Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2018/00026

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00055 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 6.794.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч *******, Л.Эрдэнэ нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Эрдэнэ миний бие 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр багийн засаг дарга *******т Хаан банкнаас 6.600.000 төгрөгийг авч өгсөн юм. Анх надаар зээл авахуулахдаа хугацаанд нь төлнө гэсэн. Гэвч 12 дугаар сард хугацааг нь 6 сараар сунгаж төлөлтөө хийнэ гэж гарын үсэг зурсан боловч иргэн ******* нь уг зээлийг одоог хүртэл төлөлгүй хугацаа хэтэрсний улмаас Хаан банк бидний малыг хураах шийдвэр гаргасан. Иймд иргэн *******аар уг зээлийг төлүүлж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа:

******* шүүхэд анх иргэн ******* 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Хангал суман дахь тооцооны төвөөс 8.000.000 төгрөгийг авахуулсан тухайгаа бичээд түүний 2016 оны 1 дүгээр сард 6.600.000 төгрөг төлнө гэж бичиж өгсөн бичвэрийг үндэслэн нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч *******ын ХААН банкин дахь 5282012609 дугаартай хувийн дансанд нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны /нэхэмжлэгч бөгөөд талийгч Л.Эрдэнэ/-ээс 8.000.000 төгрөг орсон байна. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч ******* бэлнээр 700.000 төгрөг,ХААН банкан дахь 5282014968 дугаартай дансанд нь мөн өдөр 700.000 төгрөг *******ын ХААН банкан дахь 5282012609 дугаартай дансанд орсоноор нэхэмжлэгчийн тус банкнаас авсан байсан малчны зээлийн үлдэгдэл 2 172.000 төгрөгний зээлийн үлдэгдэл хаагдаж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 000 000 төгрөгийн зээл гарсан байна. Тухайн үед хариуцагч ******* Булган аймгийн Хангал сумын 1-р багийн засаг дарга байсан учир засаг даргынхаа гуйлтаар түүнд итгэж 2015 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 8.000.000 төгрөгийн зээлээ багийн засаг даргадаа бүгдийг нь өгсөн байна. ХААН банкны Булган аймгийн Хангал тооцооны төвөөс авахуулсан зээлээ багийн засаг дарга ******* нь төлөхгүй байсан учир хэдэн малаа барьцаанд тавьсан нэхэмжлэгч ******* өөрийн боломжоороо нийт 2.876.153 төгрөгийг төлсөн байна. ХААН банк нийт 11.009.187 төгрөг болгон шаардсан. /шүүхийн шийдвэр гарахаас өмнө 4.991.153 төгрөг төлөгдсөн, 6.246.934 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулан авах болсон/ ХААН банктай зээлдэгч анх уулзаж зээл авахаар тохиролцоогүй болох нь банк 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8.000.000 төгрөгийн зээл олгонгуутаа өдөрт нь *******ын дансанд бүгдийг нь хийснээс харахад 8.000.000 төгрөгийг ******* бүгдийг нь хариуцан төлөх учиртай. Нийт 11.009.187 төгрөгөөс *******ын төлсөн нийт 3.515.000 төгрөгийг хасаж үлдэх 6.794.187 төгрөгийг гаргуулан авах нь зүйд нийцнэ. /2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* 1.400.000 төгрөгөөр зээл хаасан 2.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, өөрөө 50.000 төгрөг, эхнэр нь 65.000 төгрөг нийт 3.515.000 төгрөг болно/. Иймд:*******аас 6.794.187 төгрөг гаргуулан *******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.Эрдэнэ, ******* нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч ******* миний бие анх Хаан банкнаас 2014 оны 06 дугаар сард авсан зээлээсээ ******* 2015 онд зээлээ төлөөд 1.400.000 төгрөг дутаж байснаа надаас зээлж төлсөн. Хаан банкнаас Л.Эрдэнэ, ******* нарын өөрсдийн звшөөрснөөр өөрсдөө 8.000.000 төгрөг Хаан банкнаас зээлж 2015 оны 12 сард бүх хүүг төлж зээлийг сунгасан. 6 сард төлөх 4.700.000 төгрөгнөөс Л.Эрдэнэ, ******* нарт өөрсдөөр нь мөнгө өгч хийлгэдэг. Зарим тохиолдолд өөрийн нэрээр хийж байсан. 10 сард зээлийн үлдэгдэлийг нь асуухад 900.000 орчим төгрөг байна гэж банкнаас хэлж байсан. Өөрсдөө 2016 оны хавар 600.000 төгрөгийг Л.Эрдэнийн эх орны хишиг суутгаж авлаа гэж байсан. Энэ байдлаар Л.Эрдэнийн мөнгө зээл рүүгээ хийхээс өөрөөр зээл рүүгээ төлөлт хийгээгүй. Өөрсдөө ч зөвхөн төл гэдэг шаардлага тавьж байдаг байсан. Би нэхэмжилсэн 6.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж *******аас 6.794.187 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч *******, Л.Эрдэнэ нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлээ 6.600.000 төгрөгийг төлнө гэсэн. *******ын гарч бичвэрийг гэж заасан байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн тохиролцоо нь 6.600.000 төгрөгийг төлнө гэсэн асуудал л байсан. Тийм учраас энэ тохиролцоогоо бичгээр илэрхийлсэн байдаг. *******ын дансанд Л.Эрдэний данснаас 8.000.000 төгрөг шилжиж орсон асуудал нь бол *******, Л.Эрдэнэ нар өмнөх зээлээ төлөхийн тулд 1.400.000 төгрөг зээлж авсан байснаа *******т эргүүлэн төлсөн хэрэг гэдэг дээр талууд маргаагүй. 6.600.000 төгрөгөөс ******* нь Баасансүрэнгээр дамжуулж 1.000.000 төгрөг, Одонтунгалагаар дамжуулж 2 000 000 төгрөг, Сарнайгаар дамжуулж 65.000 төгрөг, өөрөө 50.000 төгрөг бүгд 3.115.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт, гэрч Г.Баттулга, Ч.Одонтуяа, Л.Сарнайцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Уг нь ******* нь *******, Л.Эрдэнэ нарт өгсөн бүх мөнгөөр зээлийг хугацаанаас нь өмнө төлөөд дуусчихаар хэмжээний мөнгө өгсөн ч өөрсдөө зарим мөнгийг нь хэрэглэсэн юм байна лээ гэдэг. Иймд 6.600.000 төгрөгөөс төлсөн 3.115.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 3.485.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд 4.485.000 төгрөгийг төлнө гэж мэдүүлж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00055 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 5.804.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 990.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 123.657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 107.814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 142/Ш32017/00892 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* иргэн *******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 6.794.187 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 990.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо үндсэн төлбөр болох 8.0 сая төгрөгөөс /7.919.000/ тооцож шийдвэрлэсэн явдал нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч ******* өөрийн албан тушаалаа ашиглан банктай тохиролцон банкинд байсан зээлийн үлдэгдлийг нь хааж /2.100.000 төгрөг/ 8.0 сая төгрөг зээлдүүлэн бүгдийг нь өөрийн дансандаа хийлгэж авсан болох нь хоёр талын дансны хуулгуудаар нотлогдож байгаа юм. 8.0 сая төгрөгөөс ХААН банк зардал гэж 79.000 төгрөг суутгаж авсан байсан бөгөөд энэ мөнгийг ч шүүх хасаж тооцлоо. Нэхэмжлэгчид тухайн үед 8.0 сая төгрөгийн зээл авах ямар нэгэн шаардлага байхгүй байсан бөгөөд энэ 8.0 сая төгрөгийн зээлээс болж 3.009.187төгрөгийн алдагдалд орсон болох нь хэрэгт авагдсан Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нотлогдох юм. Иймд: Дээрх шийдвэртэй хэргийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тотоох хэсгийн 1 дэх заалтын *******т холбогдох 5.804.000 төгрөг гэсэн хэсэг дээр давж заалдах гомдол аргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь *******ыг 1.400.000 төгрөг төлсөн гээд бичсэн байхад анхаараагүй байна. Түүнчлэн энэ талаар талууд хэрхэн тохиролцсоноо *******ын бичгээр үйлдэж эгсөн 6.600.000 төгрөг төлнө гэсэн баталгаагаар нотлогдож байгаа юм. ******* Л.Эрдэнээ нар нь өмнөх зээлээ хааж дуусгах гэж Тамираас 1.400.000 төгрөг авч банкинд тушааж байж 8.000.000 төгрөгийн зээл аваад бүгдийг Тамирын дансанд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ зээл төлөх гэж авсан 1.400.000 төгрөгөө хасаад 6.600.000 гэж тооцсон нь тодорхой байдаг. Хариуцагч ******* нь 6.600.000 төгрөгөөс 2.115.000 төгрөг төлсөн гэдэг дээр талууд маргаагүй боловч уг нь үүнээс илүү мөнгө төлсөнөө Тамир нотолж чадахгүй байгаа учраас зөрүү 4.485.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт заасан 5.804.000 төгрөгөөс 4.485.000 төгрөгийг зөвшөөрч 1.319.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр тэмдгийн хураамж төлсөн болно. Иймд шүүхийн шийдвэрт *******аас 4.485.000 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Эрдэнэ, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 6.794.187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 5.804.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 990.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкнаас малчны зээл 8.000 .000 төгрөг авчээ.

Нэхэмжлэгч Л.Эрдэнэ нь 7.919.000 төгрөгийг хариуцагч *******ын Хаан банкны 5282012609 дугаарын дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь 1.400.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдэг боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Шүүх хариуцагч *******ын нэхэмжлэгчээс зээлсэн 7.919.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр болох 2.115.000 төгрөгийг хасч 5.804.000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 990.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.315 төгрөгийг, хариуцагч *******ын төлсөн 36.054 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2018/00055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиусгай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.315 төгрөгийг, хариуцагч *******ын төлсөн 36.054 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР