Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 151/шш2018/01247

 

 

 

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2018/01247

Төв аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н

 

Хариуцагч: Б

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.363.097 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Баярмагай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Доржпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.”“““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас хууль бусаар халж ажилгүй байлгасан хугацааны, мөн шүүхээр ажилдаа эргүүлэн тогтоогдсоноос хойш хугацааны, ажилд эргүүлэн томилохгүй байсан хугацаануудын буюу 2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын 15-ны хүртэл нийт 6 сар 15 хоногийн сарын цалин болох 6.363.097 төгрөгийг надад гэм хор учруулсан гэж үзэж нэхэмжилж байна. Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганбаяр намайг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаас үндэслэлгүй халсан. Шүүхийн эцсийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосон. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаагаар гаргаж энэ мөнгийг би авсан. Харин би 5 дугаар сараас хойш 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааныхаа мөнгөө аваагүй юм. Шүүхийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гарснаас хойш намайг 2017 оны 12 дугаар сарын 15-нб өпөр Засаг дарга тушаал гаргаж Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон. Иймд би ажилгүй байсан хугацааны 2017 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын 15-ны хүртэл нийт 6 сар 15 хоногийн сарын цалин болох 6.363.097 төгрөгийг намайг ажилгүй болгосон, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд аваагүй хууль зөрчсөн Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас надад гэм хор учруулсан үндэслэлээр нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Намжмилмаа нь хариуцагч Батсүмбэр сумын Засаг даргаас шүүхийн шийдвэр биелүүлээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин 6.363.097 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ. /хх 1/,

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Н.”“““““““““““ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон боловч Төв аймгийн Засаг дарга ажилд эгүүлэн тогтоогоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтглийн журмаар ажилд эгүүлэн тогтоосон. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд Н.”“““““““““““ өөрөө ажилд орохоор ирээгүй, ...хаана байсан болох нь мэдэгдэхгүй, ...утас нь холбогдохгүй байсан. Очсон өдөр нь ажилд авсан. Энэ мөнгийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлаж, маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэйг тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/537 дугаар Н.”“““““““““““г ажилд эгүүлэн авах тухай захирамж /хх-3/,

 

Н.”“““““““““““гийн А/0987537 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 4-5/,

Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 151/ШШ2017/00842 дугаар шийдвэр /хх 6-9/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч тал дээр дурдсанаар татгалзаж буй үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.”“““““““““““г тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 151/ШШ2017/00842 дугаар шийдвэрээр Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/537 дугаар захирамжаар тус өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон үйл явдал нь нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ цалин гэж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...-ыг олгоно гэж зааснаар олговор шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, албан тушаалтнууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй.

 

Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 151/ШШ2017/00842 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.”“““““““““““ шүүхийн шийдвэр биелэгдээгүй, мөн түүний буруу биш шалтгаанаар ажиллаагүй 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан Н.”“““““““““““гийн А/0987537 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлж тооцож, нийт 3.484.826 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч Н.”“““““““““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.868.271 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.”“““““““““““гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн “””””””””””””””””””””” 3.484.826 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.”“““““““““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.868.271 /хоёр сая найман зуун жаран найман мянга хоёр зуун далан нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.”“““““““““““гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн Засаг даргад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг Батсүмбэр сумын Засаг даргаас 61.547 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.”“““““““““““д буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ