Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 101/2020/00024/И |
Дугаар | 183/шш2020/01881 |
Огноо | 2020-07-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 183/шш2020/01881
2020 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2020/01881 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С.Тнэхэмжлэлтэй,
Хариуцагч: б.м холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 20.000 ам доллар болон өмгөөллийн хөлс 960 ам доллар, нийт 20.960 ам доллар буюу 57.095.878 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Т нь Франц Улсад оршин суудаг бөгөөд тэрээр Монгол Улсад ирсэн үедээ буюу 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ангийн найз Б.М 20.000 ам долларыг түүний Чингис хаан банкны 3501003283 тоот дансанд шилжүүлэн өгсөн ба Б.М 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Ингээд хэд хоногийн дараа Б.М зээлийн гэрээг бичгээр байгуулахаар ярихад “Хөдөө явж байна. Очоод гэрээ байгуулна” гэсэн боловч элдэв шалтаг тоочсоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон. Уг хугацаанаас хойш төлбөрөө төлөхийг шаардахад мөн шалтаг тоочин өгөөгүй бөгөөд С.Т Франц Улс руу буцсан. Б.М холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, “Одоо шилжүүлнэ”, “Яг дараа 7 хоногт” гэх зэргээр С.Т хууран мэхэлж хохирол учруулаад байна. Иймд зээлдэгч Б.М зээлийн төлбөрт 20.000 ам доллар болон өмгөөлөгчийн ажлын хөлс 960 ам доллар, нийт 20.960 ам долларыг гаргуулахаар шаардаж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага 57.095.878 төгрөг болж байгаа болно. Хэрэв Б.М зээлийн төлбөрөө төлсөн бол С.Т өмгөөлөгчийн хөлс төлөх, шүүхийн байгууллагад хандан хохирол хүлээх шаардлагагүй байсан. Иймд өмгөөллийн хөлсийг гаргуулахаар нэхэмжилж байгаа” гэжээ.
Хариуцагч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б.М нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 20.000 ам долларыг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа ба уг мөнгийг төлөх болно. Гэхдээ өмгөөллийн хөлс 960 ам долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.
Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä
¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:
Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Б.М холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 20.000 ам доллар болон өмгөөллийн хөлс 960 ам доллар, нийт 20.960 ам доллар буюу 57.095.878 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20.000 ам долларыг өөрийн Голомт банкны данснаас хариуцагч Б.М Чингис хаан банк дахь дансанд шилжүүлсэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй.
Мөн Б.М үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэхээр тохиролцсон гэх бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байх тул Монгол банкны албан ёсны сайт буюу https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2019&vMonth=10&vDay=10 –д нийтлэгдсэн нэг ам долларын ханш нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2.610,43 төгрөгтэй тэнцэж байсан байх ба 20.000 ам доллар нь 52.208.600 төгрөгтэй тэнцэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар хариуцагч Б.М зээлийн гэрээний үүрэг 20.000 ам доллар буюу 52.208.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т олгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч өмгөөллийн хөлс 960 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа “Б.М үүргээ гүйцэтгээгүйгээс болж хохирол учирсан” хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгч оролцуулсан зардлаа өөрөө хариуцах тул энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй, иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 52.208.600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 418.993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т олгох нь зүйтэй.
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 218 дугаар зүйлийн 218.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар хариуцагч Б.М зээлийн гэрээний үүрэг 20.000 /хорин мянга/ ам доллар буюу 52.208.600 /тавин хоёр сая хоёр зуун найман мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.887.278 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443.430 /дөрвөн зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 418.993 /дөрвөн зуун арван найман мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× Í.ÃÝÐÝËÒÓßÀ