Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 151/шш2018/01123

 

 

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2018/01123

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б

 

Хариуцагч: С

 

Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон 300.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.”“““““““““““, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Будсүрэн, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус Эрүүл мэндийн төвд тасралтгүй 8 жил ажилласан. Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажлыг хийж байх хугацаандаа 0-8 сартай хүүхэд, өндөр настай хүмүүст цаг тухай бүрт тусламжийг үзүүлж байсан. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б/04 дугаартай тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Тус тушаал нь сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрийн хооронд  сумын 1-5 дугаар багуудад томилолтоор ажиллаж байгаад буцаж ирэхдээ зам тээврийн осолд орсон. Миний хувьд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амрах ёстой байсан. Би 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод эмчид үзүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надад сахилгын арга хэмжээ авч 3 сарын цалингийн хувийг хассан. Ажилгүй байсан хугацааны цалин 4.913.497 төгрөгийг гаргуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.”“““““““““““ бол эрүүл мэндийн салбарт тасралтгүй 8 жил ажиллаж ирсэн. 5 жил Сэргэлэн сумын Эрүүл мэндийн салбарт бага эмчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Нэг удаа ажлаас үндэслэлгүй халагдсан боловч үндэслэлгүй гээд ажилдаа буцаж орсон. Тэрнээс хойш маш их дарамтад байдаг. Энэ хүнд шагнал урамшуулал өгдөггүй, бүх баяр ёслолоор зөвхөн Ө.”“““““““““““г ажил дээр тавьдаг ийм гомдол санал байсан. Ө.”“““““““““““ нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа хийж яваад зам тээврийн осолд орсон. Үүний дагуу эмчид үзүүлсэн. Энэ талаараа Эрүүл мэндийн төвийн эрхлэгчдээ хэлсэн. Энэ талаарх нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Эмчид үзүүлээд акт авсан байдаг. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 хоног ажил тасалсан гэж сахилгын шийтгэл ногдуулсан. Ө.”“““““““““““д арга хэмжээ авсан учраас улсаас төрийн албан хаагч бүрд олгосон 300.000 төгрөгийг авч чадаагүй. Ө.”“““““““““““гийн ажилгүй байсан хугацааны цалин 4.913.497 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгэхийг даалгах, улсаас төрийн албан хаагчид олгосон 300.000 төгрөг, сахилгын шийтгэл ногдуулсан дагуу цалингаас суутгаж авсан 235.165 нийт 535.165 төгрөгийг ““““““““““““өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Будсүрэн миний бие ““““““““““““д 2016 оны 11 сард их эмчээр томилогдсон. 2017 оны 11 дүгээр сараас хойш Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байна. Манай багийн эмч нь баг дээр байрладаггүй учраас Эрүүл мэндийн төв дээрээ байрлан ажилладаг. Бага эмч нар чөлөө авахдаа их эмч болон эрхлэгч эмчээс чөлөө авдаг. Чөлөө авахдаа амаар болон албан бичгээр чөлөө авдаг. Чөлөө авахдаа, чөлөө авах өдрийн өмнөх өдөр нь хэлж мэдэгддэг байсан. Би ажлаа авснаас хойш чөлөө авахдаа байнга албан бичгээр чөлөө авахыг нийт ажилчдын хурал дээр хэлж байсан. Үүний дагуу чөлөө авахдаа байнга албан бичгээр чөлөө авдаг болсон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны Б/04 дугаартай албан тушаалын хувьд Ө.”“““““““““““ эмч нь жижүүртэй байх хугацаандаа ажилдаа ирээгүй. Энэ үйлдлийг удаа дараа гаргасан. Мөн сумын иргэдээс Ө.”“““““““““““ эмчтэй холбоотой өргөдөл гомдол удаа дараа ирсэн. Үүний дагуу ёс зүйн багийн хурал, нийт ажилчдын хурал хийгээд ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.”“““““““““““г 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр жижүүрийн ажилтай байсан боловч ажилдаа ирээгүй. Мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг үйлдлийг нотлох баримттайгаар баталгаажуулсан. Энэ талаар сумын иргэдээс ирсэн өргөдөл гомдол, зөрчил шалгасан тэмдэглэл, хамт олны хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар, мэдэгдэл зэргийг бүх л материалыг хуулийн дагуу бүрдүүлсэн. Ө.”“““““““““““г 2017 оны 11 дүгээр сарын 27, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд жижүүрт гарах өдрөө ажлаа тасалж сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг үндэслэлээр 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас сахилгын шийтгэлийн дагуу суутгасан мөнгийг өгөх боломжгүй. Мөн улсаас өгсөн 300.000 төгрөгийг сахилгын шийтгэл ногдуулсан хүнд олгохгүй гэсэн журамтай. Энэ журмыг сумын Эрүүл мэндийн төв гаргаагүй. Иймээс 300.000 төгрөгийг олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон 300.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг,

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч, Төв аймаг Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч Э.Будсүрэн Манай эмнэлэг 1 их эмч, 3 багийн эмчтэй, багийн эмч нь 4 хоногт 1 удаа 24 цагийн хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу жижүүрлэдэг. Ө.”“““““““““““ эмч нь тус эмнэлэгт ажиллаж байхдаа удаа дараа хариуцлагатай жижүүртээ гардаггүй хариуцлага алддаг байсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 24 цагийн жижүүртэй байсан. ...жижүүртэй ирээгүй. Тухайн өдөр жижүүр эмч байгаагүйгээс ... яаралтай дуудлага ирэхэд ... их эмч миний бие тусламж үйлчилгээ үзүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13.00 цагаас хойш ажил тасалсан, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энэ асуудлын талаар танилцуулсан боловч тайлбар өгөөгүй,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тасалсан.

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцлагатай жижүүртэй байсан боловч жижүүртээ ирээгүй,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцлагатай жижүүртэй байсан мөн ирээгүй,

2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хариуцлагатай жижүүр Ө.”“““““““““““ эмч байсан боловч ажлын байран дээрээ байгаагүйн улмаас ... яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх хугацаа алдаж үйлчлүүлэгчийн бие махбодод хохирол учирч... хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон групп авдаг болсон. Ө.”“““““““““““ эмч удаа дараа хариуцлагатай жижүүртээ байгаагүйн улмаас үйлчлүүлэгчээс удаа дараа гомдол ирж, ажилчид хамт олон үйлчлүүлэгчтэй харьцахдаа ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байсан тул ажлаас халах шалтгаан болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. /хэргийн 27-28 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь Төв аймаг Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/4 дугаартай, Ө.”“““““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргажээ. /хэргийн 17 дугаар тал

““““““““““““ийн багийн эмчээр 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Ө.”“““““““““““ нь ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын НДД№0520656 дугаар дэвтэрт бичилт хийсэн байдал, мөн ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хэргийн 11, 5 дугаар тал/

Нэхэмжлэгч Ө.”“““““““““““г ““““““““““““ийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б/4 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5, 11.6.1.1, 11.6.2.2, 11.6.2.4, 11.6.2.5, 11.6.2.9, Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтыг үндэслэн 3 дугаар багийн эмч Ө.”“““““““““““г хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. /хэргийн 6 дугаар тал/

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/09 дугаар захирамжаар Тус сумын Эрүүл мэндийн төвийн эхлэгч Х.Ариун-Эрдэнэг ажил үүргээс нь түр чөлөөлж, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн их эмч Э.Будсүрэнг дарга, эрхлэгч эмчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдлыг эрх бүхий байгууллагаас эрх олгосон, ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах эрхтэй гэж үзсэн болно. /хэргийн 22 дугаар тал/

 

Хариуцагч, Ө.”“““““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ: 3 дугаар багийн эмч Ө.”“““““““““““ нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/36 тоот Арга хэмжээ тооцох тухай, 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/03 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудад түүнд холбогдох нотолгоо тогтоогдсон гэж тодорхойлсон байх бөгөөд тухайн тушаалуудад:

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/36 дугаар 3 дугаар багийн эмч Ө.”“““““““““““д арга хэмжээ тооцох тухай тушаал, түүний үндэслэл нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1.1, 11.6.1.2, 11.6.1.4, 11.6.1.5, 11.6.1.7, 11.6.1.8, 11.6.1.9, 11.6.1.10, 11.6.2.9, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар бүлгийн Б хэсэгт зааснаар тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг, багийн иргэдэд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ умартан ажлаа хаясан тул 3 дугаар багийн эмч Ө.”“““““““““““г 3-н сарын үндсэн цалингийн 15%-иар сахилгын шийтгэл, /хэргийн 54 тал/

 

2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/3 дугаар Ө.”“““““““““““д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, түүний үндэслэл нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 15 цаг 28 минутад Сэргэлэн сумын 5 дугаар багийн иргэнээс зүүн талын гар, хөл мэдээгүй болсон, артерийн даралт 250/100мм.муб гэсэн зовиуртай дуудлага ирсэн. Энэ өдөр хариуцлагатай жижүүрийн эмч Ө.”“““““““““““ байсан боловч ажлын байран дээр байгаагүйн улмаас тухайн үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх хугацаа алдаж үйлчлүүлэгчийн бие мах бодь, сэтгэл санаанд хохирол учирч 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 12 цаг 40 минутад Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт баруун талын тархины харвалт, зүүн талын саа саажилт оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Эмч Ө.”“““““““““““ нь удаа дараа ажлын хариуцлага алдан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа үндэслэлүүд байх тул ажлаас халах сахилгын шийтгэл /хэргийн 73 тал/ тус тус ногдуулжээ.

 

Нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нэхэмжлэлийн шаардлагаа нотолж: Ө.”“““““““““““гийн иргэний үнэмлэхний хуулбар, багийн эмчээр ажиллаж байсан болон цалин хөлсөө тодорхойлж 0520656 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн зээлтэйг тодорхойлж Төрийн банкны дансны хуулга, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бунданзүрх эмнэлэгт Эмэгтэйчүүдийн чанд авиан шинжилгээ хийлгэсэн талаарх баримтыг зургийн хамт, Сахилгын арга хэмжээ авсан тушаалд гомдол гаргасныг тодорхойлж Төв аймаг Засаг даргын тамгын газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 06/480 дугаар Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Аймгийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохиуцуулах салбар хорооны дүгнэлт, Багийн эмч Ө.”“““““““““““ нь багийн иргэдэд дуудлага бүрд очиж үйлчилдэг, цаг хугацаандаа ирж эргэлт хийдэг гэх иргэн Т.Лувсандагва, Д.Эрдэнэсайхан, П.Отгонсүрэн Г.Ичинхорлоо нарын тодорхойлолт, ажил үүргээ гүйцэтгэж байгаа талаарх фото зургууд, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, Анагаах ухааны Энэрэл дээд сургуулийг эх барих, эмчилгээний мэргэжлээр төгссөн эх баригчийн диплом, шалгагдсан хичээлийн үнэлгээний хуулбар, гэрч Л.Ууганцэцэгийн мэдүүлэг зэрэг бичгийн баримт гаргаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно. /хэргийн 9, 10-11, 12-16, 62-175 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 26-27,

 

Хариуцагч байгууллагаас татгалзлаа нотолж: Төв аймаг, Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Будсүрэнг томилсон 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/09 дугаар Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын захирамж, ““““““““““““ийн Дотоод журмыг баталсан 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 тушаал, Дотоод журам, тус журамтай танилцсан ажилчдын нэрсийн жагсаалт, сумын эрүүл мэндийн төвд багийн эмч Ө.”“““““““““““гийн эмчийн үүрэгт ажлыг хариуцлагажуулах, ажлыг сайжруулах, арга хэмжээ тооцуулах, гомдолтой гэх багийн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлууд, Багийн засаг дарга Г.Ганхүүгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/66 дугаартай албан бичиг, Багийн эмч Ө.”“““““““““““гийн талаар авч хэлэлцсэн талаарх Эрүүл мэндийн төвийн ажилчдын болон ёс зүйн багийн хурлын тэмдэглэлүүд, Эмч, сувилагч, үйлчлэгч нарын хариуцлагатай жижүүрийн хуваариуд, Ө.”“““““““““““гийн чөлөө хүсч, авч байсан өргөдлүүд, Бунданзүрх эмнэлгийн магадалгаа, багийн эмч Ө.”“““““““““““гийн үр дүнгийн гэрээнүүд, мэдэгдэх хуудсууд, Ө.”“““““““““““гийн цалингийн тодорхойлолт, гэрчээр Д.Оюунгэрэл, Д.Оюунсүрэн, О.Мөнхтуяа, Э.Дуламсүрэн, Г.Ганхүү, Д.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 01 тоот зөвлөмж, Алс төвийн дуудлагын журнал, үзлэг хийсэн тэмдэглэл, Ө.”“““““““““““гийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх ажлын цагийн бүртгэл, Төв аймаг Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар Арга хэмжээ тооцох тухай, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дугаар Арга хэмжээ тооцох тухай, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 Үр дүнгийн гэрээ дүгнэсэн тухай, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/04 3-р багийн эмч Ө.”“““““““““““д ажлын хариуцлага тооцох тухай, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаар 3-р багийн эмч Ө.”“““““““““““д ажлын хариуцлага тооцох тухай тушаалуудын хуулбар зэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно./хэргийн 29, 39, 40-51, 53, 57-66, 69-71, 74-101, 107-112, 114-119, 129-137, 142-147 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 30, 49, 50-70, 78-84, 92-93, 95, 133-137 /,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо юм.

 

Мөн зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгоно.

 

Дээрх дурдсанаар талуудын шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээг байгуулсан, байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээг өөрөө авсан, аваагүй гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан талуудын хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байдлыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, мөн ажил олгогчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Ө.”“““““““““““ нь байнгын ажлын байранд ажиллаж байсан ажилтан гэх тайлбар зэрэг байдлыг үндэслэн ““““““““““““, Ө.”“““““““““““ нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, Ө.”“““““““““““г хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэж үзэв.

 

““““““““““““ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Будсүрэн нь нэхэмжлэгч Ө.”“““““““““““тай холбоотой нийт 4 тушаал гаргасан байна. Үүнд:

- 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/36 дугаар Арга хэмжээ тооцох тухай /хэргийн 190 дүгээр тал/

- 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/36 дугаар 3-р багийн эмч Ө.”“““““““““““д арга хэмжээ тооцох тухай /хэргийн 54 дүгээр тал/

энэ нь: сар өдөр зөрүүтэй,

- 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/3 дугаар Ө.”“““““““““““д сахилгын шийтгэл ногдуулах тухай /хэргийн 73 дугаар тал/

- 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/4 дугаар Ө.”“““““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай /хэргийн 113 дугаар тал/

энэ нь: нэхэмжлэгчид гардуулсан тушаалуудын өдөр-тэй зөрүүтэй байх хэдий ч тушаалын агуулга болон бичвэрийн хэсэгтэй Ө.”“““““““““““гийн гаргасан сахилгын зөрчил, хуулийн үндэслэл зэрэг байдал нь таарч байх бөгөөд дээрх тушаалуудын сар, өдөр зөрсөн байдлыг үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэхгүй болно.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад журмыг баримтлан тушаал гаргахыг хуульчилсан.

 

““““““““““““ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Будсүрэнгийн гаргасан дээрх тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг баримталж тушаал гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.

 

““““““““““““ийн дотоод журамд

11.6.1.1-д Ажлын байранд ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргах,

11.6.1.5-д Эмч, эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцах,

11.6.1.8-д Дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй байх,

11.6.1.9-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлсэн болон тасалсан зэргийг сахилгын зөрчилд,

11.6.2.2-д Хүндэтгэн үзэх шалтгаангүй, зөвшөөрөлгүйгээр 2 хоног ажил тасалсан,

11.6.2.3-д Сануулах, цалин бууруулах сахилгын арга хэмжээг дараалан авагдсан боловч зөрчил, дутагдал хэвээр үргэлжилсэн,

11.6.2.4-д Ёс зүйн ноцтой алдаа, зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална

11.6.2.5-д үүрэг даалгавар биелүүлэх талаар идэвх оролдлого хийгээгүй 2 удаа,

11.6.2.9-д Мэргэжлийн болон ёс зүй, харилцаа хандлагын алдаа гаргаж хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд нөхөж болзошгүй хохирол учруулсан зэргийг ноцтой зөрчилд тус тус тооцохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь давтан зөрчил гаргасан болох нь хариуцагч байгууллагаас гаргаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь сахилгын зөрчил гаргасан болох нь Эмч, сувилагч, үйлчлэгч нарын дуудлага, ээлжийн хуваарийн баримтаар, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тус тус жижүүртэй байсан бөгөөд хуваарь өөрчлөгдсөн хэдий ч жижүүрт гарах өдөр нь өөрчлөгдөөгүй байна. /хэргийн 71, 74, 77, 86 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх хэдий ч байгууллагын дотоод журамд зааснаар ажил олгогчид урьдчилан мэдэгдэж, зохих журмын дагуу чөлөө олгох эсэх, ажил үүргийг дараагийн хүнд шилжүүлэх эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг хангах ёстой юм.

 

Хэрэгт авагдсан иргэн М.Ядамсүрэн, Ж.Мөнхбат нарын гомдолтой гэх өргөдөл нь Алс, төвийн дуудлагын бүртгэлийн дэвтэр-ийн 57 дугаар хуудас ар тал №427-д иргэн М.Ядамсүрэнгийн дуудлага, 64 дүгээр хуудас ар тал №16-д иргэн Ж.Мөнхбатаас эмнэлгийн яаралтай тусламж авах талаар дуудлага өгсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл явдал болсон өдөр нь эмч Ө.”“““““““““““ жижүүрийн хуваарьтай байсан, мөн дээрх өдрүүдэд ажлын байранд байгаагүй ажил тасалсан болох нь ажилтны ирсэн явсан цагийн бүртгэлийн баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь мэргэжлийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтэн гэж хүний их, бага эмч, сувилагч, эм зүйч, эх баригч, эм найруулагч, нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль, коллеж төгссөн эмнэлгийн бусад ажилтанд хамаарч байх ба эмнэлгийн мэргэжилтэн нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаар тушаал, түүний хавсралтад заагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан А/01 дугаар ““““““““““““ байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөн ажиллах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь шүүх хуралдаанд зохион байгуулалттай, ялгаварласан худлаа зүйл ярьж байна амрах ёстой байсан, надад жижүүрийн хуваарийг өөрчилсөн талаар огт хэлээгүй, Ганбүргэд эрхлэгчээр ажиллаж байхдаа намайг ажлаас халсан. Үүнээс эхэлж намайг дарамталж, шахаж эхэлсэн, захиалгаар намайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ө.”“““““““““““гийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Ажилгүй байсан хугацааны олговорт 3.004.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.909.497 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болсон тул дээрх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр 3 сарын цалинг 15 хувиар хассаны 235.150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Төв аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны дүгнэлтийг ирүүлсэн байдаг.

 

1.Төв аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны дүгнэлт нь ямар эрх хэмжээний хүрээнд ямар хуулийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байх тул тухайн тушаалыг хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

2. Ажилтан буюу Ө.”“““““““““““ нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаарх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гаргах эрхтэй байсан байна.

 

3. Тус шүүхэд Ө.”“““““““““““ гомдлоо 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь тухайн гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа дууссан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр 3 сарын цалинг 15 хувиар хассаны 235.150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Төрөөс олгосон 300.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ө.”“““““““““““ нь ““““““““““““ийн даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын хариуцлага тооцох тухай тушаалуудаар 1 сарын үндсэн цалингийн 10% хасуулах, мөн сануулах арга хэмжээ тус тус авагдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /2 дугаар хавтаст хэргийн 136, 137 дугаар тал/

 

Монгол Улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн №67 дугаар тогтоол,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлд ...сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохыг төсвийн шууд захирагч нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгч Ө.”“““““““““““ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.020 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гарган нэхэмжлэгч Ө.”“““““““““““д буцаан олгохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Боржигон овогт Өвгөний ““““““““““““гийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 4.913.497 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүйгээр 3 сарын цалингаас 15 хувиар хассан 235.150 төгрөг, төрөөс олгосон 300.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.020 төгрөгийг Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гарган нэхэмжлэгч Ө.”“““““““““““д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.АЛТАНТУУЛ