Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/02636

 

 

 

 

 

 

 

 

2020 оны10 сарын23 өдөр

181/ШШ2020/02636

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ш.о /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ХХК /РД:/-д холбогдох,

 

47,999,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХК болон ХХК нь 2015, 2016 онуудад Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан болно. ХК-д ХХК нь 2015 онд худалдан авсан нүүрсний үлдэгдэл 12,310,122 төгрөгийн өр төлбөртэй байсан болно. ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1110-16-78 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3,127 тонн, тээврийн зардлын хамт 109,204,086 төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдан авсан болно. ХХК нь ХК-аас 2015, 2016 онуудад худалдан авсан 121,514,208 төгрөгийн нүүрсний төлбөрөөс 2016 оны 9 дүгээр сараас өнөөг хугацаанд 73,514,229 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл 47,999,978 төгрөгийн төлбөрийг төлөхгүй ХК-ийг хохироож байна. ХХК-аас худалдан авсан нүүрсний төлбөрийг шаардаж ХК-аас томилогдсон ажлын хэсэг 2017, 2019, 2020 онуудад очиж уулзахад үүсээд байгаа өр төлбөрийг төлж барагдуулах санал тавьдаг боловч өр төлбөр төлөгдөхгүй байна. Иймд ХХК-аас 47,999,978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ХХК-д холбогдуулан гаргасан ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. ХК нь 2016 онд  ТӨХК-д нийлүүлэхээр ачиж ирсэн чанарын шаардлага хангаагүй, нүүрсний илчлэгийн хэмжээ стандартад нийцэхгүй гэсэн шалтгааны улмаас буцаагдаж байсан 12 вагон нүүрсийг буцааж авахын оронд ХХК-ийн захирал ******* надтай захирал нь утсаар ярьж, өөрийн байранд буулган авч хадгалж байхыг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу вагоноос буулгах, тээвэрлэх 30 сая төгрөгийн зардлыг гаргаж өөрийн түрээсэлж байсан хашаандаа буулган авсан. Бид борлуулахаар хөөцөлдөж, удаа дараа арга хэмжээ авч байсаар 2016-2018 онуудад үлдэгдэл нүүрсийг Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны Монгол улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба-наас Улаанбаатар төмөр замын Толгойт, Амгалан өртөөнд түүхий нүүрс буулгаж ачилт, тээвэрлэлт хийхийг 10-р сарын 18-ны өдрөөс эхлэн бүрмөсөн хориглосны дагуу цэвэрлэсэн. Дээрх хугацаанд тухайн нүүрсийг борлуулж өөрийн гаргасан татан авалтын зардлыг л нөхөж алдагдалтай борлуулсан ч 2016 онд сэлбэг авахаар тохиролцож байсны дагуу хэн хэндээ алдагдалгүй байлгах үүднээс ХК-д хэрэгтэй ЭШ-11/70 экскаваторын сэлбэгийг нийлүүлж тооцоо дуусгах хүсэлт удаа дараа өгч байсан боловч шийдвэрлэлгүй өдий хүрсэн. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 47,999,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь уг мөнгөн төлбөрт ХК-д хэрэгтэй ЭШ-11/70 экскаваторын сэлбэгийг нийлүүлж тооцоо дуусгах хүсэлт удаа дараа өгч байсан боловч шийдвэрлэлгүй өдий хүрсэн гэсэн тайлбарыг гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2016 оны 09 сарын 02-ны өдөр ХК болон ХХК нарын хооронд ШО16-78 дугаартай Нүүрс худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хх-8-10 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр ХК нь ХХК-д гэрээний хугацаанд 7,800 тонн нүүрсийг худалдах, ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээ байгуулагдахаас өмнө 2015 онд мөн талуудын хооронд нүүрс худалдах, худалдан авах харилцаа байсан бөгөөд 2015 оны нүүрсний үнээс 12,310,122 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл үлдсэн байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

2015 онд талуудын хооронд үүссэн харилцаа болон 2016 оны 09 сарын 22-ны өдрийн гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч ХК нь 2015 болон 2016 онуудад нийт 121,514,208 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг хариуцагч ХХК-д нийлүүлснээс хариуцагч нь 73,514,229 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 47,999,978 төгрөгийн төлбөрийн төлөөгүй байгаа болох нь зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 05 сарын 22-ны өдрийн огноо бүхий Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт /хх-5 тал/, 2020 оны 05 сарын 22-ны өдрийн огноо бүхий Өр авлага барагдуулах тухай тэмдэглэл нэртэй ХК болон ХХК нарын төлөөлөгч нарын хооронд хийгдсэн уулзалтын тэмдэглэл /хх-6, 7 тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн төлбөрт ХК-д хэрэгтэй ЭШ-11/70 экскаваторын сэлбэгийг нийлүүлж тооцоо дуусгах хүсэлт удаа дараа өгч байсан боловч ХК шийдвэрлээгүй гэсэн байх боловч уг тайлбар нь хариуцагчийг худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч ХХК-аас 47,999,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ХХК-аас 47,999,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.о-д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 397,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.о-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР