Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 151/шш2019/00365

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2019/00365

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д

Хариуцагч: Э

1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгон, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэрэхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.”“““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Баатарын ““““““““““““ нь Цэрэндоржийн ““““““““““““ надаас 2016 оны 01 сарын 03-ны өдөр 1500 000 төгрөг зээлсэн. Бид 10 хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон тул хүү яригдаагүй болно.

Б.”“““““““““““ нь бичгээр 1500 000 төгрөгийг зээлсэн гэдгээ илэрхийлсэн. Миний зээлүүлсэн 1500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл 2 жил гаран хугацаа өнгөрч байхад өгөөгүй шаардлага тавихаар 500 000 төгрөгөөс бусдыг нь өгөхгүй шүүхдээд ав гэдэг. Иймд миний зээлүүлсэн 1500 000 төгрөгийг Б.”“““““““““““гээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /хх-1/,

Хариуцагч Б.”“““““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Эхнэр Отгон хадам эгч Дашдэлэг бид гурав Дамбынд очиж нотлох баримт болгон гарын үсгээ зурж 1 500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээл авсан. Тэр үед банк тодорхой шалтгааны улмаас зээл олгохгүй 1 сар гаран явуулсанг ““““““““““““ өрөө мэдэж байгаа. 2016 оны 02 сарын 19-ны өдөр Дашдэлэг эгчийн хүссэн зээл нь Банкнаас бүтсэн учир эхнэр бид хоёрт 1 500 000 төгрөгийг бэлнээр гэрт тоолж өгсөн. За одоо ““““““““““““ ахын мөнгийг өгч санаа амрий гээд ““““““““““““ ахтай утсаар ярьж нэг хонуулаад өгчих үү гэж асуухад өөдөөс инээгээд 10 хонуулаад өгнө гэсэн мөнгө 2 сар шахуу боллоо, тэг гэсэн. Өглөө өөрт нь өгөх гэсэн чинь би төв орох ажилтай өрөө яваад очий гэсэн хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаар ярьтал ах нь шууд унаа таараад төв орчихлоо 3 дэлгүүрийн тэнд байж байя гэж ярьсан. Эхнэр урагшаа явах учир юмаа бэлдээд ““““““““““““д өгөх мөнгөө тусдаа аваад гарсан. ““““““““““““ өдөр манайд ирсэн Отгоо мөнгөө өгсөн үү гэхэд өгсөн гэж надад хэлсэн. Би байшингаа тавилга хийж байсан болохоор бид хоёр байшингийн талаар юм ярьж байгаад ““““““““““““ манайхаас гараад явсан. Дахин бид хүнээс 2016 оны 03 сар гаргаад 1 000 000 төгрөг боломжтой үедээ өгий гэхэд тэгээ гээд өгсөн. Манай эгч хүртэл мөнгө авч байсан. ““““““““““““ ах 2016 оны намар ногоо ялгах хүн хайж явна , 80 тн зоорь 1 000 000 төгрөгт ялгаж хүн байна уу гэхэд бид 1 000 000 төгрөгөндөө ялгаж өгч болох уу гэтэл болно гэж тохиролцоод ялгасан. Би эхнэр хүүхдийн хамт 2017 оны 08 сарын үед дэлгүүрийн үүдэнд намайг заамдаж аваад мөнгө нэхсэн. Гэтэл эхнэр маань ирээд юун мөнгө нэхээд байна гэхэд та хоёр надаас 1 000 000 төгрөг авсан. ногоо тариалалтын мөнгө 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг өг гэж нэхсэн. Тэгэхэд манай эхнэр 1 000 000 төгрөгөнд 80 нт зоорийг ялгасан. Танд мөнгө өгвөл 500 000 төгрөгийг өгнө гэхэд ““““““““““““ шүүхэд өгнө гэхээр тэг гээд салж явсан. Бид байшин барьж байхад ирэхэд нь уулзаж бид танд мөнгөний өргүй байна, хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авсаны дараа 500 000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би ““““““““““““д ямар ч хөлсгүйгээр олон ажлыг хийж, нэг ч төгрөг авч байгаагүй. Бидний өгсөн мөнгийг өгөөгүй гэж бидний гарын үсгийг ашигласанд бид гомдолтой байгаа тул үнэн зөвийг шалгаж өгнө үү гэжээ. /хх-10-13/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2016 оны 01 сарын 03-ны өдөр хариуцагч Б.”“““““““““““ нь нэхэмжлэгч Ц.”“““““““““““ас 1500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч одоог хүртэл төлөөгүй. Б.”“““““““““““ төлсөн гээд байгаа боловч энэ талаар баримтаар нотолж чадахгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ц.”“““““““““““ас 2016 оны 01 сарын 03-нд 1500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. 10 хоногийн дараа өгч чадаагүй нь үнэн. 2016 оны 02 сарын 19-нд эгч Ю.Дашдэлэг банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад 5 сая төгрөгийг манайх зээлээд Ц.”“““““““““““ гуайруу зээл авсан нэг хонуулаад өгч болох уу гэхэд тэрээр тэгээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дэлгүүрийн үүдэнд Ц.”“““““““““““тай уулзаад өөрт нь 1500 000 төгрөгийг би өөрийн биеэр өгсөн. Ц.”“““““““““““ гуай мөнгөө аваад манайд ирэхэд нөхөр Б.”“““““““““““ нь Отгоо мөнгөө өгсөн үү гэхэд өгсөн гэж хариулсан, үүнийг манай хүүхэд сонссон. Би Ю.Дашдэлэгээс зээлсэн 5 сая төгрөгөөс 1500 000 төгрөгийг Ц.”“““““““““““д өгөөд үлдсэн мөнгөөр нь Эрээн явсан. Үүнээс хойш Ц.”“““““““““““ас би 1000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр зээлж авсан бөгөөд боломжтой үедээ өгөөрэй гэхэд нь нөхрийн хамт 80 тонны ногоо ялгаж өгч дуусгасан, мөн эхнэрээрээ бидэнд 300 000 төгрөгийг хүртэл өгч байсан хүн юм. Б.”“““““““““““ нь Ц.”“““““““““““ас 1500 000 төгрөгийг зээлж аваад буцааж төлсөн байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.”“““““““““““ хариуцагч Б.”“““““““““““д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Б.”“““““““““““ 10 хоногийн хугацаатай 1500 000 төгрөгийг г зээлсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...10 хоногийн хугаатай авсан 1 500 000 төгрөгийг 2016 оны 02 сарын 20-ны өдөр өөрт нь өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.”“““““““““““ас хариуцагч Б.”“““““““““““ нь эхнэр Ю.Отгоны хамтаар 2016 оны 01 сарын 03-ны өдөр 1 500 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн үйл баримт нь хэргийн 3 дахь талд авагдсан бичгийн баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан энэхүү хэлцэл нь тэдгээрийн хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигч талууд гэрээний зүйл болох 1 500 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч хүлээн авсан талаар маргаагүй, харин зээлдэгч буцааж төлсөн, зээлдүүлэгч хүлээн аваагүй гэж маргаж байна.

Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд маргаж буй үйл баримтын талаар бодит үнэнд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн гэрээний үүргийг буцаан төлсөн, төлбөрийг аваагүй талаар тайлбар гаргаж энэ талаар нотлох баримт гаргах замаар мэтгэлцсэн болно.

Хэрэгт дараах авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч талын нэхэмжлэлийн татгалзалтай холбоотой тайлбар болон нотлох баримтад ... 2016 оны 02 сарын 19-ний өдөр Ю.Дашдэлэг Хаан банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд үүнээс хариуцагч тал 5000 000 төгрөгийг авсан гэх тайлбар нь Ю.Дашдэлэгийн дансны хуулгаар тогтоогдсон,

улмаар 2016 оны 02 сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгон нь нэхэмжлэгч Ц.”“““““““““““тай утсаар ярилцаад Төв аймгийн Борнуур сумын төв гурван дэлгүүрийн үүдэнд уулзахаар тохирч түүнд бэлнээр 1 500 000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар үгүйсгээгүй.

Мөнгө өгсөн өдөр буюу 2016 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.”“““““““““““ хариуцагч Б.”“““““““““““гийн гэрт ирэхэд түүнд Ю.Отгон нь мөнгө өгсөн гэж Ц.”“““““““““““, Б.”“““““““““““ нар ярилцсан талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Ариунбатын мэдүүлэг,

үйл явдлын маргааш буюу 2016 оны 02 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Ц.Дамбын Төрийн банкны дансанд 1500 000 төгрөгийн орлого орсон үйл баримтууд хариуцагчийн зээлийн үүргийг төлсөн талаар хамааралтай байдлыг нотолсон гэж үзэж байх тул дээрх баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэллээ.

Насанд хүрээгүй гэрч Э.Ариунбат нь 2016 онд 13 настай байсан тул Иргэний хуульд заасан эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний зөвшөөрлөөр хуульд заасан арга журмаар авсан мэдүүлгийг үнэлсэн болно.

Хариуцагчийн гаргасан дээрх тайлбар болон баримтуудыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар үгүйсгээгүй, хэрэгт үүргийг хүлээн аваагүй талаар нотлох баримтыг ирүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэжээ.

Иймд хариуцагч нь үүргийг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс гаргасан П.Анхбаатарын ... 2016 оны 02 сарын 21-ний өдөр Ц.”“““““““““““ гэх хүнээс төмсний үнэ болох 1 500 000 төгрөгийг өгсөн нь үнэн болно гэх тодорхойлолт /хх/ Д.Чулуунчимэгийн өргөдөл /хх-17/, Д.Алтанцэцэгийн өргөдөл /хх-16-27/, Ю.Дашдэлэгийн бичиг /хх-29/ зэрэг бичмэл баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаар бэхжүүлээгүй, мөн хариуцагчаас гаргасан эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь хэрэгт хамааралгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно. /хх-30-39/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.”“““““““““““д холбогдох 1500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Дамбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН