Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00052

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00052

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

 

Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..А, түүний өмгөөлөгчР.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Чогчмаа нар оролцов.    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр В.Ч нь Т.Т 3.000.000 төгрөг бэлнээр зээлж аваад үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн **** УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашины гэрчилгээг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч В.Ч 3.170.000 төгрөгийг Т.Т Хаан банкны данс руу төлж, зээлээ дуусгасан ба 2015 оны 10 дугаар сард хамгийн сүүлийн төлбөрийг хийсэн. Зээлээ төлж дууссан учраас автомашиныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг Т.Тд хэлсэн боловч  Т.Т шилжүүлээгүй, зөвшөөрөгүй болохоор шүүхэд хандсан. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний зохицуулалтын дагуу өмчлөл шилжсэн. Талуудын хооронд бичгээр фидуцийн гэрээ хийсэн талаарх нотлох баримт байдаггүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-т фидуцийн гэрээг бичгээр байгуулна гэсэн хэлбэрийн шаардлага байдаг. Хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байгуулсан гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэж байна. Шүүх хоёр байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болохоор байна. Эхний заалт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэг, хэрвээ фидуцийн гэрээ байгуулсан гэж үзэх юм бол үүргийн гүйцэтгэл хангагдаад 3.000.000 төгрөг төлөгдсөн учраас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Хариуцагч тал 12.800.000 төгрөг зээлүүлсэн гэдэг, их хэмжээний мөнгө зээлүүлж байж ямар ч баримт үйлдээгүй, түүнийгээ итгэсэн гэж тайлбарладаг. В.Ч авсан мөнгөө буцааж төлсөн, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т нь 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр В.Чд 3.000.000 төгрөг зээлээгүй, 12.800.000 төгрөгийг зээлсэн. Б..А миний биеТ.Т эхнэр бөгөөд бид хоёр дундын данснаасаа мөнгө авч, Авто тээврийн үндэсний газар очиж, Р.С, В.Ч нарт мөнгийг өгсөн. Р.С бид хоёр Дүнжингарав худалдааны төвд зэрэгцээ хоёр лангуунд хамт суудаг байсан. Эгч нь хүүгийнхээ машиныг чамд барьцаа болгон нэг сарын хугацаатай мөнгө зээлмээр байна, 8 хувийн лизинг хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан. Эхлээд 10.000.000 төгрөг зээлээд дараа нь байранд орсон, тавилга хэрэгтэй гээд сарын дараа 2.800.000 төгрөгийг зээлж авсан. Гэрээ хийх гэхээр эгч нь найдвартай гэрээ хийх шаардлагагүй, машины маань үндсэн үнэ 25.000.000 төгрөгийн үнэтэй. Хэрвээ зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй бол машиныг маань аваарай гэж хэлээд машиныхаа өмчлөлийгТ.Т нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед Баянмонгол хороололд байр хөлсөлдөг байсан. Би анх Р.С гэдэг хүнийг танихаас В.Ч гэдэг хүнийг танихгүй. Бидэнд өгсөн утсаар нь ярихаар В.Ч би мэдэхгүй, ээжтэй ярь гэдэг байсан бол сүүлдээ утаснууд нь холбогдохоо байсан. Уулзая гэхэд ердөө уулздаггүй. Энэ машин барьцаанд байсан. Анх бидэнтэй Р.С ярихдаа машин барьцаанд байгаа болохоор машинаа унах боломжгүй байна. Машинаа унаж болох зээл авмаар байна. Та хоёрын нэр дээр шилжүүлсэн юм чинь унаж байя гэж гуйсан. Сүүлдээ 4 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан, байр авах гээд 8 хувийн лизингт орсон гэж надад хэлж байсан. Бид тэр хүнд 3.000.000 төгрөг зээлсэн бол 4 жил маргаан үүсгээд яваад байх шаардлага байхгүй. Зээлсэн мөнгөний хүү 3.000.000 төгрөг болохоос биш энэ хүнээс илүү мөнгө авахгүй. Бид хоёр лангуу ажиллуулах гээд зээл авсан байсныг минь тэр хүн мэдэж байсан. Дүнжингарав худалдааны төвд зогсдог олон хүнээс мөнгө авсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сайн дураар, итгэл үнэмшил төрүүлээд мөнгө зээлээд, зээлээ төлж чадахгүй бол машиныг минь аваарай гэж хэлсэн. 5.000.000 төгрөгийн машиныг энэ хоёр авсан гэж тайлбар болгон дээрээ худлаа хэлдэг. Өмнө нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд зүйлээ гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 224 дугаартай хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрт тухайн нэхэмжлэлд 7.000.000 төгрөгийн асуудал яригддаг. В.Ч надад хамааралгүй, ээж зээлсэн, миний машиныг зээлийн барьцаанд тавьсан гэж хэлдэг. Шүүхэд өөр, өөр шаардлага тавьдаг. 3.000.000 төгрөг зээлсэн гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ. Хариуцагч хууль бусаар машин шилжүүлж аваагүй. Машины өмчлөлийг шилжүүлэхдээ нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр гарын үсгээ зураадТ.Т өмчлөлд машиныг шилжүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Фидуцийн гэрээг бичгээр үйлдээгүй нь хариуцагч нарын алдаа болж байна. Р.Стэй гэрээ байгуулах гэхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд машинаа шилжүүлж итгэл, үнэмшил олж, хуурч мэхэлсэн байдаг. 10.000.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зураагүй боловч барьцаанд камри гэж Р.С өөрийн гараар бичсэн байдаг.  Шүүхэд хэргийн материалтай танилцах болон шүүхийн баримт бичиг дээр Р.С нь дандаа дармалдан бичсэн байдаг. Өөрийн бичгийн хэвийг таниулахгүй гэсэн хардлага төрүүлж байна. н.Отгонцагаанд өгсөн итгэмжлэл дээр гарын үсгээ зурсан нь гэрээнд камри гэж бичсэнтэй адилхан байгаа. Нэхэмжлэгч тал овжин ашиглан фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж хэлээд байна. Энэ асуудлаар ганц Иргэний шүүхээр яваагүй, Цагдаагийн байгууллагад Р.С болон В.Ч нарыг залилан мэхэлж байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан ба Цагдаагаас Иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Иргэний шүүхэд хандахаар Р.С хаягтаа байдаггүй. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд өгсөн. Гуравдагч этгээд би энэ мөнгийг мэдэхгүй, манай хүү 3.000.000 төгрөг зээлсэн гэж худал тайлбар өгөөд байна. Зээлсэн 12.800.000 төгрөг нь энэ хүмүүст ашиг тусаа өгсөн. Гэрээг бичгээр байгуулаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хаягаа гуравдагч этгээд өгсөн. Зээлийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний дараа машины өмчлөгч хэн болохыг тогтоох шаардлагатай. Улсын дээд шүүхийн тогтоолд машины өмчлөл тогтоох асуудал нь зээлийн гэрээтэй шууд хамааралтай гэж үзсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Фидуцийн гэрээний хэлбэр зөрчсөн боловч фидуцийн үүргийг хэн аль нь хүлээн зөвшөөрч өмчлөлийгТ.Т нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..А сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машины өмчлөгч нь Т.Т мөн боловч Р.С, В.Ч нар машиныг унаж, хэрэглэж байгаа. Үндсэн зээлийн асуудлаа шийдвэрлэе, машинаа нэг бол өг, эсхүл мөнгөө төл гэж хэлэхээр машинаа өгөхгүй зугатаагаад байдаг. Би 12.800.000 төгрөгийг зээлж, 3.170.000 төгрөг авсан нь үнэн учраас барьцаанд байгаа машинаа Р.С, В.Ч нарт ашиглуулмааргүй байна, өгөхгүй бол журмын хашаанд хийлгүүлэх хүсэлтэй байна. В.Чгийн хууль бус эзэмшлээс **** УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс В.Ч 3.000.000 төгрөгийг зээлж авсан. Түүнийгээ 3.170.000 төгрөг болгож төлсөн. Бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн өмчлөлийн машинаа авах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

В.Ч нь Т.Тд холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, Т.Т нь В.Чд холбогдуулан хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр В.Чгийн нэхэмжлэлтэй Т.Тд холбогдох, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг хангаж, хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           

Нэхэмжлэгч В.Ч 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.Т 3.000.000 төгрөг зээлж, барьцаанд нь өөрийн өмчлөлийн **** УНТ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныгТ.Т өмчлөлд шилжүүлсэн гэх бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн боловч тэрээр машиныг буцааж шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

 Харин хариуцагч Т.Т нь В.Чд  2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3.000000 төгрөг бус, 10.000.000 төгрөг, сарын дараа 2.800.000 төгрөг нийт 12.800.000 төгрөг зээлүүлж, В.Ч өөрийн өмчлөлийн **** УНТ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныг сайн дурын үндсэн дээр миний нэр дээр шилжүүлсэн, Т.Т зээлээс 3.170.000 төгрөг төлж, өөр төлбөр төлөөгүй тул автомашины өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар нэхэмжлэгч В.Чгийн хууль бус эзэмшлээс **** УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно.

 

          Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зохигчид бие биедээ мөнгө зээлсэн, зээлүүлсэн талаар тайлбарлаж байх боловч зээлдүүлэгч Т.Т 12.000.000 төгрөг зээлүүлсэн, зээлдэгч В.Ч 3.000.000 төгрөг зээлж авсан гэж үнийн дүн дээр илт зөрүүтэйгээр маргаж байх ба энэ тохиолдолд зээлдүүлэгч хэдэн төгрөг зээлүүлснээ баримтаар нотлох үүрэгтэй юм.

 

          Учир нь: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т... “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно “ гэж зааснаар Т.Т 12.800.000 төгрөг шилжүүлсэн, түүнд зээлүүлснийг баримтаар нотлоогүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Т.Т В.Чд 12.800.000 төгрөг зээлүүлжээ гэж үзэхээргүй байна.

 

           Харин В.Ч Т.Т 3.000.000 төгрөг зээлж авсан гэх бөгөөд улмаар цувуулж 3.170.000 төгрөг төлсөн нь депозит дансны хуулгаар тогтоогдож, Т.Т дээрх мөнгийг буцааж хүлээж авсан тал дээр маргахгүй байна.

 

           Мөнгө зээлүүлэх үед  зээлдэгч В.Ч өөрийн өмчлөлийн **** УНТ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныгТ.Т өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд энэ тохиолдолд зохигчдын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан дагуу фидуцийн гэрээ байгуулагдах байжээ.

 

            Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т... “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу мөнгө зээлүүлэх үед В.Ч өөрийн өмчлөлийн **** УНТ улсын дугаартай, Тоёота Камри маркийн автомашины өмчлөх эрхийг Т.Тд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч зохигчид Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д... “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулна” гэж зааснаар фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

       

          Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлд ямар үнэтэй хөдлөх хөрөнгө /автомашин/-ыг шилжүүлж байгаа, үүрэг хүлээгч үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд уг эд хөрөнгийг буцаан өгөх, хэрэв үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болохоор хуульчилжээ.

 

         Зохигчид дээрх хуульд зааснаар хэлбэрийн шаардлага хангаагүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд В.Ч зээлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн автомашинааТ.Т өмчлөлд шилжүүлсэн, улмаар зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байх тул мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.

 

            Иймд **** УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг В.Чд буцаан шилжүүлж, уг автомашины өмчлөгчөөр тогтоолгох В.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй ба Т.Т нь В.Чд холбогдуулан хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1,115.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äèéã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ нь:

 

1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 äэх õýñýãò çààñíûã áàðèìòëàí **** УНТ улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг В.Чд буцаан шилжүүлж, уг автомашины өмчлөгчөөр Боржигин овогт Ванганы Чүлтэмсүрэнг тогтоож, **** УНТ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныг В.Чгийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухайТ.Т сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, 60 äóãààð ç¿éëèéí 60.1 äýõ õýñýãò çààñíààð íýõýìæëýã÷ýýñ óëñûí òýìäãèéí õóðààìæèä òºëñºí 70.200 òºãðºã, сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгèéã тус тус óëñûí орлогод õýâýýð ¿ëäýýæ, Т.Т 70.200 òºãðºã ãàðãóóëæ, В.Чд îëãîñóãàé.

 

3.Ìîíãîë Óëñûí Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×                                     Ä.ÄÀÂÀÀѯÐÝÍ