Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/шш2017/00499

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 148/2016/00267/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ...... сум, ....... дугаар баг, .........дугаар хэсгийн ..... тоотод оршин суух, Д.Б /регистрийн дугаар ..........., утас ............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аймаг, ...... сум, ....... дугаар баг, .........дугаар хэсгийн ..... тоотод оршин суух, О.Ж /регистрийн дугаар .........., утас .............../-д холбогдох

 

Гэм хорын хохирол 10,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.Ж, иргэдийн төлөөлөгч Ш.А, гэрч Д.С, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...миний бие .... оны ....... дүгээр сард Бойны тохой гэдэг газар, газар авч мод үржүүлэг, чацарганы мод тарих ажлыг Дэлхийн байгаль орчны сангийн тусламжтай хийж гүйцэтгээд ..... онд тарьсан ....... ширхэг чацарганы модноос 800 кг жимс хураан авч сайхан үр дүнд хүрч байна. Гэтэл 2013 оны 6-7 сард О.Ж гэдэг хүн миний усалгаа хийдэг нарийн салаа, Орхон гол хоёрын уулзвар дээр монгол гэр барьж 4-5 хүний хамт ........ ховоо машинаар их хэмжээний хайрга олборлон ашигласнаас болж Орхон гол гольдирлоо өөрчлөн салаа нарийн гол руугаа хүчтэй урсан орж ирсэн тул миний чацаргана жимсний мод тариалж байсан 12-15 м өндөр цагаан шороон эргийг доогуур нь ус хүчтэй урсаж эхэлсэн учир эрэг нурж миний тарьж ургуулсан 6-7 жилийн хөдөлмөр 438 ширхэг жимсний мод урсан үгүй болсон. Надад 10,520,000 төгрөгний бодит хохирол учирсан. Үүнийг Сүхбаатар сумын Засаг даргын орлогч З ахлуулсан ажлын хэсгийн тайлан, дүгнэлт зэргээс тухайн үед 2013 оны 08 сараас 11 сар хүртэл ямар их хохирол болсныг мэдэж байгаа.

Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Ж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2013 оны 6 сарын сүүлчээр ... ний захирал Б надтай уулзаад Бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг дараад өгөөч гэж гуйсан юм. Би 3 сая төгрөгөөр тохирч уг ажлыг 4 хоног хийж гүйцэтгээд Б хүлээлгэж өгсөн. Энэ ажлыг өөрийн хүү Ж.О , О.Б нартай хамт хийж гүйцэтгэсэн юм.

О.Ж миний бие Б ажлыг хийх үедээ болон түүнээс урд нь дараа нь тэр газраас хайрга огт аваагүй.

Б гэдэг хүн намайг худлаа гүтгэж байна.

Намайг хайрга аваагүйг Б, О, Б нар гэрчилнэ.Тухайн үед Б надад Сүхбаатар сумын Засаг дарга Ү зөвшөөрсөн мөнгө төгрөгийг нь тушаасан бүх юм хуулийн дагуу гэж хэлсэн. .... онд Б Б нарын хооронд болсон энэ хэргийн талаар Цагдаагийн газраас намайг хариуцагч болгоод явж байгаа нь хачирхалтай байна.

Мөн ... онд Б  Б  нарын хэрэг Сум дундын шүүхээр явж байгаад Б  нь гомдол өргөдлөө татан авсан гэж хүнээс дуулсан юм.

Б  нь тухайн үед Б мөнгө авч чадаагүй болохоор одоо надаас мөнгө авах зорилгоор намайг хариуцагч болгож байгаа нь гомдолтой байна гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

... аймгийн ... сумын Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б мод үржүүлгийн зориулалтаар Бойны тохойд 29330 мкв тайлбайтай газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон бөгөөд Д.Б нь дээрх эзэмшил газартаа чацарганы мод тарьж, ургуулдаг болох нь хэрэгт авагдсан Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ... оны ...... дугаар сарын ...-ны өдрийн .... тоот гэрчилгээ, зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь ... оны 06-07 дугаар сард О.Ж нь миний усалгаа хийдэг Нарийн салаа, Орхон гол хоёрын уулзвар дээр монгол гэр барьж 4-5 хүний хамт .... овоо машинаар их хэмжээний хайрга олборлон ашигласнаас болж Орхон гол гольдирлоо өөрчлөн салаа нарийн гол руугаа хүчтэй урсан орж ирсэн тул миний чацаргана жимсний мод тариалж байсан 12-15 м өндөр цагаан шороон эргийг доогуур нь ус хүчтэй урсаж эхэлсэн учир эрэг нурж миний тарьж ургуулсан 6-7 жилийн хөдөлмөр 438 ширхэг жимсний мод урсан үгүй болсон. Надад 10,520,000 төгрөгний бодит хохирол учирсан. Иймд О.Ж  10,520,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

Хариуцагч О.Ж  нь ...2013 оны 6 сарын сүүлчээр   ний захирал Б  надтай уулзаад Бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг дараад өгөөч гэж гуйсан юм. Би 3 сая төгрөгөөр тохирч уг ажлыг 4 хоног хийж гүйцэтгээд Б  хүлээлгэж өгсөн... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Д.Б  эзэмшил газрынх нь ойролцоо буюу Бойны тохой гэх газраас их хэмжээний хайрга олборлосны улмаас Орхон голын гольдирол өөрчлөгдөн эрэг нь нурж, Д.Б  тарьж ургуулсан чацарганы 400 ширхэг бут үеэрт урсаж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн .... дугаартай дүгнэлт /хх-17-18/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-23/, гэрч Ф.Серикболын мэдүүлэг /хх-47/, гэрч Д.С. мэдүүлэг /хх-46/, гэрч Д.Б. мэдүүлэг /хх-48/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

.... аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д.Б  ...зөвшөөрөлгүй газраас хайрга их хэмжээгээр олборлосны улмаас Орхон голын гольдирол өөрчлөгдөн эрэг нь нурж иргэний тарьж ургуулсан чацарганы 400 ширхэг бут үеэрт урсаж хохирол учирсан тул уг асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр хандаж гаргасан бөгөөд уг өргөдлийг хүлээн авч, үзэж танилцаад Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн .... оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаартай дүгнэлт гарчээ.

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн ....... оны ........ дүгээр сарын .......-ний өдрийн ...... дугаартай дүгнэлтэд ...Сүхбаатар сумын .... эзэнтэй ....... ямар ч зөвшөөрөлгүй, Дархан-Уул аймгийн Ж эзэнтэй Ж зөвшөөрөлгүй газраас хайрга их хэмжээгээр олборлосны улмаас голын гольдирол өөрчлөгдөн, усны түвшин олон жилийн дунджаас давж үеэрлэн, эрэг нурж иргэн ААН, байгууллагад хохирол учруулж эхэлсэн нь маргаан гарах үндсэн шалтгаан болсон байна.

Ийм учраас Монгол Улсын Усны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, тогтоомж тус сумаас томилогдсон комисс болон иргэн Д.Батсуурийн бүрдүүлсэн холбогдох бусад баримт материалыг үзэж танилцсаны үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Сүхбаатар сумын Ц.Б эзэнтэй ХХК нь ердийн ашигт малтмал голын хайрга олборлохдоо заагдаагүй цэгээс зөвшөөрөлгүй хайрга олборлосон нь Газрын хэвлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.

2. Мөн .... аймгийн Ж эзэнтэй ХХК нь усан бассейн барих хайрга нэмж олборлосон нь Газрын хэвлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн.

3. Орхон голын усны түвшин 8 дугаар сарын 12 аас эхлэн олон жилийн дунджаас, 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 10 хүртэл үерийн түвшингээс давж үеэрлэсэн.

4. ... Засаг дарга, Газрын даамал гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Усны тухай хуулийн 22.2, 22.1, 22.4 дэх заалтуудыг тус тус зөрчин Онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, газар тариалан эрхлэх, байгалийн ургамалыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, ...ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг газар эзэмшигч иргэн, ААН зөрчих үндэслэл боломж олгосон нь дээрх маргаан, гомдол, хохирол гарах үндэслэл болсон байна.

5. Иргэн Д.Б гомдол гаргасан нь дээрхи хувийн компаниуд голын урсгалын дээд талаас зохих зөвшөөрөлгүй их хэмжээний хайрга олборлосны дээр Орхон голын усны түвшин олон жилийн дундаж болон үерийн түвшингээсээ давж үеэрлэсэн, .... сум газар эзэмших зөвшөөрөл олгохдоо Онцгой хамгаалалтын бүсийг тооцолгүй олгосон зэргээс үүдэлтэй иргэн, ААН-д хохирол учруулж эхэлсэн байх тул хуулийн хариуцлага тооцон иргэнийг хохиролгүй болгох нь зүйтэй /хх-17-18/ гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй болно.

Хариуцагч О.Ж  ... оны ...... сарын сүүлчээр ..... ХХК ний захирал Б надтай уулзаад Бойны тохой орчмоос 5 сард хуулийн дагуу хайрга олдворлосон. Уг газрыг тэгшлээд хонхор газрыг дараад өгөөч гэж гуйсан юм. Би 3 сая төгрөгөөр тохирч уг ажлыг 4 хоног хийж гүйцэтгээд Б хүлээлгэж өгсөн... гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан гэрч Ц.Б ...Бойны тохой гэдэг газраас манай . ХХК нь 7 давхар барилга барих гээд ... сумын Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авч хайрга авсан байсан юм. Уг газрыг тэгшлүүлэхээр би О.Ж 3000,000 төгрөг өгч тэгшлүүлсэн юм. Гэтэл дараа нь маргаан гарч тэр газар ...... сумын нутаг дэвсгэрт хамаарагддаг гэхээр нь .... сумын байгаль орчны улсын байцаагч н.П гэдэг хүнд зураг хөргийг нь авахуулаад хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Б .... ХХК нь голоос их хэмжээний хайрга олборлож байсан... гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрч Д.С, Ф.С, Д.Б нар нь ...О.Ж нь Бойны тохой, .......... голын салаа Ламын санааны эрэг дотроос их хэмжээний хайрга олборлож байсан ...гэсэн мэдүүлэгийг өгсөн боловч хэрэгт авагдсан бусад баримтаар зөвхөн О.Ж нь дээрх газраас хайрга их хэмжээгээр олборлосны улмаас голын гольдирол өөрчлөгдөн, эрэг нуран унаж, Д.Б 10,520,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч О.Ж буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Д.Б нийт 10,520,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13-04-335 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б гаргасан хариуцагч О.Ж 10,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б хариуцагч О.Ж 10,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,270 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА

 

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

 

Д.АЛТАНТУЯА