Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01792

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 181/ШШ2017/01792 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

: СНасанбуян/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С Мандал ******* ХХК//-д холбогдох

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, 17 тоот 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Олимпын гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, Т.Дөлгөөн .

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Насанбуянгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Насанбуян нь 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Мандал ******* ******* ХХК-иас өөрийн танил хүнээр уламжлан зээл хүссэн бөгөөд тухайн компаний төлөөлөл надад зээл олгох боломжтой тухай ярьж ажлын байрандаа хүрч ирэхийг мэдэгдсэн. Намайг очиход компаний удирдлагууд болон надтай компаниа төлөөлөн гэрээ иргэн М.Давааням нар байцгааж байсан.

Ингээд би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 m.кв байраа барьцаалан, 110 000 000/Нэг зуун арван сая/ төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэхэд зээл олгож болно. Гэхдээ бид өөрийн байгууллагын нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсны дараа хүссэн зээлийг олгох боломжтой гэж хэлсэн.

Надад мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул арга буюу зөвшөөрч 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд орон сууцны худалдах үнийг тухайн компаниас надад олгогдох зээлийн мөнгөн дүнг тавихыг шаардсаны дагуу зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ болох 110 000 000 гэж бичиж гарын үсэг зурцгаасныг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч н.Дэлгэрсайхан батласнаар, миний 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийн үнэтэй орон сууц дээрхи компанийн мэдэлд шилжсэн байдаг.

Гэрээ байгуулагдсаны дагуу зээлийн мөнгө миний Голомт банкны 1605029094 тоот дансрyy 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжин орж ирсэн.

Гэвч тухайн үеэс хойш зээл олгогч тал зээлийн мөнгийг эгүүлэн төлөхийг үе үе утсаар ярьж шаарддаг байсан ч миний санхүүгийн боломж илт муудсантайгаар холбоотойгоор зээлийг эгүүлэн төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 28-ны 15/878 тоот мэдэгдлийг гэрийн хаягаар ирүүлсний дагуу холбогдох албан тушаалтантай нь ярихад зээлийн гэрээний дагуу авсан 110 000 000 мөнгөн дээрээ нэмж 110 000 000 төгрөг төлсөн үед байрыг чинь буцаан шилжүүлэн өгнө гэж хариу хэлсэн.

Улмаар миний бие 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр танай байгууллага надаас хэдэн төгрөг нэмж авч байж байрыг эгүүлэн өгөх тухай лавлахад албан бичгээр доорхи хариу ирүүлжээ. Үүнд:

Надад зээл өгөхдөө зөвхөн зээлийн мөнгө /110.000.000/ төгрөгөөр байгууллагадаа шилжүүлэн авсан миний одоогийн амьдарч байгаа орон сууцыг 225 000 000 /Хоёр зуун хорин таван сая/ төгрөгөөр худалдах саналтай байгаа тухайгаа илэрхийлэн, уг байрны төлбөрийг Мандал ******* ******* ХХК-ийн голомт банкны 1105040587 тоот дансанд 2016 оны 03 дугаар сарын 31-ний дотор шилжүүлнэ гэж дурдан санхүү эрхэлсэн захирал Э.Баянмөнх компаний санхүүгийн тамга дарж ирүүлсэн.

Энэ компани миний орон сууцыг намайг ноцтой төөрөгдүүлэн, хууль зөрчин Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох болон хүчин төгөлдөр бус хэлцлийг хийж өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр халхавчлан шилжүүлэн авсан гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна.

Б.Насанбуян болон Мандал ******* ******* ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу Мандал ******* ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 mкв орон сууцыг Б.Насанбуянд буцааж өгөхийг даалгаж өгнө үү. Зээлийн гэрээгээр авсан мөнгийг төлөхөө илэрхийлж байгаа болно. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Насанбуянгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Насанбуян нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Олимпийн гудамж Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэлтэй 116 м.кв байраа барьцаалан, 110 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэхэд зээл олгож болно. Гэхдээ бид өөрийн байгууллагын нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсны дараа хүссэн зээлийг олгох боломжтой гэж хэлсэн. Ингэж шахаж шаардсаны үндсэн дээр би худалдах худалдан авах гэрээ гэгчийг байгуулсан. Энэ зээлийг авах үед Б.Насанбуянд мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул арга буюу хариуцагчийн шаардлагыг зөвшөөрч 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд Орон сууц худалдах.худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд орон сууцны худалдах үнийг тухайн компаниас надад олгогдох зээлийн мөнгөн дүнг тавихыг шаардсаны дагуу зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ 110 000 000 гэж бичиж гарын үсэг зурцгаасан. Б.Насанбуянгийн байрны үнэ нь тухайн үеийн зах зээлийн хамгийн бага ханшаар бодоход /116 м2 х 2,500,000 төг/ 290 000 000 төгрөг байсан юм.

Талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх байсан юм. Ингээд зээл авсан зээлээ бүрэн төлж чадаагүй байгаа нь үнэн. Б.Насанбуян нь зээлээс хэсэгчлэн төлж байсан. Энэ төлбөр хийсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Мандал Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах саналыг бидэнд гаргасан /Тухайн үед манай захирлын найзыг дагуулж ирсэн бөгөөд найз нөхөд, танил талын хүрээнд уг асуудлыг маш хурдан хугацаанд шийдвэрлэж, орон сууцны үнийг түүнд шилжүүлж өгсөн/ Орон сууцны үнийг бид харилцан тохиролцож байж гаргасан үнийн дүн юм.

Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар бид түүнд мөнгө зээлээгүй. Энэ бол худлаа. Манай компани зөвхөн *******ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй учраас зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй бас боломжгүй юм.

Хэрэв зээлийн гэрээ байгуулагдсан бол ядаж л хүүтэй байх байсан. Б.Насанбуянгийн зүгээс бидэнд хүүний төлбөрт нэг ч төгрөг өгч байгаагүй.

Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш уг орон сууцыг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчээс шаардахад тухайн орон сууцыг нэхэмжлэгч мөнгөтэй болохоороо буцааж худалдаж авна гэж хэлсэн байдаг. Иймд найз нөхөд танил талаа бодоод түүнийг орон сууцаа буцаан худалдаж авах боломжийг харгалзан үзэж, хүлээсээр байсан. Гэтэл нэхэмжлэгч буцаан худалдаж авах эсэх нь тодорхойгүй байсаар 2015 оны 08 дугаар сарын сүүл үе хүрсэн. Иймд бид түүнийг цаашид хэрхэх талаар ярилцахаар дуудсан юм.

Гэтэл нэхэмжлэгч тал орон сууцыг буцаан худалдаж авах саналыг хүлээн авалгүйгээр шүүхэд хандсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд олон жилийн турш түүний нөхцөл байдлыг ойлгон харж үзсэн манай захирлын найз нөхдийн харилцаа холбоог уландаа гишгэсэн явдал болоод байна.

Иймд бид өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Мандал Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мандал Женерал Даатгал ХХК нь 2013 онд иргэн Б.Насанбуянтай харилцан тохиролцсны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн 116 m.кв байрыг худалдаж авахаар болж 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үүний дагуу гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу түүний дансанд 110 000 000 сая төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч тал одоог хүртэл уг байрыг чөлөөлж өгөхгүй байгуу тул Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, Ү-2206014229 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 116 м.кв орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2015 оны 05 дугаар сарын.31-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар ярьж, хүчин төгөлдөр гэрээ мөн гэдгийг нотолно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу дээрхи гэрээ нь худалдагч, худалдагч авагч нарын хооронд байгуулагдсан бөгөөд орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлсөн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд дээрхи заалтаас гадна нэмэлт үйлдэл хийхийг шаарддаг. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүргүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд үүнтэй холбоотойгоор өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж шинэ өмчлөгчийн эрх үүсдэг.

Үүний дагуу дээрхи гэрээг 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарснаар нэхэмжлэгч Насанбуянгийн эрх дуусгавар болсон байна. Үүнээс гадна нотариатаар гэрчлүүлэх, үл эд хөрөнгийн газарт бүртгүүлэх үйл явц журмыг зөрчсөн гэх баримт байхгүй, нэхэмжлэгч өөрийн биеэр дээрхи үйлдлүүдэд оролцсон нь түүнийг өөрийн хүсэл илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадвар чадамжтай иргэн байх тул өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлан ойлгох чадвартай хүн байх тул тэрээр юу хийж, ямар хэлцэл дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэж байсан гэж бид ойлгож байна. Харин түүнд ямар нэг хүч хэрэглэн, тулган шаардаж, эсхүл буруу ойлголт өгч хэлцлийн талаар төөрөгдүүлсэн аливаа үйлдэл хариуцагчийн зүгээс байхгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагчаас орон сууцны үнийг байгуулагдсан өдөр шилжүүлэн өгчихсөн байхад түүнээс хойш өдийг хүртэл нэхэмжлэгч уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа нь хууль бус үйлдэл болно. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч хариуцагчийн яг хэн нь хууль зөрчөөд, өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байгаа гэдэг нь тодорхой харагдах байх. Үүнээс харахад нэхэмжлэлд дурьдагдаад байгаа хууль зөрчсөн гэх аливаа үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Мандал ******* ХХК-ийн өмгөөлөгч С.Сансартуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулга утгаас харж таамагласны дагуу хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндэслэлийг дараах байдлаар няцаана.

Нэхэмжлэлд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн яг аль хэсэг гэдгийг тодорхой заагаагүй байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 58.2.1-т заасны дагуу хэлцэл хийж байгаа этгээд хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэдэг нөхцөлрүү илүү дөхөх магадлалтай. Нэхэмжлэгч зээл авах биш анхнаасаа орон сууцаа худалдая гэсэн хүсэл зорилготой байсан. Хариуцагч зээлийн үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд биш учраас анхнаасаа зээлтэй холбоотой аливаа үйлдэл хийх боломжгүй. Тийм учраас түүнийг өөр хүсэл зорилго илэрхийлсэн, өөр хүсэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

ИХШХШТХ-ийн 38-р зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрөө зээл авах хүсэлтэй байсан гэдгээ нотлох үүрэгтэй. Хэрэв нотолж чадахгүй бол нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзнэ.

Зээл авах үйлдлийг халхавчлан орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэдэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан анхнаасаа хүчин хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байдаг. Дээд шүүхийн тайлбарт уг хэлцлийг ... тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино. гэж тайлбарласан байдаг. Манай тохиолдолд зээлийн гэрээ огт байгуулагдаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т 3ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн харилцааг зээлийн гэрээ гэж ойлгохоор тусгасан байх ба нэхэмжлэгч нь орон сууцны үнэнд өгсөн 110 000 000 төгрөгийг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг хариуцагчид буцаан өгөх үүрэг хүлээгээгүй, буцаан төлөх хугацаа ч тохиролцоогүй тийм учраас зээлийн гэрээг халхавчилсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг учраас түүнд хамаарах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулдаггүй харин хэлцлээс үүссэн үр дагаврыг шаардах боломжтой.

Иймд нэхэмжлэгч хэлцэл хийх үедээ зээл авах хүслээсээ өөр хэлцэл зөвшөөрч, зээлийн гэрээг халхавчилж өөр гэрээ хийсэн гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

:

 

Нэхэмжлэгч Б.Насанбуян нь хариуцагч Мандал Даатгал ХКК-д холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, 17 тоот 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөхийг даалгах тухай, хариуцагч Мандал Даатгал ХХК нь нэхэмжлэгч Б.Насанбуянд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Олимпын гудамж, Маршал хотхоны 102 дугаар байрны 17 тоот, 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Мандал Даатгал ХХК нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа хууль зөрчсөн гэх аливаа үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Насанбуян нь талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, мөнгө зээлүүлэх байсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Тус Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхоны 102 дугаар байр, 17 тоот, 116 м.кв орон сууцыг хариуцагчид худалдах, хариуцагч нь 17 тоот 116 м.кв орон сууцны үнэ 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлж дуусгах үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь .... хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн зохигчийн тус хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх боловч зохигчид тус Гэрээг байгуулах хүсэл зориггүй байсан болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь тус Гэрээг 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж маргаж байх ба нэхэмжлэгч нь 17 тоот 116 м.кв орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байгаа болох нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгийг хүлээн авч, 17 тоот 116 м.кв орон сууц нь хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, Голомт банкин дахь 1605029094 тоот төгрөгийн дансны хуулга, 000251909 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх боловч зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 17 тоот 116 м.кв орон сууцыг хүлээлгэн өгч, хүлээн аваагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Гэрээг байгуулснаас хойш 3/гурав/ жил, 2/хоёр/ сарын хугацаанд буюу тус шүүхэд 17 тоот 116 м.кв орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл 17 орон сууцыг чөлөөлөх тухай шаардлагыг нэхэмжлэгчид гаргаж байгаагүй эс үйлдлээр зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулах хүсэл зориггүй байсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид тус 17 тоот 116 м.кв орон сууцыг 225 000 000/хоёр зуун хорин таван сая/ төгрөгөөр худалдах санал гаргаж байсан болох нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16/066F мэдэгдлээр нотлогдож байх ба хариуцагчийн 17 тоот 116 м.кв орон сууцыг 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16/066F мэдэгдэл, нэхэмжлэгч нь зээлийн төлөлт хийсэн Голомт банкны 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн болон 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар зохигчид Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Зохигчид 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчид 17 тоот 116 м.кв орон сууцыг хүлээлгэн өгч, хүлээн авч байгаагүй үйлдэл, эс үйлдэл болон 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16/066F мэдэгдэл, Голомт банкны 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн болон 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй ба зохигчид 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тус мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь Голомт банкин дахь 1605029094 тоот төгрөгийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Гэрээг 110 000 000/нэг зуун арван сая/ төгрөгийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.3өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;, 56.5Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчид 17 тоот 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 17 тоот 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3 дахь заалтад зааснаар 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул 17 тоот 116 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 17 тоот 116 м.кв орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлж байсан нь тус 17 тоот 116 м.кв орон сууцыг 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-р худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Мандал Даатгал ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон, 102 дугаар байр, 17 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Насанбуянд буцаан өгөхийг даалгаж, хариуцагч Мандал Даатгал ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус

 

:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Мандал Даатгал ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206014229 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимпийн гудамж, Маршал хотхон, 102 дугаар байр, 17 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Насанбуянд буцаан өгөхийг даалгаж, хариуцагч Мандал Даатгал ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Насанбуянгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мандал Даатгал ХХК-иас 708000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Насанбуянд олгож, хариуцагч Мандал Даатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ