Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2017/00045

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* 391а тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух овогт ын /РД:/  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, анд байрлах “” ТӨХК,

Хариуцагч ,, анд байрлах “” ТӨХК-ийн д холбогдох

 

Э. ” ТӨХК-ийн материалын няравын, Н.******* ” ТӨХК-ийн ийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э., Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК, “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э., Н.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.******* нь 2007 оноос эхлэн “Налайхын дулааны станц” ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ийн эрхлэгчийн ажил албан тушаалыг эрхлэх болсон.

Гэтэл “Налайхын дулааны станц” ТӨХК нь дугаар тогтоолоор байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1., 40.1.2., компанийн хамтын гэрээний 2.19-д заасныг үндэслэн ажилтан Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 451 тоот албан бичгээр мэдэгдсэн.

“Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/59 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1., 40.1.2., 42.1., ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  21 дугаар тогтоолыг баримтлан Н.*******ыг ур чадвар, мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслээр  үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Тухайн байгууллагын боловсон хүчин Ш.*******сүх нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орчим тухайн шалгалтыг авсан бөгөөд тэрээр шалгалтыг авахдаа шалгалтанд хамрагдагч нарт та бүхнийг халах гэж энэ шалгалтыг зохион байгуулаагүй шинэ дарга Ц. та нарын түвшинг үзье гэсэн учраас авч байгаа гэж хэлсэн. Харин шалгалт нь мэргэжлийн ур чадварыг шалгах бус ажлаас халах зорилготой байсан байгаа тул шалгалтыг хууль бус гэж үзэж байна.

2.Лабораторийн эрхлэгчийн албан тушаал хасагдаагүй. Харин нэршил, цалингийн хувьд өөрчилж ахлах лаборант гэсэн албан тушаалыг бий болгосон. Өмнө нь уг албан тушаал байгаагүй учир нэхэмжлэгч Н.*******ыг уг албан тушаалд томилох боломжтой байсан боловч шууд халсаныг эс зөвшөөрч байна.

Мөн нэхэмжлэгч Э. нь тус байгууллагад  2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн материалын няравын ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж ирсэн.

Гэтэл ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгч, “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1., Хамтын гэрээний 4.20, ийн дугаар тогтоолыг баримтлан  компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу гэж үзэж шүүхэд гомдол гаргасан.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан орон тоо хасах, орон тоо цөөрүүлэх гэсэн эл нэр томъёоны үндсэн гол зорилго нь орон тооны давхардлыг арилгах, төсөв хэмнэхэд оршдог. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-т зааснаар тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарласан.

Иймд Материалын нярав нь компанийн бүхий л эд ахуйн зүйлийг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий этгээд тул компанийн орон тооноос тус орон тоо хасагдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Материалын няравын үүрэгт ажлыг кассын нярав гүйцэтгэж байгаа явдал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй тул ийн дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байна.

2.Нэхэмжлэгч Э. нь уг мэргэжилээрээ олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин байхад шалгуур тавилгүйгээр Э.ийг халсан нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Э.ийг материалын няравын, Н.*******ыг ийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв. 

 

Хариуцагч “” ТӨХК, “” ТӨХК-ийн ТУЗ шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Налайх Дулааны станц ТӨХК-ийн нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд буюу "Налайх Дулаан станц" ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор 2 няравын ажлын орон тоог 1 байхаар, ийн эрхлэгчийн орон тоог хасаж тогтоосон. Компанийн гүйцэтгэх захирал өөрийн эрх үүргийн хүрээнд ТУЗ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй.

Иймд Налайхын Дулааны станц ТӨХК-д материалын няраваар ажиллаж байсан Э., ийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.******* нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө өгч, энэ хуулийн 40.1.1-т заасан орон тоог цөөрүүлсэн, хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу тус бүрт нь 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуульд нийцсэн.

Шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор материалын болон кассын няравуудыг ажилласан жил, мэргэжил, ажлын туршлага зэргийг шалгуур болгосон. Тухайлбал, Э. тухайн байгууллагад 2013 онд ажилд орсон, ня-бо мэргэжилтэй бол кассын няраваар ажиллаж байсан Март нь 1999 онд ажилд орсон, нягтлан бодогч мэргэжилтэй, тус компанид 19 дэх жилдээ ажиллаж байгаа тул Э.ийг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Харин Н.*******ын орон тоо хасагдсан. Мөн компанийн удирдлагын санаачлагаар авсан шалгалтанд ийн эрхлэгч Н.******* 30 онооноос 23 алдаж, 7 асуултанд зөв хариулж хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Энэ нь тухайн албан хаагчийн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн манай байгууллага нэхэмжлэгч нарт 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу Э.т 2 098 194 төгрөг, Н.*******д 3 126 082 төгрөгийг өдөрт нь өгсөн. Гэтэл дахин ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* “...ийн дугаар тогтоолоор миний ажлын байр, албан тушаалыг цомхотгоогүй. Харин “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ийн эрхлэгчийн албан тушаал ахлах лаборант болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Гэтэл ажлаас халах зорилгоор шалгалт авсан” гэсэн үндэслэлээр,

нэхэмжлэгч Э. “...“Налайхын дулааны станц” ТӨХК нь дугаар  тогтоолыг үндэслэн, ажилтны тоог цөөрүүлэхдээ ямар ч шалгуур үзүүлэлт тавилгүйгээр материалын няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус тус гаргаж маргасан.

 

Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК “...“Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 дугаар тогтоолоор кассын нярав, материалын няравын ажлыг нэгтгэн ажилчдын тоог цөөрүүлсэн тул Э.ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн ийн эрхлэгчийн ажил, албан тушаал хасагдсан, үүрэгт ажилдаа тэнцээгүй тул Н.*******ыг ажлаас нь чөлөөлсөн” гэсэн, 

Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн “...өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд "Налайх Дулаан станц" ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4-т заасны дагуу бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг баталж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 дугаар тогтоолыг гаргасан. 2 няравын ажлын орон тоог 1 болгон цөөрүүлж, ийн эрхлэгчийн орон тоог хассан. Энэ тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Харин ажил олгогч нь хэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь манайд хамаагүй” гэсэн тайлбарыг өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж мэтгэлцсэн болно.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар зохигчид маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй. Иймд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5.-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

 

Иргэн бүр хөдөлмөрлөх журамт үүргээ биелүүлэхдээ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй байхаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, Арван долдугаар зүйлийн 2-т заасан.

 

Ажил олгогч “Налайхын дулааны станц” ТӨХК нь ажилтан Э.тэй 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, материалын няравын, ажилтан Н.*******тай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 76 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, ийн эрхлэгчийн үүрэгт ажилд тус тус томилж зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-8-9/

 

Ажил олгогч “Налайхын дулааны станц” ТӨХК батлагдсан бүтэц, ажиллагсдын орон тооны дагуу ажилтанаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтаны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

 

Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж гомдвол ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан.

 

Нэхэмжлэгч Н.*******, Э. нар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандсан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 дугаар тогтоолоор “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, ажиллагсдын орон тоог батлахдаа ашиглалтын хэсгээс ахлах лаборант 1, Төлөвлөлт санхүү бүртгэлийн хэлтсээс касс, нярав 1 байхаар орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлсэний дагуу хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК нь ажлын байрны тодорхойлолт /Лаборанторийн эрхлэгч 1 байсныг ахлах лаборант, албан тушаал эрхлэгчдийн тоо 3 болгож, материал, үндсэн хөрөнгийн нярав 1 гэснийг касс, нярав 1, албан тушаал эрхлэгчдийн тоо 5 болгон/-ыг өөрчилсөн нь баримтаар тогтоогдож байна. /хх-65-67/

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаас бусад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасны дагуу өөрийн санаачилгаар цуцлахдаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлийг нэхэмжлэгч Н.*******, Э. нарт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 449, 451 тоот албан бичгээр мэдэгдсэн нь хуульд нийсэн.

 

Харин хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/58 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., компанийн 2016 оны хамтын гэрээний 4.20, ийн дугаар тогтоолыг баримталж материалын нярав  Э.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан атлаа компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн  нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” заалтын аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаас шалтгаалан ажилтан энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.-т “...орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох эрх үүсэх юм.

 

Иймээс хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн төлөөлөгч нь хуульд заагаагүй, тодорхой бус үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгох эрхгүй учраас гаргасан эрхийн актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Мөн ажил олгогч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/59 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2., 42 дугаар зүйлийн 42.1., компанийн 2016 оны хамтын гэрээний 4.20, ийн дугаар тогтоолыг баримтлан ийн эрхлэгч Н.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ур чадвар, мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, компанийн бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтны гаргасан эрхийн акт нь мөн дээрх хуулийн зүйл заалтыг зөрчсөн байхаас гадна ийн эрхлэгч байсан Н.*******ыг ур чадвар, мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэх эсэхийг шалгасан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтын агуулгад нийцээгүй байна.

 

Тухайлбал, хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ажил олгогч эрх бүхий этгээд ажилтнаас ур чадвар, мэргэжлийн хувьд уг албан тушаалд тэнцэх эсэхийг тогтоохдоо ажлаас халах зорилгогүйгээр, 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн комисс байгуулан ажиллуулах тушаал гаргах ба комисс нь шалгалт авах журамыг боловсруулан ажилтанд нэг сараас доошгүй хугацааны өмнө урьдчилан мэдэгдэж зохих бэлтгэлийг хангуулсан байх ёстой.

 

Гэтэл “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар 3 гишүүнтэй комисс томилж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэр бүхий ажилтнуудаас тестээр шалгалт авсан нэгдсэн дүн, №-2 билет зэргээс үзвэл “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал нь тухайн цаг хугацаанд гараагүй, шалгалтанд бэлтгэх боломжийг ажилтанд олгоогүй байхаас гадна Хөдөлмөрийн дотоод журамын 9-ийн В-д ажилтан ажил мэргэжилдээ тэнцэхгүй нь тогтоогдсон үед  түүнд 2 удаа сануулах, цалингийн 20 хувь хасах зэрэг арга хэмжээг авсаны дараа хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байхад ийн эрхлэгч Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан  буруу байна. 

Иймд нэхэмжлэгч Э.ийг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн материалын няравын, нэхэмжлэгч Н.*******ыг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Харин “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн нь байгууллагын бүтэц, ажиллагсдын орон тоог батласан субъект болохоос ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч биш учраас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэв нэхэмжлэгч Э., Н.******* нарын урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т зааснаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдав.

 

Шүүх нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас нэхэмжлэгч Э.ийн  ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх /сүүлийн 3 сарын цалингийн дундаж 502 000 төгрөгийг 2 сараар бодож/ цалин хөлстэй тэнцэх олговор 1 004 000 төгрөгийг, нэхэмжлэгч Н.*******ын  ажилгүй байсан бүх хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх /сүүлийн 3 сарын цалингийн дундаж 637 000 төгрөгийг 2 сараар бодож/ цалин хөлстэй тэнцэх олговор 1 274 000 төгрөгийг тус тус гаргуулж  нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч нарт олгох мөнгөн олговороос хуульд заасны дагуу зохих хувийг суутган нэхэмжлэгч Э., Н.******* нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгав.

 

Ажил олгогч “Налайхын дулааны станц” ТӨХК нь ажилтан Э., Н.******* нарт ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж олгосон баримт хэрэгт байгаа ч шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцдэг тул уг асуудалд дүгнэлт хийлгүй нээлттэй үлдээлээ.

 Шүүх хэрэгт авагдсан баримтаас хэн, хаана, хэзээ, яриж байгаа нь тодорхойгүй дууны бичлэгтэй CD-ийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл гэж үзэх боломжгүй гэж үнэллээ.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул  нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагч нь төсвийн байгууллага мөн эсэхээс үл хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулдаг тул хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас 51 398 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  овогт ын ийг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн материалын няравын ажилд, нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ыг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн ийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.

 

2.Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э., Н.******* нарын урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн төлөөлөгч нь ажилтан нартай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 004 000 /нэг сая дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.т, мөн 1 274 000 /нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д тус тус олгосугай.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э., Н.******* нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-нд даалгасугай.

 

6.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э., Н.******* нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 51 398 /тавин нэгэн мянга гурван зуун ерин найм/ төгрөгийг хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас гаргуулж  улсын төсвийн орлогод оруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС