Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00206

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00206

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгч: *******,******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 6 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч , харуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гэрч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч *******, нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: э миний бие 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр багийн засаг дарга Хаан банкнаас 6 600 000 төгрөгийг авч өгсөн юм. Анх надаар зээл авахуулахдаа хугацаанд нь төлнө гэсэн боловч 12 дугаар сард хугацааг нь 6 сараар сунгаж төлөлтөө хийнэ гэж гарын үсэг зурсан боловч иргэн нь уг зээлийг одоог хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсний улмаас Хаан банк бидний малыг хураах шийдвэр гаргасан. Иймд иргэн аар уг зээлийг төлүүлж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ...нэхэмжлэлийг дэмжиж байна. Тамир бол *******, нараар зээл авахуулчаад 2 удаа л төлөлт хийсэн байдаг. 50 000 төгрөг, 65 000 төгрөг л хийсэн. Нэхэмжлэгч нар нь малаа зарж байж зээлийг төлсөн. Ийм учраас 115 000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг хангаж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: , ******* нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний бие анх Хаан банк-аас 2014.06-р сард авсан зээлээсээ ******* 2015 онд зээлээ төлөөд 1 400 000 төгрөг дутаж байснаа надаас зээлж төлсөн. Хаан банкнаас , ******* нарын өөрсдийн звшөөрснөөр өөрсдөө 8 000 000 төгрөг Хаан банк-аас зээлж 2015.12 сард бүх хүүг төлж зээлийг сунгасан. 6 сард төлөх 4 700 000 төгрөгнөөс , ******* нарт өөрсдөөр нь мөнгө өгч хийлгэдэг. Зарим тохиолдолд өөрийн нэрээр хийж байсан. 10 сард зээлийн үлдэгдэлийг нь асуухад 900 000 орчим төгрөг байна гэж банкнаас хэлж байсан. Өөрсдөө 2016 оны хавар 600 000 төгрөгийг эх орны хишиг суутгаж авлаа гэж байсан. Энэ байдлаар мөнгө зээл рүүгээ хийхээс өөрөөр зээл рүүгээ төлөлт хийгээгүй. Өөрсдөө ч зөвхөн төл гэдэг шаардлага тавьж байдаг байсан. Би нэхэмжилсэн 6 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч , ******* нар нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6 600 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч нь , ******* нараар 6 600 000 төгрөгийн малчны зээл авахуулсан талаар талууд маргахгүй байх ба, : ... , ******* нарыг малчны зээл авахад нь 6 600 000 төгрөг зээл дээр нь гуйж зээл авсан болно. Зээл төлөх хугацаанд саадгүй төлнө гэсэн утга бүхий ын гарын үсэгтэй баримт /хэргийн 5 дугаар хуудас/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцаат зээлийн гэрээнүүд, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлэг зэрэг хэргийн 33-50 дугаар хуудас дахь баримтуудаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тиймээс , ******* нар нь хариуцагч аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй буй үндэслэлээ, зээлийг төлөхдөө , ******* нарт өөрсдөд нь өгч хийлгэж байсан гэж мэтгэлцсэн бөгөөд, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр *******, *******, *******, , нар асуугдсан байна.

Гэрч : ..., ******* нарын хамт ирж зээлтэй холбоотой асуудлаар уулзсан. Уулзахдаа би , ******* нараас зээл авсан нь үнэн. Би энэ хүмүүсийн зээлийг төлж хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. нь үндсэн зээлдэгчээр, ******* нь хамтран зээлдэгчээр 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулан манай тооцооны төвөөс 8 000 000 төгрөгийн зээл авч 2015.12.30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг 6 сараар сунгасан. Уг зээлээс 4 533 253, 34 төгрөг тушаасан. ...Т.Тамрын эхнэр Сарнайцэцэгийн гарын үсэгтэй 65 000 төгрөгийн орлогын гүйлгээ байсан. Бусдыг , ******* нар өөрсдөө эргэн төлөлтийг хийж, орлогын гүйлгээний баримтанд гарын үсэг зурсан байсан. Мөн ******* нарын хувьцааны мөнгө болох 200 000 төгрөг зээл рүү нь татагдсан байсан,

гэрч : ..., ******* нар 2015 оны 06 дугаар сард 8 000 000 төгрөгийн зээл авсан санагдаж байна. ... зээлийн эргэн төлөлтөөс ын гарын үсэгтэй 50 000 төгрөг, түүний эхнэр Сарнайцэцэгийн гарын үсэгтэй 65 000 төгрөг төлсөн орлогын баримт байсан. Бусад төлөлтүүдийг өөрөө ирж төлж байсан ба энэ мөнгийг өөрөөсөө төлсөн үү, эсвэл аас авч төлж байсан уу гэдгийг би мэдэхгүй...,

гэрч *******: ...би 929 040 төгрөг аас авснаа санахгүй байна. ай очиж уулзаж байсан. аа ах өөрөө нэг хүний зээл төлсөн шиг санаж байна. Баасансүрэн гэж хүнийг мэдэхгүй, өөрөө л мөнгө тушаасан, оны эцсээр байсан байх би хэзээ гэдгийг яг сайн санахгүй байна. Хэний зээлийг төлсөн гэдгийг мэдэхгүй байна. Би бол бэлэн мөнгө аваагүй...,

гэрч *******: ...Би 2016 оны 12 дугаар сараас теллер хийж байсан. Манай эрхлэгч ын дэлгүүрийг зааж өгөөд дансны дугаар өгсөн. 9 цаг өнгөрч байхад, 6 сарын сүүлээр байсан, эдний дэлгүүрээс мөнгө аваад ХААН банкны орлогын данс руу хийсэн. Одоо яг ямар дансанд хийснийг мэдэхгүй байна, эгчийнхээ орлогын АТМ-р хийсэн...

гэрч *******: ...2016.06.30-нд 2,0 сая төгрөгийг өгч эгийн малчны зээлийг төлсөн. Одонтуяа өөрөө ирж авсан. 65 000 төгрөг нэг удаа зээл төлсөн... гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд нь , ******* нарын зээлийг төлж байсан гэж үзэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд энэ нь мөн баримтаар нотлогдоогүй болно.

Хэрэгт нотлох баримтаар ХААН банкны мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгүүд авагдсанаас , ******* нарын нэрээр зээлийг төлж байсан болох нь харагдаж байх ба Сарнайцэцэгийн нэрээр 65 000 төгрөг нэг удаа төлөгдсөн баримт хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Хариуцагчийг дээрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч, ын төлсөн 50 000 төгрөг, 65 000 төгрөгөөр 2 удаагийн төлөлт 115 000 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг хангаж өгнө үү гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан гэж үзсэн бөгөөд, хариуцагчаас 6 485 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 142/Ш32017/00892 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг дурьдлаа.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 120 550 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 118 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан аас 6 485 000 төгрөг гаргуулан , ******* нарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 120 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 118 710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 142/Ш32017/00892 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА