Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00454

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2022/00454

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан лж, шүүгч Т.Байгалмаа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг, ******* *******ы ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* сумын ******* болон түүний т тус тус холбогдох,

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд,

Хариуцагчийн төлөөлөгч , ,

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Бадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Туяамандах.

           Шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* болон түүний т тус тус холбогдуулан Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* сумын   *******   даргын   2021   оны   02   сарын   05-ны   өдрийн   А/01   захирамжаар тариалангийн эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа Монгол улсын хэмжээнд 2021 оны 02 сарын 05-ны өдөр газрын цахимаар болсон. Уг дуудлага худалдаагаар ******* сумын нийт 15 оролцсоноос миний бие тариалангийн зориулалттай 11 газрын дуудлага худалдаанд оролцож, нийт 5 газрын дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар 2021 оны 02 сарын 09-ний өдөр ******* сумын газрын тай дуудлага худалдааны ялагчтай байгуулах ДХ-2021-03 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу 14 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчийн үнэ болох 547 510 306 төгрөгийг ******* сумын ******* даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Уг 5 газрын нийт хэмжээ нь 1016.06 га, нийт үнэ нь 553 783 678 төгрөг болсон. Тиймээс дэнчинд тавьсан 6 сая гаруй төгрөг дээрээ нэмж 547 510 306 төгрөг шилжүүлж, газрын захирамж гарахыг хүлээсэн.

...Миний зүгээс газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр биш компани байгуулж компанийн нэр дээр гаргуулах хүсэлтэй байгаагаа ******* сумын ******* д танилцуулсан. ******* даргын зүгээс боломжтой гэдэг хариу өгсөн учир би ганц хүний гишүүнчлэлтэй “Сувдан онон” гэх ХХКомпанийг байгуулсан. Ингээд компаниа байгуулж, компанийн нэр дээр 2021 оны 04 сарын 06-ны өдөр ******* сумын ******* даргын А/61 тоот эзэмшүүлэх захирамж гарсан. Тухайн дуудлага худалдаанд 7, 8 оролцогч оролцсон, 1 оролцогч нь гомдол гаргасан учир танд газрын гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Ийнхүү гэрчилгээ гарахгүй явсаар 2021 оны 09 сарын 09-ний өдөр миний дансанд дуудлага худалдааны үнийн дүнд төлсөн мөнгө орсон. Гэтэл Баян-уул сумын ******* даргын 2021 оны 08 сарын 24-ний өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/97 тоот захирамжаар миний дуудлага худалдаагаар авсан газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. Яагаад захирамж хүчингүй болсон талаар асуухад бид хууль зөрчсөн байна гэж Тагнуулын Ерөнхий , Аймгийн ******* зэргээс албан бичиг ирсэн гэж хэлсэн. Миний хувьд уг дуудлага худалдааны үнийг төлөхийн тулд 2020 оны 10 сарын 13-ны өдөр хийсэн өндөр хүүтэй, тусгай нөхцөлтэй хадгаламжаа 2021 оны 02 сарын 07-ны өдөр цуцалж, 2021 оны 02 сарын 08-ны өдөр дуудлага худалдааны үнийг төлсөн. Уг хадгаламж нь орлого нэмж болдог, зарлага гаргаж болохгүй хатуу, тусгай нөхцөлтэй гэрээ байсан. Хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцалсан учир хуримтлагдсан хүү нь буцаан татагдаж 11 808 801.02 төгрөгийн торгууль төлсөн. Хэдийгээр хүү нь хуримтлагдаж байсан ч хүүг нь авах эрхгүй, тусгай дансанд хуримтлагдаж байсан. Тиймээс дансны хуулга дээр орсон хүү нь буцааж зарлага байдлаар гарсан харагдаж байгаа.

Хэрэв би төрийн буруутай үйл ажиллагаа болох энэхүү дуудлага худалдаанд оролцож, хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан тохиолдолд миний хадгаламжийн хүү 96 756 500 төгрөг болох байсан. ...Тиймээс хүүгийн орлого болох 96 756 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Сумын ******* хууль зөрчиж газрын дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, буцаад захирамжаа өөрөө хүчингүй болгосон буруутай. Гэвч ******* д хөрөнгө гэж байхгүй учир өөрт учирсан хохирлоо ******* даргын ажлын алба болох ******* даргын газраас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний хувьд компанийг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй, би өөрөө хувь хүнээр дуудлага худалдаанд оролцож ялагч болсон, мөн өөрийн нэр дээрх хадгаламжаа цуцалсан тул өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , болон хариуцагч нарын өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ний өдрийн 476 дугаар тогтоолоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд ...атаршуулж олон жил орхигдсон 60,0 мянга га талбайг эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж, тариалангийн талбайн зүй зохистой ашиглалтыг хянах, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах нөхцөл бүрдсэн байна гэж тусгагдсаны дагуу  ...Онон голын хойд талын атаршсан газрыг эргэлтэд оруулах саналыг Хил хамгаалах ерөнхий т 2020 оны 4 дүгээр сард хүргүүлсний дагуу ...тус газраас “Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын дагуу холбогдох материалыг тухай бүр нь бүрдүүлж зөвшөөрөл авч байх талаар албан бичгээр хариу ирсэн. Үүнийг бид Засгийн газрын зохих зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан.

 Ингээд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор ******* сумын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, ...сумын ******* даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Уг дуудлага худалдаанд 11 нэгж талбар 1466.05 га талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг дуудлага худалдааны анхны үнэ 89 795 562.5 төгрөгөөр зарласан. Дуудлага худалдаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Д.******* нь 11 нэгж талбарт оролцохоо илэрхийлж, дэнчинг байршуулан, 5 нэгж талбар буюу 1016,0910 га газрыг 553 733 674 төгрөгөөр ялагч болсон бөгөөд бид ялагчтай байгуулах гэрээг Д.*******тай байгуулсан.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 11.8-д "Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр өөрийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авах этгээд нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгааг бичгээр нотолсон байна” гэж заасны дагуу Д.******* нь өөрийн ялагчийн эрхээ “Сувдан онон” ХХК-д шилжүүлсэн.

“Сувдан онон” ХХК нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан тул сумын ******* даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар “Сувдан Онон” ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1626 дугаартай аймгийн ******* даргын албан бичигт “Сувдан Онон” ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох арга хэмжээг авах гэсэн агуулгатай байсан. Үүний дагуу сумын ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар сумын ******* даргын 2021 оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын ******* даргын газраас Д.*******т дуудлага худалдааны үнэ болох 553.733.674 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүй буцаан олгосон.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч Д.******* нь уг хуульд заасан шаардах эрхийг эдлэхгүй юм. Учир нь Д.******* дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн ч өөрийн ялагчийн эрх буюу эзэмших эрхээ “Сувдан Онон” ХХК-д шилжүүлсэн, дуудлага худалдааны ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг “Сувдан Онон" ХХК шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсон байсан. Уг дуудлага худалдаа болон сумын ******* даргын захирамжтай холбоотойгоор гомдол гаргах, хохирлоо шаардах эрх нь зөвхөн “Сувдан Онон” ХХК-д бий. Тиймээс ч “Сувдан Онон" ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр тус компаниас сумын ******* д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас "Сувдан Онон" ХХК-д биш, Д.*******т учирсан гэм хохирлыг хариуцах үндэслэл байхгүй байна.

...Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөг гэдэг нь ямар тооцоолол, баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хадгаламжийн гэрээнд заасан хэдэн хувийн хүүгээр тооцсон нь ойлгомжгүй байна.

...Түүнчлэн нэхэмжлэгч нь 96 756 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна. Сумын ******* нь бие даасан төсөвгүй, хуулийн этгээдэд тооцогдохгүй хувь хүн байдаг. Харин сумын ******* даргын тамгын нь  бие даасан төсөвтэй, хуулийн этгээдэд тооцогддог. Иймд нэхэмжлэгч  нь  хохирлоо  сумын  *******    гэдэг  хувь  хүнээс  нэхээд байна уу, сумын ******* даргын тамгын газраас нэхэмжилж байна уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Хариуцагч нар нь дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Д.*******ын гаргасан 96 756 500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шүүхэд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 116/ШШ2022/00002 дугаартай шийдвэр, иргэний үнэмлэх, “Сувдан онон” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, “Төрийн банк” ХХК-ийн “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”, “Хас банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, Дуудлага худалдааны ялагтай байгуулах гэрээ, дуудлага худалдаанд ялсан ялагчийн үнэ төлсөн баримтуудыг,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* болон түүний газраас шүүхэд ******* сумын ******* даргын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 1/205 дугаартай албан бичиг, 2022 оны 6 сарын 30-ны өдрийн 1/290 тоот албан бичиг, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 2/4477 тоот албан бичиг, зургийн хамт, мөн газрын 2020 оны 7 сарын 08-ны өдрийн 2/6427 тоот албан бичиг, ******* сумын ИТХурлын 2020 оны 6 дугаар тогтоол, түүний хавсралт, ******* сумын ******* даргын 2021 оны 01 сарын 05-ны өдрийн А/01 тоот захирамж, 2021 оны 04 сарын 06-ны өдрийн А/61 тоот захирамж, 2021 оны 8 сарын 24-ний өдрийн А/97 тоот захирамж, Дорнод аймгийн ******* даргын 2021 оны 8 сарын 12-ны өдрийн 1/1626 тоот албан бичиг, Иргэн Д.*******ын дуудлага худалдаанд оролцохыг хүссэн хүсэлтүүд, “Сувдан-Онон” ХХК-ийн хүсэлт гаргах тухай албан бичиг, ******* сумын ******* даргын 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 1/132, 1/135 дугаартай албан бичгүүд, Ононгийн сангийн аж ахуйн даргын тушаал, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 5 сарын 6-ны өдрийн 1/347 тоот албан бичиг, “Төрийн банк” ХХК-ийн 2022 оны 03 сарын 29-ний өдрийн №19 тоот албан бичиг, Дуудлага худалдааны ялагтай байгуулах гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн зүгээс хариуцагчийн хүсэлтээр Төрийн банкнаас иргэдийн хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүний талаарх лавлагааг авах ажиллагааг хийсэн болно

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* болон түүний т тус тус холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлогод 96 756 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: “Миний бие Баян-Уул сумын ******* ас цахимаар зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулж, Ялагчийн гэрээг байгуулахдаа ялагчийн үнэд 547 510 306 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг би өөрийн төрийн банкин дахь хугацаатай хатуу нөхцөлтэй хийсэн хадагламжаа цуцалж төлсөн. ...Миний бие компанийн нэр дээр эзэмших эрхээ авахын тулд “Сувдан Онон” нэртэй ХХК байгуулан ялагчийн эрхээ шилжүүлж, уг компанийн нэр дээр эзэмших эрхээ авч, тус сумын ******* даргын эзэмших захирамж компанийн нэр дээр гарсан. Гэвч “Сувдан Онон” ХХК бол миний өөрийн компани, компани байгуулахаас өмнө би өөрөө дуудлага худалдаанд орж, өөрийн хадгаламжийн дансаа цуцалсан тул миний бие нэхэмжлэгч гэж үзэж байна. ...Хэсэг хугацааны дараа ******* манай компанийн нэр дээр эзэмшүүлэхээр гаргасан захирамжаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж газрын дуудлага худалдаа явуулж, эзэмшүүлэх захирамж гаргасан гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь тус сумын ******* даргын шийдвэр хууль бус болсныг харуулж байна.  ...Иймд тус сумын ******* болон түүний газрын буюу төрийн байгууллага, төрийн албан хаагчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас миний бие олох байсан орлого буюу хугацаатай хадгаламжийн хүү авах байснаа алдсан.  ...Сумын ******* даргын хувьд хууль бус шийдвэр гаргасан буруутай тул хариуцагчаар татсан. Гэвч ******* д өөрийн гэсэн хөрөнгө байдаггүй тул газраас мөнгөө нэхэмжилнэ ” гэжээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Сумын ******* цахим дуудлага худалдааг зарлаж, ажлын алба болох газраас энэ дуудлага худалдааны зохион байгуулалтын ажлыг хийсэн. Гэвч ******* хуулиараа бие даасан төсөвгүй, хуулийн этгээдэд тооцогддогүй, харин бол бие даасан төсөвтэй, хуулийн этгээд. Тиймээс нэхэмжлэгч хувь хүн ******* ас, эсхүл газраас хэнээс нь мөнгө нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, ...Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хадгаламжийн хүү гэх 96 756 500 төгрөг нь түүний хадгаламжинд байсан 773 сая төгрөгийн хүү, эсхүл 553 сая төгрөгийн хүү эсэх, мөн хэдэн сарын хэдэн хувиар бодсон хүү болох нь тус тус тодорхойгүй, ...мөн “Сувдан Онон” ХХК-ийн эзэмших эрхийг ******* хүчингүй болгосон. ******* нь өөрийн ялагчийн эрхээ тус компанид шилжүүлсэн байгаагаас үзвэл иргэн Д.*******т хохирол учраагүй гэж үзэж байх  тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ...Тус сумын ******* ас газрын дуудлага худалдааг Хил хамгаалах ерөнхий болон зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хуулийн  дагуу зарлаж цахим дуудлага худалдааг явуулсан. Уг дуудлага худалдаанд иргэн Д.******* оролцож 5 газрын эрх дээрх ялалт  байгуулж  бид  түүнтэй  Ялагчийн  гэрээг  байгуулсан.  Д.*******  гэрээнд зааснаар ялагчийн үнийг төлсөн. Бид Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой гэсэн шалтгаанаар ******* даргын эзэмшүүлэх захирамж хууль бусаар гарсан байна, хүчингүй болго гэсний дагуу ******* захирамжаа хүчингүй болгож, ялагчийн үнийг бид 100 хувь Д.*******ын дансанд буцааж шилжүүлсэн..”  гэжээ.

Хэрэг цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* болон түүний газраас 2021 оны 02 сарын 05-ны өдөр тус сумын 5,6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Онон голын хойно, улсын хилийн зурвас т байрлах тариалан /атаршсан/-гийн зориулалттай 1466.05 га 11 нэгж талбар бүхий газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийн дагуу дээрх газруудын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулжээ.

2. Уг цахим дуудлага худалдаанд нэхэмжлэгч Д.******* оролцож дэнчинг байршуулан нийт 5 нэгж талбар буюу 1016,06 га газрыг эзэмших эрхийг нийт 553 733 674 төгрөгөөр ялагч болж, тэрээр Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай №ДХ-2021-03 тоот гэрээг хариуцагч ******* сумын ******* даргын тай 2021 оны 02 сарын 09-ний өдөр байгуулсан байна.

3. Нэхэмжлэгч Д.******* нь дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу дуудлага худалдаагаар тогтсон газрын үнэд 547 510 306 төгрөгийг 2021 оны 02 сарын 09-ний өдөр тус ******* даргын газрын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг өөрийн Төрийн банктай байгуулсан 2020 оны 10 сарын 13-ны өдрийн №261900221221 дугаартай Иргэдийн хүүгээр арвижих нөхцөлтэй хугацаатай хадгаламжийн гэрээг гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцалж, уг хадгаламжаас  470 000 000 төгрөгийг газрын үнэд төлжээ.

4. Нэхэмжлэгч Д.******* нь  дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай 2021 оны 02 сарын 09-ний өдрийн №ДХ-2021-03 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өөрийн дээрх 5 нэгж талбар бүхий газрын ялагчийн эрх буюу эзэмших, өмчлөх, ашиглах эрхээ өөрийн байгуулсан “Сувдан Онон” ХХК-д шилжүүлж, улмаар “Сувдан Онон” ХХК-нд тус сумын 6 дугаар багийн нутаг, Онон голын хойно байрлах нийт 1016,06 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр ******* сумын ******* даргын 2021 оны 4 сарын 06-ны өдрийн №А/61 дугаар захирамж гарсан байна.

5. Хариуцагч ******* сумын ******* нь өөрийн гаргасан 2021 оны 4 сарын  06-ны  өдрийн  №А/61  дугаар  захирамжаа  “...2021  оны  02  сарын  05-ны өдөр...зохион байгуулсан газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан” гэх үндэслэлээр 2021 оны 8 сарын 24-ний өдрийн №А/97 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Зохигч талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй, харин ...хариуцагч нарын буюу төрийн байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олох байсан орлогоо алдсан, ...төрийн байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, мөн нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй талаар зохигч талууд тус тус маргадаг.

Хариуцагч ******* сумын ******* болон түүний нь улсын хилийн зурвас т буюу тус сумын 5,6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Онон голын хойно байрлах тариалан /атаршсан/-гийн зориулалттай газруудын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулахдаа, мөн уг дуудлага худалдааны ялагч “Сувдан Онон” ХХК-д эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг аваагүй нь Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.3.1-т тус тус заасныг зөрчсөн талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан байх ба дээрх үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй.

Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2, 510 дугаар зүйлийн 510.1-т  ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тухай тус тус заажээ.

Хуулийн дээрх зүйлүүдэд зааснаас үзвэл төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан байхыг ойлгох бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн дээрх зүйлүүдэд зааснаар хохирол нэхэмжлэх эрх бүхий этгээд болж чадахгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.******* иргэний хувиар хариуцагчийн зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд оролцон ялагч болж, ялагчтай байгуулах гэрээг байгуулан, өөрийн Төрийн банк дахь хадгаламжийг цуцлан газрын үнийг төлсөн боловч тэрээр Дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай №ДХ-2021-03 тоот гэрээний  3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өөрийн ялагчийн эрх үүргээ “Сувдан Онон” ХХК-д шилжүүлсэн байх ба улмаар эзэмших эрх тус компанийн нэр дээр гарсан талаар нэхэмжлэгч маргаагүй.

Дээрх гэрээнд зааснаар Д.*******ын цахим дуудлага худалдааны ялагчийн эрх үүрэг “Сувдан Онон” ХХК-д шилжсэнээр уг цахим дуудлага худалдаа, гэрээний эрх үүрэг болон эзэмших эрхтэй холбоотой бүх үр дагавар “Сувдан Онон” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.*******ын хувьд дуудлага худалдаа, эзэмших эрхтэй холбоотой үр дагаврыг шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл “Сувдан Онон” ХХК-д эзэмшүүлсэн эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагч нарын үйлдэл, нэхэмжлэгч Д.*******ын Төрийн банк дахь өөрийн хугацаатай хадгаламжаа цуцалсаны улмаас авах байсан хүүгээ алдаж хохирсон гэх нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2-т заасан гэм хорын хохирлыг хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь “Сувдан Онон” ХХК-иас өөрт учирсан хохирлоо шаардсаны дагуу компани уг хохирлыг Д.*******т төлсөн бол “Сувдан Онон” ХХК өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрх үүснэ.

Гэвч нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд “Сувдан Онон” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр байгуулсан, өөрийн компани болох талаар тайлбарласан боловч тэрээр  компанийг төлөөлж биш, харин иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргасан талаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Д.*******ыг тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.******* нь Төрийн байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг хариуцагч нараас нэхэмжлэх эрхгүй байх тул хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* болон түүний т тус тус холбогдох олох байсан орлогод 96 576 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шүүх хариуцагч нарт холбогдох нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн үндэслэл болж буй хадгаламжийн гэрээ, түүний хүү, хариуцагчийн гэм буруугийн талаар тус тус дүгнээгүй болно.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 735.50 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* , түүний т тус тус холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 735.50 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                         Т.БАЙГАЛМАА

    Г.ЖАРГАЛТУЯА