Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 151/шш2018/00045

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2018/00045

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.”““““ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т

Хариуцагч: Ц холбогдох

9600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, хариуцагч С.”““““үх, Ж.”““““, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.”““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Алтанбулаг сумын иргэн С.”““““үх, эхнэр Ж.”““““гийн хамт надад 21 сая төгрөг өгөхөөс одоо үлдсэн 9600 000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд С.”““““үх, Ж.”““““ нараас 9600 000 төгрөгийг гаргуулан надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Энэ хоёроос удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байна. 70 гарсан хөгшин хүн болохоор хөдөө гадаа явж, очиж хөөцөлдөж мөнгөө олж авч чадахгүй байна гэжээ. /хх1/

Хариуцагч С.”““““үх, Ж.”““““ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа...би Ш.Батчулуун гэдэг хүнтэй наймаа хийсэн. Шүүх хуралдаан дээр Ш.Батчулуун, Ш.Туяа, Л.”““““ гэдэг хүмүүс байх шаардлагатай. Өвөлжөөний үлдэгдэл болох 3500 000 төгрөгийг би өгч чадахгүй яагаад гэвэл өвөлжөөний бичиг баримт байхгүй. Иймд шүүх хурлыг яаралтай хийж өгнө үү гэжээ. /хх21/

Нэхэмжлэгч Л.”““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...

Нэхэмжлэгч Л.”““““ нь өөрийн өмчлөлийн 24 тооны үхэр, Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөөний газар, саравч, зуны амбаар зэргийг нийлүүлээд нийт 21 000 000 төгрөгөөр хариуцагч С.”““““үх, Ж.”““““ нарт зээлээр худалдсан.

Зээлээр худалдах гэрээг бичгээр хийгээгүй, амаар тохиролцоод С.”““““үх, Ж.”““““ нар нь 21 000 000 төгрөгийг 2014 оны намар 5000 000 төгрөг, үлдсэн 16000 000 төгрөгийг 2015 оны хавар ноолуурын үед өгнө гэсэн.

Зээлээр худалдсан 24 тооны үхрийн үнэ нь 8 тугалтай үнээ 1500 000 төгрөгөөр 12 000 000 төгрөг, 5 бяруу 500 000 төгрөгөөр 2500 000 төгрөг, 3 сувай үнээ 1000 000 төгрөгөөр 3000 000 төгрөг, нийт 17500 000 төгрөг болж байгаа.

Эд хөрөнгөний үнэ нь 21 000 000 төгрөгөөс үхрийн үнэ 17 500 000 төгрөгийг хасаад 3 500 000 төгрөг болж байгаа юм.

Гэрээний үнэ 21 000 000 төгрөгөөс Л.”““““ нь 5000 000 төгрөг банкаар, 4000 000 төгрөг бэлнээр, Мэндээд 400 000 төгрөг, 400 000 төгрөг, Эркад 200 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг хүлээн авсан.

Мөн Ш.Батчулуунд өгсөн 5 хонины үнэ 1000 000 төгрөгийг, нүүлгэсэн 250 000 төгрөгийг, хадам ээжийн 200 000 төгрөгийг, ямааны 400 000 төгрөгийг, нийт 1 850 000 төгрөгийг хасаж байна.

Ингээд 10 000 000 төгрөг дээр 1 850 000 төгрөг, нийт 11 850 000 төгрөгийг авсан байна. 21 000 000 төгрөгөөс 11 850 000 төгрөгийг хасаад 9 150 000 төгрөг үлдэж байна.

Нэхэмжлэл гаргахдаа 9600 000 төгрөг гэж бичсэн боловч шаардлагаа 450 000 төгрөгөөр багасгаж, 9 150 000 төгрөгийг С.”““““үхээс нэхэмжилж байна.

Энэ гэрээ байгуулахад Ж.”““““ оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгч Л.”““““ нь өндөр настай өөрөө малаа маллаж чадахгүй байсан тул өөрийн хүү Ш.Батчулуунаар маллуулж байгаад бусдад худалдах талаар хүүдээ хэлсэн. Л.”““““ын хүсэлтээр Ш.Батчулуун нь С.”““““үхтэй амаар хэлцэл байгуулсан юм.

Иймд хариуцагч С.”““““үхээс үхрийн үнэ, өвөлжөөний газрын үнийн үлдэгдэл 9 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.”““““д олгож өгнө үү гэв.

Хариуцагч С.”““““үх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь 2014 оны 10 сард Ш.Батчулуунтай 21 000 000 төгрөгийн наймаа хийсэн. 21 000 000 төгрөгт Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт орших өвөлжөө, саравч, 1 га газар, зуны амбаар, 24 тооны үхэр багтсан.

24 тооны үхрийн үнийг тогтоохдоо тугалтай үнээ 8 буюу 1400 000 төгрөг 11 200 000 төгрөг, бяруу 5 буюу 400 000 төгрөг 2000 000 төгрөг, сувай үнээ 3 буюу 1000 000 төгрөг 3000 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгөөр бодсон. Үлдсэн мөнгөнд нь өвөлжөө, газар, саравчны үнэ орсон байгаа. Төлбөрийг 2014 оны 10 сард 5000 000 төгрөгийг төлнө, үлдэгдлийг 2015 оны хавар ноолуурын мөнгөнөөс өгнө гэж тохиролцсон.

Ш.Батчулуун ах Алтанбулаг суманд ганцаараа хэдэн малтай амьдардаг байсан, би түүнийг өөрийнхөө малыг зарж байна гэж ойлгосон, өвөлжөөний бичиг баримт ээж Л.”““““ын нэр дээр байдаг гэж хэлсэн.

Л.”““““ гуай, Ш.Туяа нар үхэр малаа авсаны дараа нилээн сүүлд ирж уулзаад ...Ш.Батчулуунд битгий мөнгө төгрөг өгөөрэй, Ш.Туяагийн данс руу хийгээд байгаарай гэж хэлээд явсан.

Ингээд би эхнэр Ж.”““““гийн хамт Ш.Туяа болон түүний нөхөр Гүрсэдийн дансаар 4 664 000 төгрөг, Л.”““““ гуайд 5000 000 төгрөгөөр, 2017 онд 4000 000 төгрөгөөр, 1000 000 төгрөг, 400 000 төгрөг, 400 000 төгрөг, 200 000 төгрөг, Ш.Батчулууныг нүүлгэхэд 250 000 төгрөг, Ш.Батчулуунд 200 000 төгрөг, Ш.Туяад бэлнээр 750 000 төгрөг, Ш.Батчулуунд 4 ямаа 1 хонь 300 000 төгрөг, нийт 17 164 000 төгрөг өгсөн байна.

Ингээд 24 тооны үхрийн мөнгө дууслаа, өвөлжөөний бичиг баримтаа аваад тооцоогоо дуусгая гэхэд Ш.Батчулуун зохицуулаад өгнө гэсэн. Бичиг баримтгүй өвөлжөө зарчихаад одоо болохоор өөрсдөө хөөцөлдөж ав гээд байгаа нь шударга биш байна.

Энэ өвөлжөөний газар нь Алтанбулаг сумын нутагт цэргийн анги байдаг, тэнд гранат дэлбэрээд хүний амь нас хохирсон гээд утас татаад малчдыг өвөлжүүлээгүй юм. Тэгэхээр би саравчийг буулгаад 2 дугаар багийн нутаг руу нүүсэн.

Л.”““““ надаас 9600 000 төгрөг эсхүл 3500 000 төгрөг гээд юуны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна.

Би Ш.Батчулуунтай наймаа хийсэн болохоос Л.”““““тай огт юу ч яриагүй, гэтэл одоо Л.”““““ болж солигдоод байгааг ойлгохгүй байна.

Ш.Батчулуунтай наймаагаа хийсэний дараа нь Л.”““““, Ш.Туяа нар ирээд Ш.Батчулуунд мөнгө төгрөг өгч болохгүй шүү гээд өөрсдийнх өгсөн дансанд төлсөн мөнгийг аваагүй гээд байгаа ойлгохгүй байна.

Огт танихгүй хүнд 17 164 000 төгрөгийг өгөөгүй шүү дээ. 21 000 000 төгрөгөөс өөрийн өгсөн 17 164 000 төгрөгийг хасахад 3 836 000 төгрөг үлдэж байгаа. Хэрэв надад өвөлжөөний бичиг баримт өгвөл энэ мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй.

Харин 9 150 000 төгрөг нэхэж байгаа зөвшөөрөхгүй хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.”““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...2014 онд манай нөхөр С.”““““үх нь Ш.Батчулуунаас 24 тооны үхэр, өвөлжөөний газрыг 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Ш.Батчулуун өвөлжөөний бичиг баримт ээж Л.”““““ын нэр дээр байгаа гэхээр нь итгэсэн. Анхнаасаа бичиг баримтгүй бол авахгүй байсан юм. Энэ наймаа хийх үед би байгаагүй. Дараа нь Л.”““““, Ш.Туяа нар С.”““““үхтэй уулзаад Ш.Батчулуунд битгий мөнгө төгрөг өгөөрэй, Л.”““““ өөрөө дансгүй тул Ш.Туяагийн данс руу хийж байгаарай гэсэн.

Ингээд л.”““““ын охин Ш.Туяагийн дансанд 1 400 000 төгрөг, 1000 000 төгрөг, 500 000 төгрөг, Ш.Туяагийн нөхөр Гүрсэдийн дансанд 1000 000 төгрөг, 764 000 төгрөг тус тус хийсэн.

2015 оны 04 сарын 22-нд Л.”““““ын дансанд 958 000 төгрөг, 4420 000 төгрөг, нийт 5000 000 төгрөг хийсэн.

2017 онд Ш.Туяад бэлнээр 4000 000 төгрөг мөн 750 000 төгрөг өгсөн.

1000 000 төгрөг, Мэндээд 400 000 төгрөг, модны үнэ 400 000 төгрөг, эркад 200 000 төгрөг, Ш.Батчулууныг нүүлгэхэд 250 000 төгрөг, 200 000 төгрөг, 3 ямаа 1 хонь 300 000 төгрөг, нийт 17 164 000 төгрөг өгсөн.

21 000 000 төгрөгөөс дээрх 17 164 000 төгрөгийг хасаад 3 836 000 төгрөг болж байна.

Өвөлжөөний бичиг баримтаа авъя гэхээр өөрсдөө хөөцөлдөөд ав гэдэг. Бичиг баримтгүй өвөлжөө худалдсан байгаа тул энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Гэрч Ш.Туяа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ...Миний эх Л.”““““ нь Төв аймгийн Алтанбулаг суманд 20 гаруй тооны малтай, малыг нь манай ах Ш.Батчулуун ах малладаг байсан. Ш.Батчулуун ах ганцаараа мал маллах хүндрэлтэй байсан болохоор Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт байрладаг өвөлжөө, малаа зарахаар тохиролцсон. Ингээд Ш.Батчулуун ах С.”““““үх гэдэг хүнтэй яриад тохиролцсон гэж байсан. Тухайн үед тэр хавийн бүх айлууд бүгд бичиг баримтгүй байсан, манайх ч бичиг баримтгүй. Ингээд ган зудтай өвөл болонгуут С.”““““үх өөрөө өвөлжөөгөө буулгаад нүүгээд явсан тул хажуу айл нь өвөлжсөн юм байна лээ. Тэгээд энэ маргаан өнгөрсөн жилээс гарч эхэлсэн.

Би Ж.”““““гийн ажил дээрээс очиж 750 000 төгрөг авсан. Миний дансанд 1400 000 төгрөг, 500 000 төгрөг, 1000 000 төгрөг орсон байгаа. Энэ мөнгийг би аваад ээж Л.”““““д өгсөн.

Мөн Гүрсэдийн дансанд орсон 764 000 төгрөг, 1000 000 төгрөгийг ээж Л.”““““д өгсөн.

5 эр хонийг 1000 000 төгрөг тооцсон, хашаа байшин авахад 400 000 төгрөг, модны мөнгө 400 000 төгрөг, 4000 000 төгрөг авсан гэх мэт, нийт 17 164 000 төгрөг авсан байна энэ бүх мөнгийг ээж Л.”““““д өгч байсан, мөнгөний дүнтэй маргах зүйл алга гэжээ.

Гэрч Ш.Батчулуун шүүхэд өгсөн мэдүүлэгтээ...Л.”““““ нь миний ээж, би ээжийнхээ малыг 2003 оноос 2014 оны 10 сар хүртэл маллаж байсан. Ингээд малаа зарахаар болоод зар өгөөд С.”““““үхтэй уулзуулсан юм. Би наймаа хийгээгүй, ээж Л.”““““д зуучилж өгсөн. Бид 24 тооны үхэр, Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах өвөлжөө, саравч, малын хашаа нийлээд 21 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед тэр хавийн 5 айл бүгдээрээ өвөлжөөний бичиг баримтгүй байсан. Би С.”““““үхэд бичиг баримтгүй гэдгээ тухайн үед хэлж байсан. 2015 оны өвөл С.”““““үх өвөлжөөгөө буулгаад явсаны дараа нөгөө айлууд нь бичиг баримтаа авсан байсан. Үүнийг С.”““““үх өөрөө мэдээд надад ирж хэлэхээр нь сумын засаг даргатай уулзуулахад С.”““““үхийг өөрөө шилжиж ирээд өвөлжөө эзэмших хүсэлтээ гаргаж болно гэсэн. 24 тооны үхрээс тугалтай үнээ 1400 000 төгрөг билүү 1500 000 төгрөгөөр, бярууг 400 000 төгрөг билүү 500 000 төгрөгөөр тооцож байсан. 21 сая төгрөгөөс миний авсан хонь ямаа мөнгө төгрөг нийлээд 500 000төгрөгийг хасна гэж ярилцаж байсан. Худалдсан эд хөрөнгийн үнэ ээж Л.”““““ын дансанд орох ёстой гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.”““““ хариуцагч С.”““““үх, Ж.”““““ нарт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний гүйцэтгэлд 9600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.”““““ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр Л.Баатар-Эрдэнийг сонгож, нэхэмжлэгчийн /нэхэмжлэлийн шаардлагыг багасагах, нэхэмжлэлээсээ татгалзах зэрэг/ эдлэх бүх эрхийг 2017 оны 11 сарын 13-ны өдөр итгэмжлэлээр олгосон бөгөөд тухайн итгэмжлэл хуульд заасан шаардлагад нийцсэн байна. /хх2/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаан дээр 9600 000 төгрөг гаргуулах шаардлагыг 450 000 төгрөгөөр багасгаж, 9 150 000 төгрөгийг хариуцагч С.”““““үхээс нэхэмжилж, Ж.”““““д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо...

2014 оны 10 сард нэхэмжлэгч Л.”““““ өөрийн өмчлөлийн 24 тооны үхэр, Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах өвөлжөөний газар, зуны амбаар, хашаа зэргийг нийт 21 000 000 төгрөгөөр хариуцагч С.”““““үхэд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн.

Гэрээний үнэ 21 000 000 төгрөгөөс Л.”““““ нь 5000 000 төгрөг банкаар, 4000 000 төгрөг бэлнээр авсан. мөн 400 000 төгрөг, 400 000 төгрөг , 200 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг хүлээн авсан.

Мөн Ш.Батчулуунд өгсөн 5 хонь, бэлэн мөнгө нийт 1000 000 төгрөгийг, нүүлгэсэн 250000 төгрөгийг, 200 000 төгрөгийг, ямааны 400 000 төгрөгийг, нийт 1 850 000 төгрөгийг хасна.

21 000 000 төгрөгөөс хүлээн авсан 11 850 000 төгрөгийг хасаад 9 150 000 төгрөгийг гаргуулна. Энэ нь үхэр, өвөлжөөний газрын үлдэгдэл гэж,

Хариуцагч С.”““““үх, Ж.”““““ нар татгалзлын үндэслэлээ...Ш.Батчулуунаас Алтанбулаг сумын 1 дүгээр багт орших өвөлжөөний газар, зуны амбаар, хашаа, 24 тооны үхэр зэргийг нийт 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан.

2014 оны 10 сараас 2017 он хүртэл 17 164 000 төгрөг өгсөн байгаа. Өвөлжөө нь бичиг баримтгүй тул үлдэгдлийг төлөхгүй.

9 150 000 төгрөгийг юуны мөнгө гээд нэхээд байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдод үүргийг танилцуулсан байна. /хх/

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болох зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Ш.Туяа, Ш.Батчулуун нарын мэдүүлгээр дараахь үйл баримт тогтоогдож байна.

2014 оны 10 сард Ш.Батчулуун, С.”““““үх нар нь нэхэмжлэгч Л.”““““ын эзэмшлийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах өвөлжөөний газар, зуны амбаар, хашаа, 24 тооны үхэр зэрэг эд хөрөнгийг нийт 21 000 000 төгрөгөөр худалдахаар амаар хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр шилжүүлсэн хөрөнгө болох 24 тооны үхэр, Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах өвөлжөөний газар, зуны амбаар, хашаа зэргийг хариуцагч С.”““““үх хүлээн авсан байна. Энэ талаар маргаангүй болно.

Дээрх хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийн эзэмшигч нь нэхэмжлэгч Л.”““““ бөгөөд түүнийг төлөөлж Ш.Батчулуун хэлцэл хийсэн болох нь гэрч Ш.Туяа, Ш.Батчулуун нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Ш.Батчулуун, С.”““““үх нарын хооронд байгуулсан хэлцлийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын тохиролцсон гэрээний зүйл нь 24 тооны үхэр, өвөлжөөний газар, амбаар, саравч байх бөгөөд энэхүү хөрөнгийг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүйгээр худалдагч буюу нэхэмжлэгч Л.”““““ хүлээлгэн өгөх үүрэгтэй юм.

Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж Газрын тухай хууль зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч Л.”““““ нь Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багт байрлах өвөлжөөний газрыг Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээтэйгээр эзэмшиж байсан эсэх нь нотлогдоогүй бөгөөд эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул хариуцагч С.”““““үхээс өвөлжөөний газрыг үнийг шаардах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгч төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ гэрээний үнэ болох 21 000 000 төгрөг төгрөгөөс 11 850 000 төгрөгийг хүлээн авсан үлдэгдэл 9 150 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Тодруулбал 24 тооны үхрийн үнэ хэдэн төгрөг болох, өвөлжөөний газрын үнэ хэдэн төгрөг болох, үүнээс хүлээн авсан гэх 11 850 000 төгрөг нь юу, юуны төлбөр болох, одоо нэхэмжилж буй 9 150 000 төгрөг нь үхрийн үнэ эсхүл өвөлжөөний үнэ эсэхийг нотлоогүй бөгөөд хариуцагч С.”““““үхийн тайлбар, гэрч Ш.Туяагийн мэдүүлгээр 21 000 000 төгрөгөөс 17 164 000 төгрөг Л.”““““т төлснийг үгүйсгэж, татгалзаагүй болно.

Иймд нэхэмжлэгч Л.”““““ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь хариуцагч С.”““““үхээс нэхэмжилж буй 9 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд хариуцагч Ж.”““““ ямар нэгэн эрх үүргээр оролцоогүй үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байх тул, хариуцагч Ж.”““““д холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.”““““үхээс 9 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.”““““ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.”““““д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.”““““ын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.”““““