Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/00361

 

2021         02        03  

     182/ШШ2021/00361

    

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овгийн Г-ийн Н-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Ү гудамж -д байрлах, НШШГГт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03242 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас 196.935.725 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт гаргуулж, Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг  дүгээр хороо, Дээд салхитын  дугаар гудамж, тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190.556.100 төгрөгөөр, мөн Чингэлтэй дүүрэг  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байр,  тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 92.643.800 төгрөгөөр тус тус үнэлсэн. НШШГГ нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа, процессийн алдаа гаргасан, мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус тус албан тоотоор хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаж байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 03242 дугаар захирамжаар Г.Н, Ц.М нараас 196.965.725 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэх ажиллагааг эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Н, Ц.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Даваацэрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Дээд салхитын  дугаар гудамж,  тоотод байрлах 240.м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул

- 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дүгээр “шинжээч томилох тухай” тогтоолоор шинжээчээр “Б” ХХК-ийн үнэлгээчин С.Цыг томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд дээрх хөрөнгийг нийтэд 190.556.100 төгрөгөөр,

- 2020 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 4/192 дугаар “шинжээч томилох тухай“ тогтоолоор “Х” ХХК-ийн үнэлгээчин Э.Эыг томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд шинжээч нь Г.Нгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байр,  тоотод байрлах орон сууцыг 92.643.800 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Н нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.Н албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудаас үнийн санал авахад  харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

НШШГГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2018/03242 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрэлд уригдсан тал болох Г.Н, Ц.М, өргөдөл гаргагч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нар нь харилцан тохиролцож 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор 196.935.725.65 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Нгийн хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол,  байр  тоотод байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, М.Даваацэрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, дээд салхитын тоотод байрлах 240 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар зэргийг битүүмжлэн хурааж, “Х” ХХК, “Б” ХХК-иар үнэлгээг хийлгэжээ.

 

Эрхийн улсын бүртгэлийн .дугаарт бүртгэгдсэн Г.Нгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр 30 м.кв /хэмжилтээр 52 м.кв/ талбай бүхий 2 өрөө орон сууцыг, шинжээч “Х“ ХХК нь 92.643.800 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г- дугаарт тус тус бүртгэгдсэн М.Даваацэрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, Дээд салхитын  дугаар гудамжны  тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газрын хамт “Б” ХХК нь 190.556.100 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Уг үнэлгээг талуудад мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.

 

Гомдол гаргагч Г.Н нь миний 2 өрөө орон сууцыг “Х“ ХХК нь 92.643.800 төгрөгөөр, хувийн сууц, газрын хамт “Б” ХХК нь 190.556.100 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, хэт хийсвэрлэсэн дүгнэлт гаргаж зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч “Х” ХХК-иар хийлгэсэн 92.643.800 төгрөгийн үнэлгээг “Б” ХХК-иар хийлгэсэн 190.556.100 төгрөгийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 08-ны өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Мөн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

  

Нэхэмжлэгч Г.Н нь тухайн орон сууц, хувийн сууц, газар зэргийг нь “Х“ ХХК, “Б” ХХК нарын үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

               ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууц, Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, Дээд салхитын  дугаар гудамж,  тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Нгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

 

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2020/04956 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                         

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН