Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/00486

 

 

 

 

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/00486

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, *******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******/ холбогдох

Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,717,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн тоот орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. Тухайн зээлж авсан мөнгийг миний ойрын хамаатны эгч авсан бөгөөд зээлийг хугацаа хэтрүүлсэн хэдий ч бэлэн мөнгө болон УАЗ фургон автомашинаараа төлж барагдуулсан юм. Ингээд миний байрны гэрчилгээг эгч авч өгнө гэж өнөөг хүргэсэн бөгөөд одоо надад тухайн бичиг баримт хэрэгтэй болж, эгч Дэлгэрмөрөнтэй уулзахад өрөндөө өгсөн автомашинаа буцааж ав, машин хадгалж байсны төлбөр гээд зөндөө мөнгө нэхээд тохиролцож чадахгүй, иний бичиг баримтыг гөхгүй байгаа учраас би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миий нэхэмжлэлийг хуулийн адгуу шийдвэрлэж, миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээг *******гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие би 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д.тай зээлийн гэрээ хийж, нь өөрийн өмч болох 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, тэр үеийн 2 өрөө байрны үнэнд дүйцүүлэн 2,500,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 0,2 хувийн алданги төлөхөөр тооцож зээлсэн. Үүнээс хойш Улаанбаатар яваад шилжин огт олдохгүй, өчнөөн жил алга болж зээлсэн мөнгөө огт төлөөгүй мөртлөө одоо надаас байрны гэрчилгээ нэхэж шүүхэд өгсөнд гомдолтой байна. Би өөрийн мөнгөөр хохирч, өдий олон жил явж байхад нь өөртөө огт хамаагүй пургоныг барьцаанд өгсөн гэж юу ярьж байгаан вэ Дэр пургон нь М.дулам нь тусдаа өөрөө 2004 оны 02 дугаар сарын 03-нд 4,000,000 төгрөгийг зээлсэндээ нөхөр Ганбаатарын пургоныг тавьсан. Үүнийг нотлох тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, дуламын өөрийн гараар бичсэн баримтыг хавсарганаа. Энэ пургон нь тай ямар ч хамаагүй болно.

Би одоо аас өөрийн үндсэн мөнгө 2,500,000 төгрөг болон 3 сарын хүү 450,000 төгрөг, 3 сарын алданги 450,000 төгрөг бодож, нийт 3,400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө маш олон жил хохирч явсан учраас маш их гомдолтой байна.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Дэлгэрмөрөн нь 2003 оны 08 дугаар сарын 11-нд 2,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сар 9 хоногийн хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрвэо алданги тооцохоор гэрээндээ тусгаж зээлийн гэрээгээр уг мөнгийг зээлсэн. нь уг мөнгийг төлөөгүй тул үлдсэн зээлсэн 2,500,000 төгрөг, 2 сарын хүү 345,000 төгрөг, алданги 1,422,500 төгрөг нийт 4,267,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2003 оны 11 дүгээр сарын 11-нээс 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар сунгаж байсан. Энэ талаар 2 тал гарын үсэг зурж бичгээр сунгалтыг хийсэн. Иймд 3 сарын хүү 450,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч *******гөөс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаас 4,717,500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 4,717,500 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээн дээр гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж татгалзлаа үндэслэж байна.

Зохигчдын хооронд 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 2.500.000 төгрөгийг 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулаагүй, зээлийн гэрээг хамаатны эгч байгуулж мөнгийг авсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, харин дулам нь тусдаа зээлийн гэрээ байгуулсан, зээлийн барьцаанд пургон автомашиныг бариулсан гэж тайлбарлаж байна

Нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон тооцуулах тухай шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардаж байна.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч нь болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, Улсын бүртгэлийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 4 дугаартай лавлагаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн тогтоогдож байна. Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтанд барьцааны гэрээ болон зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт байхгүй, талуудаас барьцааны гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

Гэвч улсын бүртгэлд Зэст багийн тоот орон сууцанд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн байх боловч зээлийг төлж барагдуулсан, барьцааны гэрээ дуусгавар болсон талаарх нотлох баримт байхгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа, дээрх бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэх талаар шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар хариуцагчийн зээлийн гэрээг үндэслэн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсанаас хойш 15 жил өнгөрсөн, хариуцагчийг эрэн сурвалжуулах болон зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд хандаж байсан болон зээлийг шаардаж байсан талаар нотлох баримт байхгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1,160.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,75 дугаар зүйлийн 75.2.1,82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан *******гийн 4,717,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83,500 төгрөгийг Төрийн санд үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН