Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/02675

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/02675

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 байр 32 тоотод оршин суух, Баяуд овогт Дашнанжидын Д.С /РД:ТЗ74041066/-ийн

хариуцагч:  г.к 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 2018 оны 05 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, М.*******, нарийн бичгийн дарга Д.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: Би 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр г.к ХХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулж нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ерөнхий захирлын 11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийн заалтыг баримтлан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн гэх боловч энэ нь аль хэлтэс, газар ямар ажил албан тушаал байх нь тодорхойгүй байхад намайг ийнхүү ажлаас халсан нь үндэслэлгүй тул г.к ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар сүүлийн гурван сарын цалингаа тооцсон. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 8 сарын хугацаанд ажилгүй байсан. 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1, 2 дугаар сар гээд ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингаа нийгмийн даатгалын дэвтрээсээ аваад 3 сарын цалингийн дунджаар 3,111,517 төгрөгийг ажилгүй байсан 8 сардаа үржүүлээд 24,892,135 төгрөг мөн 1 өдрийн дундаж цалингаа бодож гаргаад ажлын 12 өдрөөр үржүүлээд 12 сарын 01-нээс 12 сарын 19-ний өдөр хүртэлх нь 1,761,236 төгрөг гэж үзээд нийт 26,653,371 төгрөг болж байна. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, г.к ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагаа дэмжиж байгаа. Компани дундаж цалин бодож тэтгэмж олгосон дүнг зөвшөөрч байгаа, 3 сарынхаар өндөр гарна.Орон тоо, ажлын байр байхгүй болсон гэж үзэхгүй. Хийдэг ажил нь, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс хэвээр байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль бус. Нийгмийн даатгалаас ирүүлсэн 2018 оны 01-р сараас 10 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаас харахад, хариуцагч зардал их тул ажилчдын тоог багасгаж хэмнэх зорилготой гэсэн. Гэтэл хэмнэх зорилгоор цомхтгол хийсэн гэдэг нь харагддаггүй. Харин 04-р сараас эхлээд ажилтнуудын цалин өмнөхөөс өссөн харагдана. н.******* 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Жиди 01 тушаалын 2.3 гэсэн хэсэг дээр байгаа 4 хэлтэс бүгд ажилладаг гэсэн. Геологи уул уурхай, тээвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гэсэн 4 хэлтэс ажилладаг гэсэн боловч нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хэсэг дээр байхгүй байна. Хариуцагчийн 2018 оны 05 сарын 30-ны өдөр гаргаж өгсөн нотлох баримтуудад Гоби коул энд энержи компанийн бүтцийг гаргаж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарсан Жиди 01 гэдэг тушаалын хавсралтын бүтцийг өгөөгүй. Сүүлд 09 дүгээр сарын 03-ны өдөр хоёр өөр бүтэц ирсэн,байхгүй байгаад 09 сард гарч ирсэн нь хүчээр хийгдсэн 7 ажилтантай болсны дараа зурагдаж сүүлд гарч ирсэн байдаг. Мөн тушаалын 2.3-т байгаа 4 хэлтэс өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд байхгүй нь энэ тушаал болон хавсралт үндэслэлгүй гарсан. Д. Д.Ст 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл өгөөд 03 дугаар сарын 19-ний өдөр ажлыг нь хүлээж аваад 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тушаалыг нь гаргаж өгсөн. Д.Д.Сийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 03 сарын 30-ны өдрийн жиди 1 тушаалын үндэслэх хэсэгт г.к ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх 2018 оны 02 дугаар сарын 14 жиди 01 тушаалыг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс үзэхдээ Жи ди 01 гэдэг тушаал нь өөрөө компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай тушаал, нэгдүгээрт олон компанийн захирал байдаг гэсэн боловч одоогоор нотлох баримтаар ирээгүй байгаа. н.Чойдорж энэ компаниудын захирал мөн гэдэг нь тодорхойгүй байгаа. Хоёрдугаарт 2 гээд газар хэлтэс нэгжүүдийг дараах байдлаар харьяалуулсугай гээд 2.1-д ерөнхий захирлын шууд удирдлага, 2.2-байгууллагын хөгжил, хуулийн хэрэгслийг хангах газрын захирлын удирдлага, 2.3-т уул уурхайн газрын захирлын удирдлага гэсэн гурван захиралтай гэж ойлгож байгаа. Эдгээр бүтэц нь энэ тушаалын хавсралт буюу 72 дугаар хуудастай таарахгүй байгаа. 71 дүгээр хуудсанд хавсралт ирүүлсэн. Гоби коул энд энержи ХХК-ийн тамгатай г.к ХХК-ийн бүтэц гэсэн г.к ХХК-ийн хуулбар үнэн тамгатай хэзээ, хаана хэн баталсан нь тодорхойгүй бүтэц ирүүлсэн. Энэ бүтцийг Жиди 01 гэдэг тушаалын гуравдугаар зүйлээр нь тэр бүтцийг хүчингүй болгосон юм шиг байгаа юм. Гэтэл гуравдугаар зүйлийн энэ дурдсан бүтэц, 71 дахь хуудасны тушаалын бүтэц хоёр таардаггүй. Гэрээ үнэлгээний хэлтэс, геологи уул уурхайн хэлтэс гэж байхгүй. Байдаггүй хэлтсээ татан буулгасан. Энэ хуурамч бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Жиди 01 тушаалын хавсралт буюу 72 дугаар хуудас дахь материал схем юу харуулдаг вэ? гэхээр Жиди 01 тушаалын 2.3-т заасан 4 хэлтэс огт байхгүй. 7 хүнтэй ажиллаж байгаа гэж хэлсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа 7 дугаар сарын байдлаар Ерөнхий захирал нь өөрөө 7 хүнийхээ тоонд ордоггүй яваад байдаг. н.Лувсандорж гэдэг илүү хүн бас байна. Жиди 01 тушаалын хавсралтаараа ерөнхий захирал тэр 7 хүний тоонд орсон гэж тайлбарладаг. 72 хуудасны хавсралтаараа ерөнхий захирал нь орсон байх ёстой боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд дурдсанаар ороогүй. Энэ нь 2018 оны 06 сард энэ компани 7 хүний нийгмийн даатгал төлж эхэлсний дараа учраас сүүлд батлагдсан хавсралт бүхий жиди 01 гэдэг тушаал нь нэхэмжлэгчийг ажлаас халсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл болж байгаа учраас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа. Д.Д.Сийн хийж байсан ажлыг өөр хүн хийгээд явж болж байгаа мөн нотлох баримтаар гаргаж өгсөн тодорхойлолтод нэхэмжлэгч Д.Д.Сийг үнэ цэнэтэй ажилтан гэсэн байдаг. Д.Д.Сийг Гоби коул энд энержид шилжүүлэн ажиллуулж болох байтал шинэ хүн аваад тэр ажлыг нь хийлгэж байгаа. Шинэ хүн авч ажиллуулж байсан талаар н.Золзаяа гэрчийн мэдүүлэг өгсөн. 3 өдөр ажилладаг байснаа 5 өдөр болгосон гэдэг нь санхүүгийн хувьд чадвартай гэдэг харагдана. Иймд үндэслэлгүй гарсан хавсралт тушаалыг үндэслэсэн нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль бус тул Д.Д.Сийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний ажлаас гарахдаа авсан компьютер г.к ХХК-ийнх биш, Гоби коул энд энержи ХХК-ийн компьютер. Надад Гоби коул энд энержи ХХК-иас өгсөн тэгэхээр минийх гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу санхүүгийн хэлтэс нь бүтцийн хувьд санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн. Ингээд санхүүгийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын чиглэлийг хослон хэрэгжүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хамтатган хэрэгжүүлэхээр тооцоолж зарим албан тушаалыг цөөрүүлэх шаардлагатай болсон. Дээрх шийдвэрийн дагуу байгууллага бүтцийн өөрчлөлтөд орж ажлын байр цөөрүүлсэн нь нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн албан тушаал юм. Ерөнхий захирлын эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийх тушаал гаргасан. Энэ тушаалын хавсралт жиди 01 тушаалаар 7 албан тушаал үлдсэн бөгөөд өмнө нь байсан хоёр нягтлан бодогчийн орон тоо цөөрсөн. Тийм учраас Д.Д.Ст 2018 оны 02 дугаар сарын 26-ны мэдэгдлийг 27-ны өдөр гардуулаад 2018 оны 03 сарын 30-ны өдөр халсан бөгөөд энэ нэг сарын хугацаа нь хуулийн шаардлага хангаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.5-д заасан. Тус хуулийн 42 дугаар зүйл 42.1-т заасан ажлаас чөлөөлөгдсөний 1 сарын тэтгэмжийг олгосон байгаа. Бүтцийн өөрчлөлтийн жиди 01 тушаалын хавсралт маань эргээд өөрөө нийгмийн даатгалын газраас гарсан лавлагаатай буюу 7 албан тушаалтантай таарч байгаа. Нэг албан тушаал байхгүй гэж нэхэмжлэгч талаас ярьж байна. н.Лувсандорж гэдэг хүний ажилладаг бизнес хөгжлийн хэлтэс татан буугдаад энэ хүнд мэдэгдлээ өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Тус ажилтан нь эргээд ерөнхий захирлын зөвлөх гэсэн албан тушаал дээр томилогдсон. Ерөнхий захирлын зөвлөх гэдэг албан тушаал нь бүтцэд дурдагдаагүй үндсэн ажлын байр биш байгаа. Нийгмийн даатгалд бүртгэхдээ 01 гэдэг төрөлд хамаараад байна гэдэг нь нийгмийн даатгалын ерөнхий газраас шаардлага тавьж байгаа манай нягтлангуудын тайлбарлаж байгаагаар 01 гэдэгт хөдөлмөрийн гэрээтэй болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээтэй бүх хүмүүсийг хамааруулж бүртгэнэ гэсэн шаардлага нийгмийн даатгалын газраас тавьж байгаа учраас н.Лувсандорж гуайн төрөл 01 гэж гарч ирээд байгаа. Ажлын байр буюу нягтлан бодогчийн ажил байхгүй гэдэг нь нотлогдож байгаа. Тушаал нь хууль журмын дагуу захирлын эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд хууль зөрчсөн үйлдэл байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Шинэ ажилтан авсан. н.Амарбаясгаланг 05 сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж яриад байна. Гэтэл гэрч н.Болорчимэгийн мэдүүлэг дээр уншсан. 14-15 компанийн үйл ажиллагааг хариуцдаг байсан. Энэ нь 2, 3 сараас больсон. Тэгэхээр г.к ХХК-д ажилладаг хоёр нягтлан хоёр өөр компанийн ажил хариуцдаг байсан. Д.Д.Сийн хувьд Гоби коул энд энержи ХХК-ийн ажлыг хариуцдаг байсан бол н.Амарбаясгалан 2-3 компанийг хариуцдаг байсан гэж надад тайлбарласан. 2,3 компанийн ажлыг хүлээлгэж өгнө гэдэг бол хугацааны хувьд асуудалтай. Тийм учраас арай сүүлд ажил хүлээлцэж ажлаас халагдсан. Түүнээс биш нэхэмжлэгч талаас яриад байгаа шиг сүүлд нь бүдүүвч бэлтгэсэн зүйл байхгүй. Д.Д.Ст 2018 оны 3 дугаар сард ажилласан гэж олгосон 2.013.733 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.Гэхдээ компьютераа авахаар байгаа. Хөдөлмөрлөх үйл ажиллагаандаа ашиглаж байсан бол өгөх ёстой.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд талуудын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Д.С г.кХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон, шаардлагаа дэмжин нэмэгдүүлж хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны олговорт 26,653,371 төгрөг болгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь орон тоо бодитоор хасагдаагүй байхад хууль бус үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн агуулгаар тодорхойлно.

Хариуцагч тал толгой компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог цөөрүүлэх шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж марган, ажлаас чөлөөлөх шийдвэр гарч, ажлаа хүлээлцэх өдөр хүртэл ажилдаа ирээгүй хугацааны цалинг олгосноо буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд сөрөг шаардлагаасаа татгалзсан болно.

Хэрэгт авагдсан баримтуудаар;

Нэхэмжлэгч Д.Д.С нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр г.к ХХК-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нягтлан бодогчоор ажилласан ба 2018 оны 2 сарын 26-ны өдөр, тус компаниас толгой компанийн ТУЗ-өөс орон тоо цөөрүүлэх чиглэл өгсөнтэй холбогдуулан компаний ерөнхий захирлын шийдвэр гарсан тул 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай агуулгатай мэдэгдлийг Д.Д.Ст 2018 оны 2 сарын 27-ны өдөр хүргүүлсэн /хэргийн 32 тал/, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус компанийн ерөнхий захирлын 11 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., г.к ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай 2018 оны 2 сарын 14-ний өдрийн G/D01 тоот тушаалыг тус тус үндэслэж, Д.Д.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нэг сарын дундаж цалинтай тэнцэх 2 628 573, 95 төгрөг тэтгэмжид авсан болохоо маргаагүй ба ажил хүлээлцүүлсэн акт баримтаар /хэргийн 153-154 тал/ тойрох хуудсыг 2018 оны 3 сарын 29-д зурж хүлээлгэн өгсөн, шүүх хуралдаан дээр хариуцагч талаас гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай Е/4/13/А5 баримтаар 2018 оны 3 сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх дараах үндэслэлээр дүгнэлт хийж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

г.к ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.2.2.-т компанийн бүтэц нь үйл ажиллагааны чиглэлээр төрөлжсөн нэгж алба хэлтэс хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Компаний бүтцийг ерөнхий захирлын тушаалаар батлана.гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар  аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж болохыг зохицуулсан.

1. г.к ХХК-ийн ерөнхий захирлын Компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай 2018 оны 2 сарын 14-ний өдрийн GD/01 тоот тушаал /хэргийн 44 тал/-д, толгой компани Гоби коул энд энержи лимитедкомпанийн ТУЗ-өөс өгсөн компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн батлах чиглэл, тус компанийн дотоод журмын 2.2.2.дахь хэсгийн заалтыг үндэслэн, г.к ХХК-ийн ерөнхий бүтцийг ...шинэчлэн баталж 2018 оны 2 сарын 14-ий өдрөөс эхлэн мөрдөх, ..хөдөлмөрийн гэрээтэй ажилчдыг шинэчилсэн бүтцэд тэмдэглэснийг дурьдан, ..2.2.байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилт хангах газрын захирлын удирдлагад санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийг харьяалуулжээ.

г.к ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө 127 291 000 төгрөгийн 100 000 ширхэг хувьцаа бүхий 100 хувийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч нь улсын бүртгэлийн 1052307 дугаарт бүртгэлтэй Англи Улсын /Британийн Виржин арлын/ Гоби коул энд энержи лимитед ХХК болох нь талуудын хүсэлтээр бүрдүүлсэн 2018 оны 10 сарын 02-ны байдлаар авагдсан /хэргийн 151 дэх тал/улсын бүртгэлийн лавлагаанд улсын бүртгэлийн 1052307 дугаарт бүртгэлтэй Англи Улсын Гоби коул энд энержи ХХК гэж бичигдсэн хэдий ч бүртгэлийн дугаар, мөн бүртгэгдсэн компаний дүрэмд бичигдсэнээр болон талуудын тайлбараар Гоби коул энд энержи лимитед ХХК гэж ойлгогдон, нотлогдож байх ба мөн хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 5 сарын 25-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдоно.

Гоби коул энд энержи лимитедкомпанийн 2018 оны 2 сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд, г.к ХХК-ийн ерөнхий захирал нь бусад хувьцааг нь эзэмшиж буй компаниудад мөрдөгдөж байгаа дүрэм журмыг нэгэн ижил дагаж мөрдүүлэхээр төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлахыг хүсч, компанийн дотоод зохион байгуулалт болон менежментийн бүтцийг бие даан батлах, г.к ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнөөс компанийн зохион байгуулалт болон менежментийн бүтцийг ирээдүйд батлаж байх эрх олгосон /хэргийн 64-66тал/ байх ба харин бүтэц орон тоог хасах цөөрүүлэх чиглэл өгсөн буюу шаардлага тавьсан агуулга байхгүй байгаа нь хариуцагч талын маргаж буй тайлбарт дурдсан энэ үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

2. г.к ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2015 оны 5 сарын 26-ны өдөр дүрмийн /хэргийн 14 дөх тал/шинэчилсэн найруулга бүртгэгдсэн, талуудын хүсэлтээр бүрдүүлсэн улсын бүртгэлийн лавлагаагаар ирүүлсэн /хэргийн 144 дөх тал/, г.к ХХК-ийн дүрмийн /хэргийн 146-150 дах тал/ компанийн удирдлага 6-р бүлгийн 6.1.5.-д гүйцэтгэх удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн шийдвэрээр сонгож өөрчлөх, гүйцэтгэх удирдлага ТУЗ-тэй гэрээ байгуулна, 6.3.1-д компанийн гүйцэтгэх удирдлага нь ерөнхий захирал байна, ерөнхий захирал нь ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр дутмын үйл ажиллагааг ТУЗ-ийн даргаас өгсөн чиглэл, эрх хэмжээний хүрээнд удирдан зохион байгуулна.,6.3.2.-т ерөнхий захирал нь ТУЗ-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах ба өдөр дутмын үйл ажиллагааг ТУЗ-д тайлагнаж, ТУЗ-ын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд ажиллана, 6.3.4.-т компанийн гүйцэтгэх удирдлага компанийн ТУЗ-ын даргатай зөвшилцөн, компанийн эрх бүхий албан тушаалтан/..санхүүгийн нягтлан ../-ыг томилох, тэднийг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ. 6.3.5.-д гүйцэтгэх удирдлага компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг ТУЗ-ын даргатай зөвшилцөн гаргах бөгөөд энэ журмын дагуу гараагүй шийдвэр хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

г.к ХХК-ийн ерөнхий захирал нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нягтлан бодогч Д.Д.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн GD/11 тоот тушаал гаргахдаа, г.к ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай 2018 оны 2 сарын 14-ний өдрийн GD/01 тоот мөн өөрийнхөө тушаал /хэргийн 38 дах тал/-ыг үндэслэсэн гэсэн боловч уг GD/01 тоот тушаалд гүйцэтгэх удирдлагыг ажилтны орон тоог хасах цөөрүүлэх эрх олгосон зүйл байхгүй, компаний дүрэмд заасан Төлөөлөн удирдах зөвлөлтэй гүйцэтгэх удирдлага байгуулсан гэрээгүй, ТУЗ-ийн даргатай компанийн эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх талаар зөвшилцсөн болон гүйцэтгэх удирдлагын нягтлан бодогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцласан шийдвэрээ ТУЗ-ын даргад танилцуулсан баримтгүй байгаа нь компанийн дүрмийн заалтуудыг зөрчсөн, компаний үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг ТУЗ-ын даргатай зөвшилцөн гаргах бөгөөд энэ журмын дагуу гараагүй шийдвэр хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болох ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлага болох захиралд нэхэмжлэгчийн ажил, албан тушаалыг цөөрүүлэх эрх олгоогүй гэх үндэстэй.

 

3. Хариуцагч тал ажилтны тоог цөөрүүлэх болсон шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа, тус компаний өмнөх удирдлагууд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул компаний үйл ажиллагааг зогсоохгүй үргэлжлүүлэн ажиллуулах зорилгоор боломжит арга хэмжээг толгой компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу авч хэрэгжүүлсэн, татаас байдлаар олгож буй төсвөөс хэтрүүлэхгүйгээр менежментийн бүтцийн өөрчлөлт хийх, бизнесийн нэр хүндийг сэвтүүлсэн өмнөх эрх бүхий этгээдэд компаний мэдээллийг дамжуулж байгаа эсхүл ийм эрсдэл гаргаж болзошгүй, хууль хяналтын байгууллагаас саатуулж болзошгүй албан тушаалтнуудыг ажлаас нэн даруй чөлөөлөх замаар хувьцаа эзэмшигчдийн дунд үүсээд буй ховын чанартай үндэслэлгүй мэдээллийн урсгалыг таслан зогсоох, бизнесийн болон компаний нэр хүндийг сэргээх, нэмэлт санхүүжилт татан авах зорилтын хүрээнд толгой компаниас төлөөлөгч томилон ажиллуулсан, хуучин бүтэц орон тоогоор санхүүжүүлэх боломжгүй болсноос санхүү хөрөнгө оруулалтын ажиллагааг нэгтгэснээр ажилтан цөөрүүлэх шаардлага бий болсон гэсэн боловч эдгээр үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, нягтлан бодогч Д.Д.Сийн ажил, албан тушаалын орон тоог цөөрүүлсэн шалтгаан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 8 сарын 29-ий өдрийн г.к ХХК-ид хүргүүлсэн тухай 2777 тоот албан бичигт, г.к ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй, 2018 оны 2-р сард 14 даатгуулагчтай, 03-р сард 14, 04-р сард 10, 05-р сард 8, 06-р сард 7 даатгуулагчтайгаар тайлан өгсөн, 08-р сарын 29-ний өдрийн байдлаар шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл ирүүлжээ /хэргийн 63тал/.

г.к ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 2 сарын 14-ний өдрийн компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай GD/01 тоот тушаалын 1-р хавсралтаар өмнө ерөнхий захирлын харьяанд байсан санхүүгийн хэлтсийг байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилтийг хангах газрын захирлын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон өөрчилж, нягтлан бодогчийг цөөрүүлсэн гээд уг тушаалын хавсралт гэж /хэргийн 72 тал/ ирүүлсэн баримтад санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь ерөнхий менежер, кассын нярав гэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2 дахь заалтад зааснаар ажилтны ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгах ба Д.Д.Сийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх гол ажил үүрэг хэсгийн 3.15-д /хэргийн 69-70 дахь тал/ компанийн удирдлага, захиргаанаас даалгах бусад ажил үүргийг гүйцэтгэх гэж заасан ба хариуцагч талын тайлбараар, г.к ХХК нь Гоби коул энд энержикомпанийн толгой компани болохын хувьд охин компаний захиргаа удирдлага, хөрөнгө санхүүжилт, бизнесийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, нэхэмжлэгч Д.Д.С нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр г.к ХХК-тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан хэдий ч Гоби коул энд энержикомпанийн санхүүгийн ажлыг хавсран хийж гүйцэтгэж байсан болох нь /хэргийн 21-24 дөх тал/ Д.Д.С нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Гоби коул энд энержикомпанийн санхүүгийн бичгийн баримтуудыг нягтлан бодогч Н.Болорчимэгт хүлээлгэн өгсөн жагсаалт/ хэргийн 21-24 дөх тал/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Гоби коул энд энержикомпанийн санхүүгийн программд Д.Д.Сийн нэвтэрч ажиллаж байсан тухай үзлэгийн тэмдэглэл /хэргийн 105-143 дахь тал/ холбогдох программын хуулбар баримтуудаар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх , өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж заасанд нийцэж Д.Д.Сийн эрхлэн гүйцэтгэж байсан ажил үүрэг хэвээр үргэлжилж байна гэж үзэхээр байна.

Гэрч Н.Болорчимэгийн /хэргийн 175 тал/ 2018 оны 4 сард шинээр нягтлан бодогч авсан, түүнд Д.Д.Сээс хүлээж авсан түүний ажлыг хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг болон хариуцагч талын шалгаруулалт зарлаж, шалгаруулж нягтлан бодогч ажилд авсан гэсэн тайлбар зэргээс үзэхэд Д.Д.Сийн ажил, ажлын байр хасагдсан гэх үндэсгүй. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн г.к ХХК-ий нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажилтнуудын 2018 оны дэлгэрэнгүй жагсаалтаас харахад, Д.Д.Сийг 2018 оны 3 сараар тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцласан мөртлөө 2018 оны 2-р сараас М.*******, Д.Номин нарыг нэмж авч ажиллуулсан, нэхэмжлэгчийн 2018 оны 4 сараас ажилтнуудын цалинг өмнөх үеэс өндөр олгосон байгаа нь санхүүгийн хүндрэлтэй гэх үндэс байхгүй гэсэн тайлбарыг үгүйсгэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд г.к ХХК-ийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассан шалтгаан байхгүй, маргаж буй үндэслэл тогтоогдохгүй, компаний дүрэм зөрчсөн ерөнхий захирлын тушаал хууль бус гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар сарын өмнө мэдэгдэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан зохицуулалтыг ажил олгогч хэлбэр төдий биелүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шаардах эрх үүссэн.

Нэхэмжлэгч 2018 оны 04-р сараас 2018 оны 12 сарын 19-ий өдрийг хүртэл 8 сар 19 хоногийн хугацааны дундаж цалинг талууд маргалгүй 2 628 573,95 төгрөгөөр тодорхойлж /хэргийн 79 дөх тал/ ирүүлсэн дүнгээр бодож, /2628573,95х8=21028591,6+/2628573,95:21=125170х ажлын 12 хоног=1 502 040/ бүгд 22 530 632 төгрөгийн олговроос нэг сарын тэтгэмжид авсан 2 628 573 төгрөгийг хасч тооцон үлдэх 19 902 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар олговорт олгогдох 19 902 057 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2018 оны 04 дүгээр сарын 01-ий өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг дээр олговорт олгогдох дүнгээс 257 460 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 117, 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Д.Д.Сийг г.к ХХК-ний нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч тал бүхэлд нь татгалзсаныг баталсугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар хариуцагч г.к ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 902 057 /арван есөн сая есөн зуун хоёр мянга тавин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д.Ст олгож, шаардсан олговрын дүнгээс үлдэх 6 751 214 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 21 028 591 /хорин нэгэн сая хорин найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч г.к ХХК-д үүрэг болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 257 460 төгрөг бүгд 327 660 /гурван зуун хорин долоон мянга зургаан зуун жар/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулан, сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 47 150 төгрөгийн тал хувь 23575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, тал хувь болох 23 575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.УРАНЧИМЭГ