Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2020/00282

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, Дамдины гудамж, өөрийн байранд байрлах, ******* ОНӨААҮТГ /РД:2604493/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүрэг, 2 дугаар хороонд байрлах, ******* ТӨХК-д холбогдох

27 641 637 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, өмгөөлөгч С.*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ******* дугаартай тоолуурыг нэмсэн. Энэ тоолуур нь Шинэ ******* хорооллын ЦТП дотор байрладаг бөгөөд тус хорооллын  айл өрхөд дулааныг 2 хэлхээгээр дамжуулах, халуун хүйтэн усыг хүргэх үндсэн үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 001/хт2017/00937 дугаар тогтоолоор ******* ОНӨААТҮГ-аас ******* ТӨХК-д цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийн үүргийн биелэлтэд 30 641 248 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Манай байгууллагад дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл байхгүй учир ******* ТӨХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд тус хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагад дулаан хэрэглээний халуун усыг худалдаж, борлуулалтын орлогыг төвлөрүүлж ажилладаг. Энэхүү ЦТП-н нийт цахилгаан хэрэглээний 91.1 хувь буюу 77ктв-ыг ******* ТӨХК, харин 8.9 хувь буюу 7.5 ктв-ыг манай байгууллага цэвэр усаа дамжуулахад ашигладаг. Үүнээс шалтгаалан ******* ТӨХК-ийн 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 01-09 дүгээр сар хүртэл ашигласан цахилгаан эрчим хүчний төлбөр 22 650 010 төгрөгийг манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу өмнөөс нь төлсөн.

Энэхүү ЦТП дэх халаалт, хэрэглээний халуун усыг дамжуулахад ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн цахилгааны төлбөрийг ******* ТӨХК хариуцах ёстой. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн үнийн дүнг 4 991 536 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 27 641 637 төгрөгийг ******* ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Шинэ ******* хорооллын ЦТП-г Тэлмэн констракшин ХХК барьсан. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барьсан тохиолдолд ус, дулаан дамжуулах төвийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэн өгөх үүрэг нь Тэлмэн констракшин ХХК-д байдаг. Гэтэл Тэлмэн констракшин ХХК нь манай байгууллагад хүлээлгэж өгөхөөсөө өмнө ******* ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. ******* ОНӨААТҮГ нь ******* ТӨХК-тай гэрээ байгуулж, цахилгааны төлбөрийг хариуцан ажиллаж байсан. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны тогтоолд ******* ТӨХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч учир хуулийн дагуу уг хөрөнгийг авах нь зүйтэй гэсэн. Үүний дагуу Тэлмэн констракшин ХХК манай байгууллагад холбогдох бичиг баримтыг өгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор уг ЦТП нь *******ын Дулааны станц ТӨХК-ийн өмчөөр бүртгэгдсэн. Манай байгууллагын өмчөөр бүртгэгдэхээс өмнөх ЦТП-ийн үйл ажиллагаа Тэлмэн констракшин ХХК-ийн эзэмшилд байсан. Иймд манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнөх тус ЦТП-ийн үйл ажиллагааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2017/00050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/00937 дугаар тогтоолоор ******* ОНӨААҮГ нь тухайн ЦТП-н цахилгаан эрчим хүчний төлбөрийг ******* ТӨХК-нд төлөхөөр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд ******* ОНӨААТҮГ-т төлбөр төлөх үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ОНӨААҮТГ нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан 2015 оны 12 дугаар сар, 2017 оны 01-09 дүгээр сарын цахилгаан эрчим хүчний төлбөр 27 641 637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь ******* ОНӨААТҮГ нь Шинэ ******* хороололд байрлах ЦТП буюу ус, дулаан дамжуулах төвийг хариуцаж байсан, мөн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн ЦТП дээр гарсан цахилгааны төлбөрийг бусдад төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд цахилгаан эрчим хүчний төлбөр төлөх үүргийн харилцаа үүсээгүй гэж маргасан.

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 937 дугаар тогтоолоор ******* ОНӨААҮТГ-аас Шинэ ******* хороололд байрлах ЦТП-н 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 01-09 дүгээр саруудын цахилгаан эрчим хүчний төлбөр 30 641 248 төгрөг гаргуулж ******* ТӨХК-нд олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч нь Шинэ ******* хорооллын орон сууцуудыг дулаанаар хангахдаа нэхэмжлэгчийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нь төлж байсан ЦТП-г ашигладаг гэх үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 937 дугаар тогтоолд заасан Шинэ ******* хороололд байрлаж буй ЦТП-н ******* дугаартай тоолуурын цахилгаан хэрэглээний төлбөр болох 30 641 248 төгрөгийг ******* ТӨХК-нд төлж барагдуулсан гэдэгтэй хариуцагч маргаагүй байна.  

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/747 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр Шинэ ******* хороололд байрлаж буй ЦТП-н ******* дугаартай тоолуурын 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 09 сар хүртэлх хугацааны цахилгааны хэрэглээний 91% болох 27 641 637 төгрөгийн өртөгтэй 173 758 кВт.ц нь ******* ТӨХК-ий үйл ажиллагаанд, 9% буюу 2 692 367 төгрөгийн өртөг бүхий 16 924.5 кВт.ц нь ******* ОНӨААҮТГ-ын үйл ажиллагаанд хамаарах болохыг тус тус тогтоожээ.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн хэрэглэсэн 27 641 637 төгрөгийн цахилгааны төлбөрийг ******* ТӨХК-нд төлж барагдуулсан, дээрх төлбөрт ногдох цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн ******* ТӨХК нь төлбөрийг төлөөгүйг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 937 дугаар тогтоолоор ******* ТӨХК-нд Шинэ ******* хороололд байрлаж буй ЦТП-н ******* дугаартай тоолуурын хэрэглээний төлбөрийг ******* ОНӨААТҮГ төлөх үүргийг хүлээсэн нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх нөхцөл байдлыг үүсгэхгүй. Учир нь шүүх урьд ******* ТӨХК болон ******* ОНӨААТҮГ, Тэлмэн констракшин ХХК-ийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчийн хариуцан төлсөн төлбөрт ******* ТӨХК-ийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр багтсан учир үүнтэй холбогдуулан маргах эрх нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т нээлттэй юм.

 

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэгч бусдад төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэрэглээнд ногдох 27 641 637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 296 158 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 296 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХК-иас 27 641 637 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 296 158 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 296 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ