Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 135/шш2017/00538

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00133/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, Т.Г /регистрийн дугаар ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, .... сум, ... баг, .... оршин суух, З.О /регистрийн дугаар ......, утас ............/,

 

Хариуцагч: ... аймаг, .... сум, ... баг, .... оршин суух, Л.Н /регистрийн дугаар ......, утас ............/ нарт холбогдох

 

... аймаг, .... сум, ... баг, ....тоот хаягт байрлах ... талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .... мкв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч З.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... оны ... дугаар сард Л.Н нөхрийн хамт ирээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түр хэрэглүүлээч зээл чөлөөлчихөөд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Барьцаанд тавьж болно гэж итгэмжлэл хийж өгсөн. З.О... өөрийнхөө төрсөн дүү түүний нэр дээр зээл гарах боломжтой юм байна гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл дээрх хүмүүс хашаа байшин эргүүлж өгөлгүй Н гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Би хашаа байшингаа худалдаагүй тул ... оны ... дугаар сарын ...-нд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хандахад Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний 1547... шийдвэрт уг гэрээг анхнаасаа дүр үзүүлсэн учраас хүчин төгөлдөр бус гэрээ учраас шүүх тогтоох боломжгүй өгсөн авсан зүйлээ буцааж өгөлцөх үүрэгтэй гэж тусгаж дүгнэсэн тул хариуцагч нараас хашаа байшин газрын гэрчилгээгээ гаргуулж авмаар байна. Одоо би тэндээ амьдарч байгаа боловч Н..  гэх хүн 3,500,000 төгрөг өг эсвэл хашаа байшингаа суллаж өг гэдэг. Иймд ... аймаг, .... сум, ... баг, ....тоот хаягт байрлах ... талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .... мкв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Н  нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Т.Г  нь хууль ёсны өмчлөгч мөн. Уг хэрэгт Г  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул уг хуралд миний биеийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь бамбайн хордлоготой эмчийн хяналтанд байдаг биеийн байдал таагүй байгаа тул миний энэ байдлыг хүндэтгэн үзэж хурал шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч З.О шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... Дээрх хашаа байшингийн өмчлөгч нь Д.Г  мөн. Л.Н  зээл авахын тулд З.О  нэр дээр уг хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлж, Н.Нэргүйгээс мөнгө зээлж авсан...гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Н  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаж буй хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч нь Н бөгөөд түүний өмчлөх эрхийг хүчингүй болгож өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г  нь хариуцагч З.О , Л.Н  нарт холбогдуулан ... аймаг, .... сум, ... баг, ....тоот хаягт байрлах ... талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .... мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .... мкв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүх хуралдаан дээр ... Т.Г, хариуцагч З.О нарын хороонд хийсэн худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-т заасны дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат 4/8 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1513 мкв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч Л.Н манайд ирж, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч явсан учир хариуцагч Л.Н үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч З.О нар нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Т.Г.н өмчлөлийн ... аймаг, .... сум, ... баг, ....тоот хаягт байрлах ... талбайтай хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай .... мкв  талбайтай хувийн сууцыг хариуцагч З.О. нь 2,500,000 төгрөгөөр худалдан авахаар,

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Т.Г. өмчлөлийн ... сумын ... дугаар баг ...... тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ... мкв талбайтай газрыг З.О нь 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тус тус тохиролцсон байна. /хх/

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болнохуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгө болох газар, хувийн сууц нь З.О өмчлөлд шилжиж, өмнөх өмчлөгч Т.Г өмчлөх эрх дуусгавар болохоор байна.

 

Гэвx ... аймгийн ... сумын .... дугаар баг ... тоот хувийн сууц болон газрыг өнөөг хүртэл Т.Г эзэмшиж, ашиглаж байгаа, хариуцагч З.О өмчлөлд шилжээгүй ба уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авах зорилгоор дүр үзүүлэн талууд 2015 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн болох нь зохигчдын тайлбар болон ... дахь ... дундын ... хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дугаар сарын ..-ний өдрийн .... дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

 

Урьд нь нэхэмжлэгч Т.Г нь З.О, Л.Н, Ч.Э нарт холбогдуулан хувийн сууц, газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооццуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд ... аймаг дахь ... дундын ...хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн .... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Г гаргасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

... аймаг дахь .. дундын ... хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн .... дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Бодит байдал дээр нэхэмжлэгч Т.Г өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад барьцааны зүйл болох зорилгоор шилжүүлсэн, гэрээний дагуу үүргээ үл хөдлөх хөрөнгө болох хувийн орон сууцны 3,500,000 төгрөг, газрын үнэ 1,500,000 төгрөгийг худалдан авагч тал З.О төлөөгүй бол, одоог хүртэл өмчлөх эрх нь шилжсэн хувийн сууцандаа амьдарч байгаа үед Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарах бөгөөд энэхүү гэрээ хийсэн үеэс хуульд зааснаар хүчин төгөлдөр бус тул шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй, гэрээ байгуулсан үеэс хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

...Нэхэмжлэгч Т.Г нь өөрт учирсан гэх хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүй учрыг дурьдаж байна... гэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.Г  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах эрх нь хязгаарлаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч З.О нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Г гаргасан дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Л.Н холбогдуулан ... аймгийн ... сумын ... дугаар баг хушаатын .... тоот хувийн сууц болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Л.Н авч явсан учир түүнээс дээрх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үүгэсэн үндэслэл шаардлагыг гаргасан.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу талууд ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ... оны ... дугаар сарын ...-ны өдөр бүртгүүлсэн тул хариуцагч З.О ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул хариуцагч Л.Н нэхэмжлэгч Т.Г нэр дээр олгогдсон дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г  ... аймгийн ... сумын ... дугаар баг ... дүгээр гудамж .........тоот ......... мкв талбайтай, улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэгдсэн газрын, ... мкв талбайтай улсын бүртгэлийн .........дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Т.Г хариуцагч Л.Н холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 зааснаар нэхэмжлэгч Т.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Г улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байх тул түүнээс 69,400 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч З.О улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА