Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/00507

 

 

 

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/00507

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Ш.М-ын нэхэмжлэлтэй

хариуцагч: Ц.Ж-д холбогдох,

хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75.000.000 төгрөг, харилцан тохиролцсон 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, гэрч Г.М, Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.М би 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албанд 25 жил, Хэв журмын албанд 6 жил, нийт 31 жил тасралтгүй ажиллаад 2011 оны 9 дүгээр сард Цагдаагийн хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан.

Ц.Ж нь 2010 оны 4 дүгээр сарын орчим надтай утсаар ярьж уулзах хүсэлт тавьсан юм. Ц.Ж надад хандан:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80.000.000 тонн нүүрсний нөөцтэй уурхайн асуудлаар Нагааранз ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г той маргалдсаны улмаас Б.Б бид хоёрыг А.Т.Газарт шалгуулахаар болсон байна.

Албан тушаал, залилангийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах болоод байна. Чи олон жил Цагдаагийн мөрдөн байцаах албанд ажилласан хүн, бас таньж мэдэх хүмүүс байгаа туслаач гэж гуйгаад, бидний гол маргаан нүүрсний уурхайн хувьцааны асуудал байгаа юм, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгч ажиллагаа явуулж өгөөч гэж хүсэлт тавьсан.

Чамайг бидэнд тусалвал бид уурхайн хувьцаанаас тодорхой хувийг эзэмшүүлнэ гэж амласан.

Энэ үед Ц.Ж д холбогдолтой хэрэг А.Т.Г-д шалгагдаж байсан учир хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан. Улмаар уг хэрэг А.Т.Газраас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжин 2010-2014 хүртэл 4 жилийн хугацаанд Ц.Ж ы холбогдсон хууль бусаар танил тал албан тушаалаа ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах 80.000.000 тонн нүүрсний нөөц бүхий уурхайг авсан гэх эрүүгийн хэрэгт Ш.М миний бие хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгч ажилласан.

1.Ингээд хэргийн асуудлыг ярилцаж, судалж мэдүүлэг өгөх талаар зөвлөж, албан тушаалын хэрэг үйлдээгүйг нотлох баримт цуглуулах, өргөдөл хүсэлт гаргах, бичих, зааварчилгаа өгч холбогдох хүмүүстэй нь уулзаж өргөдөл хүсэлт өгсний үндсэн дээр А.Т.Г-ын харъяаллын хэрэг биш гэсэн шийдвэр гаргуулж, хэрэг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр эрүүгийн хэрэгт шалгуулахаар шилжүүлсэн.

2.Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт Ц.Ж Б.Б нарыг бусдын өмчийг онц их хэмжээгээр залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн.

Энэ хугацаанд мөрдөгчид өгөх мэдүүлэг, өөрсдийгөө гэм буруугүйд тооцуулах нотлох баримт бүрдүүлэх, хууль хяналтын байгууллагад өргөдөл хүсэлт гаргах зэрэг бүх ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж бүх бичиг баримтыг би өөрөө боловсруулж өгч байсан.

Энэ ажиллагааны үр дүнд Ц.Ж , н.Батмандах нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

Энэхүү хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад Хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээ байгуулж ажлын хөлсөнд орон сууцны байр, зуслангийн байшин, газар, авто машин, мөнгө төгрөг өгөхөөр амаар харилцан тохирч байсан. Улмаар Ц.Ж нь Нагааранз ХХК-ийн хувьцааг 100% өөрсдийн болгон авсны дараа нүүрсний орд газраа олон сая доллараар зарна гэж ярьж байсан.

Миний бие 2011 оны 9 дүгээр сард тэтгэвэртээ гарч Нагааранз компанийн хуулийн зөвлөхөөр ажиллах болсон.

Өглөө болгон Нагааранз компанийн оффист очиж эрүүгийн хэрэгт холбоотой бүх бичиг баримтыг боловсруулж, Нагааранз ХХК-ийн хуулийн зөвлөх нэрээр хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж ажилласан.

3.Дараа нь Ц.Ж Б.Г ийг Цагдаад өгч шалгуулъя материал бүрдүүлээд өг гэсний дагуу Б.Г ийг бусдын өмчийг онц их хэмжээгээр залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт шалгуулахаар Ц.Ж , Б.Б нарын өмнөөс өргөдөл бичиж Цагдаад өгч шалгуулж эхэлсэн.

Ц.Ж , Б.Б нар нь шүүхийн өмнө юм ярьж чадахгүй байна. Өмгөөлөгч авъя гэхээр мөнгө байхгүй, чи өмгөөлөгчийн үнэмлэх авчих гэхээр нь би өмгөөлөгчийн эрх авахаар хөөцөлдсөн.

Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох шаардлагатай болж надад ЭБША-д албан ёсоор оролцох эрх байхгүй учир өөрийн найз өмгөөлөгч н.Лхагвацэрэнг өмгөөлөгчөөр шүүхэд оролцож өгөөч гэж гуйгаад өмгөөллийн хөлсийг дараа нь өгөхөөр тохирч гэрээ хийгээд ажиллуулж эхэлсэн.

Б.Г ийн хэрэг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж Чингэлтэй дүүргийн шүүхээр орсон.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус шалгагдсан эрүүгийн хэргүүдэд өмгөөлөгч аваагүй өмгөөлөгчийн үүргийг би гүйцэтгэж өөрийн ажлын туршлага, хууль эрх зүйн мэдлэгийн хүрээнд ажиллаж Жаргалсайхан нарт холбогдох Э.Х.Т.А 148.3.-т зааснаар яллагдагчаар татагдсан хэргийг хэрэгсэхгүй болгох, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан Б.Г т холбогдох хэрэгт шүүхийн шатанд шилжих хүртэл нь би ажилласан.

Энэ бүх хугацаанд би ямарч цалин хөлсгүй ажилласан. Учир нь Нагааранз ХХК-ийн удирдлага, захирлын эрх мэдэл нь Б.Г т улсын бүртгэлд бүртгэгдсэн ба Ц.Ж нь 64%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд хяналт тавих үүднээс компанийн тамга гэрчилгээг өөр дээрээ байлгадаг байсан учраас намайг албан ёсоор тушаал шийдвэр гаргаж, хуулийн зөвлөхөөр томилох боломжгүй байсан.

Ингээд Ц.Ж нь компанийн эрх мэдлээ буцааж авах, Б.Г ийг компаниас хөөж гаргах, хувьцаагаа 100 хувь өөрийн болгож авах асуудлаар давхар иргэний шүүхэд өөрийн эхнэр н.Цэрэнлхамын нэрээр нэхэмжлэл гаргуулан ажиллуулсан.

Иргэний хэргийн шүүхэд өмгөөлөгч н.Нарантуяа ганцаараа ажилласан ба иргэний хэргийн шүүхийн асуудалд би оролцоогүй. Харин компаний хувьцаа эзэмшигчийн хувьд хамт явж ажилласан.

Ийм байдлаар 2010-2014 оныг хүртэл Нагааранз ХХК-д хувьцаа эзэмшигч Б.Б Мөнхболд болон Жаргалсайханы их сургуулийн найз Шар, өмгөөлөгч Нарантуяа нар иргэний хэргийг өмгөөлж бид нар хамтран ажилласан.

Би 2017 оны 7 дугаар сард Ц.Ж тай уулзаж уурхайгаа өөрийн болгож авсан юм чинь төлбөр тооцоогоо төлж дуусга гэж шаардахад Ц.Ж уурхайгаа ашиггүй зарсан, гэхдээ чиний хөлсөнд 2013 оны ланд крузер 200 маркийн авто машин 1 ш, 25.000.000 төгрөг өгч тооцоо дуусгая гэж хэлсэн.

Ингээд энэхүү тохиролцоог баталгаажуулж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан.

Миний бие 2013 оны зун миний бие нойр булчирхайн хавдар өвчнөөр оношлогдож Солонгос, Хятад, Сингапур Улсад явж эмчлүүлсэн. Энэ бүх онгоцны тийзийг гэр бүлийн хүний хамт Нагааранз компаниас дааж, ирж буцахын билет авч өгч тусалж байсан. 2014 оны эхээр биеийн байдал доройтож ходоодны хүнд хэлбэрийн шарх болон 2 бөөр ажиллагаагүй болж хэвтэрт орсон. Энэ хугацаанд хууль шүүхийн ажил нь эцэслэн шийдэгдээгүй байсан учир би ажлын хөлс мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Тэд намайг эргэж ирж гэрт уулзаж байдлаа ярьдаг байсан.

2014 онд хүнд өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80% алдаж эрүүл мэндийн хувьд гэр бүлийн байнгын асаргаанд амьдарч байна. Эрүүл мэндийн шалтгаанаас болж олон сая төгрөгийн үнэ бүхий мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатайн улмаас аргагүйн эрхэнд шүүхэд хандах дээр туллаа.

Иймд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлс болох 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд крузер авто машины үнэ 75.000.000 төгрөг, дээр нь өөрийнх нь амласан 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Г ийг залилсан гэх Б.Б , Ц.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болж, иргэний журмаар шийдэгдсэн, энэ хэрэгт миний бие нэхэмжлэгчээс ямар нэг хууль зүйн болон өмгөөллийн туслалцаа авч байгаагүй.

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр надтай байгуулсан гэх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээг баталгаажуулсан гэх боловч энэ талаар гэрээний үндэслэлд тусгаагүй, түүнчлэн тухайн гэрээнд тусгагдсанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болно.

2017 оны 7 дугаар сараас энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш хууль зүйн аливаа туслалцаа авах шаардлага хэрэгцээ надад гарч байгаагүй. Би тухайн үед иргэн М.Баярсайханаас их хэмжээний мөнгөний авлагатай болж уг мөнгөө авч чадахгүй хэт удсан учир түүнд би өөрөө бусдад өртэй гэдгээ батлах үүднээс Ш.М тай уг хууль бус гэрээг байгуулсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар байхгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

Тэрээр Ш.М нь 2010-2014 онд албан ёсоор өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулж байгаагүй, ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанд ажиллаж байсан юм.

Мөн хэрэгсэхгүй болсон 21035762 тоот эрүүгийн хэрэгт миний бие Ш.М аас хууль зүй, өмгөөллийн туслалцаа авч байгаагүй тэрээр Э.Б.Ш.А-д оролцоогүй, харин иргэн Б.Б ын хамтаар өмгөөлөгч Ө.Одгэрэл, Х.Энхтайван, Л.Отгонбаяр иргэн Б.Даваажанцан нараас хууль эрх зүйн туслалцааг гэрээний үндсэн дээр авч байсан тул Ш.М ын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Ц.Ж нь Ш.М аас ямар нэгэн хууль зүйн туслалцаа авч байгаагүй

Мөн нэхэмжлэгч Мягмаржав нь Ц.Ж , Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2011 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019-01-09-ний өдрийн 19119 тоот албан бичгээр тогтоогдож байгаа.

Мягмаржавын боловсруулж байсан гэх баримтуудыг үндэслэн хариуцагч Ц.Ж ы эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэх байдал тогтоогдохгүй байна. Учир нь уг эрүүгийн хэрэг эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 , 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажилпагаа эрхлэх зөвшөөрөл олгоно, 19.6 дахь хэсэгт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана., 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ., 35 дугаар зүйлийн 35.1.З-т эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох үйлчилгээг үзүүлнэ. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ш.М , хариуцагч Ц.Ж нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгч нь өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхтэй болохыг тэмдэглэсэн болон уг гэрээнд өмгөөлөгч гэх нэр томъёог бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байх үед буюу төрийн алба хашиж байх үедээ 2011 онд хариуцагч Ц.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Г ийг залилсан гэх Ц.Ж , Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 113 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

Ш.М нь 2011 оны 9 дүгээр сард Цагдаагийн байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ гарсан талаар анхан шатны шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан бөгөөд маргаан бүхий 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний гол үндэслэл болсон Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн хэрэг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болсон.

Өөрөөр хэлбэл, Ганзоригийн гомдлоор Ц.Ж , Б.Б нарыг холбогдуулан шалгагдаж байсан эрүүгийн хэрэг Ш.М ыг төрийн албанд буюу цагдаагийн албанд ажиллаж байх үед хэрэгсэхгүй болсон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-т Энэхүү гэрээний зорилго нь Өмгөөлөгч тал үйлчлүүлэгчийн А.Т.Г, У.М.Б.Г-т иргэн н.Ганзоригийн өргөдлийн дагуу шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллах нөхцөл журам, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага зэрэг харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Түүнчлэн, Ш.М нь Ц.Ж , Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2011 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан болох нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19119 тоот албан бичгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Ш.М нь шүүхэд төлөөлөх эрхээ 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно., 19.5 дахь хэсэгт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно., 19.6 дахь хэсэгт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, холбогдох хуульд заасан мэргэжлийн шалгалтад оролцож тэнцсэн тохиолдолд нотариатч, прокурор, шүүгчээр ажиллана., 30.1 дэх хэсэгт Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ., 35.1.3-т Өмгөөлөгч энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох хэлбэрийн үйлчилгээг үзүүлнэ гэж тус тус заажээ.

Ш.М , Ц.Ж нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ш.М нь өөрийгөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхтэй болохыг тэмдэглэсэн болон уг гэрээнд өмгөөлөгч гэх нэр томьёог бичсэн байгаа боловч нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байх үед буюу 2011 онд Ц.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Тухайн үед Ц.Ж нь бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан бөгөөд уг мөнгөө авч чадахгүй байсан тул бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан.

Талуудын хооронд нь байгуулагдсан дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна.

Иймд Ш.М , Ц.Ж нарын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ж бид хоёр Мөнхболдын хамт талийгаач Батмандахын байранд уулзаж 2010-2014 он хүртэл Ц.Ж нарт хууль зүйн туслалцаа үзүүлсэн ажилаа дүгнэж ярилцаад урд өмнө надад өгөхөөр тохиролцсон орон сууц, зуслангийн байшингийн аман тохиролцоогоо хүчингүй болгоод миний ажпын хөлсөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд 200 авто машин 1 ширхэг, 25.000.000 төгрөгний хамт өгөхөөр дахин тохиролцож гэрээгээр баталгаажуулахаар хоёр талаасаа зөвшөөрч дараа нь бичгээр гэрээгээ үйлдэж хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний төлбөрийн тухайд Ц.Ж өөрөө амлаж тохиролцсон ба миний талаас ямар нэг тодорхой үнийн дүн, эд хөрөнгө гэсэн санал гаргаагүй.

Энэ гэрээнд ямар ч хуурамч, хууль бус зүйл байхгүй Ц.Ж ы өөрийнх нь хүсэл сонирхолоор хийгдсэн.

Гэрээ хийх үед шүүхэд төлөөлөх эрхээ авчихсан байсан учир хийсэн ажлаа дүгнээд гэрээгээр өмгөөлөгчийн зүгээс хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир үйлчлүүлэгчийн талаас хүлээсэн үүргийг тусгаж баталгаажуулах зорилгыг агуулсан юм.

Гэрээний 6.2-т энэхүү гэрээг монгол хэлээр 2 хувь үйлдсэн (нөхөж)... гэж бичсэн байгаа нь талууд өмнө нь ямар нэг аман хэлцэл тохиролцоо хийснийгээ хожим бичгийн хэлбэрт оруулж нөхөж үйлдснийг нотолж байгаа юм.

Гэрээнд өмгөөлөгч нэр, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ болно.

Хэрэв 2011 онд өөрийгөө өмгөөлөгч гээд бичиж гэрээ хийсэн юмуу эсвэл энэ гэрээний огноог 2011 онд хийснээр нөхөж хийсэн бол хүчин төгөлдөр бус байж болох л юм.

Б.Б Ц.Ж нар нь иргэн Ганзоригийн гомдлоор Э.Х.Т.А- ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтаар шалгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болж байсныг хүлээн зөвшөөрчээ.

Энэ хэрэг 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсээд 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болсон бөгөөд 6 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад мөрдөн байцаах ажиллагаанд онц хүнд гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн хэрэгт сэжигтэнээр тооцогдон, яллагдагчаар татагдан удаа дараа байцаагдахдаа Жаргалсайхан өмгөөлөгч аваагүй юм. Тэр яагаад өмгөөлөгч аваагүй вэ гэвэл би түүнд хууль зүйн талаас бүхий л туслалцааг найз нөхрийн хувиар үзүүлж байсан учраас өмгөөлөгч шаардлагагүй байсан.

Сөрөг нэхэмжпэлийн үндэслэлд Ш.М нь 2011 онд өмгөөлөх эрхгүй байсан гэж тусгасан болохоос 2010 оны 4 дүгээр сард Ц.Ж Б.Б Шар нар нь надтай уулзаж Эрүүгийн хэрэгт холбогдоод А.Т.Г-т шалгагдаж байна надад тусалж энэ хэргээс салгаж өгөөч гээд тохиролцож хийсэн аман хэлцлийг үгүйсгэхгүй байна.

Мөн цагдаагийн мөрдөн байцаах албаны дарга, мөрдөгч,хяналтын болон дээд шатны прокуроруудад гаргасан удаа дараагийн хүсэлт, өргөдөл гомдлуудыг хуульд нийцүүлэн бичиж хүргүүлэх ажлыг Ш.М миний бие хийж байсныг үгүйсгэж чадсангүй. Угаасаа өөр хуульч түүнд байгаагүй.

Мөн Ш.М ыг төрийн албанд цагдаагийн байгууллагад ажиллаж байх үед Батмандах, Жаргалсайхан нарын хэрэг хэрэгсэхгүй болж байсан гэжээ. Тийм ч учраас хяналтын прокуророос өмгөөлөгч ав гэж шаардахад иргэний хэрэгт шүүхэд ажиллаж байсан өмгөөлөгч Одгэрэлийг гуйж нэг удаа Нийслэлийн прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай хүсэлт бичүүлж байсан. Би цагдаагаас бусад прокурор, шүүхийн шатанд оролцоогүй оролцоно ч гэж үүрэг хүлээгээгүй.

Өөрийн олон жил хуримтлагдсан ажлын туршлага, хууль зүйн мэдлэг, бичиг хэргийн чадвараа. ашиглаж хэний ч оролцоогүйгээр Ц.Ж ыг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг зохих байгууллагад хуулийн хүрээнд нотлон, улмаар иргэний журмаар асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт гаргахад хүргэсэн юм. Үүнийг Ц.Ж нь хэзээ ч үгүйсгэж чадахгүй юм.

Тухайн үед цагдаагийн хэв журмын албанд ажиллаж байсан учир албан ажилд ямар нэг байдлаар харшлах зүйл байгаагүй.

Мөн албан ёсоор бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй аман хэлцэл хийж тохиролцсон.

Харин Жаргалсайхан нар манай компанийн хуулийн зөвлөх болооч гэсэн хүсэлтийг хүлээж аваад 2011 оны 9 дүгээр сараас хойш Ганзоригт холбогдох хэргийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөн байцаагч нартай компаний хуулийн зөвлөхийн хувиар олон удаа биечлэн уулзаж байсан.

Хариуцагч Ц.Ж бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан энэ мөнгөө авч чадахгүй байсан учраас бусдад өртэй харагдуулахын тулд энэ гэрээг хийсэн гэж бичжээ. Ийм тохиолдол байх уу.? Хэн үнэмших вэ? Гэрээ хийсэн Баярсайхан гэгч нь Жаргалсайханы нэг байрны багынх нь найз. Өртэй гэдгийг зөвхөн гэрээ нотлохгүй юм.

Миний тухайд Мөрдөн байцаах албанд ажиллаж байхдаа 2010 оноос өмнө болсон хоёр удаагийн хуульчийн сонгон шалгаруулалтанд шалгуулж хуульчийн эрхийн гэрчилгээ авч байсан. Үүнийгээ 2014 онд дахин бүртгүүлж гэрчилгээгээ солиулж авсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

НЭГ.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч Ц.Ж д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс болох автомашины үнэ 75.000.000 төгрөг, харилцан тохиролцсон 25.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч /ажиллагч/ Ш.М нь 2010 оны 4 дүгээр сараас 2014 оны хооронд иргэн н.Ганзоригийн өргөдлийн дагуу А.Т.Г болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа иргэн Ц.Ж д холбогдох эрүүгийн хэрэг,

Ц.Ж ы гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа Б.Г т холбогдох эрүүгийн хэргүүдийг мөрдөн шалгах, ажиллагааны үед өмгөөлөх, гомдол, хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах зэрэг бүхий л ажил, үйлчилгээг гүйцэтгэж, Ц.Ж /ажиллуулагч/ нь гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлсөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн Lagnd Criuser 200 маркын автомашин 1 ширхэг, бэлнээр 25.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгөхөөр амаар тохирсон гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

1.1.Иргэн Б.Г оос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан Ц.Ж , Б.Б нарын ... үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 21035762 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг гаргажээ. /1-р хх-ийн 85-88-р хуудас/

Улмаар 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ц.Ж ыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татах тухай тогтоолыг гаргасан байна./1-р хх-ийн 86-р хуудас/

Хариуцагч Ц.Ж нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, , 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сэжигтэнээр, 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар тус тус байцаалт өгөхдөө ганцхан 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байцаалтыг өмгөөлөгч Ө.Одгэрэлийг байлцуулсан байх бөгөөд бусад байцаалтад ямар ч өмгөөлөгчгүйгээр оролцсон байна. /1-р хх-ийн 242-250, 2-р хх-ийн 1, 5-14, 16-20, 22-33, 35-39-р хуудас/

Мөн Ц.Ж нь 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хүсэлт, тайлбарыг тус тус гаргахдаа өөрийн нэрээр гаргаж байжээ./2-р хх-ийн 2-4,15, 34, 41-р хуудас/

Түүнчлэн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмалын газрын ГУУК-ын хэлтэсийн даргад 10/25 дугаартай хүсэлтийг Нагааранз ХХК-ийн 66%-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ж гэж гаргасан байна. /2-р хх-ийн 40-р хуудас/

Дээрх бүхнээс үзэхэд талуудын хооронд амаар байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч /ажиллагч/ Ш.М нь Б.Г ийн өргөдлийн дагуу А.Т.Г болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан иргэн Ц.Ж д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, ажиллагааны үед өмгөөлөх, гомдол, хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах зэрэг ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ш.М ын хүү М.Амгалангийн цахим хаягаас Ц.Ж ы цахим хаягт 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд ирүүлж байсан файлуудад үзлэг хийхэд А.Т.Г болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан бичиж байсан гэх өргөдөл, хүсэлт, гомдол байхгүй байна./1-р хх-ийн 162-185-р хуудас/

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 113 дугаартай тогтоолоор Ц.Ж , Б.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т заасан, 21035762 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 208 дугаар зүйлийн 208.1.1.-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 91-р хуудас/

 

Өмгөөлөгч Ш.М нь иргэн Ц.Ж тай 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч нь иргэн н.Ганзоригийн өргөдлийн дагуу А.Т.Г., У.М.Б.Г-т шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, үйлчлүүлэгчийн Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, ажиллагааны үед өмгөөлөх, гомдол, хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулаөх, баримт материал судлах, хавтаст хэрэгтэй танилцах, судлах, амаар болон бичгээр хууль зүйн лавлагаа мэдээлэл зөвлөгөө өгөх, уулзалт хийх, анхан шатны , давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, үйлчлүүлэгч Ц.Ж нь өмгөөлөгч Ш.М д 2013 онд үйлдвэрлэгдсэн Lagnd Criuser 200 маркын автомашин 1 ширхэг, бэлнээр 25.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгөхөөр тохирч Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ.

 

хэлбэрээс бүрдэнэ.

 

 

 

 

Хариуцагч Ц.Ж нь нэхэмжлэлд дурдсан хэрэгт Ш.М аас хууль зүйн туслалцаа аваагүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад болон хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарах үед Ш.М нь өмгөөллийн эрхгүй байсан, 2017 оны 07 сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ш.М шаардлагын үндэслэлээ нотолж, Ш.М хариуцагч Ц.Ж нарын хооронд 2017 оны 07 сарын 26-ны өдрөөр огноолсон Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 10-12 тал/, мөн өдрийн зохигчид гарын үсэг зурсан, хууль зүйн тулалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт/хэргийн 13дахь тал/-ыг тус тус эх хувиар ирүүлсэн ба эдгээр баримтад хариуцагч тал энэ гэрээг байгуулсан, баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч, харин дүр үзүүлэн хийсэн гэж үгүйсгэх тайлбар гаргасан.

Мөн нэхэмжлэгч тал Ш.М ын гар утсанд Ц.Ж ы гар утаснаас ирүүлсэн мессежүүд/хэргийн53-57дахь тал/, Ш.М ын хүү М.Амгалангийн цахим хаягаар Ц.Ж тай харилцсан цахим шуудан/хэргийн 36-52дахь тал/ гэсэн баримтуудын хуулбар, гэрэл зургууд/хэргийн 58-61дэх тал/ болон зургийн тайлбарыг тус тус ирүүлснийг хариуцагч тал үгүйсгээгүй тул үзлэг хийх шаардлагагүй, тухайн үйл баримтад хамааралтай нотлох баримт гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат 2019 оны 1 сарын 4-ий өдөр Нийслэлийн Прокурорын газрын санхүүд хэргээс хуулбарласны 10 000 төгрөг төлж, эрүүгийн хэргээс 2010 оны 6 сарын 14-ий өдрийн Ц.Ж д холбогдуулан иргэн Б.Г оос гаргасан өргөдөл болон уг өргөдөл мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2010 оны 7 сарын 27-ны өдрийн Ц.Ж ыг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4-т заасан хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын тэмдэг дарж ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй.

Харин 2011 оны 01-р сарын 25-ны өдрийн 113 тоот нотариатаар гэрчлэгдсэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор, Ц.Ж , Б.Б нар нь Б.Г т Сүхбаатар аймгийн нутагт байрлах нүүрсний орд бүхий А-13150 дугаартай ашигт малтмалын лицензийг Нагааранз компаний 34 хувьд багтаан 350 000 000 төгрөгөөр худалдана гэж итгэл эвдэх аргаар залилж иргэн Б.Г т онц их хэмжээний хохирол учруулсан гэх 2010 оны 6 сарын 14-ий өдөр үүсгэсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4-т заасан 21035762 дугаартай Цогт-Очирын.Жаргалсайхан, Бадамын Батмандах нарт холбогдох эрүүгийн хэргийг, иргэний журмаар шүүхээр шийдүүлбэл зохих маргаан гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч Ш.М ын шүүхэд төлөөлөх эрхийн талаар Монголын өмгөөлөгчдийн холбооноос, 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 15 1926 дугаарын гэрчилгээ олгогдож, эрх нээлгэсэн тухай/хэргийн 72-74дөх тал/ ирүүлсэн лавлагаа баримт нотолгооны хэрэгсэл болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ц.Ж , Б.Б нарыг Сүхбаатар аймгийн нутагт байрлах нүүрсний орд бүхий ашигт малтмалын лицензийг Нагааранз компаний 34 хувьд багтаан 350 000 000 төгрөгөөр худалдана гэж итгэл эвдэх аргаар залилж иргэн Б.Г т онц их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4-т зааснаар 2010 оны 6 сарын 14-ий өдөр 21035762 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, 2011 оны 01-р сарын 25-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ш.М хариуцагч Ц.Ж нар өмнө нь танил найз нөхдийн харилцаатай байсан, тэдний хооронд 2017 оны 07 сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, хууль зүйн тулалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт үйлдэгдсэн, эдгээр баримтад/хэргийн 10-12 тал/зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба гэрээгээр өмгөөлөгч Ш.М нь үйлчлүүлэгч Ц.Ж ы иргэн Ганзоригийн өргөдлөөр Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа эрүүгийн хэрэгт гомдол хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, хэрэгтэй танилцах, амаар болон бичгээр хууль зүйн мэдээлэл зөвөлгөө өгөх,уулзалт хийх, шүүх хуралдаанд оролцох хэлбэрээр туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээсэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа Ц.Ж нь Ш.М т ажлын хөлсөнд 2013 онд үйлдвэрлэгдсэн ланд круйзер 200 маркийн автомашин 1 ширхэг, бэлнээр 25 сая төгрөгийг 2017 оны 9-р сарын 10-ны дотор ямар ч маргаангүйгээр өгөх,төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр 2 тал зөвшилцөн тохиролцжээ.

Хариуцагч тал, Ц.Ж нь бусдаас их хэмжээний мөнгөний авлагатай байсан, уг мөнгөө авч чадахгүй байсан тул бусдад өртэй гэж харагдуулж, өр авлагаа авахын тулд дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан гэсэн нэхэмжлэлд гаргасан тайлбараар маргаж буй үндэслэлээ нотлох ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэс болно.

Хариуцагч тал сөрөг шаардлага хэлэлцүүлээгүй ба маргаж буй тайлбар нь талуудын хооронд бичгээр байгуулж баримт үйлдэн дүгнэсэн гэрээ баримтыг үгүйсгэхгүй төдийгүй гэрээнд зааснаас өөр үйл баримт тогтоогдохгүй байна.

2011 оны 01-р сарын 25-ны өдрийн 113 тоот Сүхбаатар дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 2010 оны 6 сарын 14-ий өдөр Ц.Ж нарт иргэн Ганзоригийн өргөдлөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан, Мягмаржавын хүү Амгалангийн цахим шуудангаар нэхэмжлэгч хариуцагчид холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хууль зүйн зөвөлгөө өгч байсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй.

Өмгөөлөгчийн тусгай эрхгүй хэдий ч хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах нь хуульчид хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болно.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.,42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар тухайн үед амаар хэлэлцэн тохиролцсон хэлцлийг баталгаажуулан 2017 онд бичгэн хэлбэрт оруулан, хэлцлийн гол нөхцөл болох Ш.М нь үйлчлүүлэгч Ц.Ж ы иргэн Ганзоригийн өргөдлөөр Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа эрүүгийн хэрэгт гомдол хүсэлт гаргах, баримт бичиг бэлтгэх, боловсруулах, баримт материал судлах, амаар болон бичгээр хууль зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, уулзалт хийх хэлбэрээр туслалцаа үзүүлэх, үзүүлсэн ажил үйлчилгээний хөлсний хэмжээ, төлөх хугацааг заан талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгэн хэлбэрт оруулсныг буруутгах үндэсгүй.

Улмаар гэрээг дүгнэж баримт үйлдсэн нь тухайн үйл баримтыг баталж байна.

Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний шинжийг болон шаардлагыг хангасан талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ш.М нь 2014 онд өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх тусгай эрхээ авсны дараа 2017 оны 07 сарын 26-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээг дүгнэсэн баримт /хэргийн 13 тал/ үйлдэж, талууд гэрээг дүгнэхдээ, үйлчлүүлэгч Ц.Ж ы холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, мөрдөн байцаалтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн ба гэрээний үүрэг бүрэн хангагдсан гэж үзэж, хоёр тал өмгөөлөгчийн үзүүлсэн хууль зүйн үйлчилгээний талаар ямар нэгэн маргаангүй болохыг баталж гарын үсэг зурсан баримт нь нэхэмжлэгч Ш.М ыг гэрээний зүйл болох хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээ тохиролцсон үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болж гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид бий болж байна.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг талууд харилцан тохиролцсоноор, хэлцлийн үр дүн болох үйлчлүүлэгч Ц.Ж д холбогдсон эрүүгийн хэргийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсний дараа, үйлчлүүлэгч Ц.Ж нь өмгөөлөгч Ш.М т 2013 онд үйлдвэрлэгдсэн Land Criuser 200 маркийн автомашин 1ш, бэлнээр 25 сая төгрөг ажлын хөлсөнд ямар ч маргаангүйгээр өгөхөөр заасан нь хариуцагч өөрийн сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, эрх зүйн туслалцаа үйлчилгээ авсан, хөлсөө харилцан тохиролцсон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., хуулийн 360 дугаар зүйлийн 360.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.гэж тус тус зохицуулсанд нийцнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

Хариуцагч тал 2017 оны 07 сарын 26-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол гадаад илэрхийллийг бий болгохоор дээрх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн нь тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг талуудын тохирсон хөлс болох 2013 онд үйлдвэрлэгдсэн Land Criuser 200 маркийн автомашин нэг ширхэг, бэлнээр 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, автомашины үнэ 75 000 000 төгрөг буюу нийт 100 000 000 төгрөгийн хөлс гэсэн үнэ тохиролцоо байхгүй тул нэхэмжлэлээс 75 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж аас 657 950 төгрөгийг хураамжид хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан Ц.Ж аас 2013 онд үйлдвэрлэгдсэн ланд круйзер /Land Criuser/ 200 маркийн автомашин нэг ширхэг, бэлнээр 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.М т олгон, нэхэмжлэлээс 75 000 000/далан таван сая/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХ-ийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж аас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 657 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М т олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ