Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2022/00291

 

 

 

 

 

 

2022 05 06 153/ШШ2022/00291

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,/,

Хамтран хариуцагч: *******,*******,*******,/-т тус тус холбогдох,

Хариуцагч ХХК-иас 7,000,000 төгрөг, ХХК-иас 2,204,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч******* ХХК-иас Цементийн үнэ 3,251,900 төгрөг, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, нийт 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч нарын төлөөлөгч , , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК-ийн захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нь Улаанбаатар хотоос Газо блокны тоног төхөөрөмж авч ирээд үйлдвэрийн байр буюу хамтарч ажиллах хүн хайж байгаад гэдэг хүнтэй танилцаж хамтарч ажиллахаар болсон. Уг үйлдвэрийн байраа 3.Баасанхүүгийн хашаанд барихаар бид хоёр тохиролцож байраа барьсан. Уг үйлдвэрийн байраа барихад би xyндaамaнд нь 30 уут цемент, бусад зардлыг би гаргаснаар байр маань ашиглалтад орж байсан. Эхний ээлжид хийсэн блокууд маань сайн болж өгөхгүй туршилт маягаар хийдэг байсан. Технологийг нь яг тааруулж хугацаа болон эд материалын зарлага их гарч үр дүнгүй байсан. Ингээд 1-2 жил ашиггүй ажиллаад 2017 оноос эхлэн технологийн горимыг олж ажил маань сайжирч эхэлсэн. 2017 оны 07 дугаар сараас 1-р цэцэрлэгийн барилга блок авахаар сонирхож манайх блок нийлүүлэхээр болсон. Энэ үед би өөрөө блокныхоо горим орц найрлагыг тааруулж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит өгөөд тэнцсэн. 3.Баасанхүү бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр би блокныхоо үйлдвэрээ хариуцаж ажиллаж, ашигаа би 60%, 3.Баасанхүү 40% байхаар тохирч ажлаа эхэлсэн. Үүнээс хойш 2018 оны хавар 3.Баасанхүү, нар нь нэхэмжлэгч надаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсныг би зөвшөөрч гэрээ байгуулсан. Уг гэрээг анх байгуулахдаа 10,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр тохиролцож гэрээг байгуулж 3.Баасанхүү нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг тамга тэмдгээ дарж өгнө гэж авчихаад 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзахад гэрээнд гарын үсгээ зураагүй, гэрээг үгүйсгэсэн. Иймд 2018 оны зун миний тоног төхөөрөмж ашиглаж хийж гүйцэтгэсэн ажлуудаас олсон ашиг орлогоос 50 хувийн ашгийг би авах ёстой гэж үзэж байна. 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас:

1. 2018 оны 07 дугаар сард хийж гүйцэтгэсэн Татварын барилгад "" ХХК-д нийлүүлсэн газо блок 60 саяын гэрээ хийсэн байсан.

2. 2018 онд ын ад 1200 ширхэг газо блок,

3. Хатан түнгэл ХХК-ийн захирал д 1200 ширхэг газо блок нийлүүлсэн.

Иийт ашиг нь 17,700,000 төгрөг болсон бөгөөд үүний 50 хувь буюу 8,850,0000 төгрөгийг авах ёстой үүнээс хариуцагч д цементний мөнгөнд 3,000,000 өгөөд 5,850,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч гээс миний блокны тоног төхөөрөмж ашиглаж олсон орлогоос 50 хувийг буюу 5,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ХХК-ийн захирал , ХХК-ийн захирал нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...." ХХК-ийн захирал нь үйлдвэрийн төхөөрөмж оруулж ирсэн боловч байрлуулах газар, талбай үгүй явахад нь З.Баасанхүү ах тусалж ХХК-ийн хашаанд үйлдвэрийн байранд төхөөрөмжийг нь байрлуулах зөвшөөрөл өгч, үйлдвэрээ эхлүүлэх түүхий эдгүй учир 604 уут цемент өгч ажлаа эхлэхэд тусалсан нь 2015 он бөгөөд цементийн өртгийг тухайн үеийн ханшаар цувуулж өгч байсан боловч 3,251,900 төгрөгийг явцын дунд өгөхөөр болсон бичиг баримт нь манайд бий. нь үйлдвэрийн төхөөрөмжийг 25,000,000-д зарна гэхэд ах бид хоёр ярилцаад тай уулзаж 40 ширхэг хэвтэй байсан түүний 20 ширхэг хэвийг буцааж т өгөөд 20,000,000 төгрөгөөр авахаар тохиролцоод 2018 онд 10,000,000 төгрөг, 2019 онд 10,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ....Бидний ажил дуусаж байна удахгуй Д.Тэгшбаярт өгөх 10,000,000 төгрөгөөс анх авсан цементний үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгийг өгье. Тохирсон ёсоор 2019 онд 10,000,000 төгрөг өгье гэж хэлэхэд эгч нь гарч явснаа эргэж орж ирээд юун 20,000,000 төгрөг вэ? 25,000,000 төгрөгт өгнө гэж хэлээд уурлаад явсан. Гэвч ах бид хоёр 2-3 удаа уулзаад 22 саяд авья гэхэд үнэ тохироогүй өөрсдөө тоног төхөөрөмжөө талыг нь ачаад явсан, үлдэгдэл төхөөрөмж нь хашаанд бий. Танай байгууллагад хандаж биднээс мөнгө нэхэж байгаа нь хууль бус байна.

... Д.Тэгшбаяр нь ажил эхлэхэд хүн хүч, технологийн зааваргүй байхад нь би хамтарч хүн хүч, технологийн заавар авах 300000 төгрөгийг нь гаргаж шийдсэний дараа үйлдвэр жигд ажиллах боломжтой болсон.

ХХК-ийн захирал т даалгаад 604 уут цементийг өгч ажлыг нь эхлүүлсэн. Үүнээс хойш******* ХХК-ийн захирал нь 1 дүгээр цэцэрлэгийн хөнгөн блок, гийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн. нь надаас авсан цемент болон бусад бараа материалын үнээ цувуулж төлж байсан ба одоо үлдэгдэл 3,251,000 төгрөг байгаа. Бид нар тоног төхөөрөмжөө өгч, авахаар болоод өнгөрсөн зун ажилласан боловч яг авах дээрээ тай үнийн санал зөрөлдөж******* ХХК-ийн захирал нь тоног төхөөрөмжөө буцааж авсан. Тоног төхөөрөмж үнэлсэн үнэлгээ нь тодорхой бус байсан учир би гарын үсэг зурж өгөөгүй. ...Би ын хийсэн ажил болох 1 дүгээр цэцэрлэг, төвийн барилгад тус тус нийлүүлсэн хөнгөн блокны ашгаас нэг ч төгрөг аваагүй... гэжээ.

3. Хариуцагч, нэхэмжлэгч ХХК-ийн захирал нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа .... ХХК-ийн захирал нь *******т үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн ба******* ХХК нь дангаараа дээрх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулах газаргүй тул хамтарч ажиллах санал манай компанид тавьсан. ХХК нь өөрийнхөө эзэмшлийн газарт компанийн өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн барилга барьсан. Улмаар ХХК-ийн захирал нь 2016 он, 2017 онуудад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториос сорилт, туршилтын тусгай зөвшөөрөл авч хөнгөн блок, үйлдвэрлэж ашгаа дангаараа авсан. Улмаар ХХК-ийн захирал нь нэгдүгээр цэцэрлэгийн хөнгөн блок, төвийн гийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн бөгөөд манай компанид ашиг өгөөгүй.

....Гэтэл ХХК-ийн захирал нь үндэслэлгүйгээр шүүхэд 50 хувийн ашиг нэхэмжилж ХХК-иас зээлсэн 604 уут цементийн үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөгийг төлөхгүй байна.

Иймд ХХК-ийн захирал аас цементийн үнэ 3,251,900 төгрөгийг гаргуулж өгнө үү...

...2016 он, 2017 оны ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан Ховд аймгийн*******ын Ажлын байрны зориулалттай 300 м.кв байрны түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцож 3,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. ХХК-ийн захирал ийн ХХК-иас зээлсэн 604 уут цементийн үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөг болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр нийт 6,251,900 төгрөг гаргуулж өгнө үү.... гэжээ.

4. Нэхэмжлэгч ХХК-ийн захирал нь сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа ...2017, 2018 оны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр 6 сараар бодож, 1 сарын 500,000 төгрөг нэмэгдүүлж, нийт 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар шууд зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч хариуцагчтай 2016, 2018 онуудад байгуулсан түрээсийн гэрээ байгуулах дээрх журмыг зөрчсөн, түрээсийн төлбөр шаардах үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ талуудад байхгүй, ийм гэрээг улсын бүртгэлд талууд бүртгүүлээгүй, тухайн үед түрээслэх талаар талууд тохиролцоо хийгээгүй, хожим ч хийгээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр шаардаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд ямар хуулийн, ямар зүйл заалтын дагуу түрээсийн гэрээний төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

5. Нэхэмжлэгч ХХК-ийн захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлагадаа ....Миний бие газо хөнгөн блокны тоног төхөөрөмжийг 2015 онд Улаанбаатараас авчирч, тэй 2016 оны өвөл хамтарч ажиллахаар тохирч, 2016 оны хавар 05 дугаар сараас эхэлж хамтарч ажиллаж эхэлсэн.

....Нэхэмжлэгч ХХК-ийн захирал миний бие 2018 оны хавар 6 сард ХХК, захирал , ХХК, захирал нарт блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, тоног төхөөрөмжийн мөнгөө 2018 оны 10 дугаар сард урьдчилгаа 10 сая төгрөгийг авахаар, үлдэгдэл 15 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сард авахаар харилцан тохиролцсон.

Энэ үеэс миний бие ХХК-тай хамтран ажиллах тохироо дуусгавар болсон бөгөөд 2018 оны 06 дугаар сараас ХХК-ийн захирал , ХХК-ийн захирал нар миний оролцоогүйгээр дангаараа манай тоног төхөөрөмжийг ашиглаж блок үйлдвэрлэж эхэлсэн. Учир нь бид харилцан тохиролцсоны үндсэн дээр тоног төхөөрөмжийг хариуцагч нарт 25,000,000 төгрөгөөр худалдсан юм.

Хэдийгээр Харилцан зөвшилцлийн санамж бичиг нэртэй байгуулагдсан боловч үнэн хэрэг дээрээ бидний хооронд Иргэний хуульд заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан юм. Энэхүү тоног төхөөрөмжийг ХХК, захирал , ХХК, захирал нар худалдаж авч бодитоор өөрсдийн эзэмшилдээ 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 11 сарын турш байлгаж, ашиглаж байсан болох нь дараах зүйлсээр нотлогддог. Үүнд:

1. ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хийсэн 52,850,000 төгрөгийн өртөг бүхий Бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээ,

2. ХХК-ийн захын барилгад 1200 ширхэг блок нийлүүлсэн зарлагын баримт,

3. Цэцэг сумын соёлын төвийн барилга барьсан ХХК-д 1200 ширхэг блокийг нэг ширхэгийг 8200 төгрөгөөр нийлүүлсэн ХХК-ийн нягтлангийн тодорхойлолт,

4. ХХК-ийн нэр дээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан сорилын шинжилгээний дүн,

5. Хавтаст хэрэгт авагдсан ХХК-ийн захирал гийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бид тоног төхөөрөмжөө өгч авахаар болоод өнгөрсөн зун ажилласан.... гэсэн хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог.

6. Хавтаст хэрэгт авагдсан гийн хариу тайлбар зэргээр хангалттай нотлогддог.

Ингэж тохиролцсоны дараа худалдах авах гэрээнд гарын үсэг зураад өгнөө, одоо тамга байхгүй байна, нь хот явсан байна гэж хэлээд гэрээг аваад явсан боловч блок үйлдвэрлэх хугацаа буюу зун цаг өнгөрсний дараа зан ааш нь өөрчлөгдөж, гэрээнд гарын үсэг зураагүй болно.

...Гэтэл ХХК, захирал , ХХК, захирал нар нь худалдан авсан тоног төхөөрөмжийнхөө урьдчилгаа 10 сая төгрөг өгөх хугацаа болох 2018 оны 10 дугаар сар болоход үндэслэлгүйгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй, янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод нэг ч төгрөг өгөлгүй, 2019 оны 3 дугаар сар хүргэж, сүүлдээ тоног төхөөрөмжөө буцааж аваарай гэсний дагуу арга буюу миний бие тоног төхөөрөмжөө 2019 оны 05 дугаар сард тоног төхөөрөмжөө буцаан авсан.

...Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн буюу ХХК, ХХК гэрээг хүлээн зөвшөөрч бодитоор эзэмшилдээ байлгаж, уг тоног төхөөрөмжийг ашиглаж блок үйлдвэрлэж, бусадтай гэрээ хэлцэл байгуулж байсан үйлдлээрээ тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах Харилцан зөвшилцлийн санамж бичиг нэртэй гэрээг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байсан.

ХХК, ХХК хооронд аман хэлцлээр 2016 онд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь ХХК, захирал болон ХХК, захирал бидний хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон.

Харилцан зөвшилцлийн санамж бичиг нэртэй Худалдах худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг ХХК, захирал , ХХК, захирал нар нь хугацаандаа биелүүлээгүй мөртлөө 2019 оны 05 дугаар сард тоног төхөөрөмжөө буцаан ав гэж шаардсаны дагуу уг Худалдах худалдан авах гэрээ-нээс тэдний шаардсанаар 2019 оны 05 дугаар сард тоног төхөөрөмжөө нэхэмжлэгч буцаан авснаар тоног төхөөрөмжийг 25,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан болно.

Иймд ХХК, захирал , ХХК, захирал нараас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу уг тоног төхөөрөмжийг ашиглаж олсон орлого үр шимийн 50 хувь болох 9,207,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...

....Хариуцагч ХХК-иас 7,000,000 төгрөгийг, хариуцагч ХХК-иас 2,207,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.... гэжээ.

6. Хариуцагч ХХК-ийн захирал , ХХК-ийн захирал нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа ....Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК, ХХК-д холбогдуулан 9,207,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон өөрийн буруугаар олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.. гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч ХХК нь блок үйлдвэрлэж байгаагүй, авто машины засвар үйлчилгээ, барилгын өнгөт замын хавтан үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Манай компани ХХК-иас тоног төхөөрөмж аваагүй энэ талаар мэдэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дүгээр зүйлд 38.1 Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч тал нь 9,207,000 төгрөгийг яаж бодож хаанаас гаргасан тооцоо, үр шим, ашиг шим, орлого гэж тодорхойлоод байгааг ойлгохгүй байна.

Иймд нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох 9,207,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...

.... ХХК-ийн эзэмшлийн газарт компанийн үйлдвэрийн зориулалттай барилгыг ХХК нь 2 жил түрээсийн төлбөргүй дангаараа хөнгөн блок үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулж ашиг олсон байдаг.

Улмаар ХХК-ийн захирал нь 2016 он, 2017 онуудад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториос сорилт, туршилтын тусгай зөвшөөрөл авч хөнгөн блок, үйлдвэрлэж*******ын 1-р цэцэрлэгийн хөнгөн блок, төвийн гийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн бөгөөд манай компанид ашиг өгөөгүй. Мөн түрээсийн төлбөр өгөөгүй. ...Нэхэмжлэгч ХХК нь 11 сар тоног төхөөрөмж ашиглаж үйлдвэрлэл явуулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөнгөн блок үйлдвэрлэх үйл ажиллагаа зуны 3 сард явагддаг улирлын шинжтэй байдаг. Манай компанийн хувьд 2018 оны зуны 3 сар явуулахдаа алдагдалтай ажилласан байдаг бөгөөд 2019 оны 05 дугаар сард ХХК-ийн захирал нь тоног төхөөрөмжөө авсан.

....Хариуцагч ХХК нь ХХК-ийн тоног төхөөрөмжийг үндэслэлгүйгээр шударга бусаар олж аваагүй, манай компанийн байранд үл хөдлөх эд хөрөнгө ашиглаж тоног төхөөрөмжөө 2 жил ажиллуулж ашиг олсон үйлдэл байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Ховд аймгийн*******ын 2-р баг, Баатархайрхан Үйлдвэрийн район 20 дугаар гудамж 1а тоот 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдоно.

Иймд нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч " ХХК, ХХК-д холбогдох 9,207,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

7. Нэхэмжлэгч ХХК-ийн захирал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Би Улаанбаатар хотоос Газо блокийн тоног төхөөрөмж авчраад үйлдвэрийн байр буюу хамтарч ажиллах хүн хайж байгаад 3.Баасанхүү гэдэг хүнтэй танилцаж хамтарч ажиллахаар болсон. Уг үйлдвэрийн байраа 3.Баасанхүүгийн хашаанд барихаар бид хоёр тохиролцож байраа барьсан. Уг үйлдвэрийн байраа барихад би хундааманд нь 30 уут цемент, бусад зардлыг би гаргаснаар байр маань ашиглалтад орж байсан. Эхний ээлжид хийсэн блокууд сайн болж өгөхгүй туршилт маягаар хийдэг байсан. Технологийг нь яг тааруулж хугацаа болон эд материалын зарлага их гарч үр дүнгүй байсан. Ингээд 1-2 жил ашиггүй ажиллаад 2017 оноос эхлэн технологийн горимыг олж ажил сайжирч эхэлсэн. 2017 оны 07 дугаар сараас 1-р цэцэрлэгийн барилга блок авахаар сонирхож манайх блок нийлүүлэхээр болсон. Энэ үед би өөрөө блокийнхоо горим орц найрлагыг тааруулж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид дээж өгөөд тэнцсэн байсан. 3.Баасанхүү бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр би блокийнхоо үйлдвэрээ хариуцаж ажиллаж, ашгаа би 60%, 3.Баасанхүү 40% байхаар тохирч ажлаа эхэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайлан буруу гарч шүүх хүсэлтийг хангахгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа учир надад яриад байх зүйл байхгүй... гэв.

8. Хариуцагч ХХК-ийн захирал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...., нар цаг хугацааны хувьд буруу тайлбар өгөөд байна, энэ нь жилийн турш хийгдэх ажил биш улирлын ажил тул жилийн хугацаанд ашиглаж ашиг олно гэсэн ойлголт байхгүй. 2020 онд Б.Тэгшбаяртай тохиролцъё гэхэд өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би газо блок үйлдвэрлэлд оролцдоггүй. 2019 оны 04 дүгээр сарын 15-нд "" ХХК-ийн захирал нь үйлдвэрийн төхөөрөмж оруулж ирсэн боловч байрлуулах газар, талбай үгүй явахад нь З.Баасанхуу ах тусалж "" ХХК-ийн хашаанд үйлдвэрийн байранд төхөөрөмжийг нь байрлуулах зөвшөөрөл өгч, үйлдвэрээ эхлүүлэх, түүхий эдгүй учир 604 уут цемент өгч ажлаа эхлэхэд тусалсан. Бид ашиг олсон зүйл байхгүй... гэв.

9. Хариуцагч ХХК-ийн захирал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Бид анх амаар гэрээ байгуулахдаа 20 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 10 саяын урьдчилгаа өгье гэхэд аваагүй. 25 сая гэхээр нь би буцаан өгсөн тэр хугацаанд ашигласан нь үнэн, гэхдээ тухайн нэхэмжлээд байгаа ашиг байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ХХК-ийн захирал нь үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирсэн боловч байрлуулах газар байхгүй, хийх аргаа мэдэхгүй байхад нь хамтарч ажиллахаар болж манай компанийн ажлын байр болох 24м х18м харьцаатай барилгыг барьж ажлыг нь эхлэх боломжийг бүрдүүлж өгсөн. нь ажил эхлэхэд хүн хүч технологийн зааваргүй байхад нь би хамтарч хүн хүч технологийн заавар авах 300,000 төгрөгийг нь гаргаж шийдсэний дараа үйлдвэр жигд ажиллах боломжтой болсон.******* ХХК-ийн захирал т даалгаад 604 уут цементийг өгч ажлыг нь эхлүүлсэн. Түүнээс хойш******* ХХК-ийн захирал нь 1-дүгээр цэцэрлэгийн хөнгөн блок, төвийн гийн 2 давхар барилгын блокуудыг тус тус хийж нийлүүлсэн. нь надаас авсан цемент болон бусад бараа материалын үнийг цувуулж төлж байсан. Одоо үлдэгдэл цементийн 3,251,000 төгрөг байгаа. Бид нар тоног төхөөрөмжөө өгч авахаар болоод өнгөрсөн зун ажилласан боловч яг авах дээрээ тулахад тай үнийн санал зөрөлдөж******* ХХК-ийн захирал т тоног төхөөрөмжийг буцаасан. Тоног төхөөрөмжийг 10.000.000 төгрөгт авахаар тохиролцсон. Гэтэл 25.000.000 төгрөг болгож үнийг нэмсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэв.

10. Нэхэмжлэгчээс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үнэлгээний мэргэжилтэн ын Хөнгөн блок үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үнэлсэн тухай тайлан-гийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн код-BL0080 дугаартай сорилтын шинжилгээний дүн, ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 345 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Зарлагын баримт №2 баримтын хуулбар, ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан харилцан зөвшилцлийн санамж бичиг,

Хариуцагчаас ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн код-BL0126 дугаартай сорилтын шинжилгээний дүнгийн хуулбар, Ховд аймгийн*******ын 2-р баг, Баатархайрхан Үйлдвэрийн район 20 дугаар гудамж 1а тоот 300 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000396152 дугаартай гэрчилгээний баталгаат хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, ХХК-ийн 2018 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн худалдагч байгууллага ХХК, худалдан авагч нарын хөнгөн блок худалдсан зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн худалдагч байгууллага ХХК, худалдан авагч нарын газо хөнгөн блок худалдсан зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн худалдагч байгууллага ХХК, худалдан авагч нарын хөнгөн блок худалдсан зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн худалдагч байгууллага ХХК, худалдан авагч нарын хөнгөн блок худалдсан зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн худалдагч байгууллага ХХК, худалдан авагч нарын хөнгөн блок худалдсан зарлагын баримт, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн худалдагч байгууллага ХХК, худалдан авагч нарын хөнгөн блок худалдсан зарлагын баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

6. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ХХК, ХХК-ийн хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг, ХХК, ХХК-ийн хооронд хийгдсэн хөнгөн газо блокны төлбөр тооцооны баримтуудыг, Жаргалант Тамир ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаартай албан бичгээр ирүүлсэн санхүүгийн төлбөрийн даалгаврын баталгаат хуулбар, ХХК-ийн тоот дансны хуулгууд, ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хас банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн гийн тус банк дахь тоот дансны хуулга, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 282 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2018 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Жаргалант Тамир ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, ******* дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 450/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 219 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 145 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн Голомт банк дахь тоот дансны хуулга, ХХК-ийн Төрийн банк дахь тоот депозит дансны хуулга, төлбөрийн даалгаврын баримтууд, ******* дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/1083 дугаартай албан бичиг, ХААН банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 751 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн тус банк дахь тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХХК-ийн тус банк дахь тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн гийн тус банк дахь , тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн З.Баасанүүгийн тус банк дахь тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/375 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн тус банк дахь , тоот данснуудын хуулга, ХХК-ийн тус банк дахь тоот дансны хуулга, иргэн гийн тус банк дахь , тоот дансны хуулгууд, Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Газо блокны үнэ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт, Төрийн банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 897 дугаар албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн тус банк дахь тоот депозит дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/7178 дугаартай албан бичиг, ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаартай албан бичгээр ирүүлсэн орлогын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Жаргалант Тамир ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 296 дугаартай албан бичгээр ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээ, ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-321/1543 дугаартай дүгнэлт,

Хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Код-BL0080 дугаартай Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаботарийн Сорилтын шинжилгээний дүнгийн баталгаат хуулбар, Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цементийн үнэ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн*******ын 1-р цэцэрлэгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 006 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн 2016,2017 онуудын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан-гийн баталгаат хуулбар,Очирт хүрэн хайрхан ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай албан бичиг, Төрийн банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 754 дугаартай албан бичиг, Хас банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 24/1371 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6/6674 дугаартай албан бичиг, Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/363 дугаартай албан бичиг, Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10/364 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банк ХХК-ийн Ховд салбарын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 723 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХХК-ийн тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг, Ховд аймгийн*******ын 1 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг зэргийг бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 3,487,170 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан 2,204,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,056,165 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, илүү нэхэмжилсэн 4,660,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ ХХК-ийн нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан гаргасан 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,251,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч ХХК нь ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх тухай гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгч ХХК-ийн эд хөрөнгө болох газо хөнгөн блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийг ашиглан ХХК-д 4,638 ширхэг блокыг нийт 36,872,100 төгрөгөөр нийлүүлж, 10,714,344 төгрөгийн ашиг, мөн буюу Жавхлант тамир ХХК-д 1,050 ширхэг блокыг 8,610,000 төгрөгөөр нийлүүлж, 2,688,000 төгрөгийн ашиг тус тус олсон байх бөгөөд нийт 13,402,344 төгрөгийн 52,3 хувийн ашиг болох 7,000,000 төгрөгийг хариуцагч Чинээлэг зан ХХК-иас нэхэмжилж байна... гэж,

2.1. Харин ХХК нь ХХК-д 1,221 ширхэг блокыг 10,378,500 төгрөгөөр нийлүүлж, 3,498,828 төгрөгийн ашиг олсон тул үүний 63 хувийн ашиг болох 2,204,000 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч ХХК нь ...2018 онд ХХК-д 4,638 ширхэг, буюу Жавхлант тамир ХХК-д 1,050 ширхэг газо блокыг тус тус нийлүүлсэн нь үнэн боловч эд материалын зарлага, хорогдол, түүхий эдийг худалдан авсан үнэ, ажиллаж буй хүмүүсийг цалинжуулах гээд өртөг өндөртэй байсан тул манай компани ашиггүй ажилласан. Нэхэмжлэгчийн биднийг 11 сар тоног төхөөрөмж ашиглаж үйлдвэрлэл явуулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, блокны үйлдвэрлэл нь улирлын чанартай зуны 3 сард явагддаг юм. Гэтэл ХХК-ийн захирал нь үндэслэлгүйгээр шүүхэд 50 хувийн ашиг нэхэмжилж байна... гэж,

3.1. Хариуцагч ХХК нь ...2018 онд ХХК-д 1,221 ширхэг блок нийлүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь ХХК-ийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн газо блок биш, өөрийн компанийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэсэн өөр төрлийн блок байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

4. Хариуцагч ХХК-иас ... ХХК-ийн захирал газо блокны тоног төхөөрөмжөө ХХК-ийн эзэмшлийн газарт байршуулж, 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулсан тул*******ын ажлын байрны зориулалттай 300 м.кв талбайтай байрны түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцон 3,000,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгчийн ХХК-иас зээлсэн 604 уут цементийн үнийн үлдэгдэл 3,251,900 төгрөг нэхэмжилж байна... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ... ХХК-д цементийн үнэ 3,000,000 төгрөг өгөх ёстойг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн төлбөр 6 сараар 1 сарын 500,000 төгрөгөөр бодож 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ талуудад байхгүй, ийм гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тухайн үед түрээслэх талаар, хожим ч тохиролцоо хийгээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй... гэсэн үндэслэлээр няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. ХХК болон ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Харилцан зөвшилцлийн санамж бичиг буюу ОХУ-ын Алтай строй маш үйлдвэрийн хөнгөн блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Гэвч талуудын хооронд уг тоног төхөөрөмжийн үнийн төлбөрийг хугацаандаа төлөх, өмнөх өр төлбөртэй холбоотой асуудлаар маргаан үүссэнээр талууд гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буюу ХХК тоног төхөөрөмжийг ХХК-д буцаан өгсөн талаарх үйл баримт тогтоогдсон. /1-р хх-ийн 12-р хуудас/

6.2. ХХК болон ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 350 м/куб дүүргэлтийн хөнгөн блок нийлүүлэх Бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулагдаж, улмаар 4638 ширхэг блокыг нэг бүрийн үнэ 7,950 төгрөгөөр үнэлснээр 36,872,100 төгрөгийг өөрийн Голомт банкны харилцах дансаар хүлээн авсан байна. /1-р хх-ийн 65-69, 2-р хх-ийн 27, 59-62, 67-73, 164, 168-193, 3-р хх-ийн 111-113-р хуудас/

6.3. ХХК-иас Жавхлант тамир ХХК-иуд 2018 оны 10 дугаар сард амаар харилцан тохиролцож, 1,050 ширхэг блокыг ширхэгийг нь 8,200 төгрөгөөр худалдан борлуулж, 8,610,000 төгрөгийн төлбөрт 30 тонн цемент /50 кг-тай 1 уут цемент14,000 төгрөг=8,410,000 төгрөг/, 210,000 төгрөгийг бэлнээр хүлээн авчээ. /1-р хх-ийн 118, 119, 2-р хх-ийн 159, 3-р хх-ийн 36-42-р хуудас/

6.4. ХХК-иас ХХК-ийн захирал гийн Голомт банкны харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэх, мөн ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1221 ширхэг хөнгөн блокыг 1 ширхэгийг нь 8,500 төгрөгөөр, нийт 10,378,500 төгрөгөөр зээлээр худалдан авсан нь ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 493 дугаартай албан бичиг, орлогын баримтаар нотлогдож байна. /1-р хх-ийн 10, 2-р хх-ийн 194, 195, 3-р хх-ийн 67-68-р хуудас/

6.5. ХХК-ийн захирал нь Ховд аймгийн*******ын 2 дугаар, Баатархайрхан, Үйлдвэрийн район, 20 гудамж, 1 а тоотод 300 м.кв талбайтай, Ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-1617005581 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгогджээ. /1-р хх-ийн 195, 196-р хуудас/

6.6. болон ХХК-иуд нь 2018 онд тодорхой хэмжээний борлуулалттай, ашигтай ажиллаж байсан нь тухайн компаниудын 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар, мөн ХХК-иудын 2018 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тус тус тогтоогдож байна. /2-р хх-ийн 78-87, 149-152, 3-р хх-ийн 97-98-р хуудас/

6.7. 2016, 2017 онд 1 ширхэг газо блокны үнэ 7,500-8,200 төгрөгийн үнэтэй, 50 кг-тай 1 уут цемент 12,000-14,000 төгрөгийн үнэтэй байсан нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 101-106, 3-р хх-ийн 11-14-р хуудас/ 6.8. Зохигчийн тайлбараар 1 м/куб хөнгөн газо блок үйлдвэрлэхэд; - Цемент 6 уут,

- Каустик сод 1 кг,

- Алумни пудр 420 грамм,

- Бэхжүүлэгч 400 грамм,

- Элс 300 кг,

- Нүүрс, мод, цахилгаан

- 3 ажилтны цагийн хөлс зэрэг эд материалын орц болон хүн хүчний ажил хамаарна гэж тодорхойлсон бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд дээрх газо блокийг үйлдвэрлэхэд ордог материалуудын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Үүнд:

- Каустик сод 1 кг- 32,500 төгрөг,

- Алумни пудр 420 грамм- 5,040 төгрөг,

- Бэхжүүлэгч 400 грамм- 1,640 төгрөг,

- Элс 300 кг- 90 төгрөг гэсэн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг гарган ирүүлжээ. /3-р хх-ийн 229-231-р хуудас/

7. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-321/1543 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн Хүснэгт 1-т тусгагдсан газо блокийг үйлдвэрлэхэд орох материалын зах зээлийн үнэлгээний зарим үнэлгээг эс зөвшөөрч байгаа талаар, мөн ажлын байр түрээслэх талаар хуульд заасан журмын дагуу түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээс төлөх үндэслэлгүй... гэж,

7.1. Хариуцагч ХХК-иас ...2018 онд газо блок үйлдвэрлэж, борлуулалт хийсэн хэдий ч ашиггүй ажилласан... хэмээн,

7.2. Хариуцагч ХХК-ийн хувьд ...манайх ХХК-ийн тоног төхөөрөмжөөр газо блок үйлдвэрлээгүй ХХК-д нийлүүлсэн 1,221 ширхэг блок өөр төрлийн блок... гэж маргажээ.

7.3. Харин ХХК болон ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Харилцан зөвшилцлийн санамж бичиг буюу ОХУ-ын Алтай строй маш үйлдвэрийн хөнгөн блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хожим талууд гэрээнээс татгалзсан талаар, мөн нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн цементийн үнийг хариуцагч ХХК-д төлөх ёстой талаар маргаагүй байна.

8. ХХК болон ХХК нарын хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэвч талууд тодорхой шалтгааны улмаас гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаасан байх бөгөөд нэхэмжлэгч ХХК-ийн захирал нь ХХК, ХХК-иуд нь манай компанийн тоног төхөөрөмжийг 11 сар ашигласан тул ашгийн 50 хувийг гаргуулна гэж маргажээ.

8.1. Нэхэмжлэгч ХХК нь Иргэний хуулийн 205, 492 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан /буюу эзэмшсэнээс/ этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.2-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус зохицуулагджээ.

ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ хожим дуусгавар болсон тул гэрээнээс үүдэлтэй олсон ашгийг дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Тэрээр, хэрэгт авагдсан баримтуудын дагуу ХХК, ХХК-иуд нь 2018 оны 06 дугаар сард ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглаж, нийт 6,909 ширхэг блок худалдан борлуулж, 9,086,670 төгрөгийн ашиг олсон болох нь нотлогдон тогтоогдож байна. Тодруулбал,

Зохигчдын зүгээс 1 м/куб газо блок үйлдвэрлэхэд орох орцыг маргаагүй байдлаар тодорхойлж, харин орцын нэгжийн үнэ дээр маргаж, өөр өөрсдийн үнийн дүнг шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч энэ талаар бичгийн нотлох баримтаар аль аль нь нотолж чадаагүй учир шүүхээс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдвал зохино.

Ингэхдээ, шүүх ХХК, ХХК-иудын олсон ашгийг доорх байдлаар тооцоолов.

- Цемент 6 уут 13,500 төгрөг = 81,000 төгрөг, - Каустик сод 1 кг 32,500 төгрөг = 32,500 төгрөг, - Алумни пудр 420 грамм, 5,040 төгрөг = 5,040 төгрөг, - Бэхжүүлэгч 400 грамм, 1,640 төгрөг = 1,640 төгрөг, - Элс 300 кг, 90 төгрөг = 90 төгрөг, - Нүүрс, мод, цахилгаан 4,000 төгрөг /нэхэмжлэгчийн тооцооллыг баримтлав/, - 3 ажилтны цагийн хөлс 4,375 төгрөг /хариуцагч талын тооцооллыг баримтлав/, нийт 1 м/куб газо блокийн үнэ 125,645 төгрөг, үүнээс 1 м/куб газо блокоос 19 ширхэг блок гарах ба 128,645 19 ширхэг = 6,770 төгрөг байна.

ХХК-ийн худалдсан блокийн тухайд;

а/ ХХК-нд нийлүүлсэн 4,638 ширхэг блокийн хувьд;

-       Нийлүүлсэн дүн: /1ш-7,950 төгрөг/ 4,638 ширхэг 7,950 төгрөг = 36,872,100 төгрөг,

-       Зардал: 4,638 ширхэг 6,770 төгрөг = 31,399,260 төгрөг,

-       Ашиг: 36,872,100 төгрөг - 31,399,260 төгрөг = 5,472,840 төгрөг байна.

б/ Жавхлант тамир ХХК-нд нийлүүлсэн 1,050 ширхэг блокийн хувьд;

-       Нийлүүлсэн дүн: /1ш-8,200 төгрөг/ 1,050 ширхэг 8,200 төгрөг = 8,610,000 төгрөг,

-       Зардал: 1,050 ширхэг 6,770 төгрөг = 7,108,500 төгрөг,

-       Ашиг: 8,610,000 төгрөг - 7,108,500 төгрөг = 1,501,500 төгрөг байна.

ХХК-ийн худалдсан блокийн тухайд;

в/ ХХК-иас ХХК-нд нийлүүлсэн 1,221 ширхэг блокийн хувьд;

-       Нийлүүлсэн дүн: /1ш-8,500 төгрөг/ 1,221 ширхэг 8,500 төгрөг = 10,878,500 төгрөг,

-       Зардал: 1,221 ширхэг 6,770 төгрөг = 8,266,170 төгрөг,

-       Ашиг: 10,878,500 төгрөг - 8,266,170 төгрөг = 2,112,330 төгрөг байна.

 

ХХК болон ХХК-иудын олсон нийт ашиг: 9,086,670 төгрөг байх бөгөөд ХХК 6,974,340 төгрөгийн ашиг, харин ХХК 2,112,330 төгрөгийн ашиг олсон байна шүүхээс тооцоолов. Үүнээс 50 хувийн ашгийг буюу ХХК-иас 3,487,170 төгрөг /6,974,340 50 хувь/, ХХК-иас 1,056,165 төгрөг /2,112,330 50 хувь/-ийг тус тус нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүхээс шийдвэрлэлээ.

9. Хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч ХХК-ийн захирал шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... ХХК-нд 3,000,000 төгрөгийн цементийн үнийг өгөх ёстой... гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул уг 3,000,000 төгрөгийг ХХК-иас гаргуулан хариуцагч ХХК-нд олгох нь зүйтэй байх бөгөөд ХХК нь цементийн үнэ 3,251,900 төгрөг нэхэмжилж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 251,900 төгрөгийг шаардаж байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй болно. Мөн ажлын байрны түрээс 3,000,000 төгрөгийн тухайд гэвэл, талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хариуцагчийн түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх нэхэмжлэгч ХХК-ийн татгалзлыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд, нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 3,487,170 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан 2,204,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,056,165 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж, илүү нэхэмжилсэн 4,660,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ ХХК-ийн нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан гаргасан 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,251,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,220 төгрөгийг, хариуцагч ХХК-ийн 129,932 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 70,744 төгрөг, хариуцагч ХХК-иас 29,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 62,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид /сөрөг нэхэмжлэгч/ ХХК-д олгох нь зүйтэй. 11. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ийн хүсэлтээр Хөрөнгө үнэлгээний төв ХХК-иар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан тул энэхүү шинжээчийн зардлыг хариуцагч ХХК-иас гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-д олгохоор тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 3,487,170 төгрөг, хариуцагч ХХК-иас 1,056,165 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 4,660,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан гаргасан 6,251,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,251,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,220 төгрөгийг, хариуцагч ХХК /сөрөг нэхэмжлэгч/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,932 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 70,744 төгрөг, хариуцагч ХХК-иас 29,897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ХХК-иас 62,950 төгрөгийг гаргуулан хариуцагч ХХК /сөрөг нэхэмжлэгч/-д олгоусгай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч ХХК-иас шинжээчийн зардал 20,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ТАСХЫН