Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/01880

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/01880

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ц  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Ц холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэг 28.268.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Зээлийн гэрээний үүрэг 16.982.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 91.436.000 төгрөг зээлдүүлж өгсөн ба үүнээс П.Ц  2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийт 63.168.000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 28.268.000 төгрөгийг өнөө хүртэл өгөөгүй. 2015 оноос хойш өдөр болгон шахуу нэхэхэд “Замын тендер хөөцөлдөж байгаа, өгнө” гэсээр олон сар өнгөрсөн бөгөөд сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Солонгос улсад явж байхад нь чатаар холбогдоход “За тэгнэ” гэсэн хариу өгсөн. Энэ хооронд 3 удаа Солонгос улс руу явж ирсэн байдаг ба танидаг хүмүүстээ “Намайг энд ирсэн гэж битгий хэлээрэй” гэж, ер нь мөнгө өгөх шинжгүй болж ирсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан боловч тэнд худал мэдүүлэг өгсөн, мөн цагдаагийн байгууллага хэргийг шалгахгүй үндэслэлгүйгээр хаасан. П.Ц мөнгө гуйх болгонд түүнд итгээд өгдөг байсан. Дансны хуулгад тодорхой байгаа. Миний ариун цагаар хөдөлмөрөөр олсон мөнгийг энэ хүн дуртай үедээ авчихаад одоо мөнгө өгөх ёсгүй, харин ч надаас авлагатай мэтээр шүүхэд тайлбарлаж сөрөг нэхэмжлэл хүртэл гаргаж байгаад гомдолтой байна. “Чиний мөнгийг өгөх гэж байхад цагдаа, шүүхэд хандсан тул одоо чи юу ч олж долоохгүй” гэх мэтээр доромжилсон. Өөрөө надад өртэй гэдгээ П.А  болон нягтлан Х , танил Ц  нарт ярьсан байдаг. Миний гаргаж өгсөн дансны хуулгад түүний авсан мөнгө тодорхой байхад цагдаа, прокуророор ийм шийдвэр гаргуулж байгаад нь гомдолтой байна. Миний хүйтэнд хөрч, халуун халж байж олж авсан хэдэн төгрөгийг маань дуртай үедээ авчихаад эцэс сүүлд нь ингэж гүтгүүлнэ гэж санасангүй. Би хэзээ ч П.Ц  мөнгө зээлж байгаагүй. Иймд хариуцагч П.Ц  зээлийн гэрээний үүрэг 28.268.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдөр П.Ц  надаас 40.000.000 төгрөг гуйсан бөгөөд тухайн үед банкны шилжүүлгээр нэг хоногийн дараа орохоор байсан тул тэрээр хүлээж чадахгүй гээд миний Хас банкны данснаас бэлнээр 39.500.000 төгрөг гаргуулж аваад 500.000 төгрөгийг нэмээд нийт 40.000.000 төгрөгийг би түүнд бэлнээр өгсөн. Тэрээр надад хэлсэн ёсоороо 7 хонуулаад 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр миний Хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн өдөр миний Хаан банкны дансанд 40.000.000 гаран төгрөг байсан ба П.Ц 40.000.000 төгрөг орж ирээд би 80.000.000 төгрөгтэй байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, би өөрөө мөнгөтэй байсан хүн П.Цэ  40.000.000 төгрөг зээлж авах шаардлага байгаагүй. Хоёрдугаарт, тухайн үед би биеийн байдлаас шалтгаалан дэлгүүрээ өөр хүнд түрээслүүлсэн байсан бөгөөд хариуцагчийн тайлбарласан шиг би дэлгүүрийн бараа татах шаардлага байгаагүй. Гэтэл ингээд өгөөд, авчихсан мөнгийг оролцуулан шүүхийг төөрөгдөлд оруулж, надаас 16.982.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч П.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Л.Ц  надаас 28.268.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Ц  П.Ц  бид 2014, 2015 онд сайн харилцаатай байсан ба хоорондоо мөнгө, төгрөг зээлж авалцдаг байсан. Би 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Л.Цэцэгмаагийн Хаан банкны 5011213502 тоот дансанд нийт 103.238.000 төгрөгийг шилжүүлснээс Л.Цэцэгмаа надад 86.256.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Өөрөөр Л.Цэцэгмаагаас мөнгө аваагүй. Мөн 103.238.000 төгрөгөөс гадна 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бэлнээр авсан мөнгөө Л.Ц  хүлээн зөвшөөрдөггүй. П.Ц би харин Л.Ц 16.982.000 төгрөгийн авлагатай бөгөөд энэ мөнгөө нэхэхээр цагдаа, шүүхээр явсаар өдий хүрсэн. Иймд Л.Ц  16.982.000 төгрөгөө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч П.Ц  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 28.268.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 16.982.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Хаан банк дахь 5011213502 тоот дансны 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хуулга, хариуцагч П.Ц  нь өөрийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Хаан банк дахь 5028381964 тоот дансны 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хуулгыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.Ц  П.Ц  2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 19.200.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 12.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.796.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 140.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 200.000 төгрөгийг шилжүүлсэн, харин П.Цэрэнсодномоос Л.Цэцэгмаад 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.820.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 20.600.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 900.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10.060.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.200.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10.080.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 528.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 5.500.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 180.000 төгрөг тус тус шилжүүлсэн нь дээр дурдсан дансны хуулгуудаас тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Л.Ц 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг П.Ц  бэлнээр өгсөн гэх ба П.Ц  Хаан банк дахь дансны мэдээлэлд /хх-43 дугаар тал/ тухайн өдөр “Ц ” гэсэн утга бүхий 5.000.000 төгрөгийн орлого орж ирсэн нь тогтоогдож байна. Ингэээд нийт Л.Ц П.Ц 91.436.000 төгрөг шилжүүлж, П.Ц  Л.Ц  63.168.000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 28.268.000 төгрөгийг өгөөгүй болох нь нотлогдож байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч П.Ц  нь Л.Ц  “5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч тэрээр авснаа хүлээн зөвшөөрдөггүй” хэмээн хариу тайлбартаа дурдсан байгаа боловч уг мөнгийг тэрээр өөрийн Хаан банкны данснаас Л.Ц Хаан банкны данс руу 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн болох нь өөрийнх нь гаргаж ирүүлсэн дансны хуулга буюу хэргийн 37 дугаар талд авагдсан баримтын арын хэсэгт буй хуулгаар няцаагдаж байна.

Мөн талууд 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хооронд бие биендээ өгч, авалцсан 40.000.000 төгрөгийн талаар маргаж, хариуцагч уг үнийн дүнгээс улбаалан сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тухайн үеийн Хаан банк болон Хас банкны дансны хуулга /хэргийн 92-97, 100-102 дугаар талд авагдсан/-аас үзэхэд Л.Цэцэгмаагийн Хас банк дахь 5001000167 тоот хадгаламжийн данснаас 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 39.500.000 төгрөг болон 400.000 төгрөг, нийт 39.900.000 төгрөг бэлнээр гарсан, тухайн өдөртөө П.Ц Хаан банкны 5028381964 тоот дансанд 40.000.000 төгрөгийн орлого орсон нь хэргийн 93 дугаар талд авагдсан хуулгаар, харин 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр П.Ц  Л.Ц  Хаан банкны 5011213502 тоот дансанд 40.000.000 төгрөгийн орлого хийгдсэн нь хэргийн 93, 97 дугаар талд авагдсан дансны хуулгаас тогтоогдлоо.

Тэгэхээр нэхэмжлэгчийн “Би 40.000.000 төгрөг өгсөн, үүнийгээ 7 хоногийн дараа буцаагаад авсан” гэх тайлбар нотлогдож байгаа бөгөөд дээрх 40.000.000 төгрөгийг “Л.Ц  зээлдүүлэн өгсөн” гэх хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

Шүүх хэргийн 71 дүгээр талд авагдсан Хас банкны дансны хуулга гэх баримтыг үнэлээгүй бөгөөд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдав.

Мөн нэхэмжлэгч Л.Ц  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 180902449 тоот эрүүгийн хэргийн баримтаар тогтоогдсон, тодруулбал, нэхэмжлэгчээс цагдаагийн байгууллагад 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хандаж, уг хэргийг холбогдох байгууллага шалгаад Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/927 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Л.Ц  нь хариуцагч П.Ц  зээлийн гэрээний үүрэг 28.268.000 төгрөгийг шаардах эрхтэй, харин хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг 16.982.000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь нотлогдож тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч П.Ц  зээлийн гэрээний үүрэг 28.268.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц   олгож, харин нэхэмжлэгч Л.Ц холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 16.982.000 төгрөг гаргуулах тухай” хариуцагч П.Ц  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан хариуцагчийн хадгаламжийн дэвтэр, татвар төлж байсан тухай баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй тул тус баримтуудыг мөн нотлох баримтаар үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлтийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ц  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.290 төгрөг, хариуцагч П.Ц  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц  299.290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц  олгож, мөн П.Ц  илүү төлсөн хураамж 3.504 төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч П.Ц  олгох нь зүйтэй.

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч П.Ц  зээлийн гэрээний үүрэг 28.268.000 /хорин найман сая хоёр зуун жаран найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц олгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц  холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 16.982.000 /арван зургаан сая есөн зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай” хариуцагч П.Ц  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлтийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Цэцэгмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.290 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун ер/ төгрөг, хариуцагч П.ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.860 /хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц  299.290 /хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ц  олгож, мөн П.Ц  илүү төлсөн хураамж 3.504 /гурван мянга таван зуун дөрөв/ төгрөгийг Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч П.Ц  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 Í.ÃÝÐÝËÒÓßÀ