрөгийг бэлнээр авч явсан гэж үзэж байна. К Ж С нь дээрх 00000 000 сая иентэй цаг хугацааны хувьд хамааралгүй, уг мөнгөнөөс төлөгдөөгүй, Навчаа, Юу Сын Ван, Тогтохбаяр, Кан Сон Дэ нарын компани өр төлбөргүй этгээдүүдийн мөнгийг өгсөн мэтээр тайлбарладаг бөгөөд Ю Э Д ХХК дээрх нэр бүхий этгээдэд аливаа өр төлбөргүй, энэ талаар анхан шатны санхүүгийн баримтгүй ба Алаг-Уул финанс аудит ХХК-ийн аудитын байгууллага Ю Э Д ХХК нь аливаа хэлбэрээр өр төлбөргүй талаар дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар гарган өгч байсан. Иймд нэхэмжлэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзсэн 000 000 000 төгрөгийг 124 337 260 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 000 000 000төгрөгийг хариуцагч К Ж С оос гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К Ж С д холбогдох эрүүгийн хэрэгт К Ж С оос мөнгө авсан зарим хүмүүс Монгол Улсад байгаагүй зэрэг шалтгаанаар шалгавал зохих бүхий л асуудлыг тогтоогоогүй, хохирлын тооцооллыг буруу дутуу хийсэн байдаг. Энэ тооцоололд үндэслэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж М Жнь 47 000 000 иенийг “Ю Э Д” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор компанид шилжүүлсэн бөгөөд К Ж С гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсны хувьд төлбөр тооцоо хийх эрхийг итгэмжлэн олгосон байдаг тул Ж М Жнь нэхэмжлэх эрх бүхий этгээд биш юм. Компанийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлага байгаа бол түүнийг “Ю Э Д” ХХК нэхэмжлэх нь иргэний хуульд нийцнэ. 2014.11.16-ны өдөр Жон Ми Жэ-гийн Монгол улсад оруулж ирсэн 00000 000 иен буюу 000 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөг, 10 000 ам.доллар буюу 19 000 000 төгрөг, нийт 119 000 000 төгрөгийг Ж М Жбэлнээр авч үлдсэн, Цэцгээд 166 663 925 төгрөг, Ариунсанаад 32 930 650 төгрөг, Энхжинд 9 383 230 төгрөг, Силвер элеватор ХХК-д 20 000 ам.доллар буюу 36 400 000 төгрөг нийт 364 377 805 төгрөгийг зөвшөөрч 000 000 000төгрөгийг завшсан гэж нэхэмжилжээ. Жон Ми Жэ-гийн гомдлоор үүсгэж шалгасан эргүүгийн хэргийн явцад шинжээч томилсон байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар Шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд К Ж С хувьдаа мөнгө завшсан талаар нотлогдохгүй байна гэж дүгнэснийг дурдахын сацуу Алаг уул аудит ХХК-ийн гаргасан зээлийн тооцоо, эргэн төлөлтийг хавсралт 1-ээр үзүүлжээ. “Шинжээчийн дүгнэлтийг Алаг уул финанс аудит ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн хийсэн”.  Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн зөвшөөрч байгааг хасахад дараах зээлийг Ким Жу Сон эргэн төлсөн нь тогтоогдсон. Үүнийг хүснэгтээр үзүүлбэл 2014.11.17-ны өдөр н.Энхмандахад зээл 112 000 000 төгрөг, хүү 31 913 925 төгрөг, зээл 12 539 800 төгрөг, хүү 10 210 200 төгрөг, нийт 166 663 925 төгрөг, 2014.11.17-ны өдөр Г.Тогтохбаярт зээл 20 000 000 төгрөг, хүүнд 2 018 710 төгрөг, нийт 22 018 710 төгрөг, 2014.11.17-ны өдөр К Б Ж нд зээл 16 200 000 төгрөг, 2014.11.17-ны өдөр Санаа-Ундраад зээл 17 904 800 төгрөг, хүү 2 416 000 төгрөг, нийт 20 320 800 төгрөг, бүгд 225 203 435 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс гадна Ким Жу Сон нь Ким Уг Суньд 23 020 000 вон буюу 39 364 200 төгрөг, /БНСУлсаас нотариатаар батлуулж ирүүлсэн 2016.12.12-ны өдрийн баримт, И Ён Суг-д 44 351 000 төгрөг /Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2016.05.20-ны өдөр өгсөн тайлбар, Ке Сон Хунд 48 410 000 вон буюу 83 797 631 төгрөг, /2018.02.24-ний өдрийн үнэнийг баталгаажуулсан бичиг/ К Б Ж -д 21 000 000 вон буюу 21 000 000 төгрөг буюу 35 910 000 төгрөгийг төлсөн /2016.12.14-ний өдрийн Баталгаажуулсан баримт/ тус тус төлсөн нь нийт 203 422 831 төгрөг болж байна. Баримтаар нотлогдож буй дээрх хоёр хэсэг төлбөрийг тооцоход 428 626 266 төгрөг болох ба нэхэмжилж буй дүнгээс 34 506 271 төгрөг илүү гарч байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 000 000 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон. Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.01.30-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, зориулалтын бусаар зарцуулж, мөнгө завшсан гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэм хор, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу завшсан аль нь болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

            Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                            Үндэслэх