Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2018/00606

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2018/00606

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2014/00568/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******дарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, Цагдаагийн академийн*******од оршин суух ******* овогт *******ын ******* /*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хаягтай, одоо Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух *******овгийн ******* *******/*******, утас: *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*******од оршин суух ******* овгийн **************/*******, утас:*******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /*******, утас: *******, *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух ******* овгийн ******* ******* /*******, утас: *******/ нарт холбогдох

 

2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******, *******, *******нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл болон түүний үндсэн дээр хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Завхан аймаг, Улиастай, *******од оршин суух ******* овгийн ******* ******* /*******, утас:*******/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Завхан аймаг, Улиастай, *******од оршин суух ******* овгийн ******* ******* /*******/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, Дархан сум*******од оршин суух ******* овгийн ******* ******* /*******, Утас:*******/ нарын хариуцагч *******холбогдуулан гаргасан

 

Байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58,000 төгрөг, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 2016 оны 06 дугаар сарын 13-наас 09 дүгээр сарын 13 хүртэлх түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч *******, хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч Б.Содболд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.*******, З.*******, Н.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* 2014 оны 4-р сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Дархан хотын хуучин хорооллын *******од эцэг, эх, дүүгийн хамт амьдарч байгаад 1997 оноос Улаанбаатар хотод шилжин суурьшиж нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. ... Ээж ******* 2001 онд нас барсан, миний төрсөн дүү *******эхнэр хүүхдийн хамт аавыг асрамжилж амьдардаг байсан, аав маань биеийн байдал тааруу, хараагүй, унаж татдаг, сэтгэцийн өөрчлөлттэй, олон жил хүний асрамжид байгаа юм. Миний дүү *******2013 оны 11-р сарын 19-нд барилгын засварын ажил хийж байгаад унаж нас барсан. ...миний эцгийн 4 өрөө байрны асуудлаар ярилцаж тохиролцон байрыг худалдаж талийгаач дүүд ногдох хувь хэсгийн үнийг өгөхөөр ******* тохиролцсон боловч байрны бичиг баримтыг авчирч өгөөгүй. Манай ******* орон сууцны эзэмшигч *******, хамтран өмчлөгчөөр ээж Д.*******, охин *******, хүү *******нар байсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиж байрныхаа лавлагааг гаргуулж авах гэтэл аавын чинь нэр дээр уг байр байхаа больсон байна, хамтран өмчлөгчөөр миний нэрийг ч байхгүй байна гээд лавлагаа өгөөгүй. Ямар үндэслэлээр аав бид 2-ын зөвшөөрөлгүйгээр байрны өмчлөгчөөр өөр хүмүүс тогтоогдсоныг ойлгохгүй байна. Хууль бус эзэмшлээс байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахыг шаардаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд тайлбартаа:

Д.*******, *******, Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагч ******* нарыг хамтран хариуцагчаар шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж, зөвхөн хариуцагч *******холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. *******гийн зөрчигдсөн эрхийг сэргээж, түүний өмчлөх эрхийг сэргээж, шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү.

******* нь 2014 онд нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Дархан-Уул аймаг, Дархан сум, *******4 өрөө орон сууц нь *******,*******, *******, ******* гэх нэр бүхий 4 хүний өмчлөлд байсан. Гэтэл дээрх 4 өрөө орон сууцын өмчлөлөөс ******* гэх хүний нэрийг хасаад *******, ******* нарын өмчлөлийн орон сууц болгон 2006.10.17-ны өдрийн хасагдах хэлцлийг хийсэн байдаг. Уг хэлцлийг тухайн үед тойргийн нотариатч ******* баталсан. Хасагдах хэлцлийг хийхдээ ******* нь *******, *******,******* нарыг байлцуулахгүйгээр тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байсан. Манай талаас гэрээнд зурагдсан гарын үсгийг удаа дараа шинжлүүлэхэд нэг хүний гараар бичигдсэн болох нь тогтоогдсон. Мөн хасах хэлцэлд Дархан-Уул аймаг, Дархан сум, *******4 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг******* нь би уг орон сууцыг өмчлөхөөс саналаараа татгалзаж байна гэж бичсэн атлаа үл хөдлөх хөрөнгийг өмчлөх гэрчилгээнд өмчлөгч ******* гэж бичсэн нь агуулгын хувьд алдаатай бичигдсэн харагддаг.2006.10.17-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 4 өрөө орон сууцын өмчлөгч *******гэж гарсан байсан. Дээрх 4 өрөө орон сууц нь нэг хүний өмч гэж гарсан байсан учраас ******* шүүхэд хандах болсон. ******* өөрийн сайн дураар өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад түүний гарын үсгийг хуурамчаар зурж, хасах хэлцэл хийсэн.Тийм учраас хамтран өмчлөгчийг хууль бусаар хассан хасагдах хэлцлийг хүчингүйд тооцуулах. 2006.10.17-ны өдрийн 4 өрөө орон сууц нь *******,*******, *******, ******* гэх нэр бүхий 4 хүний өмч гэж өмчлөх эрхийн гэрчилгээ гарсныг хүчин төгөлдөр болохыг тооцуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Өөрөөр хэлбэл 2006.10.17-ны өдрөөс хойш хийгдсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулж өгнө үү. Хэрэв 2006.10.17-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээнд дээрх 4 өрөө орон сууц нь*******, *******, *******,******* нарын өмч гэж шүүхээс тогтоосон тохиолдолд дараа дараагийн үйл ажиллагаанд ач холбогдолтой. Сүүлд 2009.08.04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд ******* өөрийнхөө нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсан улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах. Мөн 2012.04.02-ны өдөр хийсэн*******, , гуравдагч этгээд *******, *******, ******* нарын хооронд хийгдсэн орон сууц Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. ******* 4 өрөө орон сууцын *******, *******, ******* нарт 25 сая төгрөгөөр худалдсан талаарх баримт хэргийн материалд байсан. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2006.10.17-ны өдрийн хасагдах хэлцэл, 2009.08.04-ний өдрийн *******г 4 өрөө орон сууцын хамтран өмчлөгчөөр тогтоосон улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012.04.02-ны өдрийн *******,*******, *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан орон сууц Худалдах-худалдан авах гэрээ гэсэн 3 гэрээг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд бид 4 өрөө орон сууцын хувь заяаг хэрхэх талаар шийдвэрлэнэ. Энэ 4 өрөө орон сууцын өмчлөгчөөр *******г тогтоож өгнө үү.

2009.08.04-ний өдрийн орон сууц худалдан авах гэрээгээр *******гаас буцааж 4 өрөө байрыг худалдан авсан байдаг. *******, *******, ******* нар нь орон сууц худалдах-худалдан авах гэрээнд 2007.01.25-ны өдрийн гэрээг оруулаагүй ньдүр үзүүлэн хийсэн гэрээ юм. 2007.01.25-ны өдөр зөвхөн*******той Худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Харин дараа нь 2009.08.04-ний өдрийн гэрээнд хамтран өмчлөгчөөр *******гэж оруулж ирсэн байдаг. ******* 4 өрөө орон сууцын өмчлөгчийн гэрчилгээнд өөрийнхөө нэрийг оруулахын тулд дахин 2009.08.04-ний өдөр гэрээ хийсэн. *******өөрийнхөө нэрийг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд оруулахын тулд талийгаач*******, ******* нарын хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээнд өөрийнхөө нэрийг оруулсан. Хамтран өмчлөгчөөр орохын тулд*******той гэрээ хийх ёстой байсан. Гэтэл хууль зөрчин автоматаар орон сууц Худалдах-худалдан авах гэрээнд ******* нэр орсон байдаг. Өнөөдөр шүүх хуралдаанд олон жилийн өмнөх зүйлийг ярьж байна. *******Хадам аав *******ыг амьд байхад ******* 4 өрөө орон сууцын талаар ярьж байгаагүй атлаа нас барсны дараа ийм зүйл ярьлаа гэж яриад байна. Гэтэл өмнө нь манай эхнэр *******, талийгаач******* нар энэ 4 өрөө орон сууцыг хувааж авах талаар яригдаж байсан. 2013.10 дугаар сард талийгаач******* манай байранд засвар хийж өгөөд явахад эгч ******* дүүтэйгээ уулзаад байрны талаар ярьсан. Тэгэхэд******* байр асуудалгүй байгаа, зарсан худалдсан гэж яриагүй, харин 10 гаруй сая төгрөгийн зээлийг ******* ******* эмнэлэг ажиллуулахаар авсан гэж ярьсан байдаг. Ямар ч байсан *******, талийгаач******* нарын хооронд 4 өрөө байрыг хувааж авна гэсэн зүйл яригдаж байсан. Талийгаач******* 2013.11.19-ний өдөр нас барсан. Тэгээд ******* аав *******ыгаа асрахаар Улаанбаатар хотоос Дарханд ирсэн. Тэр үед *******, *******нар хамт амьдардаг байсан. Талийгаачийн 49 хоног дууссаны дараа ******* *******нар хоорондоо маргалдаж хэрүүл болсон асуудал байдаг. Тэгээд *******өөрөө 2014 оны 1 дүгээр сард Энэ өвгөнөө аваад яв гэж хэлсэн. ******* энэ байрнаас чи явах ёстой гэж хэлээд *******3 хүүхдээ аваад явсан. Түүнээс миний эхнэр ******* *******хүүхдүүдийн хамт шууд хөөж гаргасан зүйл байдаггүй. 2014.01 дүгээр сараас 2014.07 дугаар сар хүртэл ******* аав *******ыг асарч байгаад 2014 оны 7 дугаар сараас хойш энэ 4 өрөө байр эзэнгүй байсан учраас бид Улаанбаатар хот руу явахдаа цоожлоод явсан. Тэгээд тус шүүхийн шүүгчийн захирамжаар уг байрыг худалдах, түрээслэхийг хориглосон байдаг. Гэтэл өнгөрсөн оноос эхлэн энэ 4 өрөө байрны ус, дулааны төлбөр нэхэгдэж эхэлсэн. Тэгсэн ******* дунд хүү байрнаас гэрийнхээ үлдсэн зүйлийг авна гэж ороод танихгүй хүүхдүүд орогнуулсан байдаг. Тэгээд 200 тонн усны алдагдал гарсан учраас бид айл байлгахгүй бол болохгүй юм байна гэж бодоод хүн оруулсан байгаа.

*******, *******, ******* нар төөрөгдөлд ороод 4 өрөө байрыг худалдан авсан бол эрх нь хамгаалагдах талтай. Хэрэгт авагдсан баримтаас харахад *******, *******, ******* нар байрыг 55 сая төгрөгөөр худалдан авсныг хүлээн зөвшөөрч байна.

Дархан-Уул аймаг, Дархан сум, *******4 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлнэ гэхээсээ илүү хэргийн бодит байдалтай уялдуулан *******, түүний эцэг *******д ногдох хэсэг гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх саналтай байна. Мөн 2006.10.17, 2013.04.09, 2012.04.02-ны өдрийн гурван хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэрэв уг орон сууцын өмчлөгчөөр *******г тогтоолгох боломжгүй бол түүнд болон эцэг *******д ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2014 онд 80 сая төгрөгөөр зарахаар байсан бол ******* нарт 55 сая төгрөгөөр зарсан байдаг учраас *******, түүний эцэг ******* нарт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагад ногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлага байхгүй байсан. Одоо шүүх хуралдаанд ийм шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг, Дархан сум, *******4 өрөө орон сууцад манай хадам аав *******, түүний охин *******, манай нөхөр*******, түүний ээж ******* гээд бид 5-лаа амьдарч байсан. Би 1994 онд *******ын бэр,*******ын эхнэр болж, 1995 онд ******* гэх хүнийд ирсэн. 1996 онд манай талийгаач нөхөр*******ын эгч ******* хот руу шилжсэн. Тэрнээс хойш хадам аав *******, ээж *******, нөхөр, би 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Тэгтэл 2013 оны 11 дүгээр сард хадам ээж ******* зуурдаар нас барсан. ******* энэ байрны талаар нэг ч үг цухуйлгаж байгаагүй. Би энэ 4 өрөө байранд талийгаач нөхөр*******, хадам аав *******, 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Тухайн үед талийгаач нөхөр маань аав надад энэ 4 өрөө байрыг өгнө гэж надад ярьдаг байсан. 2006.10.17-ны өдрийн Хасагдах хэлцэл, өв залгамжлалын талаар би огт мэдэхгүй. 2006 оны 02 дугаар сард би бага хүүхдээ гаргаад 02 сар хүүхдээ гэртээ харж байгаад ажилдаа орсон. 2006.10.17-ны өдөр ******* хасагдах хэлцлийг хийхэд ирж гарын үсэг зураагүй гэж яриад байна. Гэтэл ******* Улаанбаатар хотоос ирсэн.Би хасагдах хэлцэл хийх өдөр өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан. Тэгээд *******тэй хамт очиж хүүхдээ авахуулсан учраас түүнийг ирсэн гэдгийг сайн мэдэж байна. ******* намайг орифлэймгэх сүлжээний бизнест оруулдаг байсан. Түүнээс би *******гийн цахим үнэмлэхийг ашигласан зүйл байхгүй.******* бид хоёр хоорондоо ярилцаж байхад түүний найз******* гэх хүн******* Кредит монгол ББСБ-ын эдийн засагч ажилтай гэж ярьж байсан талаар манай нөхөр надад хэлсэн. Дараа нь**************тэй хамт ******* уулзсан гэж ярьсан. Тэр үед манай нөхөр хасах хэлцлийг хийсэн юм шиг байсан. Тухайн үед 4 өрөө орон сууцыг *******нь 02 жилийн хугацаатай ашиглаж байгаад өгнө гэж хэлчхээд Кредит монгол ББСБ татан буугдаж, *******сураггүй алга болсон. Тэгээд манай нөхөр******* найз*******ээрээ дамжуулан ******* олж авсан. Тэгэхэд *******Солонгос улс руу яваад 3 жил болно гэж ярьж байсан. Тэгтэл ор сураггүй байж байгаад 2009 онд ******* олж авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй байж өөрийн нэрийг 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмсэн гэж яриад байна. 2009.08.04-ний өдрийн /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/гэрээнд Д.*******,******* нар харилцан тохиролцож гэрээг байгуулав гээд гарын үсэг зурах хэсэг *******, ******* гэж бичсэн байгаа. Ямар ч улсын бүртгэл гэрээний үндсэн дээр гэрээ хийнэ. 2009.08.04-ний өдрийн гэрээ гэсэн мэдүүлэг хүртэл гарсан.

2006.10.17-ны өдрийн үйл явдлыг би мэдэхгүй. 2009 онд ******* хайж олоод 4 өрөө орон сууцаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн.******* бид хоёр ногооны бизнес эрхэлж байтал бизнес амжилтгүй болж бүтэлгүйтсэн. Тэгээд Кредит монгол ББСБ-д 10 сая төгрөгийн зээлийн өрөнд орсон учраас 4 өрөө байраа зарах зар тавьсан. Зарын дагуу *******, *******, ******* нар ирсэн. Тэгээд *******, *******, ******* нарт байраа зарахаар болж, харилцан тохиролцсон. *******, *******, ******* нарт байраа зарахдаа Кредит монгол ББСБ-д байгаа10 сая төгрөгийн өрийг даруулсан. Тэгээд цаана нь байр авах мөнгө бага байсан учраас ******* нартай үргэлжлүүлэн орон сууц түрээслэх түрээсийн гэрээ хийсэн. *******, *******, *******,******* бид нар хамт Кредит монгол ББСБ-ын засагч дээр очиж, бүх тооцоогоо хаасан. Тэгээд нотариатч ******* дээр очсон. 2014.01.11-ний өдөр би байрнаасаа гарсан гэв. *******г хадээрх 4 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байх шиг байна. Би *******, *******, *******нарыг танихгүй. *******г тухайн үед Шүүхийн шинжилгээний албанд эмч ажилтай байсан гэдгийг мэддэг болохоос танихгүй. *******гаар дамжуулан ******* гэрээ хийсэн. ******* хот руу нүүхдээ бидэнд энэ 4 өрөө байр хэрэггүй, харин манай нөхөр*******д өгнө гэж яриад явж байсан. ******* нь нэг охин нэг хүүтэй айл. Том нь *******, бага нь******* юм. Манай хадам аав ******* 2015 онд нас барсан. Гарын үсэг зурсан талаар би мэдэхгүй. *******, *******, *******,******* нар харилцан ярилцаж тохироод хасах хэлцэл хийсэн байж, өнөөдөр намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Манай хадам аав ******* архины цагаан солиорол гэдэг өвчтэй байсан учраас өөрийн мэдэлгүй өмдөндөө бааж, шээдэг байсан. Би хадам аавыг маш олон жил асарсан. Тэгтэл ******* биднийг 4 өрөө байраас хөөж явуулсан. Миний нөхөр нас бараад 1 сар болоход намайг байрнаас ******* хөөж гаргасан. *******, *******, ******* нарт байраа зарсан гэдгээ би тухайн үед хэлээгүй. Тэгсэн ******* байрны гэрчилгээг яг одоо гаргаад ир гэж над руу дайрсан. Тухайн үед намайг хамгаалах хүн байхгүй байсан учраас би юу ч хэлээгүй. Хадам аав ******* амьд сэрүүн байхдаа ганц хүү*******доо 4 өрөө байраа өгнө, чи хотод амьдарч байгаа учраас үлдсэн ганц хүүдээ байраа үлдээнэ гэж *******тэй ярьж тохирон хасах хэлцэл хийчхээд одоо намайг буруутгаж,надаас 4 өрөө орон сууцын нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. *******, *******, ******* нартай байгуулсан Түрээсийн гэрээг 2014 оны 4 дүгээр сар хүртэл би сунгасан байсан. 2009.08.04-ний өдрийн гэрээ, 2012.04.02-ны өдрийн гэрээ, 2006.10.17-ны өдрийн хасах хэлцлийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй.

Би *******, *******, ******* нартай 2014 оны 4 дүгээр сар хүртэл орон сууц хөлслөх гэрээг сунгаж, түүний төлбөр болох 1,358,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлийн нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би яагаад 1,200,000 төгрөгийн төлбөр гарсныг мэдэхгүй байна. Учир нь би 2014 оны 04 дүгээр сард байрнаас гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2009.08.04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг 1,500,000 төгрөгөөр хийсэн гээд байна. Бид орон сууцыг өндөр үнээр зарахын тулд тэгж тавьсан.******* бид хоёр гэрлэлтээ батлуулсан.******* бид хоёрыг *******, *******, ******* нар хамтран өмчлөгчөөр ярилцаж байгаад оруулсан. Тэгээд******* бид хоёр 3 хүүхдээ өмчлөгчөөр оруулах уу гэхэд нь бид дургүйцсан.

Би 2014 оны 04 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө. Би 01 дүгээр сард байрнаасаа гарсан.Надтай гэрээ байгуулсан учраас би төлбөрөө төлнө гэж тайлбар хийсэн. Харин 2014.04 дүгээр сараас хойших төлбөрийг би төлөхгүй. Би 2014 оны 04 дүгээр сараас хойш энэ байранд амьдраагүй, байхгүй байсан. Тиймээс 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2012.04.02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг би ганцаараа хийгээгүй. ******* нар зарын дагуу байрыг очиж үзээд зарахаар болсон. Тухайн үед******* миний байр учраас би *******д мөнгө өгөх ёсгүй, би тэр хүнд хэлж, мөнгө өгөх шаардлагагүй гэж хэлж байсан. Түүнээ би байрыг зараад мөнгө идсэн зүйл байхгүй. 4 өрөө байрыг 55 сая төгрөгөөр зарсан. 15 сая төгрөгийг Кредит монгол ББСБ-ын зээлд хийсэн, түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөгийг хийсэн. ******* эмчилгээний аппаратыг авсан. Үлдсэн мөнгийг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулсан. Талийгаач нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж байхад нөхөр маань найздаа мөнгө зээлүүлсэн гэж ярьдаг. Сүүлдээ манай нөхөр намайг миний мөнгө, чи захиран зарцуулах эрхгүй гээд өөрөө мөнгөө зарцуулсан.

2012.04.02-ны өдрийн гэрээг хийхэд манай нөхөр байсан. Нотлох баримт шинжлэн судлахад Энхтүвшин нотариатчийн мэдүүлгээр*******ын гарын үсэг мөн гэж гарч ирээд байна. Гэтэл ******* гэдэг хүн мэргэжлийнхээ үүднээс шинжээчид нөлөөлөөд байна уу гэж үзэхээр байна. 2006.10.17-ны өдрийн гэрээнд би огт оролцоогүй. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2006.10.17-ны өдрийн хэлцэлд би оролцоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ер нь хэнээс нэхэмжлээд байна вэ, талийгаачаас нэхэмжлээд байна уу, эсвэл надаас нэхэмжлээд байна уу.

Би гуравдагч этгээдээс нэхэмжилж байгаа 1,358,000 төгрөгийг төлнө, 1200,000 төгрөгийг төлж чадахгүй. А.******* 1,200,000 төгрөгийг төлөх ёстой байх. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.*******, З.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Н.******* миний бие хамтран өмчлөгчид болох Л.*******, З.******* нарын хамт 2012 оны 4-р сарын 02-ны өдөр иргэн *******, ******* нараас Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, ******* орон сууцыг худалдан авсан ба мөн өдрөөс хөлслүүлж эхэлсэн. Хөлслүүлэх явцад *******нь түрээсийн төлбөрөө удаа дараа төлөхгүй хойшлуулж ирсэн ба 2012 оны 4-р сарын 2-ны өдөр хамтран өмчлөгч Л.*******, З.******* мөн миний бие уулзахад 2014 оны 4-р сарын 07-ны өдөр гэрээний үлдэгдэл 3,600,000 төгрөгийг хийнэ, 5-р сарын 20-ны өдөр байр чөлөөлж өгнө, төлбөрийг хугацаанд нь хийгүй бол эхний 2 сарын алданги 400,000 төгрөг нэмж төлнө гэсэн боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал, 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.*******, З.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Сүүлийн 3 сарын /2014.06.13-2014.09.13/ 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо бид хууль ёсоор өмчилж авсан байраа өмчлөгч бус хүмүүсийн шударга бус эзэмшлээс суллуулж чадахгүй 5 сар болж байгаа уг байрыг хууль бус эзэмшлээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий орон сууцыг 2012.04.02-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр ******* нар худалдан авсан. *******, *******, ******* нарын хувьд 2012.04.02-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр. Өнөөдрийг хүртэл *******, *******, ******* нар энэ 4 өрөө байрны өмчлөгч. Би *******, *******, ******* нарын өмгөөлөгч учраас үйлчлүүлэгч гэж ярих нь зүйтэй байх. Миний үйлчлүүлэгч нарын хувьд өөрсдийн өмчлөх эрхээ хууль ёсны дагуу эдлэхэд хэн нэгэн халдах ёсгүй. Хэрэв 4 өрөө орон сууыг зарахаар бол 55 сая төгрөгөөр зарна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж яриад байна.*******, *******, ******* нарын хувьд дүр үзүүлж гэрээ хийсэн зүйл байхгүй. *******, *******, ******* нар хуульд заасны дагуу гэрээ хийж, төлбөрөө төлөөд улсын бүртгэлд бүртгэл хийлгэсэн. 2012.04.02-ны гэрээ байгуулах өдрийн байдлаар улсын бүртгэлд бүргэсэн бүртгэл, гэрчилгээнд*******, *******гэж бичсэн байсан.*******, *******нарыг энэ 4 өрөө байрны өмчлөгч нь мөн гэснийг тодорхойлсон байсан учраас *******, *******, ******* нар байрыг худалдаж авахад ямар нэг асуудалгүй гэж үзээд худалдан авсан байдаг. Тухайн үед **************, *******, ******* нарт 4 өрөө байрыг 10 сая төгрөгийн барьцаанд тавьсан байгаа, барьцааны төлбөрийг төлөөд үлдэгдэл мөнгөө бидэнд өгөөд ав гэж хэлсэн. Тэгээд *******, *******, ******* нар зээлийг төлж, үлдэгдэл төлбөрийг*******, *******нарт төлөөд байрыг авсан. Хууль зүйн зохицуулалтын хувьд Иргэний хуулийн 114-р зүйлд тодорхой заасан байна.4 өрөө байр нь*******, *******нарын өмчлөл биш,*******, *******,*******, ******* нарын өмчлөлийн байр гэх өмнөх түүх намтарыг *******, *******, ******* нар мэдэх боломжгүй. Мэдэх боломжгүй байгаа нөхцөлд*******, *******нар хууль ёсны өмчлөгч гэж тооцогдоно. Иргэний хуулийн 183-р зүйлд энэ талаар тодорхой заасан.Түүнээс гадна нэхэмжлэлийн шаардлага бидэнд хамааралгүй ч хүний ёсноос гажууд зүйл болоод байгаа юм шиг санагдаад байна. 2006 оны хасагдах хэлцэлд хэн нэгэн буруутай байна гэж бодоход тэр хүн хэн бэ гэдэг нь сонин. ******* буруутай этгээд мөн эсэх. 2006.10.17-ны өдөр ******* Дархан хотод ирээгүй гэсэн мэдүүлэг өгдөг. Гэтэл нэг өдөр гэрээ хийсэн байдлаас харахад ******* Дарханд ирсэн нь тодорхой байна. ******* Дарханд ирээд хасах хэлцэлд өөрөө зөвшөөрч гарын үсэг зурчхаад өнөөдөр зураагүй гэж тайлбар гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. *******гийн дүү******* өнөөдөр нас барсан. Өөрөөр хэлбэл ******* дүүгээ нас барсны дараа4 өрөө байр минийх гэж хэлээд дүүгийнхээ эхнэр, 3 хүүхдийг гудамжид хөөж гаргаж байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл харагдаж байна.Тэр 3 хүүхэд талийгаач*******ын хүүхэд мөн үү биш үү. ******* төрсөн дүүгийнхээ 3 хүүхдийн гудамжид гаргаж байна гэдэг чинь өөрийнхөө төрсөн хүүхдийг гудамжинд гар гэсэнтэй ялгаагүй зүйл. Тиймээс хасагдах хэлцэлд ******* байгаагүй гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Хасагдах хэлцлийг *******,*******, ******* нар хийсэн болохоос *******байгаагүй. *******г хууль бусаар 4 өрөө орон сууцын өмчлөгчөөс хассан гэж байгаа бол*******ын эрх зөрчигдөнө.******* нас барчхаад байхад өнөөдөр *******чи буруутай гэж хэлэх нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг харахад үнэхээр эмгэнэлтэй зүйл харагдаж байна. Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шууд холбоотой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Ялангуяа 2012.04.02-ны өдрийн гэрээ нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-т зааснаар 4 өрөө орон сууцыг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх боломж байхад орон сууц хэлбэрээр нь шаардаад байгаа нь буруу юм. Хэлцэл хийсэн тал нь *******биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2012.04.02-ны өдөр *******, *******, ******* нар*******, *******нартай орон сууц Худалдах-худалдан авах гэрээ хийхдээ 2013.04.09-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг дутуу төлсөн учраас алданги1,200,000 төгрөгт үндсэн төлбөр 1,358,000 төгрөг, нийт 2,558,000 төгрөгийг *******гээс нэхэмжилж байна.

Бие даасан шаардлага гаргасан шаардлагуудыг нотлох баримт шинжлэн судлахад дээрх 3 гэрээгээр хариуцагч ******* хариуцагч биш гэдэг нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад байгаа ч юм шиг тайлбар гаргаад эсвэл ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэн зүйл яриад байна. Ногдох хэсэг нь хэдэн төгрөг, хэнээс гаргуулах гээд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн асуудал яригдах болно. *******г уг 4 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, 2006.10.17-ны өдрийн хэлцлээс хойших бүх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлэхэд 2007онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болно. Учир нь нэхэмжлэгч тал тэдгээр хариуцагч нараас татгалзсан. 2006 оны *******д худалдсан гэрээ, 2009 онд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хэвээр бол 2012.04.02-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хуулийн үндэслэл байхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн хийсэн гэрээ гэж байж дараа нь энэ асуудал яригдана. Тэгэхээр *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Иргэний хуулийн 114, 183 дугаар зүйлд тодорхой заасан. 2006.10.17-ны өдрийн оны хасах хэлцэлд ******* гарын үсэг зураагүй гэдэг нь хуулийн үндэслэлгүй байна. Нэг цаг үед нэг нотариатч дээр очиж өмчлөх эрхээс татгалзаж байгаа хэлцэл нь хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан сум Хуучин хороолол 19 дүгээр байр 34 тоотын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хариуцагч *******холбогдуулан гаргасан байна.

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2006 оны 10-р сарын 17-ны өдөр *******, *******, *******нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл болон түүний үндсэн дээр хийсэн бүх хэлцлийг хүчингүйд тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх буюу 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн******* Д.*******д Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Д.*******гаас *******, хамтран өмчлөгч ******* нарт Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, хамтран өмчлөгч *******гээс Л.*******, З.*******, Ч.******* нарт Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан сум Хуучин хороолол 19 дүгээр байр 34 тоотын өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж өөрчилсөн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Д.*******гаас *******, хамтран өмчлөгч ******* нарт Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, хамтран өмчлөгч *******гээс Л.*******, З.*******, Ч.******* нарт Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан сум Хуучин хороолол 19 дүгээр байр 34 тоотын өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгосон болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Маргааны зүйл болж байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, ******* 44м кв талбайтай орон сууцны өмчлөгч нь 2006 оны 10-р сарын 17-ны өдрөөс өмнө *******, Д.*******, *******, *******нар байсан байна.

Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Д.******* 2001 оны 12-р сарын 07-ны өдөр нас барсан, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэснээр нотариатч 2006 оны 10-р сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууцнаас Д.*******д ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээг орон сууцны бусад өмчлөгч нар болох нас барагчийн нөхөр *******, 2 хүүхэд *******, *******нарт олгожээ. /1 дүгээр хавтас ХХ-47 дугаар хуудас/

Мөн өдөр *******, *******, *******нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцлийн үндсэн дээр *******орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэнийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. / 1 дүгээр хавтас ХХ-49, 55 дугаар хуудас/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон *******2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр *******худалдан авагч Д.*******д 34 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр Д.******* 2007 оны 1-р сарын 26-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгджээ. /1 дүгээр хавтас ХХ-53, 59 дүгээр хуудас/

2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Д.*******, *******нар мөн 34 тоот орон сууцыг буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр *******өмчлөгчөөр, ******* хамтран өмчлөгчөөр бүртгэгджээ./ 1 дүгээр хавтас ХХ-57, 62 дугаар хуудас/

2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр *******, ******* нар Л.*******, З.*******, Н.******* нартай 34 тоот 3 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж дээрх орон сууцны өмчлөгчөөр Л.*******, З.*******, Н.******* нар бүртгэгджээ. /1 дүгээр хавтас ХХ-72, 73 дугаар хуудас/

2012 оны 4 дүгээр сарын 02, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Л.*******, ******* нар мөн дээрх орон сууцыг *******сарын 400,000 төгрөгөөр хөлслөх гэрээ байгуулжээ. /1 дүгээр хавтас ХХ-81, 82 дугаар хуудас/

Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч *******2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, ******* 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нас баржээ. /1 дүгээр хавтас ХХ-89 дүгээр хуудас, 2 дугаар хавтас ХХ-24 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Д.*******гаас *******, хамтран өмчлөгч ******* нарт Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******, хамтран өмчлөгч *******гээс Л.*******, З.*******, Ч.******* нарт Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан сум Хуучин хороолол 19 дүгээр байр 34 тоотын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******, *******, *******нарын хооронд хийгдсэн гэх Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, ******* 44м кв талбайтай орон сууцны өмчлөлөөс хамтран хамтран өмчлөгч хасах хэлцэлд ...Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч ******* *******, *******ын******* өөрсдийн байрны хамтран өмчлөлөөс татгалзаж байна, хамтран өмчлөгчөөс хасуулахаар гэр бүлийн гишүүдтэй тохиролцож энэхүү гэрээг байгуулав... гэсэн байх боловч үлдэх өмчлөгч *******гэжээ. / 1 дүгээр хавтас ХХ-105 дугаар хуудас/

Өөрийн хүсэлтээр хасагдах хэсэгт ******* *******, *******ын ******* гэсэн байх боловч байрны хамтран өмчлөлөөс татгалзах хэсэгт ******* дурдагдаагүй байна.

Мөн хэлцэлд зурагдсан нэр бүхий хүмүүсийн гарын үсгүүдийг *******, *******, *******, ******* нарын хэн нь зурсан болохыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 2014 оны 9-р сарын 9-ний өдрийн 3723 тоот дүгнэлтэд /1 дүгээр хавтас ХХ-ийн 118-р тал/ ...2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл гэсэн баримтуудын гар бичмэлүүдийг нэг хүн бичсэн байна. Уг бичмэлийг бичсэн хүн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл гэсэн баримтын *******гэсний дор, ******* ******* гэсний дор, ******* ******* гэсний дор тус тус зурсан гарын үсгүүдийг зурсан байна, гар бичмэл, гарын үсгүүд нь *******, *******, ******* нарын бичгийн хэв загваруудтай тохирохгүй байна... гэснээс үзвэл уг хэлцлийг хийхэд хэлцэлд нэр дурдагдсан бүх хүмүүс байгаагүй, нэхэмжлэгч ******* хэлцэлд гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байна.

Хэлцэлд *******, *******, ******* нар өөрсдөө гарын үсэг зурах, эсвэл тэднийг төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэл олгогдсон тохиолдолд нэг этгээд бусдыгаа төлөөлөн гарын үсэг зурах учиртай. Гэтэл ямар нэгэн итгэмжлэлгүйгээр нэг этгээд 3 хүний өмнөөс гарын үсэг зурсан байдал хангалттай тогтоогдож байх тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хугацаанд хийсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, ******* орон сууцны өмчлөгчөөр *******ыг бүртгэж олгосон 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000202705 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******Д.******* нарын хооронд байгуулагдсан 2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.*******г бүртгэж олгосон 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000024285 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.******* *******нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр *******, хамтран өмчлөгчөөр *******г бүртгэж олгосон 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 000095907 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус боловч гэрээний нэг тал болж байсан өмчлөгч *******2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан тул энэ маргаанд хариуцагч Х.*******хамааралтай, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэснээр 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан гэрээний нэг тал болж байсан өмчлөгч *******ын хүсэл зоригийн агуулгыг тогтоох боломжгүй байна.

*******, *******, Л.*******, З.*******, Н.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний үндсэн дээр 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.*******, З.*******, Н.******* нарыг бүртгэж олгосон 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000145760 тоот эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 ...улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ..., мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тул *******, Х.*******нартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж буй тал болох Л.*******, З.*******, Н.******* нар худалдан авч буй орон сууцыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл-ийн үндсэн дээр худалдагч тал өмчлөгч болсон гэдгийг мэдэх боломжгүй.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэснээр нэхэмжлэгч *******гийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн татгалзал үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-56.10-д заасан нөхцөлөөр байгуулагдсан гэрээ хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан тул шүүх гэрээг дахин хүчин төгөлдөр бус тооцох үндэслэлгүй байна.

Энэ тохиолдолд гэрээ хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус тул орон сууцаа буцаан шаардах, боломжгүй тохиолдолд орон сууцны үнэ гаргуулах зэрэг шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч *******гийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрх шаардах эрхийн үндэслэл буюу нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчээс тодорхойлж байгаа байдал тул дээрх шаардлага дангаараа нэхэмжлэлийн шаардлага болохгүй.

Мөн гэрээний нэг тал болж байсан *******, *******нар нас барсан тул өвлөгч ******* гэрээний дагуу хохирлыг шаардах эрхгүй, өвлөгдөх эд хөрөнгийн талаарх маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, шүүх хуралдааны явцад нэмж тодруулах зүйл байгаа эсэх талаар хэргийн оролцогчоос асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Дархан-Уул аймаг, Дархан сум, *******4 өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлнэ гэхээсээ илүү хэргийн бодит байдалтай уялдуулан *******, түүний эцэг *******д ногдох хэсэг гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх саналтай байна. Мөн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хасагдах хэлцэл, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *******г 4 өрөө орон сууцын хамтран өмчлөгчөөр тогтоосон улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *******,*******, *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц Худалдах-худалдан авах гэрээ гэсэн гурван хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэрэв уг орон сууцын өмчлөгчөөр *******г тогтоолгох боломжгүй бол түүнд болон эцэг *******д ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2014 онд 80 000 000 төгрөг үнэлгээ гарсан, ******* нарт 55 000 000 төгрөгөөр зарсан байдаг учраас *******, түүний эцэг ******* нарт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчилж байна гэж үзэхгүй, энэ талаар зохих журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

Иймд нэхэмжлэгч *******гийн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******, *******, *******нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчлөлөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, Д.******* *******нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ , *******, *******, Л.*******, З.*******, Н.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.*******, З.*******, Н.******* нар хариуцагч *******холбогдуулан байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58,000 төгрөг, нийт 1,358,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх /1 дүгээр хавтас ХХ-74 дүгээр хуудас/ 2016 оны 06 дугаар сарын 13-наас 09 дүгээр сарын 13 хүртэлх түрээсийн төлбөр 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага /1 дүгээр хавтас ХХ-162 дугаар хуудас/ гаргасан байна.

*******, *******, Л.*******, З.*******, Н.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 02 хүртэл орон сууцыг хөлслөх гэрээг, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл орон сууц хөлслөх гэрээг байгуулсан, талууд гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй, хариуцагч Х.*******2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулан гэрээний үүргээ биелүүлсэн, 2013 оны 04 дүгээр с арын 09-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул ...Би 2014 оны 04 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө. Би 2014 оны 01 дүгээр сард байрнаасаа гарсан. Надтай гэрээ байгуулсан учраас би төлбөрөө төлнө... гэж тайлбар хийсэн. Харин 2014 оны 04 дүгээр сараас хойших төлбөрийг би төлөхгүй. Би 2014 оны 04 дүгээр сараас хойш энэ байранд амьдраагүй, байхгүй байсан. Тиймээс 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Х.*******орон сууцтай холбоотой маргаан үүссэнээс оршин сууж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, *******4 өрөө орон сууцнаас гэр бүлийн хамт гарч,нэхэмжлэгч *******д 2014 оны 01 дүгээр сард хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа, орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн байгуулаагүй тул 2014 оны 4 дүгээр сараас хойшхи түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хариуцагч гэх бөгөөд хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан хариуцагч *******, Д.*******, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар оролцуулахаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд татгалзсан, татгалзсан хүсэлтийн талаар тайлбарлаж өгсөн тул өмгөөлөгч Б.Содболдыг шүүх хуралдаанд оролцуулаагүй болно.

Шүүх хуралдаан даргалагч шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зааснаар татгалзан гарах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Сум дундын 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 887 тоот захирамж хүчинтэй байгаа боловч, шүүгчийн татгалзлын талаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 196 тоот тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 207 тоот тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 тоот тогтоолоор хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд хариуцагч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү нар татгалзан гаргах хүсэлтгүй гэсэн болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч ******* нь анх нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, гуравдагч этгээд ******* нар 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 36,678 төгрөг, мөн өдөр 70,200 төгрөг, 2014 оны 10-р сарын 03-ны өдөр 33,350 төгрөг төлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т зааснаар нэхэмжлэгч *******гийн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1-р хороолол, ******* орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасах хэлцэл, Д.******* *******нарын хооронд байгуулагдсан 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, *******, *******, Л.*******, З.*******, Н.******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч *******, Д.*******, Улсын бүртгэлийн хэлтсээс тус тус татгалзсан болохыг дурдсугай.

 

2. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч *******гээс Байрны түрээсийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тээврийн зардал 58,000 төгрөг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.*******, З.*******, Н.******* нарт олгож, 1 200 000 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс 34 тоот орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс урьд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 36,678 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 33,350 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлд ногдох 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 36,678 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоно0гийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******ДАРЬ