| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2020/03924/И |
| Дугаар | 183/ШШ2022/01361 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/01361
| 2022 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2022/01361 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, ***** тоотод оршин суух М овогтойГ.Б /РД:ХБ*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * хороолол, * байр, * тоот хаягт оршин суух Ч овогтой Б.Г /РД:ИЭ 86111502/-д холбогдох
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, * хороолол, * байр, * тоот хаягт оршин суух Х овогтой Ч.М /РД:ЖЬ */-д холбогдох
2018 оны 12 сарын 10-ны өдрийн *улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Гын нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Б миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн *улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Р.Б, хариуцагч нарын төлөөлөгч Б.Б,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Б.Г, Ч.М нарт холбогдуулан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн *улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Б миний нэр дээр шилжүүлж, авто машины гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний хүү Б.Т нь ИСС ХХК-ийн захирал Г.Нтэй хамтарч, ИСС ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Цагдаагийн албан хаагчдын 30 айлын орон сууц барьж эхэлсэн. Ийнхүү 30 айлын орон сууц барихад дулаалгын хөөсөнцөр полистрал хавтан хэрэгтэй болсон тул ИСС ХХК нь ГМ ХХК-тай гэрээ байгуулж 25 кг нягттай 270 м.кв хөөсөнцөр хавтанг 31 368 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл ГМ ХХК-тай дээрх нөхцлөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахаар тохиролцжээ. Гэвч ГМ ХХК-ийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа шаардлагатай гэсэн тул Б.Т нь Г.Б надаас авсан итгэмжлэлийг үндэслэн зээлээр худалдах худалдан авах гэрээний барьцаа болгон миний эзэмшлийн *улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г гэх хүний нэр дээр шилжүүлсэн байна. Б.Г гэх хүний нэр дээр миний эзэмшлийн *улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. ИСС ХХК нь ГМ ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж, хөөсөнцөр хавтан авахаар тохиролцсон бөгөөд харин Б.Г гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл ИСС ХХК болон Б.Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байтал тухайн тээврийн хэрэгслийг Б.Г нь үндэслэлгүйгээр эзэмшиж байна. Миний хүү Б.Т нь ГМ ХХК-иас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт миний эзэмшлийн *улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Гын нэр дээр шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор нотлогдох юм. Мөн ГМ ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын шаардлагад нийцээгүй буюу 10,5-12,6 кг-ын нягттай хөөсөнцөр хавтанг нийлүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн атлаа гэрээний үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй юм. Иймд Б.Т болон Б.Гын хооронд хийгдсэн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн *улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Б.Г нэр дээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Б миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Гын төлөөлөгч хариу тайлбартаа: ГМ ХХК-ийн захирал Ч.М нь Б.Гын гэр бүлийн хүн бөгөөд Б.Т нь тус компаниас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркийн *автомашинаар барагдуулахаар тохирсон байдаг. Тэгээд уг автомашиныг Б.Т нь аваасаа авсан итгэмжлэлээр Б.Гын нэр дээр шилжүүлж, машиныг өгсөн нь Иргэний хуулийн 39-р зүйлд заасан хүчинтөгөлдөр хэлцлийн дагуу шилжүүлсэн учраас энэ машин Б.Гын өмч. Тэгээд ч өмчлөгчөөр бүртгүүлж, нэр дээр нь шилжсэн байгаа. Гэвч Б.Т нь 2019.03.30-ны өдөр Ниссан патрол маркийн *автомашиныг хулгайлан авсан тул Баянгол дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд * дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Хариуцагч Б.Г, Б.Т нарын хооронд хийгдсэн гэрээ хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн гэрээ тул хүчинтөгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл байхгүй. Худалдаж авсан хөөсөнцөрийнхөө үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөгт тооцож өгчихөөд одоо ийм үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Ч.Мийн төлөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагч Ч.М нь ГМ ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд нэхэмжлэгчийн хүү Б.Т нь тус компаниас дулаалгын хөөс худалдан авахаар тохирч, төлбөрөө бэлэн мөнгө болон Ниссан патрол маркын *автомашинаар барагдуулахаар тохирсон байдаг. Тэгээд уг автомашиныг Б.Т нь ааваасаа авсан итгэмжлэлээр 2018 оны 12-р сарын 10-ны өдөр хариуцагчийн эхнэр Б.Гын нэр дээр шилжүүлж, нотариатаар баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39-р зүйлд заасан хэлцэл хийсэн юм. Уг автомашиныг барьцаа төлбөрт үлдээж, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй ба хөөсөнцөрийг шууд худалдан авалт хийж, төлбөртөө өгсөн болно. Гэвч Б.Т нь 2019 оны 03-р сарын 30-ны өдөр Ниссан патрол маркын *машиныг манай компанийн хашаанаас хулгайлан авсан тул ХУД-ийн Цагдаагийн 1- р хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байсан болно. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэгт Ч.М нь хариуцагч байх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.
4. Хариуцагч нь *улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч Б.Г сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Г.Бгийн хүү Б.Т нь ИСС ХХК-тай хамтарч Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын орон сууц барьж эхэлсэн бөгөөд уг барилгад Турван марал ХХК-аас 31 368 000 төгрөгийн дулаалгын хөөсөнцөр хавтан худалдан авч, 15 598 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 15 688 000 төгрөгийн оронд аав Г.Бгийн өмчлөлийн *улсын дугаартай Ниссан патрол маркын автомашинаар төлж барагдуулахаар болж, ааваасаа авсан итгэмжлэлийн дагуу 2018 оны 12-р сарын 10-ны өдөр миний нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.1-д зааснаар Г.Бгийн өмчлөх эрх дуусгавар болсон билээ. Гэтэл Б.Т нь 2019 оны 03-р сарын 31-ний өдөр БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол түлхүүр ХХК-ийн хашаанаас надад мэдэгдэлгүйгээр авч яваад өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөхгүй, унаж ашиглаж байгаа нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3-д заасан өмчлөх эрх зөрчигдөж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр зөрчигдсөн эрх сэргэх юм. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д заасан эрхийн дагуу Г.Бгээс хууль ёсны өмч болох *улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашинаа шаардаж байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлд 3.1-д заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, *улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч Б.Г мөн болохыг тогтоож, уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгаж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм. Учир нь уг автомашинаар хөөсөнцөрийн төлбөрийг төлөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлтөл түр нэрийг нь шилжүүлж барьцаанд тавьсан асуудал байдаг. Гэтэл одоо өөрийн хөрөнгө мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Г.Б нь энэ гэрээний талуудын хооронд ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд эд хөрөнгөөрөө хохирсон хүн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
6. Нэхэмжлэгчээс ИСС ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн тодорхойлолт, 2019.03.20-ны өдрийн 031/19 БФЛ, 032/19 БФЛ лабораторийн шинжилгээний дүн, 2020.07.09-ний өдрийн 24 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, 2020.07.20-ны өдрийн 183/ШЗ2020/10513 дугаар шүүгчийн захирамж, 2020.03.09-ны өдрийн 564 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, Их ГМ групп ХХК-ийн 2019.08.09-ны өдрийн 19/37 дугаар албан тоот, Ирксиб строй ХХК-ийн 2015.09.01-ний өдрийн Б.Тыг инженерээр томилсон тушаал, Б.Тын Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /
7. Хариуцагчийн хүсэлтээр * улсын дугаартай Ниссан патрол маркын тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Г.Бгээс Б.Тт олгосон итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Прокурорын газраас * дугаартай хэргээс Б.Гын хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ч.Мийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Б.Ган-Эрдэнийн гэрчийн мэдүүлэг, зарлагын баримтууд, 2020.03.09-ний өдрийн 564 дугаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2022.02.14-ний өдрийн 04/140 албан тоот зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ИСС ХХК нь ГМ ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийж, хөөсөнцөр хавтан авахаар тохиролцсон бөгөөд харин Б.Г гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. ИСС ХХК болон Б.Г нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байтал тухайн тээврийн хэрэгслийг Б.Г нь үндэслэлгүйгээр эзэмшиж байна. Миний хүү Б.Т нь ГМ ХХК-иас тавьсан шаардлагын дагуу хөөсөнцөр хавтангийн үлдэгдэл төлбөрт миний эзэмшлийн *улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор Б.Гын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл үлдэгдэл төлбөрт барьцаа болгох зорилгоор шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхгүй хэмээн татгалзаж буй нь үндэслэлгүй юм. гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн төлөөлөгч ... уг автомашиныг Б.Т нь ааваасаа авсан итгэмжлэлээр Б.Гын нэр дээр шилжүүлж, машиныг өгсөн нь Иргэний хуулийн 39-р зүйлд заасан хүчинтөгөлдөр хэлцлийн дагуу шилжүүлсэн учраас энэ машин Б.Гын өмч. Тэгээд ч өмчлөгчөөр бүртгүүлж, нэр дээр нь шилжүүлж авсан боловч одоо уг машин нь Б.Тт байгаа тул уг машинаа буцаан авч, өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Бгийн өмчлөлийн Ниссан патрол маркийн *улсын дугаартай автомашиныг Б.Т нь Г.Бгээс 2018.12.10-ны өдөр олгосон итгэмжлэлээр мөн өдрөө Б.Гын нэр дээр шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна.
Харин талууд дээрх машиныг шилжүүлэх болсон үндэслэлийн талаар маргаж байх ба нэхэмжлэгч тал уг машиныг хөөсөнцөр хавтан худалдаж авсны үлдэгдэл төлбөр болох 15 680 000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж, хариуцагч тал төлбөрийн үлдэгдэл 15 680 000 төгрөгийн төлбөрт авсан гэж тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлжээ.
Б.Т нь ИСС ХХК-ийн захирал Г.Нтэй хамтарч, хөрөнгө оруулалт хийж Төв аймгийн Цагдаагийн албан хаагчдын 30 айлын орон сууцыг барьж, улмаар уг барилгыг барихад ГМ ХХК-иас 270 м.куб хөөсөнцөр хавтанг нийт 31 368 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна.
Гэвч, дээрх хөөсөнцөр хавтанг ГМ ХХК-иас биш компанийн захирал Ч.Мийн эхнэр Б.Гаас авч, эхний 15 598 000 төгрөгийг ГМ ХХК-ийн захирал Ч.Мийн дансанд хийж, үлдэгдэл төлбөр болох 15 680 000 төгрөгт машин өгөхөөр тохиролцож, Б.Т нь өөрийн эцэг Г.Бгээс олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмчлөлийн Ниссан патрол 10-20 УБЗ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн өмчлөлийг Б.Гын нэр дээр шилжүүлэн өгсөн болох нь эрүүгийн хэрэгт шалгаж тогтоосон баримтуудаар болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралд гэрч Г.Нийн ...Б.Т уг хөөсөнцөр худалдаж авах ажлыг хариуцаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг Б.Т хариуцаж өгөхөөр тохирсон гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Дээрх баримтууд, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба төлбөрийг мөнгөөр болон бартер хэлбэрээр төлсөн гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, дээрх гэрээ ГМ ХХК болон ИСС ХХК нарын хооронд үүрэг үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
5. Иймд Н.Гэрэлжаргал нь дээрх автомашиныг худалдах-худалдан авах гэрээний дагуу авч *улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашины өмчлөгч болсон байх тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд уг автомашиныг нэхэмжлэгч Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгаж шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн 10-20 улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг Н.Гэрэлжаргалын өмчлөлд шилжүүлсэн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тээврийн хэрэгслийг Г.Бгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг Н.Гэрэлжаргал, Ч.М нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг Б.Гд хүлээлгэн өгөхийг Г.Бд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гэрэлжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306 600 төгрөгнөөс 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 236 400 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Н. Гэрэлжаргалд, нэхэмжлэгч Г.Бгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Гэрэлжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ