Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 136/ШШ2019/00165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: . У  /РД: ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С /РД: ЕС ......./-д холбогдох,

 

 20,516,729 төгрөг гаргуулах үндсэн, сөрөг “Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 5,610,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч У, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч М.Чулуун, гэрч Н.Б, Г.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...нөхөр Г хамт Турк улсад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажил хийж олсон орлогоо өөрийн Хаан банкны ..... тоот дансанд шилжүүлж байсан. Гэтэл дансыг хамтран эзэмшигч иргэн Сминий өөрийн дансанд Турк улсаас шилжүүлсэн орлогыг миний бизнесийн зээлийг төлсөн гэх ор үндэсгүй шалтгаанаар өгөхгүй байгаа болно.

Снь миний Хаан банкнаас авсан бизнесийн зээлийг төлж хаана гэж намайг Турк улс явахын өмнө миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 01 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 45,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 33,500,000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж, мөн миний өөрийн өмчлөлийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 02 тоотод байрлалтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 25,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 7,500,000 төгрөгийг урьдчилж төлсөн, ...мөн миний эзэмшилд байсан худалдаа үйлчилгээний зориулалттай, Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны баруун талд байрлалтай 73 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Б.Стэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний нөхцлөөр бол миний бие 2 үл хөдлөх хөрөнгөө түүнд 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнүүдийн нэмэлт нөхцөлд заасан нийлбэр дүн бүхий 41,000,000 төгрөгөөр миний бизнесийн зээлийн үлдэгдлийг төлж хаахаар тохиролцсон бөгөөд миний бизнесийн зээл 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр /39,398,229 төгрөг, 2 зээлийн нийлбэр/ хаагдсан.

...намайг гэрээний нөхцлийг хуулийн дагуу зөв, бүрэн гүйцэд ойлгоогүй, бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан хүний мөсгүй зан гаргаж, ер нь манай гэр бүлээс худалдаж авсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, дээр нь нөхрийнхөө хамт харь улсад ажиллаж олсон орлогыг хүртэл ямар ч шалтгаангүйгээр хувьдаа ашиглан хохироож байна. , ...надад ямар мөнгө төгрөг өгөөгүй. 

Иймд өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансанд Турк улсад ажиллах хугацаанд шилжүүлж байсан 20,516,729 төгрөгийг хариуцагч С-дгаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч Сшүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сминий бие Ут туслах болсон шалтгаан У надтай ах дүүсийн холбоотой. Миний ээж Ц.Ц, Уийн өвөө Ц.Н хоёр төрсөн ах дүү хоёр.

2016 оны сүүлээс ...тухайн үед У нь 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, нөхөр гурван хүүхдийн хамт тэр байрандаа амьдарч байсан. Тэгээд тэдний банкны зээл хоцрогдолтой, дэлгүүртээ бараа ч байхгүй байхад нь өөрийн боломжоор бараа зээлж авч өгч байсан. Тухайн үед өөрсдөө байраа зарна гэж байнга зар тавьдаг байсан боловч зарагдахгүй, банкны зээлээ төлж чадахгүй олон сараар хоцрогдолтой байсан. Зээлээ төлж чадахгүй банкинд хураалгах гээд байна, өөрсдөө энэ асуудлаа шийдэж чадахгүй байна, та туслаач гэж гуйсан.

Надад анх У та өөрийнхөө нэр дээр шилжүүлээд бид хоёрт туслаач гэж гуйхад нь би нөхрөөсөө асууя гээд хариу хэлээгүй байсан. ...нөхөр Г.Гтай ирж манайд нөхөр бид 2-той уулзаад бид хоёр ямар ч асуудал гаргахгүй зээлээ цаг хугацаанд нь хийж байгаад буцаагаад нэр дээрээ шилжүүлж авна гэж тохиролцож зээлийг нэр дээрээ шилжүүлж худалдах худалдан авах гэрээ хийсэн.

 Зээлээ Монголд байж төлөх чадвар байхгүй, ...байхад нь би Туркэд байдаг найз Чимэдчулуунтай холбогдож ажил асууж тусалж гуйсан. Найз минь над руу шууд очоод байрлах байртай бэлэн ажил олж өгөөд явуулсан. 

Ингээд явах болоход өөрийн Хаан банкны дансанд хамтран эзэмшигч болгож өөрийн банкны картаа үлдээсэн. Туркэд байхдаа явуулсан мөнгөний зарцуулалт баримт нь бүгд баримтаар байгаа. Мөн надтай холбогдож байсан яриа бүгд баримтаар байна. Уээс би нэг ч төгрөг хувьдаа аваагүй болно.

Мөн тухайн үед зээл хариуцаж байсан мэргэжилтэн хүртэл нотлож өгнө. ....Надад Уийг ашиглах ямар ч ашиг сонирхол байхгүй. Харин У зээлэнд нь хийсэн мөнгийг өгч байраа буцааж авахад надад ямар ч асуудал байхгүй. Би өөрөө банкны зээлийг нь төлөх боломжгүй, найдваргүй зээлдэгч болж хохироод байна. Тиймээс намайг хохиролгүй болгож өгнө үү гэж Ут хандмаар байна. Энэ бүх бичсэн зүйлийг миний нөхөр Э гэрчилнэ гэжээ. /хх-24, 25/

Хариуцагч Сшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Уийг зээл аваад, өөрсдөө зээлээ төлж чадахгүй, зээлийн хугацаа хоцрогдолтой, төлөх чадваргүй, боломжгүй гэх шалтгааныг сонссон. Өөрсдөө надаас гуйсан. Авсан зээлээ асуудалгүй өөрсдөө төлнө гэсэн, .Уийг миний нэр дээр шилжүүлсэн зээл, мөнгөө асуудалгүй төлнө, өгнө гээд байсан болохоор нь өөрийнх нь эзэмшдэг нэр дээрх данстай хамтран эзэмшигч болсон.

Уийн зээлийн төлөлтөнд өгсөн мөнгөнөөс Уийн өөрийнх нь зээл, ломбард, ээжийнх нь ломбард руу мөнгийг нь төлсөн. Би Уийн явуулсан мөнгөнөөс огт өөртөө мөнгө захиран зарцуулаагүй гэв. /хх-109, 110/

 

Нэхэмжлэгч У хариуцагч С-нсөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

У би тухайн үед нөхөр бид хоёрын өмчлөлд байсан үйлчилгээний зориулалт бүхий дэлгүүр болон орон сууцны барилгуудыг зарж ... зар тавьж, зарын дагуу олон хүн асууж, холбогдож байсан ч үнийн хувьд тохиролцоонд хүрээгүй. Гэтэл ийнхүү зар тавиад хэсэг хугацаа өнгөрсөн хойно нэхэмжлэгч С-дманай нөхөр Г нэрээр чат бичиж хэдээр зарах юм, газартай юу гэж асуухад 50,000,000 төгрөгөөр зарна гэхэд үнэтэй байна. 49,000,000 төгрөг гэвэл шууд авна гэж хариу өгсөн.

...би христийн чуулганд оролцдог болж С-нхамт суудаг байсан. Нэг өдөр бид 2 чуулган тараад тэдний гэрт очоод Б.Стэй байхдаа би гадаадад гарч ажил хийх санаатай, дэлгүүрийг ажиллуулаад байж байх хүн хэрэгтэй байна, эсхүл зармаар байна. Дэлгүүрээ бүх бараатай нь орхино гэж ярьсан. Үүнээс хойш удалгүй С нөхөр Эын хамт манай гэрт ирээд бид 2 та 2-т тусалъя. Ямар нэгэн асуудал гарахгүй шүү гэж хэлсэн.

С2017 оны 02 дугаар сарын эхээр утсаар яриад та 2 дэлгүүр орон, сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ аваад нотариатын газар хүрээд ир худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд ... аваад нотариатч дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийж үйлчилгээний зориулалт бүхий дэлгүүр болон орон сууцны барилгуудаа С-ннэр дээр шилжүүлсэн.

Би Б.Сийг тухайн үед банкны эдийн засагчид манай дэлгүүр, орон сууцны барилгыг авахаар боллоо, бичиг баримтыг надаар өгч явуулаарай гэж тохиролцсон байсан гэж ойлгож байгаа, түүнээс банк надад бичиг баримтыг шууд өгөхгүй.

С ... 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээл авах боллоо банк дээр ир гэж над руу утсаар ярьж би очсон. Тэгээд  банкнаас 49 сая төгрөгийн зээл аваад миний нэр дээрх биенесийн 2 зээлийг 39,398,229 төгрөгөөр хааж би банкны баримтад гарын үсэг зурсан.

Би үлдэгдэл мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй байхад зээлийн бүх мөнгө Уийн дансанд орсон гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Би Сийн гэрт 2017 оны 01 дүгээр сард анх хамт очихдоо дэлгүүр, орон сууцаа зарах тухайгаа ярьснаас өөрөөр тэднийд дахин очоогүй, олон удаа гэрээр нь очиж гуйгаагүй болно.

Миний хувьд Хаан банкны оролцоотой хийгдсэн хууль бус худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох гэдгийг ойлгохгүй байна. Тэгээд Хаан банкны оролцоотой юм бол яагаад Хаан банкийг хамтран хариуцагч гэж үзэхгүй, зөвхөн намайг дангаар нь хариуцагч гэж нэхэмлэл гаргасан нь үндэслэлгүй. Харин ч нэхэмжлэгч Сөөрөө банкны эдийн засагч нартай далдуур тохиролцож банкны барьцаанд байсан манай гэр бүлийн дэлгүүр, орон сууцны барилгын бичиг баримтуудын эх хувийг нотариатад авч ирүүлж хуулбарлуулан гэрээ хийлгэж, өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар зээл гаргуулсан үйлдлээрээ намайг хууран мэхэлсэн нь тодорхой, гэрээг хүчингүй болгож манай гэр бүлд үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан олгохоор ойлгогдож байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “... банкны ажилтнууд зээлийнхээ эрсдлийг бууруулах зорилгоор биднийг ашиглаж зээл авахуулсан, зээлийг бидний өөрийн санаачлагаар хийгдээгүй банкны эрсдэлгүй ажиллах явцуу эрх ашгийн үүднээс төөрөгдүүлж, хууль зөрчиж, хүчин төгөлдөр бус хийгдсэн хэлцэл гэж үзэж байна” гэж Хаан банкнаас авсан зээлийн талаар гаргаад байгаа нь шаардлагаа үгүйсгэж, нотолж чадахгүй, шаардлага үндэслэл хоёр хоорондоо холбоо хамааралгүй зөрчилдөж байна.

Нэхэмжлэгч нь манай гэр бүлийн өмчлөлийн 2 барилга буюу үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөлдөө авсан. Нэгэнт С-нөмч болж, захиран зарцуулах эрх шилжсэн, нэхэмжлэгч нөхөр Эыг хамтран зээлдэгчээр оролцуулан гэрээ хийж банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан.

Би нэхэмжлэгчийг хөрөнгө оруулалтын зээл авахад хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул 5,610,000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан тайлбар гаргаж байна гэжээ. /хх-131/

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

                                                  ¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч У нь хариуцагч С-дхолбогдуулан 20,516,729 төгрөг гаргуулахаар үндсэн,

-хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 5,610,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч У нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлож:

-Хаан банкны ..... тоот дансны хамтран эзэмшигч нь У, Г.Г нар нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Сийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тодорхойлолт /хх-4/, нэхэмжлэгчийн ..... тоот дансны хуулга /хх-5, 6/, Г ....., ..... тоот дансны хуулга /хх-7, 8/, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /43-р байрны 02 тоот орон сууцыг, 25,000,000 төгрөгөөр/ /хх-9/, /01 тоотын баруун талд дэлгүүрийг, 45,000,000 төгрөгөөр/ /хх-10/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-11/, Г, У нарын гадаад паспортны хуулбар /хх-22, 23/, 2017 оны 04 дүгээр 12-ны өдөр “Эйрлинк” компаниар нийт 2,491,600 төгрөгөөр 2 хүний онгоцны тийз захиалсан хуудас /хх-61/, ..... тоот дансаны хуулга /хх-62, 63/,

Хариуцагч Снь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлож:

-“Е” ХХК-ийн нэрийн өмнөөс 00000 тоот дансанд 53,230 төгрөг төлсөн баримт /хх-26/ 2017.05.30/, У 0000100 тоот дансанд 90,000 төгрөг төлсөн баримт 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр /хх-27/, 68 ломбарданд алтан бөгжийг Уээс 180,000 төгрөгөнд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тавьсан баримт /хх-28/, 68 ломбарданд алтан бөгжийг Уээс 260,000 төгрөгөнд 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдөр тавьсан баримт /хх-29/, Нэхэмжлэгч хариуцагч нарын нүүрном /Фэйсбүүк/-оор харилцсан захидалууд /хх-30-43, 48-50/, Хариуцагчаас гараар хийсэн тооцооны баримт /хх-44, 47/, Э эрүүл мэндийн картны бичвэрүүд /хх-45-46/, Эын хаан банк дахь 00000 тоот дансны хуулга /хх-51, 52/, Хаан банк дахь ..... тоот дансны хуулга /хх-53-54/, Хариуцагч С-н 0000 тоот дансны хуулга /хх-55-57/, /хх-79, 80/, Ё.Цгийн 100,000 төгрөгийг Е ХХК-ийн тайланг хийж өгсний хөлсөнд авсан тодорхойлолт /хх-81/ зэрэгт үндэслэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар хариуцагчийн гар утсан буй нэхэмжлэгчтэй харилцсан ярианд үзлэг хийх ажиллагааг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн.

Нэхэмжлэгч У “Сийг өөртөө ашигла гэж банкны дансны хамтран эзэмшигчээр оруулаагүй, уг мөнгө нөхөр бидний гэр бүлийн мөнгөн хуримтлал” гэж,

хариуцагч “У, түүний 3 хүүхдэд туслах гэж дээрх худалдах худалдан авах гэрээнүүдийг хийсэн, эхлээд миний нэр дээр шилжүүлээд банкнаас зээл авч Уийн урдах зээлийг төлж, гадаад улсаас ажил хийж явуулсан мөнгөөр нь тэр зээлийг нь төлснөөр буцаад Ут хөрөнгийг шилжүүлж өгөхөөр амаар тохиролцсон”гэж маргана.

Зохигч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт худалдах худалдан авах гэрээг байгуулсан, /хх-9-11/,

-2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С, Э нараас Хаан банкнаас 49,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан, /хх-151-154/

 -мөн өдөр нэхэмжлэгч Уийн Хаан банкны хугацаа хэтрэлттэй зээл /39,398,229 төгрөг/-ийг төлж барагдуулсан,

-мөн өдөр нэхэмжлэгч У хариуцагч Б.Сийг “Хаан банк” дахь ..... тоот дансандаа хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн /хх-4/, 

-уг дансанд У нь Түрк улсаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 17 удаагийн үйлдлээр нийт 21,215,583 төгрөгийг шилжүүлсэн болох нь:

-Хаан банкны ..... тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Сийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн тодорхойлолт /хх-4/,

-..... тоот дансны хуулга /хх-5, 6/, /хх-53-54/,

-2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-9-10/,

-газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-11/,

-Нэхэмжлэгч хариуцагч нарын нүүрном /Фэйсбүүк/-оор харилцсан захидалууд /хх-30-43, 48-50/,

-Хариуцагчаас гараар хийсэн тооцооны баримт /хх-44, 47/,

-гэрч Эын 00000 тоот дансны хуулга /хх-51, 52/,

 -Хариуцагч С-н 0000 тоот дансны хуулга /хх-55-57, 79-80/,

-Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үзлэг хийсэн тухай “... Манай Содоо эгч бид 2-т тус болсон юм. Бид 2 зээлээ төлж чадахгүй, байраа банкинд хураалгах гээд байхаар нь зээлийн хугацаагаа урт болгох гээд зээлээ Содоогийн нэр дээр шилжүүлсэн юм. Тэрнээс биш наад байр чинь Содоод ямарч хэрэг байхгүй. ...Та тусалсан нь үнэн. Би таны тусыг хэзээ нэгэн цагт хариулна. ... Та 2 наад газар, дэлгүүр, байрыг зар, эсвэл наана чинь авах юм юу байна аваарай. Бид 2 мөнгөө явуулж чадахгүй байна. ... Та 2 хоорондоо ярилцаж байгаад манайхыг тэр чигээр нь ав. Бид 2 энд үнэхээр төлж чадахгүй байна. ... Би энэ чигээр нь таньд өгье гэж бодож байна. Та тэгж байгаад зараарай. ... бид 2 энэ сар зээлээ хийж чадахгүй нь ээ. Авъя гэсэн хүн байвал хурдан шиг зараарай, эсхүл та 2 тэр чигээр нь юмтай нь ав ав. ... Уг нь наадахыг чинь зараад таны мөнгийг өгөөд, ... өр зээлгүй болъё гэж бодож байсан. тэр бүгд тэр чигээрээ байна. ... Та 2 наадахаа ав ав яршиг. ... Би ах дүү нартаа лай болохгүй гэж бодсон. ...хурдхан шиг л авах хүн байвал зараад таныг л асуудалгүй болгоё гэсэн юм. ... Яаж энэ зээлийг буцааж авах уу, хаана хүү хямд зээл байна, яах уу гээд хүнтэй яриад л байгаа. Бид 2-ыг одоо харах ямар ч хэрэггүй шүү. Зар тавиад хурдхан шиг зарахыг бодоод, өөрийгөө бодоорой ...” гэх тэмдэглэл /хх-101-104/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтас хэрэгт бичгийн нотлох баримт зэргээр дээрх үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.”-т заасан бөгөөд маргалдагч талууд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй ч, Хаан банкнаас С-ннэр дээр зээл авч, нэхэмжлэгч Уийн нэр дээрх бизнесийн зээлийг хааж улмаар Б.Содгэрлийн нэр дээрх зээлийг нэхэмжлэгч У, түүний нөхөр Г.Г нар төлж барагдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авахаар амаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож амнаар гэрээ, хэлцэл хийжээ гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-д заасан /Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Мөнгө ...-ийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно/-аар нэхэмжлэгч У нь хариуцагч Снарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлдэгч У шилжүүлэн авсан ...мөнгийг ... буцаан өгөх үүрэгтэй тул зээлдүүлэгч С-д20,516,729 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

 

Зохигч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж ....орон сууцыг 25,000,000 төгрөгөөр, ...01 тоотын дэлгүүрийг 45,000,000 төгрөгөөр, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч С-нөмчлөлд шилжүүлсэн, улмаар хариуцагч Снь Хаан банктай 2017 оны 03-р сарын 07-ны өдөр 49,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж /хх-152-156/, зээлийн барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан /Дүр үзүүлэн хийсэн хэлцэлийг хийсэн байна.

 

Нэхэмжлэгч У, хариуцагч Снар нь уг гэрээг хийхдээ хэн аль нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдах, худалдан авах хүсэл зориггүй, ийм хүсэл зоригийн илэрхийлэлгүй, хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх хүсэлгүй байсан болох нь

Гэрч Г “...худалдах, худалдан авах гэрээ хийгээд бидэнд мөнгө төгрөг гэж өгөөгүй, онгоцны тийзний мөнгө төгрөг л өгсөн...” гэх мэдүүлэг /хх-91-93/,

Гэрч Эын “...У, Г 2-ын байр нь банкинд хураагдах гээд байгаа тул та 2 манай байрыг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд мөн зээлийг шилжүүлээд аваач бид Солонгос улс руу явж ажил хийгээд мөнгийг нь бид төлж байгаад буцаагаад өөрсдөө авна гэж машинд явж байхдаа бид 4 ярьж байсан. ...Туркээс ажил хийж мөнгөө явуулж зээлээ асуудалгүй төлж байсан. Сүүлд нь долларын ханш унаад байна гээд мөнгө явуулахаа байсан. ...Бид гэрээгээ бичгээр хийсэн ч гэсэн амаар зээлийг зээлүүдээ төлж дуусгачихаад буцаагаад эд хөрөнгүүдээ авна гэж тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-88-90/,

Гэрч Б-н“... У нь нөхөр Гантулгын хамт ирж бизнесийн зээлийг 2015 онд авч байсан. Түүнээс хойш зээл нь жаахан доголдож зээлийг эргэн төлөх хугацаа хэтэрч байсан ба зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар зар тавьж байсан. Дараа нь У, С нар ирж бизнесийн зээлийг хийж тухайн эд хөрөнгүүдийг худалдан авах гэж байгаа гэж хэлээд зээл судлуулаад зээл авч байсан. Схэлэхдээ У нь манай дүү учир зээл авч уг зээлийг нь С хаая гэж ярилцаж байсан. Снь 49 сая төгрөгийн зээл хийж байсан. Уийн зээл 39 сая гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба сүүлд зээл хийхдээ 10 сая орчим төгрөгийн зээл нэмж авч байсан. Учир нь Уийг нөхрийнх нь хамт Солонгос улс руу явуулах гэж байгаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-94-96/, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авагч буюу хариуцагч Снь тухайн эд хөрөнгүүдийн нийт үнэ 70,000,000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгч Ут төлөөгүй байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

 

Эдгээр үйл баримт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, уг худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”-д заасанд нийцээгүй байх бөгөөд зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд гэрээний талууд нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрлийг бий болгожээ.

Тодруулбал, талууд хууль зүйн ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсээгүй, үл хөдлөх эд хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн дүр үзүүлж С-ннэр дээр шилжүүлэх замаар Хаан банкны барьцаалах шаардлагад нийцүүлэх, нэхэмжлэгч Уийн санхүү, эдийн засгийг дэмжихийг зорьсон нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн шинжийг агуулж байна.

 

Нэхэмжлэгч Уийн шүүх хуралдаанд “...би үл хөдлөх эд хөрөнгө, газраа Сд худалдсан” гэх тайлбарыг зээлийн гэрээ, гэрч нарын мэдүүлэг, зохигчийн харилцан “Содоо эгч бид 2-т тус болсон, Бид 2 зээлээ төлж чадахгүй, байраа банкинд хураалгах гээд байхаар нь зээлийн хугацаагаа урт болгох гээд зээлээ Содоогийн нэр дээр шилжүүлсэн. Тэрнээс биш наад байр чинь Содоод ямарч хэрэг байхгүй. ... Би таны тусыг хэзээ нэгэн цагт хариулна. ...Бид 2 мөнгөө явуулж чадахгүй байна. ...Бид 2 энд үнэхээр төлж чадахгүй байна. ...бид 2 энэ сар зээлээ хийж чадахгүй нь ээ. Авъя гэсэн хүн байвал хурдан шиг зараарай, эсхүл та 2 тэр чигээр нь юмтай нь ав ав. ... Уг нь наадахыг чинь зараад таны мөнгийг өгөөд, ... өр зээлгүй болъё гэж бодож байсан. тэр бүгд тэр чигээрээ байна. ... Яаж энэ зээлийг буцааж авах уу, хаана хүү хямд зээл байна, яах уу гээд хүнтэй яриад л байгаа.” гэх яриа, хариуцагчийн “...би гэрээний үнийг, ...үлдэгдэл мөнгийг ч төлөөгүй” гэх тайлбар, бусад нотлох баримтууд няцааж байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар У, Снарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Y-0713001207 улсын бүргэлийн дугаартай, 0151942 гэрчилгээний дугаартай, ....орон сууц, Y-0713004841 улсын бүргэлийн дугаартай, 000379024 гэрчилгээний дугаартай, 4-р баг 43-р байрны 01 тоотын баруун талын дэлгүүр, мөн өдрийн 000488771 тоот газрыг худалдах, худалдан авах гэрээг, дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болох хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч У-с4,730,000 төгрөг гаргуулж  хариуцагч С-долгох нь зүйтэй байна.  

Тодруулбал, зээлийн гэрээний хугацаанд харицагч С-дтөлсөн, баримтаар тогтоогдсон уг шилжүүлсэн хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж түүнд олгох, харин үлдэх 880,000 төгрөг баримтаар тогтоогдоогүй тул гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигч нүүрном /Фэйсбүүк/-оор харилцсан захидлууд /хх-30-43, 48-50/ биднийх хоорондох харилцсан захидал мөн, үүнд маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зохигчдын хэн алиныг дэмжиж оролцоогүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 60 äóãààð ç¿éëèéí 60.1, 56 äóãààð ç¿éëèéí 56.1., 56.2, хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д тус тус зааснаар У-сулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,600 төгрөг, хариуцагч С-дулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 612,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгч У-силүү төлсөн 66 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 598,580 төгрөг гаргуулж хариуцагч С-долгож тус тус олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115.2.2., хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар С-дхолбогдуулан гаргасан 20,516,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар У, Снарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  ....орон сууц, 01 тоот дэлгүүрийг худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 000488771 тоот газар эзэмших эрх, шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч У-с4,730,000 төгрөг гаргуулж хариуцагч С-долгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 880,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 60 äóãààð ç¿éëèéí 60.1, 56 äóãààð ç¿éëèéí 56.1., 56.2, хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид У-стөлсөн 260,600 төгрөг, хариуцагч С-дтөлсөн 612,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгч У-силүү төлсөн 66 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч У-с598,580 төгрөг гаргуулж хариуцагч С-дтус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2–д зааснаар Хариуцагч С-дхавтас хэрэгт хавсарган өгсөн цагаан өнгийн 2 ширхэг ....-2 тэмдэглэгээтэй дууны бичлэг /СD/-ийг хавтас хэрэгт хавсаргасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН