Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0435

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0435

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Х.М

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: ..... *тоотод оршин суух Э.Д

Гуравдагч этгээд: .... оршин суух С.Г

Гуравдагч этгээд: .....*тоотод оршин суух Д.С

Гуравдагч этгээд: .....*тоотод оршин суух С.Ж

Гуравдагч этгээд: ..... тоотод оршин суух С.Д

Гуравдагч этгээд:  *тоотод оршин суух С.Г

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой ***** тоотод оршин суугч Л.С

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой **** тоотод оршин суугч Ё.М

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70*дугаар захирамжийн М.Тд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах,

2. АТТП ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Т-гийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах,

3.Х.Мийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах,

Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлага:

С.Г, Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гуравдагч этгээд болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын өмгөөлөгч Ё.Э, иргэдийн төлөөлөгч Г.Л нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчХ.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.М би иргэн М.Тгийн эзэмшил Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлалтай, 30000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 201*оны 0*дугаар сарын 31-ний өдрийн А/1** дугаар захирамжаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч,000 дугаар гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ирсэн билээ.

Уг газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 11*дугаар захирамжаар Флай Монголиа клубт 8000 м.кв талбайгаар эзэмшүүлсэн бөгөөд 2006 оны 125 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн 100000 м.кв болгосон. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар Флай Монголиа клубээс 30000 метр квадратыг М.Тд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм.

Би 201*онд уг 30000 метр квадрат газрыг М.Тгээс шилжүүлэн авч, өөрийн эзэмшил газрын хил заагийг тогтоолгон хашаажуулж, улмаар геодези, газрын зураглалын үйл ажиллагаа явуулдаг АТТП ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэж, уг зургаа Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд өгсөн болно. Иймд өөрийн эзэмшил газрын зургийг Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн, хил зааг нь тодорхой болж, миний газар эзэмших эрх хамгаалагдсан гэж ойлгож ирсэн билээ.

Би өөрийн эзэмшил газрын төлбөрийг Газрын тухай хууль болон Баянзүрх дүүргийн Газрын албатай 2014 онд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 30000 метр квадратаар төлж ирсэн болно.

Улмаар 2017 оны 0*дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшил газрын кадастрын зураглалыг гаргуулан авах хүсэлтийг гаргахад Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтэн н.Н.Тнь 03/04 дугаар хариу өгөх мэдэгдлээр Туул голын усны онцгой бүстэй давхацсан хэсгийг хасаж, дахин хэмжүүлж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ дахин гарга гэсэн билээ.

Уг мэдэгдлийн дагуу би хүсэлтээ гарган Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон 7568,7 метр квадрат талбайг хасуулж, үлдсэн 22431,5 метр квадрат газар дээрээ шинээр гэрээ байгуулах, кадастрын санд бүртгүүлэх хүсэлт гаргасан.

Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын сүүлчээр нэр нь үл мэдэгдэх иргэд манай хашаанд нэвтрэн орж, давхар хашаа барьж, улмаар барилгын суурь цутгаж эхэлсэн тул би Баянзүрх дүүргийн газрын албанд 2017 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр хүсэлтээ гаргасан болно.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас надад газар эзэмшүүлсэн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нягталж шалгахгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10/798 дугаар албан бичгээр ...таны хашаалсан газрыг таны эзэмшилд олгох нь бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашгийг зөрчих магадлал өндөр тул хүсэлтийг хэлэлцүүлэх, кадастрын зургийн хэлбэр хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг.

Би Баянзүрх дүүргийн газрын албаны шийдвэрийг эс зөвшөөрч мөн дахин тус дүүргийн Засаг даргад 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хандан гомдол гаргасан.

Учир нь дүүргийн Газрын албаны дээд шатны албан тушаалтан нь дүүргийн Засаг дарга байдаг бөгөөд би Баянзүрх дүүргийн Засаг даргад уг асуудлыг бүрэн шалгаж шийдвэрлүүлэхээр хандсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Газрын алба шалгаж байна, дүүргийн Засаг дарга хэн байх асуудал нь МАН, АН-ын хоорондын маргаанаас үүдэн тодорхой болоогүй тул аливаа гомдлыг шийдвэрлэх, газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах боломжгүй байна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүрэн шийдвэрлэж өгнө гэх зэрэг тайлбарыг гаргасаар 2018 оны 1 дүгээр сарыг хүргэсэн болно.

Баянзүрх дүүргийн газрын алба миний эзэмшил газрыг нэр нь үл мэдэгдэх иргэдээс чөлөөлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, шийдвэр гаргахгүй байсан бөгөөд миний эзэмшил 30000 м.кв газрын хэмжээг 20001 м.кв болгон багасгаж, газрын мэдээллийн санд бүртгэж, үлдсэн газар дээр нь дээр дурдсан иргэдэд газар давхардуулан эзэмшүүлж, уг асуудлыг шийдвэрлэхгүй байсан. Иймд би Нийслэлийн Засаг даргад хандан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан билээ.

Миний гомдлыг Нийслэлийн Газрын алба хянаад, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/640 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70*дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжийн иргэн М.Тд хамаарах 67 дахь заалт буюу шилжүүлэн авсан газрын эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэсэн хариуг өгсөн.

Би 2017 оны 0*дугаар сараас эхлэн дүүргийн Газрын албанд хандан газар давхцуулсан талаар маргаж эхэлсэн. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албанаас надад Нийслэлийн Засаг даргаас 70*дугаартай захирамж гарсан талаар мэдэгдээгүй тул тухайн үед ийм шийдвэр гараагүй байсан гэж үзэхээр байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргаас уг захирамжийг нөхөн гаргасан гэж үзэж байна.

Учир нь би уг газрыг М.Тгээс 201*онд шилжүүлэн авсан тул 2010 онд Нийслэлийн Засаг даргаас ийм шийдвэр гарсан байх боломжгүй. Хэрэв гарсан гэж үзэж байгаа бол гаргасан шийдвэрээ 5 жилийн хугацаанд иргэнХ.М надад огт мэдэгдээгүй, мэдэгдэх боломжтой байсан. Түүнчлэн дүүргийн Газрын алба нь намайг газар давхцуулан олгосон тухай гомдол гаргасаар байхад уг захирамжийн тухай мэдэхгүй байсан зэргээс үзэхэд энэ захирамж нь илтэд хууль бусаар гарсан байна. Хэдийгээр 2015 он хүртэл захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль байгаагүй боловч аливаа этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий буюу эрхийг нь дуусгавар болгосон үр дагавар үүсгэж байгаа акт гаргасан бол 5 жилийн аль нэг цаг хугацаанд мэдэгдэх нь захиргааны байгууллагын хууль ёсны үүрэг билээ.

Нөгөө талаас хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх шийдвэрээ гаргасан үндэслэлээ ...газар эзэмшигч М.Т хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг судлахгүй дүүргийн Засаг дарга танд шилжүүлсэн гэж тайлбарладаг. Нийслэлийн Засаг даргын дээрх тайлбар нь иргэн миний үйл ажиллагаатай хамааралгүй. Хэрэв М.Т газар эзэмших хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаагүй байхад нь эрхийг нь сунгасан бол Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын албаны өөрийнх нь буруутай үйл ажиллагаа юм.

Намайг газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авах хүсэлт гаргах үед Баянзүрх дүүргийн Газрын алба надад мэдэгдэх боломжтой, мэдэгдэх үүрэгтэй байсан боловч үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ нь миний буруутай ажиллагаанаас болоогүй, энэ талаар би мэдээгүй болно.

Би тухайн үед нэгэнт хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан М.Тгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авах хүсэлт гаргаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ИймдХ.М би Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт ... хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасны дагуу уг газрын шударга эзэмшигч юм.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Газрын алба нь иргэн миний эзэмшил газрын хэмжээг хууль бусаар багасган газрын мэдээллийн санд бүртгэж, улмаар миний эзэмшил газартай давхцуулан бусдад газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.*дахь хэсэгт ... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь хэсэгт ... газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн байна.

 

Мөн миний эзэмших эрх үүссэн газартай давхцуулан хэнд газар эзэмших эрх олгосон талаараа надад мэдэгдэхгүй байгаа ба нэр нь үл таних 7 иргэн уг газарт барилга барихаар завдаж байгаагаас харахад Баянзүрх дүүргийн Засаг дарга, эсхүл Нийслэлийн Засаг даргаас эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Гэвч уг захиргааны актын нэр, огноо, хэн гэх 7 иргэнд холбогдох акт болох талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргаас надад мэдэгдэхгүй, энэ талаар тайлбарлахгүй байгаа тул уг актыг гаргуулан авах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70*дугаар захирамжийнХ.Мид холбогдох хэсэг,Х.М миний эзэмшил газартай давхцуулан 7 иргэнд газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгож,Х.М миний эзэмшил газрыг захирамж, гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

НэхэмжлэгчХ.М 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70*дугаар захирамжийн М.Т-д холбогдох хэсгээс Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож,Х.Мийн эзэмших 30,000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамжаа гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж,Х.Мийн эзэмших 30,000 м.кв газрыг өмнөх эзэмшигч М.Тгийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АТТП ХХК-иар үйлдүүлж, дүүргийн Газрын албанд хүсэлт болгож өгсөн хэмжээгээр газрыг кадастрын санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн М.Тд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хар усан тохойд байрлах 30000 м.кв газрыг агаарын спортын талбайн зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 200*оны 95 дугаар захирамж болон 2009 оны 0*дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Усны эх, ундарга, нөөцийг хомстох, бохирдохоос хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс-ийг тогтоосон ба иргэн М.Тгийн эзэмшиж байсан газар нь тус хамгаалалтын зурваст орсон байна. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70*дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрүүдийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй 165 иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйг өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд нөгөөтэйгүүр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт ... хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалж гаргасан шийдвэр болно.

Дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт ...нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана, 52.5.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар хамаарна гэж тус тус заасан байдаг.

НэхэмжлэгчХ.М нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 0*дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар иргэн М.Тгийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, 201 тоотод байрлах 30000 м.кв талбай бүхий газрыг агаарын спортын талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон байна.

2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 70*дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа нэр бүхий 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон ба уг захирамжаар нэхэмжлэгчХ.Мид шилжүүлсэн 30000 м.кв бүхий талбайг иргэн М.Тгийн эзэмшилд байх үед хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч нь ...Х.Мийн эзэмших газартай давхцуулан 7 иргэнд газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...нэр нь үл таних 7 иргэд уг газарт барилга барихаар завдаж байгаагаас Баянзүрх дүүргийн Засаг дарга, эсхүл Нийслэлийн Засаг даргаас эдгээр иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

Нийслэлийн Газрын албанаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.С нарын 18 иргэнээс газар эзэмших эрх хүссэн хүсэлт ирүүлснийг судлан, зохих арга хэмжээ авахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгасан.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/72 дугаартай албан бичгээр дүүргийн 2017, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамж гаргах боломжгүй гэж мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд газар эзэмших эрх олгуулахаар хүсэлт гаргасан иргэд нь дүүргийн Газрын албанд хандан дараах өргөдлийг гаргасан.

1. С.Г нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 8 айлын газрыг аав, ээж, дүү нарын хамт эзэмших зөвшөөрлийг 2010 онд танай албанд өгсөн бөгөөд тухайн цаг үеийн улс төр, сонгуулиас хамаарч өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй байна. гэсэн хүсэлт гаргасан ба кадастрын нэгж талбарын 18656306051699 дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, .... А тоот 9079 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг, холбогдох бусад бичиг баримтын хамт ирүүлсэн.

Иргэн С.Г нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа.... .. Миний бие уг газар дээр энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож, оршин суух хаягжилт өгнө үү гэсэн хүсэлтийг мөн дүүргийн Газрын албанд гаргасан ба тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар ...С.Г нь 5 ам бүлийн хамт Хар усан тохой, 606 Б тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтын хамт ирүүлсэн.

2. Д.С нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших хүсэлтийг 2010 оноос хойш дүүргийн Газрын албанд удаа дараа гаргаж байсан....газар эзэмших гэрчилгээ олгон, оршин суух хаяг өгнө үү. гэсэн хүсэлтийг тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 374 дүгээр ...С нь 2 ам бүлийн хамт Хар усан тохой 606 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн албан бичиг, эзэмшиж буй газрын кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтын хамт ирүүлсэн.

3. С.Ж нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээ олгож, оршин суух хаяг өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 375 дугаар тодорхойлолт, холбогдох бусад бичиг баримтуудын хамт ирүүлсэн.

4. С.Д нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн эзэмшлийн хашаа барьж эзэмшиж байгаа, ...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхлэн амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож, оршин суух хаяг өгнө үү. гэсэн хүсэлт гаргасан ба хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг болон холбогдох бусад бичиг баримтуудын хамт ирүүлсэн.

5. С.Г нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа..., ...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү. гэсэн хүсэлт гаргасан ба холбогдох материалуудыг өргөдөлдөө хавсаргасан.

6. Э.Д нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа..., .. .Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү. гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн.

7. Л.С нь дүүргийн Газрын албанд ...миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа ...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү. гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн.

8. Ё.М нь дүүргийн Газрын албанд миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 0.7 га газарт өөрийн хашаа барьж эзэмшиж байгаа... ...Миний бие уг газар дээрээ энэ жилээс эхэлж амины орон сууц барьж байнгын оршин суух хүсэлтэй байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож оршин суух хаяг өгнө үү. гэсэн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн байна.

НэхэмжлэгчХ.Мийн дүүргийн Газрын албанд 2017 оны 0*дугаар сарын 27-ны өдөр гаргасан талбай өөрчлүүлэх тухай хүсэлт нь иргэн С.Г нарын 8 иргэний хүсэлт гаргасан газартай давхацсан байна.

Нэр бүхий дээрх иргэд нь дүүргийн Газрын албанд 2016, 2017 онуудад газар эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан ба цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө тус газарт газар эзэмших хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан ...Х.Мийн эзэмших газартай давхцуулан 7 иргэнд газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу нэгдүгээрт С.Г нарын 8 иргэнд газар эзэмших эрх олгох тухай захирамж дүүргийн Засаг даргаас гаргаагүй, хоёрдугаарт, Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албан дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжийн гуравдугаар хавсралтаар Флай Монголиа клубээс иргэн М.Т 30000м2 газрыг агаарын спортын талбайн зориулалтаар газраа хувааж шилжүүлжээ. НэхэмжлэгчХ.М нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 0*дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар иргэн М.Тгийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, 201 тоотод байрлах 30000 м.кв талбай бүхий газрыг агаарын спортын талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон байна.

2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 70*дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа нэр бүхий 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон ба уг захирамжаар нэхэмжлэгчХ.Мид шилжүүлсэн 30000 м.кв бүхий талбайг иргэн М.Тгийн эзэмшилд байх үед хүчингүй болгосон байна.

Анх Флай монголиа клубт газар эзэмшүүлсэн газрын баталгаат хэмжээг тогтоосон акт болон Аэрогеодези ХК-ний 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн газрын байршлын кадастрын зургийн хэлбэр болон эргэлтийн цэгүүд мөн иргэнХ.Мийн нэр шилжүүлж авахаар өгсөн хүсэлт доторх Аэрогеодези ХК-ний 2014 оны 02 сарын 26-ны өдрийн кадастрын зургийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Газрын албаны газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 7 иргэнд газар эзэмших эрх шилжүүлсэн талаар тодорхойлсон ба 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Газрын албаны 03/2418 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.С нарын 18 иргэнээс газар эзэмших эрх хүссэн хүсэлт ирүүлснийг судлан, зохих арга хэмжээ авахыг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгасан байдаг ба тус хүсэлт нь дүүргийн 2017, 2018 онуудын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүйтэй холбоотойгоор захирамж гаргаагүй хүлээгдэж байна.

Нэхэмжлэгчийн 2017 оны 0*дугаар сарын 27-ны өдрийн талбай өөрчлүүлэх тухай хүсэлт нь иргэн С.Г нарын 8 иргэний хүсэлт гаргасан газартай давхцуулж хүсэлт гаргасан нь бусдын газар эзэмших эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд Иргэн С.Г нарын 8 иргэний хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд буюу гуравдагч этгээд Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Х.М нь Баянзүрх дүүргийн Засан даргын 2014 оны *дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар иргэн М.Тгийн эзэмшиж байсан тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлалтай, ЗООООм.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь нотлогдож байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12- ны өдрийн 70*дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар иргэн М.Тд хамаарах 67 дахь заалтаар нэхэмжлэгчХ.Мийн шилжүүлэн авсан гэх газрын эрхийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.С, Ё.М нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:Х.Мийн нэхэмжлэлтэй хэрэгт бидний гуравдагч этгээдээр татсан байна. Уг хэргийн шүүх хуралдааны үед бид хоёр хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд биднийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ

Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: ...С.Г, Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад тус дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Хар усан тохойд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м2 газар эзэмших хүсэлтийг 2010 оноос хойш удаа дараа гаргасан боловч хариу өгөөгүй тул 2016 онд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан.

Дээрх гомдлын хариуд Нийслэлийн Газрын албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/2418 тоот албан бичгээр дүүргийн Газрын албанд хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Гэвч дүүргийн Газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцсан мэргэжилтэн Н.Түвшинбаяр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэргэжилтэн Д.Д нараас дүүргийн 2017, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Дүүргийн 2017, 2018, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2019 онд батлагдсан иргэдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн тул өмнө оны 08 дугаар сарын ...ны өдөр дахин хүсэлт гаргасан гаргахад энэ хүсэлтэд татгалзсан хариу өгөөгүй тул дахин Нийслэлийн Засаг даргад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасныг Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 07/5099 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад шилжүүлж, нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг мэдэгдсэн. Дүүргийн Засаг дарга уг бичгийг хүлээн авч Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн ба тус албанаас өнөөдрийг хүртэл асуудлыг судалж байсан гэх боловч 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13/2234 тоот албан бичгээр асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан хариуг дахин өглөө.

Гуравдагч этгээд нарын 2010 оноос хойш удаа дараа эзэмших хүсэлт гаргасан газар нь нэхэмжлэгчХ.М, эсвэл иргэн М.Т, Флай Монголиа ТББ-ын эзэмшилд хэзээ ч байгаагүй, харин М.Т 2007 онд АТТП ХХК-аар өөрийн шилжүүлж авсан газраас 1.0 га-аар хэтрүүлэн кадастрын зураг хийлгэж эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргаж, дүүргийн Засаг дарга 2007 оны 299 дүгээр захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн газар юм.

Тухайн газрыг 2016 онд гуравдагч этгээд нараас эзэмших хүсэлт гаргах үед бусдад эзэмшүүлээгүй, өөр этгээд эзэмших хүсэлт гаргаагүй байсан тул Засаг дарга, Газрын албанаас хүсэлтэд татгалзсан хариу өгөөгүй. Харин зөвхөн 2017 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй шалтгаанаар төлөвлөгөө батлагдах хүртэл түр хүлээгдэж байгаа тухай хариу өгсөн байдаг.

Гэтэл 2019 онд дүүргийн газар зохион байгуулалтын 2017, 2018, 2019 оны төлөвлөгөөг баталсан байхад өнөөдөр газрыг гуравдагч этгээд нарт хуулийн дагуу эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус эс үйлдэхүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэг, 3*дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн С.Г, Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй байх шаардлагыг тогтоосон,

НэхэмжлэгчХ.М би Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжаар иргэн М.Тгийн эзэмших тус дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлалтай, 30000 метр квадрат газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 201*оны 0*дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн үндсэн дээр шилжүүлэн авч,000 дугаар гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ирсэн билээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 11*дугаар захирамжаар Флай Моиголиа клубт 8000 метр квадрат талбайгаар эзэмшиж байсан бөгөөд одоо маргаж байгаа газарт мөн даргын 2006 оны 125 дугаар захирамжаар эзэмших газрыг 20000 метр квадратаар нэмэгдүүлэн 100000 метр квадрат болгож, мон даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар Фдай Мопголиа клубээс 30000 метр квадратыг М.Тд шилжүүлэн эззмшүүлэхээр шийдвэрлэсэн газар байдаг юм.

Би 201*онд уг 30000 метр квадрат газрыг М.Тгээс нэр шилжүүлэн авч, өөрийн эзэмшил газрын хил заагийг тогтоолгон хашаалуулж, улмаар геодези, газрын зураглалын үйл ажиллагаа явуулдаг АТТП ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зургийг үйлдүүлэн, уг зургаа газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 2014 онд Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн болно.

Иймд гуравдагч этгээд нарын эзэмших ёстой гэж үзэж байгаа газар нь анхнаасаа Флай Монголиа клуб, тус клубээс М.Тд Д-с Х.М-д шилжиж ирсэн тул гуравдагч этгээд нарын хүсэлтээр газар эзэмшүүлэх боломжгүй болно.

Иймд гуравдагч этгээд нарын бие даасан шаардлага хуульд нийцээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баязүрх дүүргийн Засаг даргын гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.*дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заажээ.

Дээрх нэр бүхий 8 иргэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2016 оноос хүсэлт -аргаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10/72 дугаартай албан бичгээр дүүргийн 2017, 201 оны газар зохион б төлөвлөгөө батлагдаагүй тул газар эзэмших хүсэлт гаргасан иргэдэд газар эзэмшуулэх эрх олгох тухай захирамж гаргах боломжгуй гэж мэдэгдсэн буюу татгалзсан үйлдэл байгаа тул эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2017, 2018 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул шинээр газар эзэмших эрх тус онуудад олгох боломжгүй гэсэн хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2018 оны 07 дугаар сард иргэнХ.М маргаан бүхий газартай холбоотой нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасны дагуу С.Г, С.Д нарын нийт 8 иргэний газар эцэслэн гартал шийдвэрлэх боломжгүй.

Иймд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эцсийн байдлаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:

1.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70*дугаар захирамжийн М.Тд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах,

2. АТТП ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Тгийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээрХ.Мийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах,

3.Х.Мийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах

Харин гуравдагч этгээдүүд нь С.Г, Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн бие даасан шаардлагыг гаргасан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай дугаар 11*тоот захирамжаар Флай Монголиа ТББ-д 8000 м.кв газрыг агаарын спортын сургалт, нислэгийн төвийн зориулалтаар анх эзэмшүүлсэн байна.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 126 тоот захирамжаар Флай монголиа ТББ-ын эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж 100000 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар Флай Монголиа ТББ-ын эзэмшиж байсан 100000 м.кв газрын 30000 м.кв газрын эзэмших эрхийг М.Тд шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 201*оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/516 тоот захирамжаар М.Тгийн 30000 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 0*дугаар сарын 31-ний өдрийн дугаар А/115 тоот захирамжаар М.Тгийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 30000 м.кв газрыг Х.М-п 5 жилийн хугацаатай эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай дугаар 70*тоот захирамжаар Ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмших эрх олгосон үндэслэлээр М.Тгийн 30000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Дээр дурдсан үйл баримтууд, хуулийн зохицуулалтаас үзэхэд 2007 оноос эхлэн М.Тд газар эзэмших эрх үүссэн, улмаар уг газрыг нэхэмжлэгчХ.Мид эрх шилжүүлэн эзэмшүүлсэн, уг газарт М.Т буюуХ.Мийн эзэмшил цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдээс өмнө, түрүүлж үүссэн байх тул цаг хугацааны хувьд өмнө эзэмшил үүссэн нэхэмжлэгч давуу эрхтэй гэж үзэхээр байна.

Мөн дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 201*оны дугаар А/516 тоот захирамжаар М.Тгийн газар эзэмших эрхийг сунгахдаа, мөн тус дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар А/115 тоот захирамжаар М.Тгийн газрыг Х.М-п эрх шилжүүлэн эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 70*тоот захирамжаар маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон эсэхийг дүүргийн Засаг дарга шалгах үүрэгтэй байсан хэдий ч уг үүргээ биелүүлээгүй дүүргийн Засаг даргын үйлдлийн улмаас нэхэмжлэгчХ.Мийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдын 2019 оны 0*дугаар сарын 11-ний өдрийн дугаар А/51 тоот дүгнэлтээрХ.Мийн газар нь Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 7835 м.кв талбайгаар ... энгийн хамгаалалтын бүстэй 20000 м.кв талбайгаар тус тус давхцаж байна гэж дүгнэсэн байна.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 70*тоот захирамжаар М.Тгийн 30000 м.кв газрын эзэмших эрхийг бүхэлд хүчингүй болгосон нь нэхэмжлэгч Х.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 2*дугаар зүйлийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:23.4.3-д эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх23.4.4-д газрын мэдээллийн санг эрхлэх гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Газрын кадастрын мэдээллийн санг эрхлэн, хөтлөх, кадастрын зураг үйлдэх нь иргэний биш Газар зохион байгуулалтын албаны үүрэг бөгөөд Х.М-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжид газрын хэмжээг 30000 м.кв гэж заасан байхад Газрын мэдээллийн санд 20000 м.кв гэж тэмдэглэн, 10000 м.кв-аар талбайн хэмжээг бууруулсан нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д болон Баянзүрх дүүргийн Газрын албатай 2014 онд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 30000 метр квадратаар төлж ирсэн болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд 2007 оноос эхлэн М.Тд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, улмаар нэхэмжлэгч Х.М-п эрх шилжүүлэн эзэмшүүлсэн, нэхэмжлэгч газрын төлбөрийг 30000 метр квадратаар тооцон төлсөөр ирсэн зэрэг үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон, захиргааны үйл ажиллагаанд баримтлах хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай 70*дугаар захирамжийн М.Тд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож, АТТП ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Тгийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээрХ.Мийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ньХ.Мийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах гэж *дахь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 0*дугаар сарын 31-ний өдрийн дугаар А/115 тоот захирамжаар М.Тгийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан 30000 м.кв газрыг Х.М-п 5 жилийн хугацаатай эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба тус Засаг даргын 2014 оны 0*дугаар сарын 31-ний өдрийн дугаар А/115 тоот захирамж хүчинтэй үйлчилж байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Ийм учирХ.Мийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-д заасан заасан үндэслэлээр буюу цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж эзэмшил үүссэн, хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй гэсэн агуулгаар дээр дүгнэж, хангаж шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 2*дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчХ.Мийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай 70*дугаар захирамжийн М.Тд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож, АТТП ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Тгийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээрХ.Мийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэлийн үлдэхХ.Мийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан С.Г, Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах-ыг хүссэн гуравдагч этгээд С.Г, Д.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчХ.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг болон гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус бүр 23.400 төгрөгийг гаргуулжХ.Мид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ